Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 3(92)
Монгол хүний дархлалын түвшинг бүсчилэн тодохойлсон судалгаа
( Судалгааны өгүүлэл )

 Б.Баярт, С.Цогтсайхан, Г.Батбаатар, Д.Энхамар, Д.Ичинхорлоо

Анагаах Ухааны Их Сургүуль

 
Абстракт

700 persons of from 5 regions of Mongolia 342 men 358 women wre investigated for 10 immunilogic criteria such as number of t cell t-helper, t-supressor6 the result of study have shown that the immunologic ctiteria no have variety in association with age sex and region6 but there could be specific features in mongol comporisions to other nations.

The basic parameter of cell immunologic cell systems Th\Ts index of Mongolian nation   higher the other nations.

Орчин үед дархлалын тогтолцоог судлах нь дархлал судлаачдын төдийгүй нийт эмч нарын анхаарлыг татаж байгаа билээ. Ер нь дархлалын тогтолцоо нь бие махбодид гарч байгаа аливаа эмгэг  өөрчлөлтийн тухай мэдээллийг хамгийн түрүүнд  хүлээн авч хариу урвал үзүүлдэг мэдрэг тогтолцоо юм (1,2,3). Иймээс дархлалын үзүүлэлтүүд нь бараг бүх өвчний үед оношлогоо, эмчилгээ хяналт тогтоох, өвчний тавиланг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Одоо үед өвчлөлийн бүтцэд өөрчлөлт гарах хандлагатай болж  ДОХ, хорт хавдар, системийн өвчнүүд мэтийн архаг явцтай өвчин ихэсч байна (2,5,6). Энэ нь дархлалын хэвийн үзүүлэлтийн түвшинг тогтоох, тодорхойлох оновчтой, цаг хэмнэсэн , хямд төсөр,  орон нутагт хэрэглэж болох нэгдсэн аргыг  сонгох асуудлыг шийдвэрлэх  шаардлагатайг харуулж байна.

Үүнээс гадна дархлалын хэвийн үзүүлэлтүүд нь янз бүрийн үндэстэн, байгаль, цаг уурын нөхцөлд өөр өөр байж болохыг судлаачид  тэмдэглэсэн байна (3). Манай орны хувьд дархлалын хэвийн үзүүлэлтийг урьд нь тодорхойлж байгаагүй бөгөөд клиникийн зарим эмнэлэгүүдэд янз бүрийн аргаар зарим шинжилгээ хийгдэж байсныг эс тооцвол энэ  талын судалгаа хараахан хийгдээгүй байна.

Бид энэ судалгаагаараа өөрийн орны янз бүрийн бүс нутагт монгол хүний дархлалын хэвийн үзүүлэлтийн түвшинг насны ангилалаар тодорхойлох оролдлого хийлээ.

судалгааны хэрэглэгдэхүүн ба аргачилал:, Дархлальн тогтолцооны хэвийн үзүүлэлтүүдийг Улаабаатар хот, Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн 700 хүнд (эр 342, эм 358) тодорхойлов. Судалгаанд хамрагдагсдыг насны байдлаар үзүулбэл: 18-24 насны 243, 25-34 насны 266, 35-44 насны 130, 45-54 насны 102 хүн тус тус хамрагдлаа.

Судалгаанд дархлалын тогтолцооны эсийн дархлаа, шингэний дархлаа, залгиур эсийн тогтолцоо гэсэн 3 бүлэг 10 үзүүлэлтийг тус тэнхимд боловсруулсан "хурдавчилсан иж бүрэн" аргаар тодорхойлж Стьюдентийн аргаар статистик боловсруулалт хийв. Энд эсийн дархлааны үзүүлэлтүүдийг тодорхойлсон материалыг нийтлэв.

судалгааны үр дүн зөвлөмж:    Бидний судалгаагаар дархлалын тогтолцооны Т эсийн үзүүлзлтүүдэд хүйсний хооронд ялгаа ажиглагдсангүй Тн эрэгтэйд 45.4± 4.24, эмэгтэйд 44.04± 4.2 Тs эрэгтэйд 14.3± 1.4 эмэгтэйд 14.2± 1.4. Бидний бүлэглэсэн насны ангилалаар авч үзвэл статискийн үнэний магадлалтай ялгаа гарсангүй (хүс1).

Эдгээр үзүүлэлтүүд нь бидний харьцуулсан гадаадынхны судалгаатай тохирч байна. Харин манай судалгаагаар дархлалын тогтолцооны үндсэн эс  болох Тн ын тоо монгол хүнд  гадаадынхтай харьцуулбал өндөр биш боловч (8) д a р х л а л зохицуулгын г о л үзүүлэлтийн нэг болох Тн ба Тs эсүудийн харьцаа (Th/Ts) 8,2+0.4 байгаа нь европ хүний хэвийн үзүүлэлтийн дээд хэмжээнээс давуу байна. Энэ нь монгол хүний дархлалын тогтоцлооны онцлогийг харуулах узүулэлтийн нэг байж болох юм.

Хэрэв Тн ийн тоо үзүүлэлт их биш боловч Th/Ts гэсэн үзүүлэлт өндөр байгаа  нь Тs ийн тоо цөөн гэдгийг харуулах бөгөөд ийм тохиолдолд дахрлал хомсдол бага гарах ба харин Ts-ийн дарангуйлах үйлчилгээ дутсанас болж үүсэх  аутиоммун эмгэг, хорт хавдар болох талтай. Мөн түүнчлэн дархлаа дарангуйлах эмчилгээ хийхэд ч эмийн тун хэмжээ, хугацааг тохируулахад өвөрмөцөөр хандах гэх мэт эмчилгзэ, оношлогооны олон асуудлууд урган гарах билээ. Гзвч бидний энэ удаагийн судалгааны зорилтонд дзэрхи асуудлууд хараахан тусгагдаагүй бөгөөд эдгээр асуудлууд судлах шаардлагатай нь тулгамджээ гэдгийг харуулж байна.

Монгол хүний дархлал тогтолцооны үзүүлэлтүүд нь бидний судалсан бүс нутгийн онцын-ялгааа жиглагдсангүй (зураг 1). Хархорины хүн амд хийсэн судалгаанд Тs эс 53,83±5.18  Тн 42.52±4.13 байгаа нь бусад 3 бүсээс (Хэнтийд Т эс 59,25±7.32: Тн 46.04±8.04 Дундговьд Т эс 59.39±5.82 Тн 46.12±4.3, Говь-Алтайд Т эс 59.01±6.12: Тн 46.00±6.32) нилээд бага боловч энэ ялгаа статистикийн хувьд үнэн магадлал  гарсангүй.

Бидний энэ судалгаа нь дархлалын тогтолцооны зарим үзүүлэлтийг бүсчилэн судлахад бүс нутгийн ялгаа гарсангүй гэсэн манай зарим судлаачдын дүгнэлттэй дүйж байна (4).

 СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ:.

  1. Монгол хүн амын-дархлалын Т тогтолцооны үзүүлэлтийг тодорхойлж үзэхэд бүс нутгийн болон нас, хүйснээс хамааралтай онцгой зөрөө гарсангүй.
  2. Өөрсдийн гаргасан үзүүлэлтийг гадаадын судлаачдын зарим судалгаатай харьцуулахад монгол хүний эсийн дархлааны дархлалын чадавхи бусад үндэстнийхээс өвөрмөц ялгаатай байж болохыг харуулж байна.
Ном зүй

1. Ганковская Л. В.Ковальчук Л.В и др 1998. Иммунопептидные стимуляторы клеток фагоцитарной системы. Щ Иммунология. т.2б, с. 163-167
2. Чередеев А.М., Цховрэебова А.Э.,идр 1981 Исследование системи фагоцитов у детей с рожденными расстроиствами имму-нитета. Иммунология. т.4.с. 76-80.
3. Лебедев К.А. Понякина И.Д., (1890) Иммунология в клинической практике, М.Наука. с.69-2.
4. Мөнхтүвшин H. Хадхүү 199З. ийлдсийн иммуноглобулин ба хавсаргын G3S С4 бүрэлдэхүүнмй лавлах хэмжээ тогтоосон дүн.Эрдэм шинжилгээний бага хурлын материал. XXY1I х.84-86.
5. Warren G.M Ralph P.,(1980) Lymphocyte mediators that modulare the behaviour of macrophages, J.Immunol.Vol 137.2281¬2285.
6. Boon J..N., (1990) Immunologycal regulation of lympoid cell. Cell Immunol .Vol63. n2 p.382-384
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1042
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК