Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 3(47)
Жирэмсэн эмэгтэй, нярай хүүхдэд тавих хамтын хяналт
( Түүх )

Б.Саарал

III амаржих газар

 

Манай нам, засгаас эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах талаар авч явуулж байгаа олон тал арга хэмжээний үр дүнд эх нялхсын өвчлөл, эндэгдэл буурч нийт хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд жилээс жилд сайжирч байна. Гэвч манай эх нялхсыг хамгаалах төрөлжсөн байгууллагуудын зохион байгуулалт, урьдчилан сэргийлэлт, эмнэлэг үйлчилгээний ажлын цар хүрээ, чанар өнөө үеийн өсөн нэмэгдэж буй шаардлагыг хангахад хараахан хүрэхгүй байгааг МАХН-ын Төв Хорооны 1979 оны 21 дүгээр тогтоолд онцлон тэмдэглэсэн билээ. Нам засгийн тогтоол шийдвэрийг өөрсдийн практик үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэхэд манай эх нялхсыг хамгаалах төрөлжсөн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах асуудал чухлаар шаардагдаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд ба нярай хүүхдийг ЗХУ, ах дүү социалист бусад орны туршлагаар эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нараас хамтран хянадаг „Хамтын хяналт" -ын аргыг манай орны нөхцөлд бүтээлчээр хэрэгжүүлэхэд дараахь зүйлүүдийг хийх зүйтэй юм.

1. Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн хэсгийн эмч, эргүүлийн сувилагч нараас жирэмсэн эхчүүд, нярай хуүхдэд хамтын хяналт тавихын тулд эх барих-эмэгтэйчүүд ба хүүхдийн хэсгийг аль болохоор хоо-ронд нь ойролцоо байрлуулан, эмэгтэйчүүд хүүхдийн эмч нар ажиллагаагаа нягт уялдуулан харъяалсан дэвсгэр нутгийн жирэмслэх насны эмэгтэйчүүдийн дэлгэрэнгүй бүртгэлийг гаргаж тэдний гэр орны нөхцөл, ахуй хангамж, хоол ундны дэглэм зэргийг нарийвчлан судлах щаардлагатай.

Үүний зэрэгцээ сарын тэмдгийн хуанлийг нарийн хөтлүүлж, хугацаандаа ирээгүй тохиолдолд цаг алдалгүй үзлэг хийн, жирэмсэн буюу өвчтэй эсэхийг тодруулах хэрэгтэй юм. Ингэснээр жирэмснийг эрт хугацаанд нь илрүүлэн жирзмсэн эмэг-тэйн бие ургийн өсөлт бойжилтыг аль болох эртнээс хянаж урьдчилан сэргийлж ажилласнаар жирэмслэлт, төрөлтийг хэвийн явуулж, тээж төрүүлэх хүүхдийн эрүүл байх нөхцөлийг хангах болно. Хүүхэд төрмөгц төрөх газар эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх тасаг энэ тухай харъяа хүүхдийн хэсэгт мэдээлж, хүүхдийн хэсгийн эмч нар нярай хүүхэд хүлээн авах эрүүл ахуйн бэлтгэлийг гэр оронд нь урьдчилан хангуулсан байх шаардлагатай.

2. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийг хүүхэд, эх барих-эмэгтэйчүүдийн хэсгийн эмч нар хамтран хянаж уг жирэмсэн эмэгтэйн хөдөлмөр, амьдралын ахуйн нөхцөлийг хэвийн байдлаар хангахад зөвлөж туславал зохино.

3.  Амаржих газрын нярай хүүхдийн эмч нар төрөлтийн болон нярайн эрт үед хүүхдийн биед гарсан бага боловч өөрчлөлтийг гярхай ажиглан эмчилж, амаржих газраас хүүхдийг гэрт нь гаргах үедээ тодорхой солилцох хуудсаар хэсгийн эмч нарт хүлээлгэн өгч байхаас гадна хүүхдийн больницод шилжсэн нярайг хэсгийн эмч нарт нь мэдээл-
дэг журам тогтоох нь зүйтэй.

4.  Амаржих газрууд нь эхчүүдэд нярай хүүхэд. эрүүл өсч бойжих орчны эрүүл ахуйн шаардлага, нярай, хүүхдийн арчилгаа сувилгаа, хооллолт, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөлгөө өгсөн байх ба эдгээр зарчмыг хүүхдийн хэсгийн эмч, сувилагч нар гэр орны нөхцөлд  хэрэгжүүлэхэд нь хяналт тавьж ажиллана.

5.  Дээрх б айгууллагын эмч ажилчид эмчилгээ урьдчилан сэргийлэх ажлынхаа уялдааг аль болох ойртуулахад идэвх санаачилга гарган бие биедээ шуурхай мэдээлэн, хамтран ажиллахын зэрэгцээгээр хөдөлмөрчдийн ахуй соёлыг сайжруулах, эрүүлийг хамгаалах болон бусад холбогдох хууль тогтоомжийг таниулан ойлгуулж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажилд олон түмэн (гэр бүлийн гишүүд)"-ийг ухамсартай идэвхтэй оролцуулах нь чухал байна. Ийнхүү байгаа бололцоогоо бүрэн ашиглаж, үр бүтээлтэй хамтран ажиллаж чадвал эмчилгээ урьдчилан сэргийлэх ажлын чанар улам сайжирч, эх хүүхдийн өвчлөл эндэгдэл тууштай буурахад багагүй нөөц бололцоо байгаа мэт санагдана.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 348
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК