Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 3(92)
Компьютер томографийн аргаар уушигны өмөнг тодорхойлох
( Судалгааны өгүүлэл )

 Р.Пүрэв, П.Онхуудай, Д.Гончигсүрэн

Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн, Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

The paper discusses the data on 256 cases of Sung pathology including 105 with cancer. Computed tomography (CT) was employed in differential diagnosis of lung cancer and other diseasis of the lungs. Tumor diagnosis made before CT was ruled out in 33 persons (32,3%), on the contrary, lung fumors were diagnosed in 10 persons with other diseases referred to CT. Diagnostic errors were detected in 8 (3,1%) patients with suspected lung tumors. Continued tumor growth to the mediastinum and thoracic wall structures was revealed in 8 (7,3%) patients. In inoperable patient radiotherapy design and optimizatation were. based on CT findings. CT proved useful for early detection of lung metastases. pp.34-36. Photos 5. References 12.

Уушгины өмөнгийн оношлогооны түвшинг дээшлүүлэх явдал нь орчин үеийн хавдар судлалын амин чухал асуудлуудын нэг болж байна. Учир нь уушгины өмөнтэй өвчтөнүүдийн 75-80% нь төгс мэс засал хийгдэх боломжгүй шатандаа буюу хожуу үедээ оношлогдож (2,3,5,12), нийт өвчтөний дөнгөж 13% нь 5 жил хүртэл амьдарч байна (11,12).

Компьютерт томографи (КТ) клиникйн практикт нэвтэрснээр уушигны эмгэгийг оношлох чиглэлд томоохон дэвшил гарсан билээ (6,10).

Бид  судалгааныхаа явцад 1, уушгины өмөнгийн үед КТ ба ердийн рентген шинжилгээнд илрэх рентген шинжүүдийг харьцуулан үзэж, КТ-ийн оношлогооны давуу талыг нотлох.

2. КТ-аар хавдрын тархалт, байрлал ба далд үсэрхийллийг илрүүлэх боломжийг тогтоож, энэ чиглэл дэх уг аргын хязгаарлагдмал талыг судлах зорилтыг тавьсан.

 Судалгааны хэрэглэгдэхүүн арга. 1992-1994 онд ХСТ, УКТЭ-ийн рентген тасагт цээжний хөндийн талаас янз бүрийн эмгэгтэй 256 хүнд уушигны КТ ба ердийн рентген шинжилгээ хийснээс 105 өвчтөнд (эр 75, эм 30) уушигны хорт хавдар оношлогдсон. Эднээс 46-д нь уушигны төвийн өмөн (УТӨ), 23-д нь захын өмөн (УЗӨ) 36 тохиолдолд уушигны үсэрхийлсэн хавдар байв. Өвчтний дундаж нас 58 УТӨ-тэй бүх өвчтөнд, УЗӨ-тэй IS өвчтөнд оношийг эд эсийн шинжилгээгээр баталсан.

Судалгааг "Хитачи" (Япон) фирмд үйлдвэрлэсэн III үеийн СТ: 4W-10B маркийн рентген КТ-ийн аппарат дээр хийсэн. Нэг томограмм хийх хугацаа 2,8-4,5 сек. Зүслэгийн зузаан 0,5-1 см. Анхдагч матриц 320 х 320 мм. Нэг өвчтөнд дунджаар 8-11 зүслэг хийсэн. Бүх өвчтний цзэжийг гэрэлд харж, 2 байрлалын зураг авсны гадна шаардпагатай тохиолдолд томографи ба бронхграфийн шинжилгзэ хийсэн.

Судалгааны үр дүн: Уушигны төвийн өмөнгийн үед рентгенд илрэх шинжүүдийг хавдарын зангилаа, амьсгалын гуурсны нарийсал (АГН), үсэрхийлэл болон уг өвчний хожуу шатанд үусдэг хүндрэлүүд нөхцөлдүулдэг.

 УТӨ-тэй 46 өвчтөнд КТ-ийн шинжилгээ хийхэд 32 тохиолдолд  (69,5%) нь ателектаз илэрсэн ба тэдний 6-д шалчийсан сегмент голтод шахаж байрласнаас рентген шинжилгээнд оношлогдоогүй байсан. КТ-ийн дүрслэлд ателектаз нь тэгш, тод заагтай, долгионтсон хотгор гадаргуутай, жигд бүтэцтэй харагдаж ихэвчлэн уушгины угтай холбогдон, голтод шахаж байрласан байв. Нягтын утга нь 30-аас 25,5±2,13 ед.Н-ийн хооронд хэлбэлзэж байв. Энэ нь ателектазын эхний шатанд шалчийсан уушгины агаар бүрэн шимэгдээгүй байдагтай холбоотой юм (Л.С.Розенштраух. 1987).

Ателектазын бүсэд халдвар үрэвслийн нөлөөгөөр задарч зөөлөрсөн голомт үүссэн байхыг 2 өвчтөнд ажигласан. Түүнчлэн ателектазын суүдэр дунд нэгч тохиолдолд амьсгалын гуурсны (АГ) сүүдэр илрээгүй.

КТ-аар УТӨ 18 өвчтөнд (39,1%) хавдарын анхдагч зангилааг тогтоосон. Хавдрын зангилааны хамгийн том нь 4,5-4,1 см хэмжээтэй байв. Уушгины уг орчмын жижиг зангилааг ателектаз ба томорсон тунгалагийн зангилаанаас (ТЗ) ялгахад хэцуу төдийгүй денситометрийн үзүүлэлт нь ойролцоо байлаа.

 КТ-аар УТӨ 8 өвчтөнд (17,3%) хавдар нь    голт руу нэвчин ургаж, тэднийг заагладаг өөхөн давхарга нь арилж, орчны нь үнхэлцэг ба  гялтан хальс зузаарсан байсныг илрүүлсэн зураг-1. Түүнчлэн УӨТ-тэй 21 өвчтөнд хагалгаа хийх боломжгүй гэдгийг батлах үзүүлэлт юм. 

Бидний ажигласнаар бүх өвчтөний 39,1% д нь гялтангийн хөндийд их, бага хэмжээний шингэн илэрсэн ба голдуу ателектазтай хавсарч байв. 4 дохиолдолд гялтангийн хөндий дэх шингэн рентгенд шинжилгээгээр оношлогдоогүй байсан. УЗӨ- тэй 23 өвчтөнг КТ-гээр шинжилж үзэхэд ихэвчлэн гялтангийн ойролцоо 43,8% буюу түүнд шүргэж, өргөн сууриар шахаж байрласан байв 17,3%. Нэг тохиолдолд уушигны оройн байрлалтай Пенкостны хавдар оношлогдсон.

КТ –ээр оношлогдсон УЗӨ- ийн хэмжээг авч үзвэл 2 см хүртэл голчтой зангилаа 2 өвчтөнд 8,7% 2,5 голчтой зангилаа 15 өвчтөнд илэрсэн 65,2 илэрсэн ба 6 тохиолдолд 26% хавдрын хэмжээ 5 см аас дээш болсон. УЗӨ-ийн гялтан хальсанд шүргэж байрласан 4 тохиолдлын 2т нь хавдар цээжний ханалуу нэвчиж ургаснаас хавдар ба цээжний хананы хоорондох нимгэн өөхөн давхарга арилж , гялтан хальс зузаарч барзгар болсон төдийгүй хавдар зарим газраараа цээжний зөөлөн эдрүү түрж ургасан нь тодорхойлогдсон. Зураг-4. Ердийн рентгений аргаар энэхүү цээжний хана дагуур өөрчлөлтийг оношлоход үнэхээр хязгаарлагдмал байлаа.хавдрын зангилаа орчмын уушигны эдийн нягтын утга 38,7±26,3 ед.Н. хүртэл ихэссэн байсан нв түүнийг уушигны хоргүй хавдар , цусаар түргэн үсэрхийлснээс ялгахал илүү дөхөмтэй байв. КТ-ийн аргаар уушигны зангилаа ба уушигний угийн хооронд үүссэн тунгалагийн судасны үүслийн 11 өвчтөнд 48,7, гялтан хальруу чиглэсэн лимфоангитыг 13 өвчтөнд 56,5% илрүүлсэн.  Бид уушигны үсэрхийлсэн хавдартай 36 өвчтөний томограммд анализ хийж үзэхэд үсэргхийлсэн голомтууд ихэвчлэн тооны хувьд олон , зөв дугуй хэлбэртэй зах ирмэг нь жигд бөгөөд орчныхоо уушигны эдэд онцын өөрчлөлт өгдөггүй нь ажигдлагдлаа. Бидний судалгаагар уушины өмөнг оношлох КГ-ийн аргын мэдрэг чанар нь 90,2 %өвөрмөц чанар нь 72,7% байлаа.

            Зөвшлөг дүгнэлт:

 КТ-бол уушигны өмөнг оношлодог арга хараахан биш бөгөөд харин оношлогоонд чухал хэрэгтэй нэмэлт мэдээллээр хангаж чадахуйц хамгийн сайн аргад тооцогддог байна. КТ-ийн арга нь аксиаль преокци дахь цээжний хөндийн эрхтний бүх анатомийн бүтцэд зэрэг үнэлгээ өгч орон зайн өндөр шийдэлтэй учир хавдрын тархалт, байршлыг тогтоох эмчилгээний тактик сонгох ялангуяа туяа эмчилгээг төлөвлөх чиглэлд давуу талыг харуулж байна.УТӨ-ийн үед АГН –ийн хэний шат болох гиповентляцийг денситометрийг хэмжилтийг ашиглан ердийн рентген томографийн аргаас хавьгүй эрт оношлох боломж юм.  Н.М.Лепихен.1987).

 Бид 2 тохиолдопд гиповентиляци үүссэн бүсэд нягтийн  утга хэвийн үеийнхээсээ (-815+22 ед.Н) -610+26 ед.Н. хүртэл буурч байхыг ажигласан.

Бидний  судалгаагаар цээжнмй хөндий дэхь эрүүл ТЗ нь 0,4-0,9 см, үрэвсэлт өвчний улмаас томорсон үедээ 1 ,5 см хүртэл хэмжээтэй байсан. Харин хавдрын үсэрхийлэл авсан ТЗ-ны хэмжээ 1,5-2 см, түүнээс ч томорч болох нь харагдлаа. Гэвч Е.К.Колесникова (1990), В.А.Гальченко (1992) нар хэмжээ нь томроогүй хирнээ далд үсэрхийлэл авсан ТЗ байдгийг судалгаандаа дурьджээ. Хэрэв КТ-аар үсэрхийлэл авсан 13-г эрт илрүүлж чадвал тухайн өвчний үе шатыг тогтоох цаашдын эмчилгээний тактикийг шийдэхэд ихээхэн нөлөөтэй юм

.

Хэмжээгээр жижиг (2-3 мм), үсэрхийллийн зөөлөн голомтыг зөвхөн КТ-аар илрүүлэх бололцоотой гэдэг нь харагдаж байна.

КТ-аар уушгины өмөнгийн үед цусаар түгсэн үсэрхийлэлд олонтоо өртдөг эрхтэнүудийг (тархи, элэг г.м.) нэгэн зэрэг шинжилснээр далд үсэрхийллийг илрүүлээд зогсохгүй оношлогооны явцыг богиносгон, өвчтөнйг заалтгүй мэс ажилбараас чөлөөлж, цаашид хийгдэх эмчилгээний тактикийг зөвөөр тодорхойлж өгөх юм.

Уушгины өмөнгийн оношлогооны алгоритмд багтдаг ердийн рентген шинжилгээний аргууд нь үнэ цэнээ алдаагүй төдийгүй КТ-ийн шинжилгээг чиглүүлж өгөхөд чухал ач холбогдолтой байна.

Судалгаанаас харахад уушгины өмөнгийн сэжигтэй бүх өвчтөнд рентген шинжигээний дараа КТ-хийж байх нь зүйтэй юм. 

Ном зүй

1. Гэльчеико В.А., 1990 СТ в оценкеГметастатического поражения лимфатических узлов средостения при центральном раке легкого. Вестник рентгенологии. 5-6. 69,
2. Бургэд-Очир Б. 1993. Уушгины өмөнг рентген шинжилгээний аргаар эрт илруулж, оношлох асуудал, \"Хавдар судлалын мэрэгжлийн “эмч нарын семинарын материал” 27-32.
3. Виннер М.Г.,1987, Дифференциальная диагностика шаровидных обраэованмй легких , Вестник рентгенологии радиологи. 2.79-89.
4. Колесникова EX., Георгиади С.Г. 1990 Компьютернотомог-рафическая картина лимфатическнх узлов средостення в норме. Вестник рентгенологий и радиологий 4.72-77.
5. Лепихин Н.М. Терновой G.K. 1987. Компьютерная томография при раке легкого. BЕСТНИХ рентгенологий ы радиологий, 2. 27¬85. .
6. Ловягин Е.З., Кузнезов K.Q , Носков А.А. Митрофонов Н.А. 1992 Ультразвуковая томография средостения в стадирования рака легкого. Вопросы онкологий T-38,5, 577-584.
7, Маркле К. Спасокукоцкий 0,Н. 1989, Компьютерная томография и определение плотности лөгких при планировании облучения Медицинская радиология 9, 31-34.
8. Онхуудай П., 1993 комюьтер томографи цөмийн соронзон резонансийн томографи Дүрслэл оношлогоо номонд 64-73.103-111
9. Рыбашва Н.И., Лесов Ю.А., 1980. Поражения сердца при центральном раке легкого Вестник рентгенологий и радиологий 3, 21-28.
10. Тодуа Ф.И. Успенский Л.В., Нуднов Н.В., 1987, Компьютерная томграфия в дифференциальной дмагностике шаровидных образований легких Хирургия 4, 58-62.
11. Layer G. Khop М. und G. van Kaick Wi , Der Beitrag dermodarman Schnittbildvertahren CT, MR und RET zur Diagnostik des Bronchialkarzinoms, Thorax-Tumoren. 109-122.
12. Noah C.Choi, Dougias-J. Mathisen, Mars S, Huberman 1990. American Cancer Society. Lung Cancer Manual, Mo 8, 188-201.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2331
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК