Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 3(92)
Зүрх судасны зарим өвчний үе дэх цусны ялтасын агрегаци адгезийн идэвхийг бичил судасны бүтэц үйл ажиллагааны байдалтай холбон судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

С.Мөнхбаярлах, Г.Наран, Т.Зэвгээ

 Анагаах Ухааны Их Сургууль 

 
Абстракт

A total of 105 people including 30 cases kf arterial hypotension 30 cases of angina pectoris and 45 control cases were investigated. Platelet aggregability was determined with a gemoyses aggrecation test and platelet adhesivennes was detected by catcut medhod6 the changesin the microcirculation8 both functional and morphologic were determined by direct ophthalmology eyeground examinations. an increase in platelet adhesiveness and aggregability. (These changes deteriorating a course of aborementsoned diseases and leading later'to conuilications are one of the basic factor of pathogenesis), pp.5-8. Tables 3, References 7.

 Хими, физик, биологийн үйлчлэлээр судасны хана гэмтэн цус бүлэгнуүлэх тогтолцоо идэвхждэг.       

Цус бүлэгнэмтгий болох байдлын эхний үе шатанд цусны ялтас идэвхижин түүнд биохимийн болон морфологийн гүнзгий өөрчлөлтүүд гардаг.

Ялтас хэлбэрээ өөрчлөн түүний мөхлөгүүдээс ялгарах АДФ, серотонин, Виллебрандын хүчин зүйл, ялтсын 4-р хүчин зүйл, болон сарьсны фосфолипидийн задралаас простагландин G, Н тромбоксан – А2 зэргийн үйлчлэлээр ялтас идэвхижин өөр хоорондоо ба гэмтсэн судасны хананд наалдаж бөөгнөрөл үусгэн анхдагч гемостаз болно.

Ингэснээр цусны сийвэнгийн бүлэгнэх хүчин зүйлүүд идэвхижин фибриний утаслагууд үүсч ялтсын бөөгнөрөл дээр суун бусад дүрст элементүүдийг холбож сийвэнгийн хоёрдогч гемостаз болж бүлэн хэлбэрждэг (4,6,7).

Аливаа өвчин эмгэгийн үед цус бүлэгнэлтийн системд гарах өөрчлөлтийг ялтсын агрегаци, адгезийн идэвхийн өөрчлөлтөөр эрт илрүүлэх боломжтой юм. Иймээс бид артерийн даралт ихсэх өвчин (АДИӨ), болон стенокарди (Ск)-ийн эмнэл зүйн янз бүрийн үе шатанд нь ялтсын агрегаци, адгезийн идэвхийг бичил судасны бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлттэй холбон судлаж үзлээ. Энэ нь онол практикийн өндөр ач холбогдолтой юм. 

Судалгааны хэрэглэхдэхүүн ба арга

Бидний судалгаанд нийт 3 бүлэг 105 хүн хамрагдлаа.

1-р бүлэг: Хяналтын бүлэг 21-45 насны эрүүл 45 хүн

2-р бүлэг: АДИӨ-тэй 38-66 насны 30 өвчтөн

3-р бүлэг: Ачааллын болон аяндаа хөдлөх хэлбэрийн Ск өвчтэй

 30 өвчтөн хамрагдсан.

- Ялтсын агрегацийн идэвхийг гемолизат-агрегацийн тестээр (2)

 -Ялтсын адгезийн идэвхийг кетгут ашиглан тодорхойлох аргаар(6)

 -Бичил судасны байдлыг нүдний угт офтальмоскопоор шууд харах аргаар тус тус тодорхойлов.   

Судалгааны дүн, зөвшлөг

Бид хяналтын бүлэг болгон сонгож авсан 45-хүний 25-д нь ялтсын адгезийн идэвхийг, 20-д нь агрегацийн хурдыг тогтоож түүнийг бусад судлаачдын ижил аргаар хийсэн судалгааны анхлын үр дүнтэй харьцуулсан юм.

Бидэнд өөрийн орны судлaачдын  судалгааны ажлын үр дүнтэй харьцуулалт хийх материал хараахан олдсонгүй.

Гадаадын судлаачдын судалгааны ажлын үр дүнтэй харьцуулж үзэхэд хяналтын бүлэг болгон авсан хүмүүсийн цусны ялтсын агрегацийн хурд нь 2 сек-ээр удаан, адгезийн идэвхи нь харьцангуй сул байгаа нь бидний анхаарлыг татлаа. Иймээс цаашид монгол хүний цусны ялтсын агрегаци, адгезийн идэвхийг нас хүйс, хоногийн хэлбэлзэл, бүс нутгийн онцлог зэрэг нөлөөлөх хүчин зуйлуүдтэй нь холбон судлах нь чухал юм.

Дээрхи аргуудын тусламжтайгаар зүрх судасны тогтолцооны зарим өвчнүүдийн үед илрэх цусны ялтсын агрегаци, адгезийн идэвхийн өөрчлөлтийг судлан хяналтын бүлгийн үр дүнтэй харьцууллаа.

Ск, АДИӨ-дийн үе дэх агрегацийн хурд, адгезийн идэвхийг хяналтын бүлгийнхтэй харьцуулахад ялтсын идэвхи дараахь байдлаар өөрчлөгдсөн байна.

Ачааллын ба аяндаа хөдлөх Ск-ийн үед ялтсын агрегацийн хурд 2-2,4 сек-ээр түргэсч, адгезийн идэвхи нь.8-14 орчим %-иар ихэсчээ. Харин АДИӨ II,III үед агрегацийн хурд 2,4-3,4 сек-ээр түргэсч адгезийн идэвхи нь 13-16 орчим %-иар нэмэгдсэн байлаа. Мөн өвчний эмнэлзүйн үе шат ахиж явц даамжрах тутам ялтсын идэвхи ихсэж байгаа нь хүснэгтээс тодорхой харагдаж байна. Энэ байдал нь дээрхи өвчнүүдийн үед Л.З.Атаханва (1) В.С.Задионченко (3) нарын хийсэн ижил төстэй судалгааны ажлын үр дүнтэй тохирч байлаа.

 Ялтсын идэвхийн өөрчлөлтүүд нь судасны хананы байдалтай нягт уялдаатай байдаг тул дээрхи өвчнүүдийн үед нүдний угийн бичил судасны бүтэц, үйл ажиллагааны байдлыг тодорхойлж харилцан хамааралтай авч үзэх шаардлага зүй ёсоор гарч ирсэн.

Сэтгэл санааны болон биеийн хүчний ачааллын улмаас хөдөлдөг Ск өвчинчинтэй хүмүүсийн 24% нь нүдний угт ямар нэгэн өөрчлөлт байхгүй 76% артерийн судасны нарийсал ангиопати илэрчээ харин тайван үед аяндаа хөдлөх Ск өвчтэй хүмүүсийн 20% нь буюу 4 хүнд ангиопатийн шинжүүд, үлдсэн 80% нь артерийн бичил судасны хана өөрчлөгдөн ГС-ийн I, II үеийн шинжүүд харагдаж байлаа. АДИӨ-ийн 2-р үедээ байгаа өвчтөнүүдийн 90% нь ГС-ийн I, II үеийн шинжүүд, үлдсэн 10% нь буюу 2 өвчтөнд зөвхөн ангиопатийн шинж илэрсэн юм. Харин III үед артерийн судасны хана эрс зузаарч ГС-ийн III үеийн шинжүүд 84%-д нь ГС-ийн II үеийн шинжүүд 16%-д нь буюу 3 өвчтөнд тус тус илэрсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд (хүснэгт 2, 3) цусны бичил судасны хананы өөрчлөлт гүизгийрэхийн хирээр цусны ялтсын агрегаци, адгезийн идэвхи нь мөн адил нэмэгдэж байна. Иймд дээрхи өвчнүүдийн явц даамжрах болон хүндрэхээс урьдчилан сэргийлэх эмгэг жамын эмчилгээнд антиагрегант эмүүдийг зайлшгүй хэрэглэх нь зүйтэй.

ДҮГНЭЛТ

  1. Ск болон АДИӨ-мий эмнэл зүйн явц даамжрах тутам цусны ялтсын агрегаци, адгезийн идэвхи улам нэмэгдэн анхдагч гемостаз мэдэгдэхүйц идэвхижиж байна.
  2. Ачааллын улмаас хөдлөх Ск-ийн үед захын бичил судсанд үйл ажиллагааны өөрчлөлтүүд зонхилж, аяндаа хөдлөх Ск-ийн болон АДИӨ-ний II, III үед судасны хананы, хатуурлын өөрчлөлтүүд давамгайлж байна.
  3. Дээрхи өвчнүүдийн үе шат ахих тутам ялтсын идэвхи, судасны хананы өөрчлөлтүүд гүнзгийрч цус бүлэгнэлт мэдэгдэхүйц идэвхижин тухайн өвчний явц даамжрах ба хүндрэлд хүрэх эмгэгжамын нэг чухал хүчин зүйл болж байна.

 

Ном зүй

1. Атаханова Л.З., Мазуров А.В. 1991. Адгезивная активность тромбоцитов у больных со стабильной, нестабильной стенокардией и острым инфактом миокарда. Кардиология. №2, с.48.
2. Варкагон Л.З., Архинова Б.Ф. 1988. Гемолизат-агрегационный тест. Лабараторное дело. №3. с.138.
3. Задионченко B.C., Каменкер E.G. 1989, Изменения тромбоцитарнососудистого звена гемостаза ү больных ИБС и ГБ под влиянием лечения Кардиология. №10. с.51
4. Ольбинская Л.И.Литвицкия П.Ф., 1986. Коронарная и миокардиальная недостаточность. с.7-35
5. Одесская Т.А., Шитикова А.С., 1972. К методике определения адгезивной активности тромбоцитов. Лабораторное дела №7, с,395.
6. Струкова А.И., Серова В.В., 1990 Общая патология человэка с.298-353.
7. Don W Fawcett 1994 А Textbook of Histology p.114-118.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 862
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК