Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 2(91)
Монгол нярайг В гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулсан дүн
( Судалгааны өгүүлэл )

В.Адъяажав, Д.Алимаа, П.Нямдаваа

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв

 
Абстракт

Immunological results of some hepatitis B vaccines /Gen-H-Vax Merck sharp dohme USA HEVAC B Oasteur France Engerix-B Smith-Klein-Beechem Belglum Hepaccine B,Cheil South Korea HIHBV North Korea/ have been studied on 570 mongolian infants vaccinated with the vaccines.80,7% of children were responded by anti-HBs after 2-3 doses of the vaccines which was 3times higher than in the control group.HBsAg was detected in 2,0% children immunized with 2-4 doses of the vaccines which was 6,8 times lower than in the control group.Among the vaccines used the South Korean vaccine Hepaccine-B was the most immunogenic causing the highest percentage 97,1% of anti-HBs response among Mongolian vaccines, and North Korean HIHBV was the most effective for prevention of HBsAg carrier state /no carrie state after 3 doses of the vaccine Epidemiological results of the vaccination have been analysed on the registered chinical acute viral hepatitis /VH/ cases in 1985-1993.

VH incidence rate 70,6/10000 in the prevaccination period /1985-1987/ has decreased to 67,2/10000 in the trail vaccination period 1988-1990 and to 34,3/10000 in the mass vaccination period /1991-1993/. The percentage of children in age group 0-3 years among the VH patients is decreasing 58,2%in 1985-1987, 57,4 in 1988-1990, 56,4% in 1991, 15,2 in 1992 and 33,5 in 1993.In contrary the share of adults among the VH patients are increasing 19,3% in 1985-1987 24,1% in 1988-1990, 19,0% in 1991,25,5% in 1992 and 34,5% in 1993

The lethality from the VH is also decreasing 1,9% in 1985-1987, 1,5% in 1988-1990, 1,6% in 1991-1992and 1,4% in 1993. 55 lathel cases of VH in 1993 were 4,8 times lower the average absolute numbers of VH lethal ends per year in the prevaccination perlod. The authors has concluded that hepatitis B vaccination of infants in Mongolia was the most effective intervention to control VH in this country.

В вируст гепатит, элэгний анхдагч өмөнгөөс хамгаалах өндөр чадавхи дээр нь үндэслээд гепатитын В вирус эрүүл гээгчдийн хувийн жин хүн амын дотор нэг хувиас дээш нутаг, орнуудад В гепатитын эсрэг вакциныг үндэсний дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөрт оруулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байгаа юм (1).

Манай улсад В гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулах туршилтыг 1987 оноос эхлэж, 1991 оны 8-р сараас шинэ төрсөн бүх нярайгаа энэ вакцинаар дархлаажуулах болсон бөгөөд энэ вакцинжуулалтыг холбогдох бусад арга хэмжээтэй хавсран хэрэгжүүлснээр В вируст гепатитын халдварыг Монгол улсад устгаж болно (2) гэж бид үзэж байгаа болно.

Бид энэ судалгаагаараа монгол нярайг В гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулсны дархлал болон тархвар судлалын үр дүнг тогтоох зорилго тавив.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга

Дархдал судлалын судалгаа

1988-1994 онуудад В Гепатитын эсрэг хэд хэдэн төрлийн вакцин тариулсан нийт 570 хүүхдээс вакцинжуулахын өмнө ба вакцинжуулалтын янз бүрийн шатанд цус авч ийлдсэнд нь HBsAg, анти-HBs илрүүлэх шинжилгээг АНУ-ын "Эбботт" пүүсийн фермент холбоот урвал (ФХУ)-ын оношлуураар тодорхойлов. Хяналт болгож вакцин тариулаагүй мөн насны 110 хүүхдийн цусны ийлдсэнд мөн дээрх шинжилгээг хийв.

Тархвар судлалын судалгаа

Монгол улс дахь вируст гепатитын өвчлөл, эндэгдлийг:

  1.  Дархлаажуулалтын өмнөх үе (1985-1987 он)
  2. Дархлаажуулалтын туршилтын үе (1988-1990он)
  3. Өргөн дархлаажуулалтын үе (1991-1993 он) гэсэн гурван үе шатаар дүн шинжилгээ хийв

СУДАЛГААНЫ ДҮН,ХЭЛЦЛЭГ

1.Дархлал судлалын үр дүн;

Дархлал судлалын үр дүнг тодорхойлохын тулд В гепатитын эсрэг хэд хэдэн төрлийн вакциныг нярайд дараах тунгаар тарьж хэрэглэсэн. Үүнд:

  1. 1.1987 онд Генийн инженерзүйн, 1 мл-дээ 10 мкг, HBsAg агуулсан Gen-H-B-Vax Е (АНУ, Мерк Шарп, энд Дом) вакциныг Улаанбаатар хотод төрсөн 20 нярайд, 0,1,6 сартайд нь, булчинд 1 мл-ээр:
  2. 1988-1989 онд ийлдсийн 1 мл-дээ 5 мкг HBsAg агуүлсан HEVAC В PASTEUR (Франц, Пастерийн институт) вакциныг Улаанбаатар хотын 293 нярайд 2 арга (гуяны ба мөрний булчинд), 3 схем (1- 0,1,6; 2- 0,1,2,12; 3 - 0,2,12 сартайд нь)-ээр 1мл-ээр;
  3. 1990-1991 онд генийн инженерзүйн, 1 мл-дээ 20 мкг HBsAg агуулсан Engerix-B (Бельги, Смит-Кляйн-Бийчем) вакциныг Говь-Алтай, Сүхбаатар, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын 525 (Үүнээс Улаанбаатар хотод 192 ) нярайд 0,1,6 сартайд нь 0,5 мл-ээр булчинд;
  4. 1993-1994 онд ийлдсийн, 1 мл-дээ 3 мкг HBsAg агуулсан "Hepaccine-B" (Өмнөд Солонгос, Чейл) вакциныг Улаанбаатар хотын 35 нярайд, 0,2,8,11 сартайд нь 0,5 мл-эзр булчинд;
  5. 1993-1994 онд ийлдсийн "HIHBY' (БНАСАУ) вакциныг Улаанбаатар хотын 30 нярайд 0,2 сартайд нь 0,25мл (HBsAg -ий таньц 1:2048)-ээр арьсан дор тарьж тус тус туршив.

Дархлал судлалын шинжилгээний нийлбэр дүнгээс (Хүснэгт 1) үзвэл В гепатитын эсрэг вакцин тариулсан хуухдүүдийн 80,7%-д анти– НВ, үүссэн нь хяналтын бүлгийнхээс З дахин өндөр байхад, вакцинжуулсан хүүхдүүдийн 2,0%-д HBsAg тодорхойлогдож буй нь хяналтын бүлгийнхээс 6,3 дахин бага байна.

Манайд хэрэглэсэн вакцинуудаас анти-НВ, үүсгэх идэвхээрээ Өмнөд Солонгосын "Hepaccin-B" вакцин, НВА эруул тээхийг саатуулах идэвхээрээ умарт Солонгосын "НIHBV" вакцин хамгийн сайн үр дүн үзүүлсэн нь манай хүн амын дунд эргэлтэнд буй гепаднавирус нь генийн хэвшинжээрээ Солонгосын хойгт эргэлтэнд буй гепаднавирустэй илүү төстэй байж болохоор тайлбарлагдаж болох юм.

Монгол нярайн В гепатитын эсрэг вакцинд хариулах дархлалын идэвх нь Тайваны хятад хүн амынхтай ойролцоо.

 Аляскийн эксимосууд /4/, Сенегал, Гамбийн африкчуудынхаас(5,6) бага байна. В гепатитын вакцинжуулалтын дархлалын үр дүнг цаашид нэмэгдүүлэхийн тулд вакцинд сул хариу урвалтай болон үл хариуцах урвалтай хүүхдүүдийн дархлалын тогтолцоо, удамшлын онцлогийг судлах шаардлагатай болно.

2.Тархвар судлалын үр дүн

Манайд улсын хэмжээгээр вируст гепатитыг вирус

судлалын аргаар ялган оношлож чадахгүй байгаа тул бүртгэгдсэн нийт вируст гепатитын дүн мэдээгээр авч үзвэл (Хүснэгт2) В гепатитын эсрэг өргөн вакцинжуулалт нэвтэрсэн үеийн дундаж өвчлөл нь дархлаажуулалтын өмнөх үеэс 2 дахин буурсан бөгөөд 1933 оны өвчлөлийг 1985 онтой харьцуулбал бодит тоогоор 3,7 дахин, 10000  хүн амд ногдох өвчлөлөөр 4,4 дахин буурчээ. Өөрөөр хэлбэл В  гепатитын эсрэг өргөн вакцинжуулалт нэвтрүүлснээр зөвхөн 1991-1993 онд 18,8 мянган хүнийг вируст гепатитын болзошгүй өвчлөлөөс сэргийлж чадсан байна

Вируст гепатитын өвчлөлийн хөдлөлзүйг насны бүлэглэлээр авч үзвэл /хүснэгт3/ өвчлөлд бага насны хүүхдийн эзлэх хувь тууштай буурч, насанд хүрэгчдийн хувийн жин ихсэх хандлагтай байна.

Вируст гепатитын улмаас эндэх тохиолдол мөн тууштай буурч байгаа бөгөөд энэ судалгаа нь В гепатитын эсрэг вакцин нь манай орны нөхцөлд өндөр үр дүнтэй байгаа бөгөөд өргөжүүлсэн дархлаажуулалт хэрэгжүүлснээр вируст гепатитын өвчлөл, эндэгдлийг бууруулах чадавхитай гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

Ном зүй

1. WHO (1983) Preven¬tion of liver cancer, WHO Tech¬nical Report Series, № 691» Geneva, pp. 4=30. Нимадава, П, (1990): Стратегия элиминации гепаднавирусной инфекции человека в МНР, В кн: Тезисы докладов седьмой научно-практикческой конференции \\\\\\\"Актуальные вопросы зирусологии\\\\\\\", Улан-Батор, с.3-5.
2. Chen.D.S., Chen, Н.Н., Sung,. J.L, et al. (1988): Con¬trol of hepatitis B virus infec¬tion in a hyperendemic area; a mass immuno prophylaxis Progam in Taiwan, In: Viral hepatitis and Liver Adiseases, Alan R.Liss, Inc., pp. 971-976;
3. WainwrigB.J., Bulkow, LR. etal.(1989): Duration of immu-nogenicity and efficacy of hepa-titisB vaccine in a Yupik Es-kimo Population, JAMA,261(16): 2362-2366;
4. Coursaget, P.,Yvonnet B., Chotard, J. et al, (1986): Seven-year study of hepatitis B vaccine-efficacy in infants from an endemic area (Senegal), Lancet, i : 1143=1145;
5. Fortuin, M,, Chotard, J., JaiDk, A.D. et al. (1993): Effi¬cacy of hepatitis B vaccine in the Gambian expanded programme on immunization, Lancet, 341: 1129-1131.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 957
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК