Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 3(47)
Улаанбаатар хотын хүн амын уушгины төрөлхийн гаж хөгжлийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Г. Цогт, В. Р.Зиц.

Сүрьеэ уушгины эмгэг судлалын нэгдсэн төв

 
Абстракт

ШУЧЕНИЕ ВРОЖДЕННЫХ АНОМАЛИЙ ЛЕГКИХ У НАСЕЛЕНИЯ г. УЛАН-БАТОРА

Г. Цогт, В. Р. Зиц

Впервые проведен анализ 1350 историй больных, находившихся на стационарном амбулаторном лечении в различных учреждениях г. Улан-Батора по позоду бродхолегочной паттюгии. Тщательная оценка анамнестических, клинических, лабораторных, рентгенотомографических, бронхологических, микробиологических и других исслёдований позволила у 51 (3,8%) человека диагностировать различную врожденную аномалию легких. Мужчин было 33, женщин—18, в основном молодого возраста С36). Первые симптомы заболевания у большинства больных (43) отмечались в детскоподростковом периоде и как правило, были связаны с развитием неспецифического воспалительного процесса. Наиболее частой аномалией легких были кистозная гипоплазия (39), реже встречались солитарная бронхогенная киста (5), простая гипоплазия (3) и др.

Амьсгалын эрхтэний төрөлхийн гаж хөгжлийг судалсан эрдэм шинжилгээний бүтээлүүд сүүлийн жилүүдэд олширч байна. Энэ нь нэг талаар уг эмгэг хүн амын дотор ихэсч байгаатай нөгөө талаар түүний оношилгоо сайжирсантай холбоотой. юм. Уушгины гажиг нь үр хөврөлийн ба төрсний дараахь үед үүсдэг боловч эмнэл зүйн шинж тэмдэг нь зөвхөн үрэвслээр хүндэрсэн тохиолдолд илэрдэг тул энэ  нь түүний  оношилгоог улам хүндрүүлдэг. БНМАУ-ын хүн амын дотор явуулсан мөгөөрсөн хоолой, уушгины төрөлхийн гажгийн судалгааны тухай мэдээлэл бидэнд тохиолдоогүй болно. Эмнэл зүй, лаборатори, рентген-томограф, бронхологийн шинжилгээний аргуудаар уушгины эмгэгтэй 1350 өвчтөний 51-д (3,8 % нь) бид төрөлхийн гажгийг оношилсон юм. Тэдний 33 нь эрэгтэй, 18 нь эмэгтэй хүмүүс байв. Уушгины гажиг нь голдуу залуу '30 хүртэлх насны хүмүүст илэрч байв, Өвчтөний өчгөөс үзэхэд 43 өвчтенд энэ эмгэгийн анхны шинж тэмдэг хүүхэд, өсвөр насанд томуу, хатгалгаагаар өвчилсний дараа мэдэгдэж эхэлсэн, өөрөөр хэлбэл зөвхөн үрэвсэл үүссэн тохиолдолд илэрч байжээ. Харин хүндрэлгүй үед өвчтөн өөрийгөө эрүүл гэж тооцдог байснаас урьдчилан сэргийлэх үзлэгээр 8 хүнд тохиолдлоор илэрсэн юм. Бэлцрүүт гипоплаз —39, гуурсан бэлцрүү—5, тольдсон уушги—3, уушгины агенез — 1, энгийн гипоплаз—1, руушгины дэлбээний гипоплаз—2 хүнд тус тус илэрч байв. Энэ судалгаанаас өмнө уушгины эдгээр гажгийг нэг ч тохиолдолд оношилж байгаагүй бөгөөд гуурсан хоолойн архаг үрэвсэл, архаг хатгалгаа, уушгины буглаа, сүрьеэ, өмөн, уушгины хатуурсан үрэвсэл, уушгинд хий тогтсон гэж эмчилж байжээ. Уушгины бэлцрүүт гипоплаз нь олонтоо (76%) тохиолдож байснаас гадна эмнэл зүйн янз бүрийн шинж тэмдгээр илэрч байсан учир анхаарал татаж байв. Бэлцрүүт гипоплаз нь баруун уушгинд (21), Зүүнд (16), хоёуланд (2) байрлаж уушгийг бүхэлд нь 4 тохиолдолд хамаарч байсан болно. Эдгээр өвчтөн сүрьеэ (13), гуурсан хоолойн тэлэлт (9), архаг буглаа (3) гэсэн оноштойгоор олон жилийн турш эмчлүүлж байжээ. Бусад судлаачдын болон өөрсдийн ажиглалтыг үндэслэн бид бэлцрүүт гипоплазыг хүндрэлгүй (5), хүндэрсэн (34) гэж 2 үндсэн хэлбэрт ангилав. Хүндрэлгүй эмгэгтэй хүмүүс нь ямар нэгэн зовиур шаналгаагүй байсан бөгөөд рентген-флюорографийн үзлэгээр илэрсэн юм. Хүндэрсэн хэлбэрийн үед идээт цэртэй ханиад (29), цээжээр өвдөх (20), биеийн ачааллын үед амьсгаадах (23), халуурах (11) зэргийн архаг үрэвслийн шинж тэмдэг илэрч байв. Гадна үзлэгээр уушгины гажигтай тал нь 7 хүнд хавтгай болсны улмаас цээжний хэлбэр өөрчлөгдсөн байлаа. Тогшилтын чимээний богинэсолт (23), хайрцагны чимээ. (6), чагнахад ширүүн амьсгал (24), суларсан амьсгал (25), хуурай хэржигнүүр (16,) нойтон (21) хүнд тус тус сонсдож байв. Бэлцрүүт гипоплазын эмнэл зүй нь олдмол идээт үрэвсэлт өвчинтэй харьцуулбал хөнгөн явцтай байсныг тэмдэглэх нь чухал байна. Тухайлбал, хүчилтөрөгчийн архаг дутагдлын шинж болох „бөмбөрийн цохиур", „цагны шил" зөвхөн 2 хүнд ажиглагдлаа. Микробын флор нь идээт үрэвсэлт өвчнүүдийнхээс онцгой ялгаагүй байсан болно. Эмгэг төрөгч стафилококк, стрептококк, пневмококк буюу микробын холбоо ихэнх тохиолдолд тодорхойлогдож байв. 92,2% тохиолдолд микрофлор нь үндсэн антибиотикуудад өндөр тэсвэртэй байсныг энэ эмгэгтэй өвчтөнийг эмчлэхэд анхаарах хэрэгтэй юм. Цусны талаас гарч байсан өөрчлөлтүүд нь тодорхой онцлоггүй байв. 8—12-Ю6 хэмжээний лейкоцитоз 16 хүнд 30—40 мм СОЭ—22, нейтрофилез, протеинограммын өөрчлөлт, СРБ 18—20 хүнд тус тус ажиглагдаж байлаа. Уушгины бэлцрүүт гипоплаз нь рентген-томографийн шинжилгээгээр ууш.гины эрс өөрчлөгдсөн зураглалын дэвсгэр дээр янз бүрийн хэлбэр хэмжээтэй хий бүхий хөндийнүүдээр илэрч байлаа. Хүндэрсэн үед үүнээс гадна их хэмжээний сүүдэр үүсч, зарим тохиолдолд (4) шингэний түвшин тодорхойлогдож байв. Голт нь эмгэгтэй тал руу татагдаж, ар тийш эргэсэн байлаа. Эмгэг хэлбэрийн шинж, тархалтыг тодорхойлж оношлох гол арга нь бронхограф бөгөөд энэ шинжилгээгээр тодотгогч бодисоор дүүрсэн бэлцрүүт хөндийнүүд нь янз бүрийк хэлбэр, хэмжээтэй байсан ба эд-гээр нь зарим тохиолдолд „Савангийн хөөс" төстэй байв. Бактерийн эсрэг цогцолбор эмчилгээ нь энэ өвчний хүндэрсэн хэлбэрийн үед нилээд их үр дүн өгсөн юм. 26 өвчтөний биеийн байдал илт сайжирч, 8 өвчтөнд мэс заслын эмчилгээ амжилттай хийсэн болно. Бид мөгөөрсөн бэлцрүүний 5 тохиолдолд (бүх гажгийн 10%) ажиглалт хийсэн юм. Манай клиникт хэвтэхээс өмнө эдгээр өвчтөн архаг буглаа (3), цээжний гялтангийн уутлагдсан үрэвсэл (1), цээжинд хий дүүрсэн гэж эмчлүүлж байсан бэгөөд бүгдээрэнд нь мэс заслын эмчилгээ амжилттай хийсэн байна, Уушгины төрөлхийн бусад гажгийг цөөн тохиолдолд оношилсон бөгөөд энэ нь практикийн ач холбогдол багатай боловч  ялгах оношилгооны хувьд хүндрэлтэй байв. Бидний энэ урьдчилсан судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын хүн амын уушгины эмгэгийн дотор төрөлхийн гажиг тийм ч цөөнгүй тохиолдож ялгах оношилгоонд нилээн их ач холбогдолтой байна. Уушгины гажгийн эмнэл зүй нь зөвхөн үрэвслийн үед илэрдэг. Стационарт хэвтэж амбулаториор эмтлүүлж байгаа өвчтөнүүдийн оношийн зөрөө нь эмч нарын мэдлэг дутмаг байгаатай холбоотой юм. Рентген-бронхологийг ба бусад шинжилгээг хэрэглэсэн халдвар тархалтын зорилгот судалгаа нь хүн амын дотор амьсгалын эрхтэний төрөлхийн гажгийг илрүүлж цаг тухайд  нь эмчлэх боломж олгох юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 543
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК