Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 3(92)
Эхийн ба гэрийн тэжээвэр амьтдын сүүний түүний бүлэглэл
( Судалгааны өгүүлэл )

Ц.Намсрай, Б.Шижирбаатар, Ш.Жадамбаа 

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

Mare's milk is very similar by the chemical composition to human breast milk and suitable for feeding of babies. Goafs and camel's milk have some differences with human milk, but they are also could be used for the artifical feeding of babies, pp.36-40. Tables 4, Picture 1. References 10,

Эхийн сүү. хүүхдийн өсөлт хөгжилтөнд зайлшгүй шаардлагтай биологийн идэвхит олон төрлийн бодис хамгийн тохиромжтой харьцаагаар агуулж, хүүхдийн хоол боловсруулах эрхтний хөгжлийн динамикт тохирсон, шингэн сайтай байдгаараа юугаарч орлуулах боломжгүй юм (4,6,7,8) Эхийн сүүнд 20 гаруй төрлийн аминхучил; 30 гаруй тосны хүчил 15 амин дэм 80 гаруй эрдэс бодис бусад биологийн идэвхит бодис агуулагддаг нь батлагдаад байна. Эхийн сүүний найрлагыг нарийвчлан судлах нь хүүхдийн хөхөөр хооллох нь ДЭМБ- ийн байгууллагын анхаарлын төвд байгаа одоо бүрч чухал юм.

 Зорилт:

 Эхийн сүүний уураг, түүний бүлэг жилийн сар, улирал төрсний дараах хоногоос шалтгаалах хэлбэлзэл мөн гэрийн тэжээмэл зарим амьтдын сүүний уураг, уусдаг уураг түүний бүлэг зэргийг харьцуулан судлах зорилт дэвшүүлсэн юм. 

Судалгааны аргачилал ба хэрэглэгдэхүүн:

Сүүний нийт уургийг Кельдалийн болон формольтитрийн аргыг хослуулан хэрэглэж уургийн бүлэглэлийг агарын  гелийн микроелектрофорезийн аргаар тодорхойлов.эхийн сүүний уураг түүний бүлэглэлийн судлахдаа жирэмсний хүндрэлгүй эмчийн хяналтанд байсан 18-40 насны эхчүүдийг сонгон авч хөхүүл үе, нас, төрөлтийн тоо улирлаар ангилан судаллаа. Малын сүүний уураг түүний бүлэглэлийн Өвөрхангай, Архангай, Дундговь, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар зэрэг аймгуудаас дээж авав.

   Хэмжээний сар улирлын хамаарлыг үзэхэд, зуны улирал өндөр 1,428±0,062 хаврын улирал хамгийн бага 1,146±0,049  хэмжээтэй байна. эхчүүдэд био-идэвхит бодис агуулсан чанар, шингэц, илч сайтай, витаминлаг хоол нэмэгдэл болгон өгөх шаардлагатай болох нь харагдаж байна.

Эхийн сүүний уураг, эхийн нас, төрөлтийн тоо, төрсний дараа үеэс шалтгаалан хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж үзэхэд 18-20 насны залуу эхчүүдэд өндөр (1,56+0,05), 21­30 насанд нэг түвшинд (1,36+0,08) байснаа нас ахих тутам буурч (1,21±0,05%) (р<0,01) байна.

Төрсний дараах 4 хоногт уураг 7,23±0,06%-иас 1,88+0,12% хүртэл буурч дараах 15 хоногт (1,60 0,06%) тог вортой байснаа буурсаар жилийн дараа 1,25+0,04% болдог байна.

Судалгааг бусад судлаачдын судалгаатай харьцуулан үзэхэд уураг ба шилжилтийн сүүний уургийн хэмжээ арай бага байгаа нь ажиглагдлаа (7,9,10).

Сүүний тэжээллэг чанарын үндсэн үзүүлэлтийн нэг нь уусдаг уургийн бүлэглэлийн хэмжээ юм. Бид эхийн сүүний уусдаг уургийн бүлэглэлийг агарын гелийн электрофорезоор жилийн улирал, төрсний дараах хоног, төрөлтийн тоо, насны байдалтай холбон судаллаа.

Судалгаанаас үзэхэд серальбумин, лактоглобулин, лактоальбумин, иммуноглобулин нь төрөлтийн тоо, нас, улирлаас хамаагүй атлаа төрсний дараах үед багагүй хэлбэлзэж байлаа. Төрсний дараах 4-15 хоногт серальбумин, иммуноглобулин 50%-18% хүртэл буурч байна.

Манай ард түмэн хүүхдийнхээ тэжээлд уламжлал болгон хэрэглэж ирсэн, төрөл бүрийн малын сүүний уургийг харьцуулан судаллаа.

Гэрийн тэжээвэр амьтадын сүүний уураг нь (гүүнийхээс бусад), эхийн сүүний уурагнаас бараг 2,5-4 дахин илүү байна. Казеин уусдаг уургийн харьцаа амьтан, эхийн сүүнд 3:1, 1.5:1 тус тус байлаа.

Уусдаг уураг серальбумин, лактоглобулин, лактоальбумин, иммуноглобулины эхийн сүүнд байх харьцаа 1:2:4:1 байхад, малын сүүнд 1:4:2:1 байна. Үнээний сүүний ветта-лактоглобулин эхийн сүүнийхээс 2 дахин их, апьфа-лактоадьбумин, иммуноглобулин 2 дахин бага байхад, иммуноглобулины (19,7-20,9%) хэмжээгээр хонь, гүүний сүү альфа-лактоальбуминаар (43-47%) ямаа тэмээний сүү, ветта-лактоглобулины (16-21%) хэмжээгээр ямаа, гүүний сүүний найрлага эхийн сүүтэй ойролцоо байна.

ДҮГНЭЛТ

Хүүхдийн тэжээлд хаврын улиралд нэмэлт уураг шаардлагатай байгаа ба уураг, уусдаг уургийн найрлагаараа эхийн сүүтэй ойролцоо, гүүний сүүг хүүхдийн тэжээлд хэрэглэх аргачлал гаргах, хүүхдийн хоолонд тэмээ,, ямааны сүү илүү тохиромжтой байгаа зэрэг дүгнэлтүүд дээр тулгуурлан малын сүүг хүүхдийн хоол тэжээлтэй холбон судлах шаардлагатай болох нь харагдаж байна.

 

Ном зүй

1. Балдорж P., Намсрай Ц.Сайнбуян С, 1987. Гүүний саамны химийн найрлагыг газар зүйн бүс,,улирлаар судалсан дүн. Химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бичиг 23.С.153-155.
2. Жадамба Ш., Ц.Намсрай Ц. 1986. Содержание белка и белковых фракции в молсзиве. Тезисы докл. науч. прак. конф. препод. МГМИ с.51-52.
3. Жадамба Ш., Намсрай Ц., 1984. Эхийн сүүний уургийн найрлага. Монголын анагаах ухаан. №4. с. 24-25.
4. Уазурш A.B. 1990 Учебное басабие no питанию здоровьего pебенка SV3, М«дщша. 1S5 с.
5. Намсрай Ц., Жадамба Ш., Чимэддагва S. 1982. Количество общего беяка ы аминокмсяоүный состав белков козьего и овечьего, одлока. Тезисы докяадов 23-й науч, прает.шнф.преподавателем УГМИ.
6. Овчмнжов A,И Горбатова К.К. 1974, продуктов. Лекмкград 259.a
7. Отт В.Д., Уарушш ТХ, 1 Иммунобиологическая защита женсшго ыолозмва и мояока. Педиатрия 10. с.72-75.
8. Симгур М.И.Дрешкева 1983 Питание детей.Кмевис. 17-33.
9. Чшшддагва Б„, Индра P. 1989 Монгол ингэний сүүний уургийн бүлэглэлийг судалсан дүнгээс. Химийн хүрээлэнгийн бутээл.с.98-102
10, Н.Цэдэнжав. 1978, Эхийн сүүний уураг тослог. Монголын-анагаах ухаан. 1978,34. с.31»33
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1320
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК