Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 3(47)
Цусны даралт ихсэх өвчний эмнэл зүйн илрэлээр өвчтөний тавиланг тодорхойлох
( Судалгааны өгүүлэл )

Г. Дэжээхүү 

Анагаах ухааны хүрээлэн

 

Цусны даралт ихсзх. өвчний эмнэл зүйн илрэлийг судлах нь уг өвчний онош, үе шат, явцыг тогтооход чухал ач холбогдолтой юм. Сүүлийн үед судлаачид цусны даралт ихсэх өвчний үеийн эмнэл зүйн зарим шинж тэмдтээр уг өвчний төгсгөл, тавиланг тодорхойлохыг зорьж байна. Гэвч. энэ талаар хийсэн судалгаа төдий л их биш юм. Иймээс цусны даралт ихсэх өвчний үеийн эмнэл зүйн зарим шинжээр уг өвчний тавилаиг тодорхойлох зорилт тавьж энэхүү судалгааг хийв.

СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ БА АЖЛЫН ХЭМЖЭЭ. Цусны даралт ихсэх өвчний учир судалгаанд хамрагдсан 1177 өвчтөнөөс сүүлийн 5 жилнйн дотор уг өвчнөөр нас барсан 79 хүний судалгааны материалд анализ хийв. Хяналтын явцад судалгаанд хамрагдсан бүх өвчтөнд шээс, цусны шинжилгээ, цусны холестерин, сахар, үлдэгдэл азот, зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ), нүдний уг шинжлэх, биеийн жин өндрийг хэмжих зэрэг өвчний онош, үе шат, явцыг тодорхойлох шинжилгээг жил бүр тогтмол хийж байв. Энзхуү судалгаанд өвчтөний сүүлийн үеийн үзлэг, зарим шинжилгээний дүнг оруулав.

Өвчтөний зүрхний цахилгаан бичлэгт Миннесотын кодын дагуу анализ хийж, нүдний угийг Кейт-Вагнер-Баркерийн ангилалаар, биеийн жинг өндрийн хэмжээнд харьцуулах [4] журмаар үнэлгээг өгөв. Өвчтөний зовиур, өвчилсөн хугацаа зэргийг уг өвчтөний өгүүллийг баримтлан авав. Цусны даралт ихсэх өвчний үе шатыг тогтбохдоо ДЭХБ-аас 1962 онд боловсруулсан ангиллыг баримтлав.. [4] Уг судалгааны статистикийн зарим үзүүлэлтийг ЭВМ-ТРАi-1001 тооцоолон бодох машины тусламжаар бодов.

СУДАЛГААНЫ ДҮН. 5 жилийн хугацаанд цусны даралт ихсэх өвчтэй 123 хүн нас барснаас 79 нь уг өвчний хүндрэлээр, 44 нь бусад шалтгаанаар нас баржээ. Цусны даралт ихсэх өвчнөөр нас барсан 79 өвчтөний 54 (68,36%) -нь тархинд цус харваж, 9 (11,40%) нь зүрхний шигдээсээр, 7 (8,85%) нь бөөрний архаг дутагдлаар, 9 (11,40%) нь гэнэт нас барсан байна.

Бусад шалтгаанаар нас барж буй хүмүүсийн олонхи нь элэгний болон бусад эрхтэний хорт хавдар, сүрьеэ, уушгины архаг үрэвсэлт өвчнөөр нас баржээ. Дээрх хүснэгтээс үзэхэд цусны. даралт ихсэх өвчнөөр нас барсан 79 өвчтөний 51 (64, 56%) нь уг өвчний III үед нас баржээ. Харин нас барсан өвчтөнүүдийг үе шат тус бурд нь авч үзвэл I үед байгаа 618 өвчтөнөөс 1,62% нь, II үед байгаа 388 өвчтөнөес 4,64% нь, III үед байгаа 171 өвчтөнеөс 29,83% нь тус тус уг өвчнөөр нас барсан байна. Дээрх хүснэгтээс үзэхэд тархинд цус харваж нас барагсдын 80,0%, гэнэт нас барагсдын- 65, 8 %-д толгой өвдөх, хүзүү хөших, нүд бүрэлзэх зэрэг тархи мэдрэлийн зурхний шигдээсээр нас барагсдын 74, 6 %-д зүрх өвдөх, амьсгаадах зэрэг зүрхний талын зовиур , давамгайлан илэрч байжээ. Хүснэгтээс үзэхэд цусны даралт ихсэх өвчний хүндрэл нь ихэвчлэн систолын даралт 200 мм МУБ, диастолын даралт 110 мм МУБ-аас дээш байгаа үед тохиолдож байна. Бөөрний архаг дутагдлаар нас барсан хүмүүсийн артерийн даралч, ялангуяа диастолын даралт нь бусад хүндрэлийн үеийнхээс харьцангуй өндөр байна. , Хүснэгт 5-аас үзэхэд зүүн ховдлын гипертрофи, 8Т ~сегмент, Т— пгүдний өөрчлөлт нь цусны даралт ихсэх өвчний аль ч хүндрэлийн уед элбэг илрэх боловч зүрхний шпгдээсээр нас барахын өмнөх үед плүү их илэрч байжээ. Нүдний уг шинжилсэн дүнгээс үзэхэд нас ..барагсдын нүдний угт дусны даралт ихсэх өвчний үеийн өөрчлөлт 100 % клэрч байснаас ней-роангиоретинопатийн өөрчлөлт бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн 85, 7 %-д, тархинд цус харавсан хүмүүсийн 52,2 %-д, гэнэт нас ба-рагсдын 42, 9 %-д, зүрхиий шигдээсээр нас барагсдын 28,6 %-д тус тус илэрч байв. Нас барсан хүмүүсийн биеийн жингийн байдалд   судалгаа . хийж " үзэхэд зүрхний шигдээсээр нас барагсдын 75 %, гэнэт нас барагсдын 55,5 %, тархинд нь цус харваж нас барагсдын 49,8 %,  бөөрний архаг дутагдлаар нас барагсдын 25 % нь жин ихтэй хүмүүс байв.

ШҮҮМЖ. Цусны даралт ихсэх өвчтэй хүхмүусийн  нас баралтын талаар хийсэн судалгааны ажил цөөнгүй байдаг.   [1—2{ Гэвч цусны даралт ихсэх өвчний үед илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгээр уг өвч-ний тавиланг тодорхойлох талаар хийсэн судалгааны ажил төдий л их ' биш юм„

Хүнд хэлбэрийн цусны даралт ихсэх өвчтэй 60 хүртэл  насны 100 өвчтөнг 1955 оноос 1965 он хүртэл  10 жилийн турш хяналтанд авч ' ажиглалт хийжээ. [5] Судалгааны дүнгээс үзэхэд диастолын даралт ' өндөр байх, нүдний угт ретинопатийн өөрчлөлт  илрэх,  зүрхний зүүн ховдлын гнпертрофи, бөөрний үйл ажиллагааны дутагдал илрэх нь уг өвчний тавиланд муугаар нөлөөлж байжээ. Судалгаанаас үзэхэд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс тархинд цус харвах болон зүрхний шигдээсээр нас барахад систол, диаст^олын даралт шууд нөлөөлж байжээ. [5] Манай судалгаанд хамрагдсан 1206 хүнд илэрч байсан эмнэл зүйн Л1инж тэмдгүүдийг судалж үзэхэд артерийн даралт ихсэх нъ өвчний үе шат ахих, зүрхний булчин болон нүдний угт органик өөрчлөлт үүсэхэд шууд хүчтэй нөлөөлж байлаа [3] Бидний судалгааны дүнгээс үзэхэд ч цусны даралт ихсэх өвчний хүндрэл нь систолын даралт 200 мм МУБ, диастолын даралт 110 мм МУБ-аас дээш байгаа үед ихэвчлэн тохиолдож байна. Энэ нь цусны даралт ихсэх өвчний хүндрэлээс сэргийлэхийн тулд юуны өмнө арте-рийн даралтыг бууруулах нь чухал ач холбогдолтой болохыг харуулж ^байна. Цусны даралт ихсэх өвчнөөр нас барсан хүмүүсийн зүрхний ца-хилгаан бичлэгт судалгаа,' хийж үзэхэд зүүн-ховдльщ^ипертфофи болон 8Т сегмент, Г—шүдний.өөрчлөлт нь зүрхнйй шигДээе, бөөрний ар~ хаг дутагдлаар нас барсан хүмүүст харьцангуй их илэрч байжээ. Иймд зүрхний цахилгаан бичлэгт зүрхний титэм судасны дутагдлын шинж болох 5Т сегмент, Т— шүдний өөрчлөлт илэрч буй хүмүүст да~ ралт бууруулах эмчилгээ хийхийн зэрэгцээ зүрхний булчингийн тэ-жээллэг чанарыг сайжруулах, титэм судасны дутагдлыг багасгах.,, эм-чилгээнүүдийг хавсран хийх .нь чухал байна.

Нүдний угийн байдлыг ;шинжилсэн дүнгээс үзэхэд нейроанпш-ретинопатийн өөрчлөлт ихэвчлэн бөөрний архаг дутагдлаар нас барсан хүмүүст (85,7 %) илэрч байжээ. [2] Зарим судлаачид нүдний .;угт,:,.:нь ретинопати, нейроангиоретинопатийн өөрчлөлт илэрч байсан 290 '"хүний үхлийн шалтгааныг судалж үзэхэд 33 % нь бөөрний архаг дутагдлаар, 23 % нь тархинд цус харваж, 21 % нь зүрхний шигдээсэ.эр нас барсан байжээ. [3] Бидний болон дэзрх судлаачдын судалгааны [1—4] Дүнгээс.^.уф-хэд нейроангиоретинопати нь цусны Даралт, ихсэх өдчний хүнд хэл-бэрийн үед элбэг тохиолдож голдуу бөөрний архаг дутагдлаар төгс-дөг болохыг харуулж байна. Иймд даралт ихтэй өвчтөний нүдний угт нейроангиопатийн өөрчлөлт илэрч байвал бөөрний үйл ажиллагааг^тоХ--руулах шинжилгээнүүдийг нэмэн хийж, шаардлагатай бол бөөрний ар-хаг дутагдлаас сэргийлж эмчилвэл зохино. Цусны даралт ихтэй тарган хүмүүс ихэвчлэн зүрхний шигдээсээр нас барж байна. Эдгээр үзлэг шинжилгээний дүнгээс үзэхэд тархи. мэдрэлййн талын зовиур давамгайлан илэрч байсан, нүдний угтаа ан-гиосклероз ба ретинопатийн өөрчлөлттэй хүмүүсийн тархинд нь цус харваж зүрхний талын зовиур ихтэй, зүрхний цахилгаан бичлэгтээ 8Т — сегмент, Г—шүдний өөрчлөлт нь тод илэрсэн, жин ихтэй хүмүүс зүрхний шигдээсээр, нүдний угтаа нейроангиоретинбпатийн өөр.члздт^ тэй, диастолын даралт өндөр байдаг хүмүүс бөөрнйй архаг дутагдлйар зонхилон нас барж байна гэж үзэж болохоор байна. ^

ДҮГНЭЛТ 1. 5 жилийн хугацаанд цусны даралт ихсэх өвчтэй 123' хүн нас барснаас ^ 79 нь уг өвчний хүндрэлээр, 44 нь бусад шалтгаа-наар нас баржээ. Цусны даралт ихсэх өвчнөөр нас барсан өвчтөвуү-дийн 68,36■% нь тархинд цус харваж нас барсан байна.. /

2.    Цусны даралт ихсэх өвчний хүндрэл нь систольщ даралт.200 мм МУБ, диастолын даралт 110 мм МУБ-аас дээш үед ихэвчлэн то-хиолдож байна. »

3.  Тархи мэдрэлийн талын зовиур давамгайлан илэрч байсан, нүдний уттаа ангиосклероз ба ретинопатийн өөрчлөлттэй хүмүүс зонхилон тархинд цус харваж, зүрхний талын зовиур ихтэй,. зүрхний ажилагаа болон 8Т —сегмент Г—шүдний өөрчлөлт тод илэрсэн, жин ихтэй хүмүүс зүрхний шигдээсээр, нүдний угт нь нейроангиоретинбпатийн өөрчлөлттэй, диастолын даралт өндөр (120 мм МУВ ба түүнээс их) байдаг хүмүүс бөөрний архаг дутагдлаар нас барж байна.         ^ ^

4.  Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг идэвхтэй эмчлэхийн зз^> рэгцээ жилд 1 — 2 удаа зүрхний цахилгаан бичлэг хийх, нүдний , .уг шинжлэх, жин өндрийн харьцааг тодорхойлж байх нь өвчний явц, та-виланг тодорхойлоход чухал ач холбогдолтой байна..

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 811
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК