Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 3(92)
Хэвлийн идээт үрэвслийн антибиотик эмийг тунгалагийн булчирхайд хийх эмчилгээний арга
( Лекц )

К.Анаргуль

Хилийн цэргийн төв эмнэлэг

 
Абстракт

During last year’s a method of injection   some medicine in, lymphnodes widespread in practice for treatment of different inflammation diseases. Author has described this method тог post operative treatment of, abdominal inflammation. pp.44-47. References 4.

           Тунгалагийн булчирхай бол хүний биед орсон халдвар, элдэв нян, бичил биетийг хоргүйжүүлэн, устгадаг дархлалын тогтолцооны чухал эрхтэн юм.

Манай зууны 60-аад оны эхэн үеэс гадаад орны эрдэмтэд тунгалагын тогтолцооны анатоми, физиологийг судлаад зогссонгүй рентген туяа үл нэвтрэх бодис шахаж зураг авах, тунгалагийн үүсэл, шингэний урсгалыг хурдасгаж бие махбодын шингэний эргэлтийг еайжруулах, хэвлийн хөндийн эмгэгийн уед цзэжний тунгалагын булчирхайн цоргоос тунгалаг шингэн авч хортой бодисоос цэвэрлэн буцааж хийх, тунгалагийн судас булчирхайд эмийн бодис тарих ззрэг аргаар тунгалаг судлалын үр дүнг эмнэл зүйн практикт ашиглах болсон.

Ю.М.Левин, Р.Г.Никитин нар 1972 онд 36 нохойд туршилт хийж, ампициллинийг 1 кг жинд 60 мг-аар бодон тунгалагийн булчирхайд болон булчинд тарьж харьцуулан судлахад эмийн тунгийн цусанд  хадгалагдах хугацаа 24 цаг байхад тунгалагийн булчирхайд 3-14 хоног байжээ.

Мөн 1980 онд Р.Т.Панченков хэвлийн хөндийн хурц идээт үрэвсэлтэй 35 өвчтөнд, 1985 онд Н.И.Федоров ясны идээт үрэвсэлтэй 25 өвчтөнд тунгалагийн судсаар антибиотик хэрэглэхэд өвчтөний биеийн байдал 2-4 хоногт мэдэгдэхүйц сайжирсан байна, Үүнээс гадна хэсэг судлаачид уушигны хатгалгаа болон халдварт менингитийн уед 0,5%-10 мл новокайны уусмалд найруулсан 80 мг гентомициныг цепоринтой хавсарч өдөрт 1 удаа хэрэглсэн нь эмчилгээний хугацааг 2 дахин багасгажээ. Тунгалагийн булчирхайгааро альбумин, иммуноглобулин, лизоцим хэрэглэхэд нөхөн төлжих үйл ажиллагаа хурдасдагийг 1986 онд Ю.М.Левин тэмдэглэжээ.

Мэс заслын идээт үрэвсэлт өвчин, хорт хавдарын үед хагалгаа хийхээс өмнө хагалгааны дараа өвчтөний судас болон булчинд антибиотик эмийг тарих аргаар хэрэглэдэг. Тунгалагийн булчирхай нь бие махбодийн шингэний эргэлтэнд оролцох, тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг учир тунгалагийн булчирхайд антибиотик хийх арга нь урьд хэрэглэж байсан аргаас эмчилгээний үр дүн үлэмж Давуутай болох нь харагдлаа.

Бид хэвлийн хөндийд түгээмэл идээт үрэвсэлт өвчтэй 78 өвчтөнд тунгалагийн булчирхайд антибиотик болон эмийг хийх аргыг хэрэглэсэн ба хэвлийн хөндийн түгээмэл идээт үрэвслийн II, III үед антиботикт эмчилгээнээс гадна 5000 ед гепариныг 2,0 мл физиологийн уусмалд, 10000 ед контрикалыг 1,5 мл уусгагчид уусган өдөр 1 удаа (нийт 3-5 удаа) тунгалагийн булчирхайд хийх аргаар эмчилсэн.

Ихэнхи тохиолдолд эмчилгээний 2-3 удаагийн тарианы дараа өвчтөний биеийн байдал сайжирч, биеийн халуун хэвийн болж, 3-4 хоногт цагаан цогцосын тоо хэвийн хэмжээнд орж байна.

Р.Т.Панченков, А.Д.Цыбом нар тунгалагийн судсанд катетр тавих эмчилгээний аргыг үндэслэсэн юм. Тунгалагийн судсыг тэр бүр тодорхойлж олоход төвөгтэй, судсанд катетрийг бэхлэхэд судас дарагдсанаас эмчилгээнд хүндрэл учруулдаг бөгөөд тунгалагийн булчирхайд катетр тавьж эмчилгээ хийсэн нь дээрхи хүндрэлийг шийдвэрлэхэд чухал юм. Энэ арга нь энгийн бөгөөд хот, аймгийн эмнэлгийн мэс заслын тасагт өргөн хэрэглзх боломжтой, элдэв хүндрэлгүй болно.

Хийх арга: Эмчийн гар болон мэс ажилбар хийх талбайг спирт? иодоор ариутгаж цэвэрлэсний дараа ариутгасан хагалгааны даавуугаар тусгаарлана. Цавьны хонхорын арьсанд 0,5% новокайны уусмалыг нэвчүүлэх аргаар мэдээ алдуулсны дараа 5 см хэмжээтэй зүслэг хийж  булчирхайг ялган түүний хальсанд нүдний мэс ажилбарын хутгаар 0,4 см дагуу зүслэг хийнэ. Хальсны ирмэгийг москитын хавчуураар хавчаад булчирхайн хөндийгөөс брунсийн халбагын тусламжтайгаар булчирхайн хэсэг эдийг авна. Булчирхайн хөндийд нарийн гуурс байрлуулаад хуних оёдол тавьж, бэхлэн гуурсаар новокойн шахаж шалгана. Шархыг үечлэн оёно. Гуурсыг арьсанд нэмэлт зүслэг хийж гадагшуулаад шархны лентээр бэхлэн эмийн бодис шахагч аппаратанд залгаж антибиотик болон эмийн бодисыг хийнэ Булчирхайд эмийн бодисыг 160-180 мм.м.у.б-тай тэнцэх даралттай хийдэг. Эмийн тун, хурд, өвчний үе шат, өвчтөний биеийн байдлаас хамаарч харилцан адилгүй.

Жишээлбэл: Хэвлийн гялтангийн түгээмэл идэзт үрэвслийн 1 дүгзэр үед тунгалагийн булчирхайд гентомициныг 80-40 мл/цаг хурдтайгаар хоногт 90-160 мг тунгаар;

2  дугаар үед. гентомициныг 20-30 мл/цаг хурдтайгаар хоногт 160 мг;

3  дугаар үед гентомициныг 10-20 мл/цаг хурдтайгаар хоногт 160 мг тунгаар бодож эмчилгээг хийнэ.

Тунгалагийн булчирхайгаар антибиотик хийх арга нь тунгалагийн булчирхай болон түүний судсанд антиботикийн хадгалагдах хугацааг уртасгаж, нэг удаагийн эмчилгээгээр хоногийн эмчилгээний тунг хэрэглэнэ. Судалгаагаар эмгэг үүсгэгчийн 95% нь тунгалагийн булчирхайд хуримтлагддаг нь энэ аргыг хэрэглэснээр бие эрхтэний тунгалагийн булчирхай болон системийг бүхэлд нь эрүүлжүүлэх үндсэн эмчилгээ болно. Тунгалагийн булчирхайд антибиотик эмчилгээ хийх аргыг өвчтөнд хэрэглэхэд биед орсон нян, бичил биетийг цаашид тархахаас сэргийлж, устгах, (эмчилгээний тунгийн хэмжээ булчирхайд 3-14 хоног хадаглагдсанаар) өвчнийг хүндрэхээс бүрэн төгс эмчлэх нөхцөпийг хангана.

Үүнээс гадна знэ аргыг хэрэглэснээр хагалгааны дараах хүндрэлийг 1,8 дахин, хэвлийн хөндийн хүндрэлийг 2,5 дахин бууруулах боломжтой. Тунгалагийн булчирхайгар антибиотик, эмийн эмчилгээг хэрэглэсний эдийн засгийн үр ашиг нь эмчилгээг хийх тоо, түүний тун хэмжээг багасгаснаар тодорхойлогдоно.

Ном зүй

1. Левин Ю.М, Никитин Р.Г. 1976 Некоторые патофизиологические проблемы эндолимфатической терапии (Проблемы внутритканевой и лимфососудистой терапий в онкологии). с.107-127,
2. Панченков Р.Т., Марилах А.Н., Макаренко И.С. и др. 1980. Фармококинетика канамицина сульфата в лимфе и крови при осложненних острых воспал заболеванях оргонов брюшней полости Антибиотики Т-5 с 222-225
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1428
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК