Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 3(47)
Артерийн битүүрээгүй цоргын мэс заслын эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Ц. Бундан О. Бадамцэрэн

Нэгдсэн III эмнэлэг

 

Артерийн битүүрээгүй цорго нь зүрхний бусад төрөлхийн гажиг дотроос нилээд элбэг тохиолддог эмнэлзүйн шинж тэмдэг, хүндрэл нь эрт илэрдэг гажиг юм. 1958 онд манай оронд анх энэ гажгийг мзс заслын аргаар эмчилснээс хойш 192 хүнд уул мэс заслыг хийгээд байна. Үүнээс 4 өвчтөнд артерийн битүүрээгүй цоргыг дахин хаах мэс засал хийсэн юм. Иймээс бид артерийн битүүрээгүй цоргыг мэс заслын аргаар эмчлэх, түүний үр дүнг тодорхойлох зорилгоор уул гажиг бүхий 120 хүнд судалгаа хийж, материалыг статистикийн аргаар боловсруулав. Судалгааны материал. Бид зүрхний цахилгаан бичлэг, зүрхний авиа дууны бичлэг, поликардиографи, цзэж гэрэлд харах, спирографи, зүрх сэтгүүрдэх зэрэг хам шинжилгээний тусламжтайгаар . (1 — 2) онош тогтоож, нэгээс дээш насиы хүмүүст насны хязгаар харгалзахгүйгээр уушгины артерийн даралт гол судасны даралттай тэнцсэн буюу их болсноос бусад бүх тохнолдолд уг гажгийг засах мэс заслын эмчилгээ хийсэн юм. Мэс заслыг хийхдээ артерийн битүүрээгүй цоргыг орчных нь зөөлөн эдээс сайтар болгоомжтой ялгаад хоёроос гур-ван удаа зангидаж боох, хоёр боолтын дундуур оёх, тасалж, оёх оёгч аппаратаар (УАП—20) оёх, артерийн битүүрээгүй цорго үрэвслийн шинжтэй байвал жийргэвчтэй нэмэлт боолт хийх зэрэг олон аргыг амжилттай хэрэглэж байна.

Артерийн битүүрээгүй цоргыг дахин боох мэс засал нилээд онцлогтой. (5, 6) Үүнд, арын зүсэлтээр цээжний хөндийг нээж гол судас, уушгины артер, артерийн битүүрээгүй цоргыг орчных нь эдээс ялгаад артерийн битүүрээгүй цоргын хоёр төгсгөлөөр бүдүүн торгон утсанд авч цус алдалтаас сэргийлж тус цоргыг дээр   өгүүлсэн аргын аль нэгээр, ихэвчлэн тасалж боох аргаар мэс засал хийдэг. Мэс заслын эмчилгээний үед цус алдах хүндрэл нэг хүнд тохиолдсон боловч яаралтай цус сэлбэж цоргын цус алдсан хэсэгт жийргэвчтэй оёдол тавьж цусыг тогтоов. Түүнчилэн мэс заслын эмчилгээний дараахь амьсгалын замын хүндрэл 5 хүнд ажиглагдсанаас нэг өвчтөнд цагаан мөгөөрсөн хоолойд гуурс суулгасан бусад тохиолдолд эмийн эмчилгээ хийсний үр дүнд хүндрэлийг бүрэн арилгав.

Зарим судлаачдын судалгаагаар хагалгааны дараахь үхлийн хувь 1 — 1,5 байхгд манаи энэ ажиглалтаар 0,8% байна. (3—4) Түүнчилэн хагалгааны үед уушгины артер, артерийн битүүрээгүй цорго, гол судасны даралтыг шууд хатгалтаар Мингограф—42 дээр бичиж тухайн үед мэс заслын эмчилгээний аргыг сонгон авсан нь артерийн битүүрээгүй цорго дахин онгойх хүндрэл гаргахгүй байх чухал нөхцөлийг бүрдүүлж байна. Бид мэс заслын эмчилгээний үр дүнг хагалгааны ойрын үед, хагалгааны дараахь 4—21 хоногт судалсан юм. Үүнд, 42 өвчтөнд хагалгааны үед даралт үздэг махир зүүг уушгины артерид байрлуулж артерийн битүүрээгүй цоргын гол судас талынхыг боох, уушгины артерийн даралтыг үзэхэд 0,6—0,9 Кпа-аар буурсан, уушгины артерид тодорхойлогддог доргион бүрэн арилсан чагнахад агшилт сулралтын шуу-гиангүат болж, системийн бага даралт 4 Кпа-аар йэмэгдэн хэвийн байдалд орсон. Түүнчилэн хагалгааны дараахь 3—4 өдрөөс өвчтөний биеийн байдал сайжирдаг. Мөн хагалгааны дараахь 14—21 хоногт 20 өвч-төнд поликардиографийн шинжилгээ хийж үзүүлэлтийг хагалгааны өм-нөх үеийнхтэй харьцуулбал асинхрон агшилт, Блюмбергийн коэффициент хэвийн болсон ба бусад үзүүлэлт нь хагалгааны өмнөх үеийнхтэй ижил байлаа.

Хагалгааны дараахь 21 — 28 хоногт гадаад амьсгалыг судалж үзэхэд амьсгалын тоо хэвийн болсон, хүчилтөрөгчийн шингэлтийн тоо нэмэгдсэн, минутын эзэлхүүн, хүчилтөрөгчийн ашиглах коэффициент өөрчлөгдөөгүй харин уушгины амьдралын эзлэхүүн, амьсгал авах, гаргах нөөц эзэлхүүн, багассан нь ажиглагдлаа. Гадаад амьсгалыг уг гажгийн үе шаттай харьцуулан үзэхэд гажгийн I, II үед хагалгааны дараахь 14—16 хоногт үзүүлэлтүүд хэвийн болох хандлагатай байхад, гажгийн III —IV үед удаан хугацаанд өөрчлөлтүүд хэвээрээ байна. Иймээс хагалгааны дараахь хожим үед (6 сар түүнээс дээш) уг мэс заслын эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн бие махбодод эргэн сайжрах үзэгдэл хэрхэн явагддагийг дээрх хам шинжилгээний аргаар судалж тодорхойлох зорилт бидний  өмнө тавигдаж байна.

ДҮГНЭЛТ. 1. Артерийн битүүрээгүй цоргыг мэс заслын аргаар эмчлэх нь уул гажгийг засах шилдэг, үр дүн сайтай арга юм.

2. Мэс заслын эмчилгээний дараахь ойрын хугацаанд (21 хоногийн дотор) поликардиаграф, спирографийн шинжилгээнлй зарим үзүүлэлт хэвийн болох боловч ихэнх үзүүлэлг хагалгааны өмнэх үеийнхтэй ижил байгаа нь тус гажгийн үед уушгины судас болон зүрхэнд морфологийн нилээд гүнзгий өөрчлөлт гардгийг харуулж байна. Иймээс ийм гажигтай хүүхдэд мэс заслын тусламжийг аль болох бага насанд үзүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

 

Ном зүй

1. Т. Шагдарсүрэн, С. Загдаа, Ц. Бундан, Р. Пүрэз—Зүрх судасны гажгийн клиник оношийн асуудалд. ШУА мэдээ сэтгүүл. 1971, 71—73
2. Т. Шагдарсүрэн-Зүрхний гажгууд тэдгээрийн онош, эмчилгээ. 1972, 81 — 88
3. Н. В. Архангельская Гемодинамические нарушения при ОАП и отдаленные результаты его М. 1971, 168.
4. Куприянов П. А., Бурмистров М. И., Кутушев Ф. X., Мишура В. И. Причины неблагоприятиых исходов хирургического лечения некоторых врожденных пороков сердца. Хир. 1960, 3—9.
5. Лебедез С. А. Приступин Ч. В.—Техника операции при НАП. Минск 1973, 91—96.
6\" Малиновский Н. Н., Константинов Б. А.—Позторные операции на сердце. М., 1980, 160.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 837
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК