Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Эрүүлийг хамгаалах системийн байгууллагын ажилчдын хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах асуудалд
( Түүх )

Б. Мижиг, Ц. Гомбо 

Мскголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Эрүүлийг хамгаалах яам 

 

Эрүүлийг хамгаалах байгууллагын ажилтан ажилчдын өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдалт тус улсын улс ардын аж ахуйн бусад салбарынхтай харьцуулахад өндөр хэмжээтэй байна. Дүн бүртгэлийн мэдээгээр сүүлийн жилүүдэд эрүүлийг хамгаалах системийн хэмжээгээр хөдөлмөрийн чадвар түр алдалт 100, ажиллагсдад 13,5 тохиолдол (263 хоног) хүртэл нэмэгдэж, өвчлөлийн түвшин улсын нийт дунджаас илүү байна. Зөвхөн 1982 оны байдлаар эрүүлийг хамгаалах системийн 100 ажиллагсдад өвчлөлийн тохиолдол 61,8, хоног нь 835 байлаа. Эмч, эмнэлгийн ажилчид анагаах ухааны мэдлэгийг ямар нэг хэмжээгээр эзэмшсэн байдгаараа өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн даруйдаа холбогдох мэргэжлийн эмчид үзүүлж хурдан эдгэрэх боломжтой мэт боловч тэдний өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдалт бусад мэргэжлийн хүмүүсийнхээс илүү байгаа явдал зүй ёсоор анхаарал татаж байна. Эрүүлийг хамгаалах системийн байгууллагуудад ажиллагсдын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдгаас төрөлт болон өвчтэй хүүхдээ харсны учир хөдөлмөрөөс чөлөөлөгдөх явдал бусад салбараас илүү хэмжээтэй байна. Энэ нь хөдөлмөрийн чадвар түр алдалтын үзүүлэлт биш боловч нийгмийн үйлдвэрлэлийн ажлыи цагийн гарздал болж нөгөө талаар үйлчилгээнд муугаар нөлөөлж байна. Одоогийн байдлаар эрүүлийг хамгаалах байгууллагад ажиллагсдын өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт үлэмж хэмжээтэй байгаагийн шалтгааныг нарийвчлан судалсан, түүнийг бууруулах талаар зохиосон ажил туйлын хангалтгүй байна. Нилээд хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод ажилладаг их эмч нарын эрүүл мэндийн байдалд судалгаа дүгнэлт хийж үзлэг шинжилгээнд оруулж, тухайлсан нэг эмнэлэгт үйлчлүүлж байхаар амбулаторийн үзлэгийн карт нээлгэж, хэвтэж эмчлүүлэх тасаг, палаттай болгосон нь сайшаалтай ажил болсон юм. Гэтэл энэ нь компанит ажлын байдалтай болж олон жил өнгөрөхөд түүн дээр нэмэгдсэн ахиц гарсан зүйлгүй байна. Эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын тухай ярихдаа зөвхөн их эмч нараар төлөөлүүлэн асуудлыг бүрэн гүйцэд ойлгож, шийдэж болохгүй нь мэдээж юм. Ер нь эмнэлгийн ажилтан ажилчид нь мэргэжлийнхэз онцлогтой холбоотойгоор сэтгэл санааны   байнгын цочрод хөдөлгөөнтэй тулгарч халдвартай, хортой зэрэг хүний эрүүл мэндэд тааламжтай бус нөхцөлд ихэнхдээ ажилладаг учраас тэдний эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөлийг судалж, шинжлэх ухааны үндэслэл бүхий журам, аргачлал, зөвлөмж боловсруулан гаргахыг эрдэм шинжилгээний холбогдох байгууллага анхаарах нь зүйтэй байна. „Асрагчаар ажиллах хүн олдохгүй болжээ, асрагчийн орон тоо дутуу байна" гэсэн яриа ялангуяа хотын томоохон больниц эмнэлэг бүхэнд гарч байна. Иймээс хүмүүсийн ажлын ачааллыг хэтрүүлж илүү цагаар ажиллуулах, тулаа жижүүр хийлгэх явдал үргэлжилсээр байна. Хөдөлмөрчдийн ерөнхий боловсролын түвшин дээшилсэн орчин үед залуу хүмүүс ажил мэргэжлийг шилэн сонгохдоо цаашид уг мэргэжлээр дэвшин суралцах боломж сонирхол, цалингийн ахиуг голчлон хардаг болжээ. Боловсролтой бол сонирхсон мэргэжлээ чөлөөтэй сонгох буюу дуртай сургуульдаа орж, боловсролгүй нь ачигч, асрагч, цэвэрлэгч, галч, манаач хийдэг, тодорхой бодол, чиглэлгүй урсгалаараа явж „байгалийн шалгарлаар" мэргэжил эзэмшдэг байсан үе нэгэнт өнгөрчээ. Эмнэлгийн асрагчийн ажил бол дээд ззргийн энэрэнгүй, зовж шаналсан хүмуүсийн талархлыг хүлээсэн сайхан ажил үйлс боловч эрүүл ахуйн талаар тохиромжтой бус биеийн хүч шаардагддаг хүнд, цалин багатай ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Асрагч цэвэрлэгч зэрэг эмнэлгийн бага тушаалын ажилчдын цалин хөдөлмөрийн нөхцөлийн талаар зориуд судалж шийдэх цаг болсон байна. Анагаах ухааны дээд, дунд сургуулийн оюутан, сурагчдыг түр ажиллуулах, зарим бололцоотой эмнэлэгт өвчтөн сахигчдьн хүчин туслалцааг сайн дуры нь үндсэн дээр авах зэргээр асрагч цэвэрлэгчийн үүргийг түр гуйцэтгүүлж ажлын хөлсийг бэлэн мөнгөөр тухай бүр төлдөг туршлага бусад оронд байгааг туршиж үзэж ч болох юм. Тэгэхдээ асрагчийн ажлыг үргэлж ийм аргаар залгуулах боломжтой гэсэн хэрэг биш. Ихэнх эмнэлгийн газар гуанз цайны газаргүйгээс эмч ажилчид ажил дээрээ хооллох боломжгүй буюу байн байн тулаа жижүүр хийх, алсын дуудлаганд явах зэргээр хэд хоногоор гэрийн бараа харахгүй байх явдал эмнэлгийн хүмүүст цөөнгүй тохиолддог. Зориулалтын аятайхан байр, орон сууцны хүрэлцээгүйгээс хэсгийи ялангуяа хүүхдийн эмч нар жижигхэн өрөөнд зэрэгцэн үзлэг хийж, амьсгалын замын өвчин дэлгэрч буй үед өвчин тархах нөхцөлийг бүрдүүлэх, амбулатор, поликлиникт долоо хоногийн даваа гаригт үзлэг олон байдгаас халдвар хамгааллын дэглэм алдах тал ч гардаг. Эрүүлийг хамгаалах системийн байгууллагын ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл ажлын байрны бичил, цаг уурын онцлог нөхцөл нь тэдний өвчлөлд шууд нөлөөлж байгаагаас гадна боловсон хүчний хүрэлцээгүй зэрэг байдлаас шалтгаалан ажил амралтын зохистой дэглэм баримтлахгүй буюу баримталж заншаагүй муу зуршил нилээд байгаа нь харамсалтай. Эмнэлгийн ажилчдын өвчлөл их байгаа, хөдөлмөрийн чадвар түр алдалт өндөр байгааг дан ганц хөдөлмөрийн чадвар алдалтын магадлал хангалтгүй байгаа буюу „Арын хаалгаар" эмнэлгийн хуудас олгодогтой холбоотой мэтээр тайлбарлахыг оролдох нь буруу юм. Эрүүл мэндийг хамгаалах мөрдлөгөөр зэвсэглэсэн эмч, эмчэлгийн ажилтан нар маань өөрсдөө тэр мэдлэгээ амьдрал ахуйдаа мөрддөггүй явдал бас байдаг. ЗСБН Латви улсын нэгэн томоохон хотын 150 эмчийг судлахад дөнгөж дөрвөн их эмчийн нэг нь өглөөний гимнастик хийдэг, таваас нэг нь өдөр бүр чөлөөт цаг, амралтаа зөв өнгөрөөдөг, дөрвөөс нэг нь тогтмол хооллож, хоолны дэглэм баримталдаг, шаардлагатай бол салхилдаг гэж хариулжээ. Иймэрхүү байдлыг яаралтай засах хэрэгтэй гэж үзээд үйлдвэрчний эвлэл, эмнэлгийн байгууллагууд хамтран эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгааллыг сайжруулах ажил зохиосон тухай „Мэдицинская газета,, сонинд нийтлэгдсэн банна. Манай улсын эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчний дотор зонхилох байрыг амьсгалын зам, хоол болоз сруулах, мэдрэл, мэдрэхүй эрхтэний өвчин эзэлж байгаа нь дээр дурдсан хүчин зүйлүүдтэй холбоотойг давхар баталж байна. Эмиэлгийн ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг бууруулах талаар дараахь ажлыг зохиох нь зүйтэй.

—  Эрүүлийг хамгаалах системийн байгууллагын ажилтан, ажилчдын өвчлөл хөдөлмөрийн чадвар алдагдалтын байдлыг гүнзгийрүүлэн судалж иж бүрэн арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Эрүүлийг хамгаалах Яам, Анагаах ухааны хүрээлэн, Эрүүл ахуй, халдвар нян судлалын институт, Үйлдвэрийн эмнэлэг мэргэжлийн өвчний улсын диспансер зориуд анхаарч зохион байгуулалтын, эрдэм шинжилгээ, практикийн тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.

—  Эрүүлийг хамгаалах яамны системийн эмнэлэг урьдчилан сэргийлэх, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага бүхэн ажилчин албан хаагчдынхаа өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад сар улирал бүхэн дүгнэлт хийж, ажлын тайлан, ажилчдын зөвлөлгөөнөөрөө хэлэлцэж, түүиийг бууруулах арга хэмжээг тууштай үлгэр жишээч зохион байгуулах шаардлагатай байна.

—  Системийн байгууллагын ажилтан, ажилчдын өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдалтын талаар эрүүлийг хамгаалах байгууллагын удирдах ажилтан нарын жил бүрийн зөвлөлгөөн дээр тодорхой ярилцаж, социалист уралдаан дүгнэхэд заавал харгалзан үзэж байх. Эрүүлийг хамгаалах яаманд хөдөлмөр хамгааллын асуудал хариуцсан алба байгуулах нь зүйтай.

—  Хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажиллагсдыг илүү цагаар ажиллуулахгүй байх, эмэгтэйчүүд насанд хүрээгүй хүмүүсийн хөдөлмөр хамгааллыг онцгойлон анхаарч сайжруулах чиглэлээр үзлэг шалгалт хийж, эмнэлгийн ажилтан, ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийн тогтоолтод өөрчлөлт оруулах, бага тушаалын ажилтдын цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Туслах аж ахуйг хөгжүүлэх, ажилчдад үйлчлэх гуанз цайны газар байгуулах, хөдөлгөөн өрнүүлэх эсвэл нийтийн хоолны газартай гэрээтэй ажиллах, ажилчдын зуслан, биеийн тамирын заал, талбай байгуулж ашиглалтыг сайжруулах, ажилчдын ээлжийн амралтыг зохистой эдлүүлэх, тэднийг улсын амралт, сувилалд давуутай илгээх, ажилчдын хүүхдийн өвчлөлийг бууруулах асуудлыг эрүүл мэндийг хамгаалах болон хамт олныг эрүүлжүүлэх телөвлөгөөнд туслах замаар хзрэгжүүлэх хэрэгтэй юм.

—Эмнэлэг урьдчилан сэргийлэх, үйлдвэр аж ахуйн байгууллага бүхэн БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах Яамны сайдын 1932 оны 137 дугаар тушаалаар журамлагдсаны дагуу шинээр ажилд орох бэлон ажиллагсдыг эмлэлгийн урьдчилсан ба цаг үеийн үзлэгт бүрэн хамруулж, өвчтэй хүмүүсийг диспансерийн хяналтанд авч эрүүлжүүлэх ажлын чанарыг эрс сайжруулах явдал маш чухал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 923
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК