Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 3(47)
Хэрлэг төст үений үрэвслийн үед үенд стероид гормон хийж эмчлэх
( Лекц )

Ш. Баяртогтох

Анагаах ухааны хүрээлэн

 

Үений үрэвсэлт өвчнийг эмчлэх хамгийн ур дүнтэй аргуудын нэг нь стероид гормоныг хэрэглэх арга юм. Гэвч кортикостероидыг удаанаар уух ба булчигд тарьж хэрэглэх нь заримдаа гаж нэлөө үзүүлж, аюултай хүндрэл өгдөг. Иймээс үений архаг үрэвсэл, ялангуяа хэрлэг төст үений үрэвслийн үед кортикостероидыг үенд тарьж хэрэглэх нь ашигтай ба өвчний эдтэрличг сайжруулдаг. Энэ аргыг хэрэглэхийн тулд хэрэглэх шаардлага, хэрэглэж болохгүй үе, тарих арга зүй зэргийг сайн мэдэж эзэмшсэн байх ёстой.

ҮЕНД ЭМИЙН БОДИСЫГ ХИЙХ. Хэрлэг төст "үений үрэвслийн үед үений хэсэг газрын үрэвслийг эмчлэхэд үенд эмийн бодисыг шууд хийж эмчлэх нь хурдан хугацаанд сайн үйлчилгээ үзүүлдэг. Үүнд: Кортикостероид гормоны бэлдмэл гидрокортизон, ультракортенол, аддерсон зэргийг үенд тарина. Гидрокортизоныг том үенд 10—25 мг, жижиг үенд 2—5 мг-аар тус тус тарина. 1—2 долоо хоногийн дараа давтан тарина. Эмчйлгээний "курс нь 3—5 тарилга байна. Ультракортенолын дундаж тун 10 мг байдаг. Түүнийг 3—5 хоногийн зайтай давтан тарьдаг. Том (өвдөгний) үенд 10—20 мг, жижиг үенд (хурууны) 5—10 мг-аар тус тус тарина.

Хэсэг газрын мэдээ алдуулагч бодисын хамт хэрэглэж болно.

Үений уутанд кортикостероид тарихад өвчний 90% орчимд эхний хоногоос (6-12 цагийн дараа) үений хавдалт, өвдөлт багасч үений үрэвслийн шингэн арилж, үений хөдөлгөөн сайжирдаг. Бид хэрдэг төст үений үрэвсэлтэй 32 хүнд кортикостероид гормоныг үенд хийж эмчилсэн ба гидрокортизон,  ультракортенол, аддерсон зэргийн аль нэгийг тарьж байлаа. Жмшээ нь өвчтөн Да. 54 нас-тай, эрэгтэй, баруун гарын шуу, сарвууны үе, мөн эрхий ба дунд хурууны үенд аддерсоныг 2—3 удаа тарихгд тэдгээр үений өвдөлт, хавдалт ул мөргүй арилж сайжирсан. Энэ өвчнөөс болж уг евчтөн хөдөлмөрийн чадвар алдаж, тахир дутуугийн группэд байсан бол тариа хийсний дараа удалгүй группээс гарч ажилдаа орсон бөгөөд өвчин нь одоо хүртэл дахилтгүй, биеийн байдал сайн, ажлаа хийж байна.

Мөн өвчтөн Сэ. 45 настай, эмэгтэй олон үений хэрлэг төст үрэвслээр 2 өвдөгний үе өвчлөн явахад бэрхшээлтэй болж таяг түлахад хүрсэн байна. Иймээс үенд ультракортенол 1 курс тарихад үений хавдалт, өвдөлт аргиж эмчилгээнээс хойш жил хагасын хугацаанд биеийн байдал сайн байна. Өвчтөн Жа. 27 кастай, эрэгтэй, хөлийн шагай ба өлмий хурууны үенд  ультракортенол  курсээр тариулсан ба өвдөөд доголж гишгэж чадахгүй байсан нь тариа хийсний дараа бргино хугацаанд эдгэрч 1980 оноос хойш одоо хүртэл өвчний дахилт даамжралын шинжгүй, биеийн байдал сайн, ажлаа хийж байна. Бидний ажиглалтаас үзэхэд аддерсон ба ультракортенол нь гидрокортизоноос илүү сайн үйлчлэлтэй байна. Дээр дурдсан гормон эмчилгээг үенд тарихын зэрэгцээ ерөнхий эмчилгээ (резохин, алтны давс, делагил) хослуулан хэрэглэх нь чухал. Үений тариаг урьд нь тарьсан тунгаар давтан тарихад эмчилгээний үр дүн нь хэвээрээ байвал давтан тарихдаа эмийн тунг нэмж болно.

ҮЕНД ГОРМОН ХИЙХ ТУН ХЭМЖЭЭ. Энэ нь гормон эмчилгээний ерөнхий зарчимтай ижил төсөөтэй ба хаигалттай үйлчлэл өгөх, их тунгаас эхлэн багасгаж хэрэглэх чиглэлийг баримтлана. Үйлчлэл сайн өгөх тунгийн хэмжээ нь үений хэмжээ, үрэвслпйн идэвхжил, костикостероидод өвчтөний мэдрэг байдал зэргээс хамаарна. Мөн тухайн сонгож авсан гормоны үрэвслийн эсрэг үйлчлэх хүчнээс хамаарна. Гнидрокортизоныг тарихад сайн үйлчлэл үзүүлэх дундаж тун хэмжээг янз бүрийн үенд дараахь байдлаар . байж болохыг тогтоосон байна.

ҮЕНИЙ ШИНГЭНИЙГ АВАХ. Хэрлэг төсг үенлй цочмэг ба цочмогдуу үрэвслийн үед хөндийд их хэмжээний үрэвслмйн шингэн цугларах нь үений уут, үе орчмын зөөлөн эдийг сунгаж эсвэл хөшүүн болгодог. Энэ нь үений өвдөлтийг ихэсгэж, хөдөлгөөн нь муудсаар бүр хөдлөхгүй ч болгож, болдог. Ийм нөхцөлд үенд хатгалт. (пункц ) хийж үений шингэнийг соруулж авах нь өвчтөнд амархан сайжрах нөлөө үзүүлдэг. Үений шингэн дахин цугларвал түүнийг давтан авч болно. Үенд шингэнийг авсаны дараа эмийн бодисыг үенд тарьж эмчилдэг.

КОРТИКОСТЕРОИДЫГ ҮЕНД ТАРЬЖ БОЛОХ БА ТАРЬЖ БОЛОХГҮЙ НӨХЦӨЛҮҮД

I. ТАРЬЖ БОЛОХ НӨХЦӨЛҮҮД. Олон үенд үрэвслийн процесс тогтонги сайжралтай байхад өөр газар нэг буюу хэд хэдэн үенд экссудат шингэн бүхий илэрхий үрэвсэлтэй байх.    

1.  Хэд хэдэн том үенд үрэвслийн экссудат давамгайлсан үрэвсэлтэй байх, түүнд эм гормоны иж бүрэн эмчилгээ хийсэн боловч экссутат шингэн удаанаар арилахгүй байх

3.   Чухал үйл ажиллагаатай үенүүдэд үрэвслийн процесс явагдаж байхад ерөнхий гормон эмчилгээг хийж болохгүй нөхцөлүүд (цусны даралт ихдэх өвчин, ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа, сэтгэл мэдрэлийн ба судас хатуурах өвчин) байх.

4.  Ихэнх эмийн бэлдмэлүүдэд харшилтай учраас тэднийг хэрэглэж чадахгүй байх.

5.   Урт хугацаагаар хийгдэж байсан ерөнхий гормон эмчилгээг гэнэт зогсоох буюу гормоны тунг багасгах шаардлага гарсан үед.

6.   Үений хэлбэр өөрчлөгдөж, нугаларч хөдөлгөөн нь муудах контрактур үүсч буй үе шат. Тэгэхдээ тэр үе нь хэсэг газрын идэвхтэй үрэвслийн процессоор хүндэрсэн, контрактур үүсч эхэлснээс хойш 10—12 сараас дотогш хугацаанд байх.

7.  Үений байнгын деформац, контрактуртай өөрчлөлтийг ортопед-мэс заслын эмчилгээгээр засах процессд үений үрэвсэл хурцдахад.

8.  Үеийг мэс заслаар эмчилсний дараахан ба мэс заслын эмчилгээ хийхийн өмнө тухайн үенд үрэвслийн идэвхтэй процесс явагдаж байхад.

9.   Бүлхний хальсны хэрлэг төст үрэвслийн үед шөрмөсний гадуур бүрхүүл уутанд үрэвсэл явагдаж экссудат шпнгэн цугларах, ялангуяа сарвуу ба тавхайн ар тглын тэнийлгэх шөрмөсний уут үрэвсэхэд.

10. Үенд хийсэн эмчийн янз бүрийн ажилбар (уенд хий ба будагч бодис шахаж, зураг авах, үенд эмийн бодис тарих, тухайлбал: ТИО- ТЕФ, делагил, реопирин зэрэг) арга хэмжээний дараагаар үенд байсан үрэвслкйн процесс хүрцдах зэрэг тохиолдолд тус  тус тарина.

II. ТАРЬЖ ОГТ БОЛОХГҮЙ НӨХЦӨЛҮҮД.

1.  Үений идээт үрэвсэлтэй байх

2.    Үений сурьеэтэй байх

3. Сирингомиели мэтийн мэдрэлийн өвчний үед хүндрэл маягаар үений үрэвсэл ба эмгэгшил үүссэн байх.

4. Бие махбодод ялангуяа үенд ойрхон идээт үрэвсэл явагдаж байх.

5.. Үений яс-мөгөөрсний хэсэгт бүтэц эвдрэх (деструктив) процесс хурдан явагдаж буй хэрлэг тест үений үрэвслийн яс хайлах хэлбэрийн үед.

6.  Үенд ясны хэсэг хугарч бяцрах, тэр нь хоёрдогчоор үрэвссэн байх.

7.  Гуяны ясны толгойд мөгөөрснлй дор хэсэгт үхжил үүсэхэд энэ нь биеэ даасан Пертесийн өвчин байх, эсвэл ерөнхий гормон эмчилгээг удаанаар хэрэглэсний улмаас хүндэрч ясны үхжил үүссэн байх үед тарьж болохгүй.

ҮЕНД ХАТГАЛТ ХИЙХ ТЕХНИК. Үенд хатгалт хийх нь практикийн эмч нарт хамгийн боломжийн, энгийн арга юм. Гол нь ангисептик ба асептикийн дүрмийг чанд сахин халдвар бохирдол үүсэхгүйгээр хийх нь чухал. Үений хатгалтыг цэвэр боолтын өрөөнд буюу мэс заслын өрөөнд хийх ёстой. Эмчийн гарыг Спасокукоцкийн аргаар ариутгана. Үений хатгалт хийх арьсны хэсгийг Гроссихофилончиковын аргаар арчиж цэвэрлэнэ. Тэр ариутгасан хэсгээ цэвэр даавуугаар тусгаарласны дараа арьсан дээрх иодны үлдэгдлийг спиртээр арчих нь хатгасан зүүний үзүүрээр иод дотогш үед нэвтрэхгүй байх боломжийг олгодог. Тэгээд 0,25%-новокаины уусмалаар үечлэн мэдээ алдуулж үений хөндийд зүүг ортол хатгалт хийж, үений дотор шингэн байвал аль бодох бүрэн гүйцэт соруулж авна. Ингээд үенд эмийн бодис хийж эмчлэх шаардлагатай бол түүнийг аажим шахаж хийнэ. Үений шингэн шприцэнд татагдан ирж байвал үений хөндийд зүү орж, хатгалт зөв болсны шинж болно. Үенд зүү орсон эсэх нь мэдэгдэхгүй эргэлзээтэй үед ариутгасан физиологийн уусмалыг үенд хийж шалгаж болно. Тэгэхэд уг уусмал нь саадгүйгээр шахагдан орж байх ёстой. Хэрэв саадтай шахагдаж байвал зүүг цааш хөдөлгөн уусмалыг шахаж шалгаж үзэх хэрэгтэй. Үеийг хатгах үед зүүгээр цус сорогдон гарч ирвэл судас тааралдсанаас болох тул зүүг буцаан сугалж, өөр газар хатгалт хийнэ. Үенд хатгалт хийсний дараа зүүг сугалж аваад хатгалт хийсэн хэсгийг иодын уусмалаар арчиж ариутгаад цэвэр боолт хийх буюу пластыр нааж үений хатгалтыг дуусгана.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2995
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК