Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 3(47)
Зүрхний мэс засал хийхэд цусны ширхэглүүр төрөгч (фибриноген)-ийн холбогдол
( Судалгааны өгүүлэл )

С. Ямаахай

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

СОДЕРЖАНИЕ ФИБРИНОГЕНА В КРОВИ И ЕГО РОЛЬ В КАРДИОХИРУРГИИ

С. Ямахай

При операциях на сердце с экстракорпоральным кровообращением, из основных компонентов свертывающей системы крови, значительные изменения претерпевает фибриноген. Содержание фкбриногена в крови у больных с врожденными пороками сердца колеблется в пределах нормы. В частиости, у больных с дефектом межпредсердной и межжелудочковой перегородки, а также незаросшим артериальным протоком уровень содержания фибриногена в крови составлял 0,28 + 0,01 г%. У больных с триадой и тетрадой Фалло отмечен низкий уровень фибринсгена в крови. Была выявлена гипофибриногенемия во время операции на сердце с искусственным кровообращением. Исследования, проведенные на 1; 7 и 14 день после операции покаэали, что при неосложненном течении операции в послеоперационном периоде уровень фибриногена достигает нормы. Несмотря на низкое содержание фкбриногена до операции у больных с триадой и тетрадой Фалло не наблюдалось кровотечений во время. операции и после нее.

Зүрхний мэс засалд гипотерми, цусны зохиомол эргэлтийн аппарат хэрэглэснээр цус бүлэгнэлтийг улам идэвхтэй судлах шаардлагатай болов. Цус бүлэгнэлтэд ширхэглүүр төрөгч чухал ач холбогдолтой. Зүрхний мэс заслыг цусны зохиомол эргэлттэй хийхэд ширхэглүүр төрөгчийн хэмжээнд онцгой өөрчлөлт гарч болзошгүй учир мэс заслаас өмнө өвчтөний цус бүлэгнэх системийг сайтар шинжлэх нь зүйтэй юм. Зүрхний төрөлхийн гажгийн үед цусан дахь ширхэглүүр төрөгчийн хэмжээ онц өөрчлөгдөхгүй хэвийн хэлбэлзэлд (2—4 г/л) багтаж байдгийг судлаачид тэмдэглэж байна. Хэвлэлийн тоймоос үзэхэд мэс засал хийхээр унтуулсны дараа цусны ширхэглүүртөрөгчийн хэмжээ хэвийн дунджаас ялимгүй ихэсдэг ажээ. (1 — 5, 8—9, 12—13) Мэс заслын байдал, үүсэн гарах хүндрэлээс шалтгаалан ширхэглүүр төрөгчийн хэмжээ янз бүрээр өөрчлөгдөнө. (6—7, 13) Гэхдээ гол төлөв цусны зохиомол эргэлттэй хийсэн мэс заслын эцэст ширхэглүүр төрөгч багасна. Ийм өөрчлөлтийг судлаачид ажигласан бөгөөд цус юүлэлт 30 минут үргэлжлэхэд ширхэглүүр төрөгч 53—68%-иар багасч байжээ. (3—5, 10) Үүнийг цус гепаринжуулалт хангалтгүйтэй холбон тайлбарлах ба хялгасан судасны системд өчүухэн ширхэгтэй бүлэн үүсч ширхэглүүр төрөгчийн нөөцөд муугаар нөлөөлнө. (3—4)

Цусны зохиомол эргэлтийн үед ширхэглүур төрөгч багасч тэр нь цус алдалтад хүргэх талаар судлаачдын санал зөрөөтэй байна. Ширхэглүүр төрөгчийн хэмжээ багассанаас болж цусны зохиомол эргэлтийн аппарат зогссоны дараа цус алдана гэж (2—3) зарим судлаач үзэж байхад, зарим нь өөрсдийн туршилтанд тулгуурлан харин фибрин уусгагч идэвх ихэссэнээс шалтгаалан цус глданатэж үзэж байна. (6) Мэс заслын дараа 2—4 хоногийн дотор дшрхэглүүртөрөгч болон цус бүлэгнүүлэх бусад үзүүлэлт ихсэж заримдаа эмгэг өөрчлөлтөд хүрч бүлэн үүсэх нөхцөл бүрдэх үндэстэй. (6)

Үүнийг зүрхний мэс заслын дараа 4—8 дахь өдөрт цусны ширхэглүүр төрөгчийн хэмжээ 10—12 г/л болж байсантай холбон тайлбарлаж.
болнэ.          Шинжилгээний материал, ажлын арга зүй. Бид зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай 330, мэс заслын эмчилгээ хийлгэсэн 76 өвчтөнд ажиглалт хийлээ. Эдгээрийн дотор зүрхний тосгуур хоорондын 53, феллогийн гурвалсан болон дөрвөлсөн гажигтай 14, артерийн битүүрээгүй цорготой 126, хоёр хавтаст хавхлагын нарийсалт олдмол гажигтай 53 өвчтөн байв. Мзс заслын эмчилгээ хийлгэсэн 76 өвчтөнийг оношоор ялгавал артерийн битүүрээгүй цорготой 31, зүрхний ховдол хоорондын цоорхой-той 12, тосгуур хоорондын ноорхойтой 17, хоёр хавтаст хавхлагын нарийсалттай  16 хүн байв. Цусны ширхэглүүр төрөгчийг Р. А. Рутбергийн аргаар тодорхойлж статистикийн боловсруулалт хийв. Шинжилгээний дүн. Зүрхний тосгуур хоорондын цоорхой төрөл-хийн гажигтай өвчтөнд цусны ширхэглүүр төрөгчийн хэмжээ дунджаар 0,28 + 0,01%, ховдол хоорондын цоорхойтой өвчтөнд 0,30 + 0,04 г%, артерийн битүүрээгүй цорготой өвчтөнд 0,27 + 0,08 г%, фаллогийн гурвалсан болон дөрвөлсөн гажигтай өвчтөнд 0,20 + 0,002 г%, хоёр хавтаст хавхлагын нарийсалт гажиг бүхий өвчтөнд 0,33 + 0,017 г% тус тус байв. Үүнэзс үзэхэд цусны ширхэглүүртерөгчийн хэмжээ зүрхний гажигтай өвчтөнд хэлбэлзэл багатай өөрөөр хэлбэл эрүүл хүний хэмжээнд байна. Гэвч төрөлхийн гажиг, ялангуяа фаллогийн гурвалсан  болон дөрвөлсөн гажигтай зарим өвчтөний цусанд хэвийн хэмжээний доод хязгаараас доогуур байв. Зүрхний гажигаа мэс заслаар эмчлүүлсэн 76 хүний цусны ширхэглүүртөрөгчийн хэмжээ мэс заслын дараахь нэг, хоёр, долоо, арван дөрөв дэх өдрүүдэд өөрчлөгдөж байгааг ажиглахад артерийн битүүрээгүй цорготой өвчтөний цусанд ширхэглүүртөрөгч дунджаар 0,26 + + 0,01 г%; 0,27 + 0,03 г%; 0,37 + 0,01 г%; зүрхний тосгуур хоорондын цоорхойтой болон, хоёр хавтаст хавхлагын нарийсалт гажигтай байсан өвчтөнд тогтвортой нэгэн түвшинд (0,32-0,33 + 0,02, г%), ховдол хоорондын  цоорхой гажигтай өвчтөнд 0,42—0,40 + 0,03 г% байлаа. Цусны зохиомол эргэлттэй мэс заслын дараахь нэг, лоёр, долоо, арван дөрөв дэх өдрүүдэд цусны ширхэглүүртөрөгч 0,20 г%; 0,28 г%; 0,24 г%; 0,±6 г% болж цаашид өөрчлөгдсөнгүй. Зүрхний артерийн битүүрээгүй цорго тосгуур болон ховдол хоорондын цоорхойтой, хоёр хавтаст хавхлагын олдмол гажгийн үед цусны ширхэглүүр төрөгчийн хэмжээнд онцын өөрчлөлт гардаггүй тухай судлаачдын дүгнэлттэй бидний ажиглалт үндсэндээ то хирч байна. Хөхрөх шинж тэмдэг үлэмж тодорсон, зүрхний гурвалсан, дөрвөлсөн гажгийн үед ширхэглүүртөрөгчийн хэмжээ эрүүл хүнийхээс нилээд доогуур байна. Энэ нь элэгний үйл ажиллагаа хямарч биохимийн үзүүлэлт, ялангуяа цус бүлэгнэлт тухайлбал ширхэглүүртөрөгчийн хэмжээ хэдийгээр бага байсан боловч мэс заслын эмчилгээний дараа цус алдалт тохиолдоогүй ба нэгдэх өдрөөс эхлэн нэмэгдэж хэвийн байдалд орж байна. 1950—1970 оны хэвлэлд цусны зохиомол эргэлтийн үед ширхэглүүр төрөгчийн хэмжээ багасах нь аппарат зогссоны дараа цус алдалтад гарцаагүй хүргэдэг гэж бичсэн байх боловч бидний ажиглалтанд тийм тохиолдол ажиглагдсангүй. Харин гемодилюцтай, цусны зохиомол эргэлтийн үед ширхэглүүртөрөгчийн хэмжээ аппарат зогссоноос хойш асар удалгүй мэс заслын өмнөх байдалд ойртож байлаа. Мэс заслын дараахь нэг, хоёр, долоо, арван дөрөв дэх өдрүүдэд ширхэглүүртөрөгчийн хэмжээ тогтвортой нэгэн түвшинд буюу 0,26  —0,42 г%-ын хооронд байсан нь 1,0—1,2 г% байдаг гэсэн зарим судлаачдын судалгаатай тохирохгүй байгаа юм. (6) Энэ байдлыг гемодилюцтай, цусны зохиомол эргэлттэй холбон тайлбарлаж болох талтай. Нөгөө талаар цусны зохиомол эргэлтэд гемодилюцийн артыг хэрэглэх нь өвчтөний цүсны ширхэглүүртөрөгчид ноцтой өөрчлөлт гаргахгүй байна.

Дүгдэлт. Өөрийн судалгаанд үндэслэн дор дурьдсан урьдчилсан дүгнэлт хийв.

—  Зүрхний төрөлхийн гажиг тосгуур болон ховдол хоорондын цоорхой, артерийн битүүрээгүй цорго, хоёр хавтаст хавхлагын нарийсалт, олдмол гажгийн үед цусан дахь ширхэглүүртөрөгч эрүүл хүнд байх хэмжээнд байна.

—  Фаллогийн. гурвалсан ба дөрвөлсөн гажигтай өвчтөний цусан дахь ширхэглүүртөрөгчийн хэвийн бага хэмжээнээс багадах тохиолдол байж болно.

—  Гемодилюцтай цусны зохиомол эргэлтийн үед ширхэглүүртөрөгч багасах боловч мэс заслын дараахь өдрөөс хэвийн хэмжзэнд орах ба мэс заслын дараахь үгдрэлгүй үед хэвийн хэлбэлзэлд байна.

 

Ном зүй

1. Залесский Г. Д. ЖУР- Вопр. Ревмат. 1961, № 1, 57
2. Левицкая Л. А. В кн: Вопросы патологии физиологии сердечно-сосудистой системы. М. 1963, 188 .
3. Уманский М. А. Пробл. гемат. и перелив. крови 1962, № 8, 46.
4. Степанян Е. П., Лагутина А. М. ЖУР- груд. хир. 1959, № 3, 52.
5. Степанян Е. П., Смиренская Е. М. Жур. груд. хнр. 1962, № 1, 41.
6. Степанян Е. П., Геселевия Е. Л., Поспелова Е. П. В кн: Изменение метаболизма при сердечно-сосудистой патологии, 1968.
7. Терентьев Л. И. В сб. Операции на открытом сердце. 1961, 211
8. Аllеп J. G. Ехtгасогрoraeal circulation., 1958. 231
9. Оverbeeк W. Thoraxichiryrgie, 1960. 40. 2
10. Регкins Н., Osborn S.J.lab. clin. Med.,1956. 48. 223
11. Spohn K. Thoraxichiryrgie, 1960. 7, 3. 228
12. Swап Н. аt аll.. Surgery 1955. 38. 858
13. Тhies Н. А. Сhemotherapia, 1961. 3. 4. 354
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 382
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК