Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 3(47)
Хэт авиагаар оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

М. Отгон

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

К ВОПРОСУ УЛЬТРАЗВУКОВОЙ ДИАГНОСТИКИ

М. Отгон

В результате обследования 100 беременных женщин с использованкем ультразвуковой эхо-камеры выявлены положение плода продольное с головным предлежанием в 74%, с тазовым предлежанием в 10%, с косым и поперечным положением в 2% случаев. Кроме этого, диагносцировано наличие близнецов в 4%, мертвого плода 2%, выкидыша в 5% и плодного яйца в 3% случаев. Излагаются методики обследования.

Хэт авиаг анагаах ухаанд хэрэглэж эхэлснээс хойш 30 гаруйхан жил өнгөрсөн боловч, сүүлийн жилүүдэд оношилгоо, эмчилгээний зорилготой олон төрлийн аппарат багаж хэрэгслийг Пикер, Сименс, Алока фирмүүдэд үйлдвэрлэн (1,2) дэлхийн олон улс оронд хэрэглэж байна. Эдгээр аппарат багаж хэрэгсэл нь дотроо А, В хоёр аргын зориулалттай, 600000—15 сая герцийн давтамжтай авиа гарган, эргэх цуурайг мэдрэн хүлээн авч дүрс бичлэгээр илэрхийлэх хүчин чадалтайн дээр дотор, мэс засал, бөөр, эх барих эмэгтэйчүүдийн өвчнийг оношлох 4 үндсэн чиглэлд төрөлжин үйлдвэрлэгдэж байла. (I) Хэт авианы тусламжтайгаар олон янзын өвчин эмгэгийг эрт илрүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Хэт авианы шинжилгээ нь ямар нэгэн хор аюулгүй учир рентген шинжилгээг халах тавилантай. Иймд бид өөрийн улсын анагаах ухааны практикт хэт авиагаар оношлох кабинетыг ДЭХБ-ын тусламжтайгаар байгуулж тодорхой судалгаа хийж шат дараалсан арга хэмжээ авч байна.

СУДАЛГААНЫ ЗОРИЛТ—Юуны өмнө хэт авианы эхокамерийн тусламжтайгаар эх барих эмэгтэйчүүдийн практикт тохиолдох өвчнийг оношлох арга эзэмших дараа нь удамшлын өвчнийг эрт илрүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үүний тулд: 1.Хэт авианы эхокамерийн ажиллагааг анагаах ухааны практикт нэвтрүүлж тусгай кабинет байгуулах. 2. Эх барих, эмэгтэйчүүдийн өвчний заалтаар үзүүлсэн хүмүүст судалгаа хийж мэдээлэх. 3. Экокамерт оношилж болох зарим өвчний ачааллыг тодорхойлох гол зорилготой ажиллав.

СУДАЛГААНЫ АРГА БА М\ТЕРИАЛ —Японы Алокз фирмд үйлд-вэрлэсэн хэт авианы ССД—-202 маркийн Эхокамер (3) дүрс санах тө-хөөрөмж (4) поларойд зураг авах хэрэгслийн (5) зааврыг орчуулан ап-паратыг ажилд оруулав. Уг эхокамерыг 1982 оны сүүлчээр ажиллуулж эхлэн, үзүүлсэн хүмүүсээс 106 хүнийг 1 энэхүу судалгааны материал болгон-авав. Судалгаанд 20—41 насны жирэмс: н 100, эмэгтэйчүүдийн өвчин, жирэмсний хүндрэлтэй 6 хүн хамрагдав. Бүх хүмүүсийг В-аргаар судлав.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН—Судалгаанд онош тодруулах зорилгоор явуулсан хүмүүс нь жирэмслэлтийн янз бүрийн хугацаатай (5—41 долоо хоног) байв. Бидний ажиглалтаар уг эхокамерын дэлгэцэнд жирэмслэлт 6—7 долоо хоногтой байхад ураг эс харагдаж, 8—9 долоо хоногтойд хөврөлийн мөчний хөдөлгөөн, зарим үед зүрхний лутшилт харагдаж байв. Ураг-эсийн хуваагдал дуусан, ургийн эрхтэн үүсч, эсийн ялгарал явагдаж дуусах үеэс жирэмслэлтийн 25—26 долоо хоногтой байхад ихэс 2—3 см болон зузаарсан байх нь ажиглагдаж байв. Умайн хөндийд байгаа ургийн байрлалыг энэ үеэс тодорхойлсныг хүснэгт 1-д харуулав.

Дээрх судалгааг хийхэд нэг хүнд дунджаар 4—5 мин, зураг авахад 6—8 мин, ургийн хүйсийг илрүүлэхэд 10—25 минутын хугацаа шаардагдаж байв. Харин ургийн хүйсийг энэ багажаар тодорхойлох нь зохимжгүй бөгөөд хүн тутамд үзэх шаардлгагуй гэж үзэж болох юм. Энэ үнэ ихтэй аргын оронд ургийн хүйсийг эхийн хэвлийд байхад нь оношилдог люминесцентийн микроскопын аргыг практикт нэвтрүүлж, шаардлагатай хүмүүст шинжилгээ хийх нь илүу ур дүнтэй юм.

Ихэнх хэвлэлд (6, 7, ургийн байрлал 32—33 долоо хоногтойд тогтвортой болдог тухай ойлголт байдаг боловч, судалгааны явцад 28—29 долоо хоногтойд ургийн хөдөлгөөн ихэд тогтворжин умайн хөндийд бүтэн эргэж, чөлөөт хөвөлт хийх нь багасдаг гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна. Үүнд цаашид динамик судалгаа хийж тодруулах нь чухал ач холбогдолтой юм.

Ургийн хөгжлийн явц, байрлал, ихэс, хүйс дэлгэцэд тодорхой харагдаж байгаа учир ургийн усыг тусгай заалтын дагуу хатган авч удсмшлын өвчнийг эрт илрүүлж зохих арга хэмжээ авах бололцоотой боллоо. Эхокамерын дэлгэцнээ эх барих, эмэгтэйчүүдийн өвчнүүд (савны гадуур жирэмслэлт, савны хавдар, өндгөвчний хавдар г.м.) болок хөхний хавдрыг амархан оношлох, ургийн биометрийн. хэмжилтийг хийж олохын зэрэгцээ ургийн болон удамшлын зарим нэгэн эмгэгийг илрүүлэх шаардлагатай байна.

Орчин үед энэ аргыг анзгаах ухааны өдөр тутмын практикт байнга нэвтрүүлж, эх, нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах ажилд үр дүн өгөхүйц ажиллахын тулд зохион байгуулалт арга зүйн их ажид шаардагдаж байна.

ДҮГНЭЛТ. 1. Анагаах ухааны дээд сургууль, клиникийн нэгдүгээр амаржих газар хамтран хэт авиагаар оношлох кабинет байгуулж, ажилд оруүлав.

2. Хэт авианы эхокамерт эх барих, эмэгтэйчүүд, анагаах ухааны удамшил зуйн практикт тохиолдох зарим нэгэн эмгэгийг эрт илрүүлж зохих арга хэмжээ авах бололцоотой болов.

 

 

Ном зүй

1. Чех Э., Папеж. Л., Тарабе. О. Ультразвуковая диагностика в акушерстве и гинекологни. М. 1979
2. Хентов Р.А., Скорунский И. А., флорианович Н. М., Тимофеева Т. Е. Ультразвуковые аппараты и методы диагностики в акушерстве и гинекологии. М. 1974
3. Аlока Instruction Manual for Electro-Multicrystal Scanner echo Camera, Model SSD—202 D, 1 — 15
4. Аlока Image Меmогу Моdel UIМ—101 орегаtion manual 1—10
5. Asunuma Instraction Manual for king CRT Camera АСR—75024
6. S. G. Сlауtоп, D. Fгаsег, Т. L. Lewis.. Оbstetrics, London, 1975, 5—66
7. С. I. Dewhurt. Integrated odstetrics and Gynaecology for Post-draduates, London. 1976, 112—150
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 897
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК