Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 3(92)
Дархлалын эсийн зохицуулга ба мембрант байгууламж
( Лекц )

М.Амбага, Б.Саранцэцэг, П.Болормаа

Ардын эмнэлэгийн хүрээлэн 

 
Абстракт

The activation and suppression of immune reaction closely depends on various functional states of immunocyte's membrane. In the inactivated, normal conditions on the membrane structures of immunocytes prevails passive, viscous betta state, which serves the role of specific inhibitory mechanism and prevents unregulated pathological activation of immune reaction. Meanwhile under influence of immunostimulator Drugs and vaccine occures transition from betta state to fluid alpha state of membrane structure is accompanied by activation of immune reaction. By our investigations we observed that biologically active subctances from Chiazospermum erectum and Oxytropis myriophylla, Salsola lariclfolia possesses antioxidant, membranestabilizing activity, owing to which created active fluid alpha state on the membrane of immunocytes and activated the immune reaction. pp.41-44. References 8.

Дархлалын урвалын зохщуулгад оролцдог олон тооны эсүүдийн үйл ажиллагааны ялгаат байдал тус бүрийнх нь өвөрмөц онцлог шинж нь антиген, маркер, рецептор гэж ерөнхийлөн нэрлэгддэг нарийн нийлмэл бүтэц, байгууламж бүхий биомолекулуудаасаа шууд хамаардаг (3,5).

Харин амьд бие махбодын түүхэн хөгжлийн явцад өөр хоорондоо эрс ялгаатай бүтэц байгууламж бүхий эдгээр биомолекулийн үйл ажиллагааны ерөнхий чиглэл, хандлага нь нэг ерөнхий зүй тогтолд захирагддаг буюу тэдгээр нь тухайн эсийнхээ мембраны гидрофоб гүнд шигдэн байрпаж үйл идэвхжилт орших үед ажиллагааны -бууралт нь мембраны төлвөөр зохицуулагддаг өвөрмөц үзэгдэл бий болсон байна (1,5).

Дархлалын эсийн мембранд шингэн альфа телөв бий болох үед зуурамтгай чанар багасан, латераль диффузи, флип-флол хөдөлгөөн хурдасч, лиганд-рецепторын харилцан үйлчлэлийн магадлал нэмэгдэн, эсийн үйл ажиллагаа хурдсаж эрчимжих урьдчилсан нөхцөл бий болдог бол хатуу бетта төлөв нэмэгдэх үед зуурамтгай чанар ихэсч, хөдөлгөөн удаашран, ямар ч нарийн бүтэц, өндөр идэвхтэй антиген, рецептор байлаа ч гэсэн үйл ажиллагаа нь хүчээр дарангуйлагдан буурах байдалд ордог (2).

Иймээс судлаачид (2,3,5). дархлалын эсийн мембраны түвшинд зөвхөн лигандийг таних үзэгдэл явагддаг төдийгуй эсийн хуваагдал,( ялгаварлан хөгжих идэвхжих -дохиолол бий болдог. Энэ мь аденилатциклаза, фосфолипаза С фермент идэвхжих, мембраны тосны хүчил, (диацонилицерол), зуурамтгай чанар, нэвчимтгий чанар өөрчлөгдөх, мембран "идэвхигүй" төлвөөс идэвхтэй төлөвт шилжих байдлаар явагддаг гэсэн томъёоллыг гаргажээ.

Бидний судалгаагаар дэлүуний эсийн мембранд өндөр Т°-ын үйлдлийн дор өөхний хэт исэлдэлтийн процесс (ӨХИП)-өдөөгдөх хурд бусад эрхтнүүдээс 2,3-4 дахин сул байсан нь түүнд хэвийн нөхцөлд зуурамтгай чанар ихтэй, хатуу бетта төлөв, ханасан тосны хүчил харьцангуй их агуулагддагийн баталгаа бөгөөд энэ нь дархлалын эсийн идэвхжилт бууралтад мембраны зүгээс үзүүлдэг маш нарийн зохицуулгын нэг илрэл гэж үзэж болох юм (1). Учир нь дархлалын эсийн мембранд хэвийн үед буюу цочролт, сэдээлт өдөөгдөөгүй үед идэвхгүй, царцамтгай, бетта төлөв харьцангуй давамгайлах нь "өвөрмөц дарангуйлагч, саатуулагчийн үүрэг" гүйцэтгэн, дархлалын урвал зохицуулгагүйгээр хэт идэвхижих, өөртөө харших урвал илрэхээс хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.

Харин интерферон (7,8) Фрейндийн адьювант (5), конконавалин (3,8) зэрэг дархлалын зохицуулгатайгаар сэдээгч медиатор, хүчин зүйлсийн нөлөөгөөр дархлалын эсийн мембранд беттагаас- альфа шилжилт болох буюу төлвийн хувирал сэдээгдэх нь дархлалын эсийн үйл ажиллагаа хурдсан эрчимжих гол үндсэн нөхцөл болдог ба энэ нь лимфоцит эсийн мембранд ацилтрасфераза фермент идэвхжин, тосны ханаагүй хүчлийн тоо олширч, шингэн үечлэлийн шилжилт явагдах хэлбэрээр илэрдэг байна.

Цэх галуун тавгийн (Chiazospermum erectum) нийлбэр алкалоид, шинэсэрхүү бударгана (Salsola laricifolia), тагш (Oxytropis myriolla) зэрэг өөхний хэт исэлдэлтийг саатуулах антиоксидант (AO) үйлдэлтэй нь бидний урьдчилсан судалгаагаар тогтоогдсон биологийн идэвхит бодисуудын үйлдлийн дор туршлагын цагаан хулганад хонины цусны улаан эсийн антигены (ХЦУЭА) эсрэг явагдах дархлалын урвалын эрчим дэлүүний индексийн үзүүлэлтээр 15-32%-иар нэмэгдэж байгаа нь тэдгээрийн AO, мембран бэхжүүлэх үйлдлийн дор дархлалын эсийн мембранд беттагаас альфад хувирах төлвийн шилжилт явагдах үндсэн нөхцөл бий болдгийг харуулж байгаа юм.

Ийнхүү эмийн бодисын нөлөөгөөр дэлүүний индекс ихсэх нь дархлалын эсийн хуваагдал, пролифераци нэмэгдсэний илрэл гэж үзэж болох бөгөөд энэ нь дэлүүний эсийн тоо 1,3-1,5 дахин (Р<0,05) олширсноор давхар батлагдах ба уг эсүүд үйл ажиллагааны өндөр идэвхтэй байгаа нь ХЦУЭА-ийн эсрэг бий болсон гемааглютиний таныд 23-26%-иар дээшилснээс харагдана (6). Нөгөөтэйгүүр энэ үед дэлүүний эсийн мембран бүтцийн хувьд тогтвортой байж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байгаа нь уг эсүүдийн мембрант байгууламжинд диений коньюгат (ДК), малондиальдегид (МДА, шиффийн суурь (ШС) зэрэг өөхнгй хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүний тоо 1,2-3,1 дахин (Р<0,05) багасч, мембранд идэвхтэй шингэн альфа төлвийг бий болгодог тосны ханаагүй хүчил алдагдан багасах эмгэг үзэгдэл мэдэгдэхүйц хориглогдон хязгаарлагдсаар илэрч байлаа. В.А.Извекова (2) зэрэг судлаачид дархлалын эсийн мембранд ХС/ФЛ-ийн харыдааг 1,59-1,04 болгон багасгаж ханаагүй тосны хүчлийн хэмжээг нэмэгдүүлэх үед уг эсийн мембраны рецепторын экспресслэн идэвхжих үйл ажиллагаа эрс хурдасдагийг илрүүлсэн байдаг.

Бидний дээрхи судалгаа нь Дорно дахин, Монголын уламжлалт анагаах ухаанд (МУАУ) хэрэглэгдэж байсан цэх галуун таваг, тагш, шинэ сэрхүү бударгана зэрэг ургамлууд дархлалын эсүүдийн үйл ажиллагааг, тэдгээрийн мембраны төлвийн шилжилтээр дамжуулан идэвхжүулэх чадвар бүхий биологийн идэвхит бодис агуулдгийг харуулж байгаа бегеед Р В.Петров (5), В.А.Ляшенко (3) зэрэг нэрт дархлал судлаач эрдэмтэд дархлалын урвалыг сэргээх үйлдэлтэй ямар ч эмийн бодис, хиймэл вакцин гаргахад тавигдах нэг гол шардлага нь тэдгээрийн химийн бүтцэд дархлалын эсийн мембраныг идэвхгүй төлвөөс идэвхтэй төлөвт хувиргах чадвар бухий модулятор бүлэг-ийг заавал. нэмж өгсөн байх ёстой гзж үзсэн байдгийг үүнтэй холбогдуулан дурьдах нь зүйтэй юм.

Дархлалын эсийн мембранд бетта альфа төлвийн шилжилт явагдан, эс идэвхижиж дархлалын урвалын эрчим хурдсах үзэгдэл нь жилийн улйрлаас хамаардаг буюу туршлагын цагаан хулганад ХЦУЭА-ийн.эсрэг явагдах дархлалын урвалын эрчим намрын улиралд хаврын улиралтай харьцуулахад дэлүүний индекс, дэлүүний эсийн тооны үзүүлэлтээр 1,42-1,5 дахин, гемааглютинины таныдаар.1,8 дахин нзмзгддэгийг бид илрүүлсэн юм. Уг үзэгдэл нь намрын улиралд дасал зохицлын урвалын замаар дархлалын эсийн болон нийт бие махбодын мембрант байгууламжинд өндөр Т°-ын үйлдлийн дор ӨХИП өдөөгдөх хурд 1,2 дахин ихэсч (1), хэт исэлдэлтийн гол субстрат болох шингэн альфа төлөв, ханаагүй тосны хүнил нэмэгдэн, рецептор, антигены мембран дахь хөдөлгөөн хурдасч, беттагаас альфа шилжилт хөнгөвчлөгдөж байгаагаар тайлбарлагдана.

Харин хаврын улиралд дархлалын үзүүлэлтүүд намрынхаас буурсан байгаа нь энэ үед дархлалын эсийн болон нийт бие махбодын мембрант байгууламжид ханаагуй, шингэн альфа төлөв багасан ханасан хучил, хатуу бетта төлөв, зуурамтгай чанар харьцангуй нэмэгдэж, мембранд идэвхгүй бетта төлвөөс едэвхтэй альфа төлөвт шилжих хэвийн үзэгдэл харьцангуй саатагдан, эс идэвхжих урьдчилсан нехцөл хязгаарлагдаж байгаатай холбоотой юм (1).

Намрын улиралдд бусад улиралтай харьцуулахад өвчтөн хүмүүсийн цусанд гемолизин, гемааглютинины таньц, хавсаргын хэмжээ эрс ихсэн эсрэг биеийн концентраци нэмэгддэгийг харуулсан бусад эрдэмтэдийн судалгаатай (4) бидний ажиглалт тохирч байгаа бөгөөд эндээс хөөн бодож үзэх юм бол намар нь "дархлал идэвхижилтийн" хавар нь "дархлал дарангуйллын' шинж чанартай улирлууд болох нь харагдаж байна,

МУАУ-ы онолд "...хаврын улиралд тамир хүч, хамгаас доройтно..." гэж томъёологдгийн шинжлэх ухааны мөн чанарыг тайлбарлах нэг хувилбар нь "улирал хамааралт дархлал дутагдлын уззгдэл" байж болох бөгөөд үүнийг эмчилгээ, оношлогоод анхаарах нь онолын төдийгүй практикийн чухал ач холбогдолтой юм. 

Ном зүй

1. Амбага M. 1994 Хий, шар, бадганы онол ба мембрант байгууламж-АУ-мы докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. 301х.
2. Извекова В.А. Туркина ТГД , Чередеев Н.А., 1988. Взаимосвязь экспрессии лимфоцитарных рецепторов простагландинами и шопротеренолом с уровнем метаболизма липидов. Физиология, т.14, №3. с.466-470.
3. Лященет В.А. 1883. Механизм активации лимфоцитов,
М.Медицина, Высшая школа, 159 с. . \\\\\\\'
4. Оранский И.Е., Царфис П.Г. liiS, Биормтмологмя ы хронотерапия Высша шквдва. 156 a
5. Петров Р.В., Хаитов Р,1У).Атауялаханов Р.И. 1Ф38. Иммуногенетика и искусственные антигөмкг, М, Медицинг, 266 с,
6. Саранцэцэг Б., 1994 Цэх галуун тавгийн нийлбэр ткэртщыи фармакологийн судалгаа,, АУ-ны дэд докторын зэрэг гормлсон нэгэн сэдэвт зохиол, 198. х.
7. Bougnoux Р.Н., Salem N., Lyosist ШШ. Alteration in membrane acid composition of lymphocytes transformed cells induced
by Interferon, v.22, n9. p.1107-1113.
8. Twisk A.L, Deltering F., Kraal G., 1981. The fs% acid composition of Lymphocyte membrane and expression of homing receptors, Immunobiology, v. 183. n5., p.386-395,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1495
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК