Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 2(91)
Монголд үйлдвэрлэсэн В гепатитын эсрэг “ХЕПВАК-Б” ийлдсийн полипептид вакцины дархан төрөх чадвар, аюулгүйн баталгаа
( Судалгааны өгүүлэл )

П.Нямдаваа, Э.Алтанцэцэг, Ж.Оюунбилэг, Х.Цацрал Н.Баярсайхан, Ц.Гантөмөр, Л.Төмөрхүү, О.Энхбат, Д.Цэцэгмаа

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв, Эм био-бэлдмэлийн хяналтын төв

 
Абстракт

Results of studies on safety and immunogenicity of the first charge of the hepatitis B serum polypeptide vaccine Hepvac-B developed in the Molecular Biology Section of the National Center of Hygiene Epidemiology and Microbiology, Ministry of health,Mongolia has been presented.The charge was safe and has passesed high immunogenicity in mice.

Гепатитын В вирусээр сэдээгдэх халдвараар сэргийлэх найдвартай арга бол вакцинжуулалт гэдэг нь одоо нийтээр хүлээн зөвшөөрсөн баримтлал болжээ (1,2). Тиймээс ч манай улс В гепатитын эсрэг вакциныг 1991 оноос дархлалын өргөжүүлсэн хөтөлбөртөө оруулсан юм. Гэвч В гепатитын эсрэг вакцины өртөг нь дархлалын өргөжүүлсэн хөтөлбөрт орсон бусад вакциныхаас хэдэн арав дахин өндөр байгаа нь вакцины хангалтыг нэн хүндрэлтэй болгож байгаа юм.

Бид вирус тээгчийн цусны ийлдсээс В гепатитын эсрэг ийлдсийн полипептид вакцин үйлдвэрлэх технологи боловсруулах судалгааг 1980-аад оны эхнээс эхэлсэн бөгөөд лабораторийн анхны загваруудаа 1985 онд бэлэн болгосон билээ (3), Өнгөрсөн хугацаанд вакцин үйлдвэрлэх технологио боловсронгуй болгож, ДЭМБ, Японы засгийн газрын хөрөнгийн тусламжаар бага хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгосон бөгөөд нэг удаагийн цувралаар 10000-30000 тун вакцин үйлдвэрлэх боломжтой болоод байна. Одоо ЭАХНСҮТ-ийн молекул биологийн секторт тарвал судлалын судалгаанд хэрэглэхэд бэлэн 30000 тун "Хепваг-Б" үйлдвэрлээд байна. Гэвч гепатитын В вирус бол физик-химийн үйлчлэлд тэсвэрлэх болон халдварлуулах чадавхи нэн өндөртэй вирус юм. Тухайлбал гепатитын В вирусээр халдвар авсан цочмог хэлбэрийн өвчтэй хүний нэг мл цус нь 10 саяас 10 тэрбум хүнийг халварлуулах хэмжээний вирус агуулдаг бөгөөд энэ вирус нь 30-32 хэмийн дулаанд 6 сap, 20 хэмийн хүйтэнд 15 cap халдварлуулах идэвхээ хадгалдаг (4). Тиймээс вирус тээгчийн ийлдсээс вакцин бэлтгэх технологид вирусийн нуклейн хүчлийг салгах, халдварлуулах идэвхийг үгүй бопгоход нэн анхаардаг. Гэвч аюулгүйн баталгааг сайжруулах энэ үзүүлэлтүүд нь эсрэгтөрөгчийн дархан төрөх чадварыг бууруулах хандлагатай болно. Энэ үндэслэлээр В гепатитын эсрэг ийлдсийн полипептид вакциныг өргөн вакцинжуулалтанд туршин хэрэглэхийн өмнө аюулгүйн баталгаа, дархан төрөх чадварыг нь ул суурьтай судлан баталгаажуулах шаардлагатай.

Бидний энэ ажлын зорилго нь ЭАХНСҮТ-ийн молекул биологийн секторт бүтээсэн В гепатитын эсрэг "Хепвак-Б" ийлдсийн полипептид вакцины үйлдвэрлэлийн анхны цувралын Дархан төрөх чадвар аюулгүйн баталгааг судлан тогтоох явдал болно.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга

Ийлдэс; HBsAg эерэг донорын цусны 10 л ийлдэс:

Вакцин: "Хепвак-Б" вакцины 001 цуврал,

Судалгааны арга: ДЭМБ-ын зөвлөмж (5) дээр үндэслэн боловсруулсан үндэсний хяналтын аргазүй (6)-н зарчмыг үндсэнд нь баримтлав. Үүнд:

1.Донор сонгох: ЭХЯ-ны сайдын 1984 оны 161 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Донорыг элсүүлэх ба сонгон авах заавар"-ыг мөрдлөг болгов.

2. Вакцины түүхий эд болох ийлдсийн хяналт:

Гепатитын 8 вирусийн гадаргын эсрэгтөрөгч (НВsАg)-ын

Таньц нь тасалдалт угтвар иммуноэлектрофорез(ТУИЭФ)-ийн аргаар 1:8 доошгүй донорын цусны ийлдсийг вакцины түүхий эд болгон сонгон авав.

Сонгон авсан ийлдсийн холимогт хийх шинжилгээнүүд нь:

2.1. Ариун чанар шалгах

Шалгах ийлдсээс 6-7 мл хэмжээтэй авч 10 мл-ээр савласан мах пептоны агар, мах пептоны шөл,сахартай шөл,ташуу агар, тиогликолаттай хагас шингэн орчинд тус бүр 0,5 мл-ээр дусааж тарина. Сабурогийн тэжээлт орчин болон тиогликолатай орчинд тарьсан сорьцыг 20-22 хэмийн, бусад сорьцыг +37 хэмийн халуун тогоогуурт тавьж 5-7 хоног ажиглана.Ариун чанар шалгасныг өдөр бүр тусгай журналд тэмдэглэнэ. Ажиглах хугацаанд ямар нэг орчинд нянгийн ургалтгүй байвал ариун чанартай гэж үзэх бөгөөд хэрэв аль нэг орчинд ypraлт илэрвэл анхны шалгалтанд авсан дээжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн авч шалгалтыг давтана.Тэжээлт орчинд нян илрэхгүй бол бүтээгдэхүүнийг ариун чанартай гэж үзнэ,Аль нэг орчинд нянгийн ургалт илэрвэл ийлдсийг цаашдын боловсруулалтанд оруулахгүй

2. 2. Бусад төрлийн вирус байгаа эсэхийг шалгах:         

2.2.1. Тахианы өндөгний үр хөврөлд халдварлуулж шалгах:
Сорьц бүрээс 0,25 мл авч ойролцоогоор 11 хоногтой 10-аас доошгүй тооны тахианы хөврөлийн аллантоисын хөндийд тарьж, +37 хэмийн халуун  тогтоогуурт 3 хоног байлгана.

Мөн сорьц бүрээс дээрхийн адил хэмжээтэй авч 6 хоногтой 10-аас доошгүй тахианы үр хөврөлийг амнионы хөндийд тарьж +37 хэмд 7 хоног байлгана. Тогтоосон хугацааны дараа үр хөврөлийг задлан адлантоис ба амнионы хөндийн шингэнийг шалгахад ямар нэг вирусийн халдвар илрээгүй тохиолдолд уг сорьцыг вакцины түүхий эдэд тохирно гэж үзнэ.

2.2.2 Эсийн өсгөвөрт шалгах

Шалгах ийлдсээс 5 мл авч жигд ургасан VERO шугаман эсийн өсгөвөрт, эсвэл хүний үр хөврөлийн фибробласт эсэд халдааж 14 хоногийн турш бичил харуурын тусламжтайгаар хяналт хийнэ. Хэрэв дурьдсан хугацаанд эсийг гэмтээх үйлчилгээ өгөөгүй байвал бусад вирусийн халдвар байхгүй гэж үзнэ.

2.2.3 Амьтанд тарьж шалгах

а)Хулганад тарьж шалгах;

Тус бүр нь 15-20 гр жинтэй 10 бие гүйцсэн хулганыг тус бүр 0,5 мл сорьцоор хэвлийн хөндийд тарьж 21 хоног ажиглана. Энэ хугацаанд тарьсан хулганы 80%-иас дээш хувьд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй бол бусад вирусийн халдвар байхгүй гэж үзнэ.

б)Гөлчгийд тарьж шалгах.

24 цагийн настай 20-иос дээш тооны гөлчгийг тус бүр 0,1 мл сорьцоор хэвлийн хөндийд тарьж 14 хоног ажиглана. Энэ хугацаанд гөлчгийн 80%        амьдарвал бусад вирусийн халдваргүй гэж үзнэ

2,1.2.4. Хүний дархлал хомсдлын вирусийг шалгах: В гепатитын эсрэг ийлдсийн вакцины түүхий эд болох донорын Ийлдэс бүрт хүний дархлал хомсдлын вирус байгаа эсэхийг фермент холбоот урвал (ФХУ)-ын оношлуураар шалгана.

3.Гепатитийн В вирусийн гадаргын эсрэгтөрөгчийг цэвэрлэж өтгөрүүлсний дараахи хяналт

3.1. Ариун чанар шалгах. (2.1-ийн адил)

3.2.  Бусад төрлийн вирус байгаа эсэхийг шалгах (2.2-ын адил)

3.3. Нийт уургийн хэмжээг тодорхойлохдоо лоурийн стандарт арга (7)-ыг хэрэглэв.

3.4. Нийт уургийн дотор HBsAg-ын эзлэх хувийн жин (өвөрмөц идэвх)-ийг тодорхойлохдоо НВsАg-ын таньцыг ТУИЭФ-ээр тодорхойлж өтгөрүүлэхийн өмнөх хэмжигдэхүүнтэй харьцуулах аргыг хэрэглэв.

3.5. MBsAg-ын цэвэршилтийн зэргийн тодорхойлохдоо полиакриламидын 13%-ын гель (ПААГ)-д электрофорез тавих стандарт арга (8)-ыг ашиглав.

3.6. Гепатитын В вирусийн нуклейн хүчил байгаа эсэхийг тодорхойлохдоо S  гены консерватив хэсэгт праймер сонгон авч полимеразын гинжин урвал (ПГУ)-ыг ийлдсэнд явуулах Канеко нарын боловоруулсан хувилбарыг (9) ашиглав.

4. Бэлэн бүтээгдэхүүний хяналт:

4.1 Ариун чанар шалгах (2.1-ийн адил)

4.2 Бусад төрлийн вирус байгаа эсэхийг шалгах (2.2-ын адил)

4.3 Тиомерзал /консервант/-ын үлдэгдэл хэмжээг тодорхойлохдоо мөнгөн усны ион дитизоны уусмалтай өнгөт урвал өгөх арга (7)-ыг ашиглав.

4.4 Формальдегидын үлдэгдэл хэмжээг тодорхойлохдоо формальдегид ацети-ацетоны өнгөт урвалын арга /7/ыг хэрэглэв.                                                                              

4.5 Хүчлүүрийн хөнгөн цагааны хэмжээг тодорхойлохдоо хөнгөн цагаан стилбазо-той өнгөт урвал өгөх арга (7)-ыг хэрэглэв.

4.6 Халууруулах чанар шалгах туршилтыг туулай дээр хийв. Туулай тус бүрийн биеийн жин нь 1.5-2.5 кг байх бөгөөд туршилт эхлэхээс 3 хоногийн өмнө сонгон авч тусгаарлан дасгана. Сонгон авсан түулайнуудын биеийн жин, халууныг өглөө бүр хооллохын өмнө үзэж тэмдэглэл хөтлөнө. Биеийн жин, халууны өөрчлөлтнүй 38,5-39,5 хэмтэй туулайг туршилтанд авна. Сонгож авсан 3 туүлайн биеийн жингийн 1 кг-д 5 мл-ээр бодож сорьцыг туулайн чихний хураагуур судсанд аажим шахаж тарина.Тарих сорьцыг урьдчилан 37 хэм болтол бүлээсгэсэн байна.

Бэлдмэлийг туулайд тарьснаас хойш 30 мин зайтайгаар 3 удаа халууныг үзнэ. Энэ хэмжилтуудийн дунджийг тарихын өмнөх 3 өдрийн халууны дундажтай харьцуулахад 3 туулайн нэг туулайн халууны өсөлт +0,4 хэмээс ихгүй буюу 3 туулайн халууны өсөлтийн нийлбэр +1,2 хэмээс ихгүй байвал вакциныг халууруулах чанаргуй гэж үзнэ.

4.7 Хоруу чанар шалгахдаа хулганад тарьж туршив,

а) 5 долоо хоногийн настай 10 хулганыг тусгаарлаж 5-аас доошгүй хоног хэвийн өсөлтийг ажиглаад өсөлт хэвийн 2 хулганыг жигнэж хулгана бүрийг 0,5 мл сорьцоор хэвлийн хөндийд тарьж 7 хоног ажиглалт хийв.

4.8 Дархантөрөх идэвхийг тогтоохдоо хулганад дархлаа хийсний дараа үүсэх анти-HBs таньцыг ЦШБНУ-аар тодорхойлов. Харьцуулах бэлдмэл болгож БНСУ-ын "Chell company"-ийн "Hepaccine" вакциныг авав.

Судалгааны дүн, хэлцлэг

1.Ийлдэс: Вакцин үйлдвэрлэх 001 цувралын түүхий эд болгож нийт 10 л ийлдэс авсан бөгөөд HBsAg таньц нь ТУИЭФ-оор 1:8 байв. Ийлдсэнд ФХУ-ын аргаар anti-HIV илрээгүй, агаартан болон агааргүйтэн нян илрүүлэх стандарт орчнуудад тохирсон температурт 5-7 хоног байлгахад нянгийн ургалт өгөөгүй, тахианы үр хөврөл, эсийн өсгөвөр, хулганын гөлчгийд тарьж ажиглалт хийхэд вирусээр халдварлагдсан шинж тэмдэг илрээүй болно.

Эдгээр нь үндэсний хяналтын аргазүйн шаардлагыг хангаж буй тул сонгон авсан ийлдсийг HBsAg цэвэрлэж өтгөруулэх технологийн дараачийн шатанд оруулав.

2. Цэвэрлэж өтгөрүүлсэн HBsAg:

Үйлдвэрлэлийн технологи (10)-ийн дагуу 001 цувралын ийлдсийг СаС12-оор фибрингүйжүүлж, сульфат аммионоор тундасжуулж,KBr-ын болон сахарозын градиентэнд хэт хурилдуурдаад пеликон хэт шүүлтүүрээр шүүсний дараа цэвэрлэж, өтгөрүүлсэн 1,6л HBsAg (ЦӨН) гарав. ЦӨН-ийг 60 хэмийн усан тогтоолуурт 1 цаг, 1:2000 формальдегидын үйлчилгээнд 37 хэмд 96 цаг болгов. Үуний дараа хоёрдохь шатны хяналтын судалгаануудыг хийв. Үүнд:

А. агаартан болон агааргүйтэн нян өсгөвөрлөх стандарт орчнуудад ЦӨН 0,5 мл-ээр нэмж зохих температурт нь 5-7 хоног байлгахад нянгийн ургалт өгсөнгүй.

Б.Тахианы үр хөврөл,эсийн өсгөвөр, хулганы гөлчгийд ЦӨН-өөр халдварлуулалт хийхэд вирусийн ургалт өгсөнгуй.

В-нийт уургийн хэмжээ Лоурийн аргаар 0,1 мг\мл Г- НВsAg-ын таньц ТУИЭФ-оор 1:32, түүнээс үндэслээд өвөрмөц идэвх 96%

Д- 13,0%ын ПААГ электрофорезод 23000 кд, 30000 кд хоёр бус тодорхойлогдсон нь гепатитийн В вирусийн S генийн бүтээгдэхуүний узүулэлттэй тохиров.

­Е-ПГУ-аар ДЭМБ-ын зөвлөмжинд заасан халдварлуулах чадавхи бүхий ГВВ-ийн ДНХ тодорхойлогдсонгүй.

ЦӨН үндэсний хяналтын аргазүйн шаардлагыг хангасан тул түүнийг хүчлүүр (адьювант)-тэй холбох дараачийн шатанд шилжүүлж болно гэж үзэв.

3. Бэлэн бүтээгдэхүүн (вакцин):

Хүчлүүртэй холбож HBsAg таньцыг тооцоогоор тохируулсны дараа 15 л буюу 30000 тун вакцин бэлэн болов.

Үүний дараа гуравдахь шатны хяналтын судалгаануудыг хийв. Үүнд:

А- агаартан болон агааргүйтэн нян өсгөвөрлөх стандарт орчнуудад нянгийн ургалт өгсөннүй

Б- тахианы үр хөврөл, эсийн өсгөвөр, хялганын гөлчгийд вирусийн ургалт өгсөнгүй.

В - тиомерзалын үлдэгдэл хэмжээ 0,01 мг\мл

Г- формальдегидын үлдэгдэл хэмжээ 0,0008 мг\мл

Д - хүчлүүрийн хөнгөн цагаан 0,36 мг\мл,

Е - халууруулах чанаргүй,

Ж - хоруу чанаргүй,

З-дархан төрөх чанар нь харьцуур  бэлтмэл"Нерассnе-В"-ээс олон дахин өндөр байв.

Үүнд: "Хепвак-В" - вакциныг шингэлэлтгүй тарихад харьцуур вакцинаас 7 дахин, 1:2 шингэлж тарихад харьцуур вакцинаас 21,4 дахин,1:4 шингэлж тарихад харьцуур вакцинаас 23,3 дахин өндер таньцтай анти HBs үүсгэж байлаа.

Ийнхүү "Хепвак-Б" вакцины 001 цуврал нь 3 шатны хяналтын судалгаагаар үндэсний болон олон улсын Стандартын шаардлагын хэмжээнд  дархантөрөх-чадвартай, аюулгүй болох нь батлагдав.

Тарвалзүйн туршилтын өмнө вакцины энэ цувралын аюулгүй байдлыг сайн дурынхан (насанд хүрсэн 6 эрүүл хүн) дээр 1995 оны 5-р сараас эхлэн туршиж байгаа бөгөөд "Хепвак-Б" вакцины 001 цувралын вакцинаас нэг сарын зайтай 3 удаа тарихад халуурах, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх шинж илрээгүй бөгөөд ажиглалтыг үргэлжлүүлж байна.

Ном зүй

1.WHO /1988/ Prevention of liver cancer,WHO Technical Report Series,No 691, Geneva ,35 pp
2.Maynard,JE,Kane M,A Hadler S,C /1989/ Global Control of hepatitis B through vaccination role of hepatitis Bvaccine in the Expanded Programme of immunization REV.INFECT. DIS 11 Sippi 3. 574-578
3.Ж.Оюунбилэг Х.Цацрал П. Нимадава и др.1986 Безвредность и иммуногенность экспериментальной вакцины протов гепатита В,В кн Тезисы доклапов пятой научно-практической конференций Актуальные вопросы вируслогий Улан-Батор с 32-33
4.Robinson W,S /1985/ Hepatitis B virus, in Virology Editor-in –chief B.N Raven Press New York pp,1384-1406
5.WHO/1988/ Requirements for hepatitis B vaccine preparad from plasma in WHO Expert Comitee on Biological Standardizatoin, WHO Technical Report Serves,No 771,Geneva pp,181-207.
6.Ц.Гантөмөр Х.Цацрал Ж.Оюунбилэг Э.Алтанцэцэг П.Нямдаваа 1991 В гепатитийн эсрэг ийлдсийн вакцины үндэсний хяналтын арга зүй
7.Гааль.Э, Медьеши.Г, Верецкей.Л /1982/ Электрофорез в разделний биологических макромолекул Перевод с английского,Москва Мир
8.Kaneko,S Feinstone S,M Miller,R, 1989 Rapid and sensitive method for the detection of serum Hepatitis B virus DNA using the Polymerare chain reaction techinique J.clin microbiol 1930-1933
9.Ж.Оюунбилэг Х.Цацрал П.Нямдаваа Ц.Гантөмөр /1992/ В гепатитын эсрэг вакцины шинэчилсэн технологи
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 891
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК