Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Амбулатор, поликлиникийн тусламжийн төлөвлөлтийг боловсронгуй еолгох асуудалд
( Түүх )

Л.Буджав, Р.Батсуурь

Эрүүлийг хамгаалах яам

 

Амбулатор, поликлиникийн тусламж нь хүн амд үзүүлж буй эмнэлгийн тусламжийн хамгийн түгээмэл бөгөөд эдийн засгийн хувьд' ашигтай хэлбэрийн нэг юм. Нийт өвчтөний 75 хувь нь амбулатор, поликлиникт эмчлүүлэн эдгэрч байгаа ба тэнд үзүүлсэн 35 өвчтөн тутмаас зөвхөн нэг нь стационарт эмчлүулж байна. Амбулатор, поликлиникийн тусламжийн цар хүрээг өргөжүүлж, чанарыг нь сайжруулах, хүн амд улам хүртээмжтэй ойр дөт, хөнгөн шуурхай болгох, оношлолт, эмчилгээг орчин уеийн шаардлагын хэмжээнд хүргэх гол зорилт эрүүлийг хамгаалах салбарын өмнө тавигдаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хот хөдөөний амбулатор, поликлиникийн хүчин чадлыг зохистойгоор нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангах, ээлжийн ажиллагаатай болгох зэрэг асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх явдал нэн чухал юм. Амбулатор, поликлиникийг давуутайгаар хөгжүүлэх нь социалист эрүүлийг хамгаалахын үндсэн зарчим болсон урьдчилан сэргийлэх чиглэлийг улам эрчимжүүлэхэд ихээхэн түлхэц болдог. Амбулатор, поликлиникийн тусламжийг шаардлагын хэмжээнд хүргэж чадвал олон зуун өвчтөнийг стационарын эмчилгээнд заавал явуулахгүйгээр эмчлэн эдгэрүүлэх боломжтой юм. МАХН-ын XVIII их хурлаас хүн амд, ялангуяа хөдөөний хүн амд үзүүлэх эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг улам ойртуулж хүртээмжтэй болгохоор заасан билзэ. Энэ зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор хөдөөний эмнэлгийн боловсон хүчний хангамж, материаллаг баазыг бэхжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсаар байгаа боловч шаардлагын хэмжээнд хүрч хөдөлмөрчдийн эрэлт, хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй, төрөлжсөн, өндөр нарийн мэргэжлийн тусламжийг хөдөөний хүн амд хараахан гүйцэт хүргэж амжаагүй өнөөгийн нөхцөлд хөдөөнөөс хотод ирж үзүүлэх өвчтөний тоо тууштай буурахгүй байна. Ийм учраас цаашид хөдеөний хүн амд үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг улам ойр, дөт, хүртээмжтэй болгох замаар хөдөөнөөс хотод ирэх явдлыг цөөрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлэн хөдөөнөөс ирэх өвчтөний тоог төлөвлөлтөнд тусгаж байх нь төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулахад зохих ёсоор нөлөөлөх болно. Төлөвлөлтийн арга нь хөдөөний хүн амд үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулахад саад тотгор болох зүйл биш харин хотын эмнэлгүүдэд хөдөөнөөс ирж буй өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламжийг улам чанартай хүлээгдэлгүй болгоход чиглэгдэж байгаа юм. Манай орны хүн амд узуүлж буй амбулатор поликлиникийн тусламж ийм хэмжээнд хүрч чадвал жилд дунджаар 45 мянган өвчтөнийг стационарт хэвтүүлэхгүйгээр эмчлэн эдгэрүүлж чадах бөгөөд ингэснээр жил тутам 2,6 сая төгрөг хэмнэх боломжтой юм. Ийм учраас амбулатор, поликлиыикийн тусламжийг өргөжүүлэх явдал зайлшгүй шаардлагатайн зэрэгцээ түүнийг төлөвлөх арга барилыг шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй улам боловсронгуй болгох асуудал юу юунаас чухлаар тавигдах боллоо. Энэ талаар ЗХУ болон ах дүү социалист  бусад оронд олон талын шинжилгээ судалгаа явагдаж төлөвлөх өвөрмөц аргуудыг практикт хэрэглэн тсдорхой амжилтанд хүрсэн туршлага цөөнгүй байна. Амбулатор, поликлиникийн тусламжийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулахыы тулд юуны өмнө үндсэн үзүүлэлтээс нь эхэлдэг учиртай. Амбулатор, поликлиникийн тусламжийн хүрэлцээг илэрхийлдэг гол үзүүлэлт бол нэг иргэнд жилд ногдох амбулаторийн үзлэг юм. Энэ үзүүлэлт манай улсад сүүлийн 15 жилийн дотор 61,1 хувиар буюу 3,3-иар нзмэгдзж нэг иргэн жилд 8,8 удаа үзүүлэх боллоо. Манай улсын эрүүлийг хамгаалахын төлөвлөлтийн практикт нэг иргэний жилд үзүүлэх нормыг ойрын болон хэтийн чиглэлээр боловсруулан мөрдөж байгаа боловч хөдөөний хөдөлмөрчид Улаанбаатар хотын нэгдсэн ба тусгай мэргэжлийн эмнэлгүүдэд үзүүлэх норм хараахан тогтоогдоогүй байгаа нь өнөөгийн нөхцөлд хот, аймгийн төвийи эмнэлгүүдийн ачааллыг ихэсгзж улмаар үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж өвчтөнг чирэгдүүлэх, хүлээлгэхэд хүргэж байна. Зөвхөн 1981 онд Улаанбаатар хотод 100,8 мянган өвчтөн ирж амбулатор, поликлиникийн тусламж авсан байна. Харин 1981 оноос эхлэн тайлангийн материалыг ашиглан хотын эмнэлгуүдзд хөдөөнөөс ирж үзүүлэх өвчтөиий тоог дунджаар тогтоон төлөвлөлтийн практикт хэрэглэж эхэлсэн нь Улаанбаатар хотын эмнэлгүүдийн ачааллыг хэвийн хэмжээнд байлгахад зохих үр дүнгээ өгч байна. Энэ асуудал аймгийн түвшинд хараахан хийгдээгүй байгаа учраас амбулатор, поликлиникийн тусламжийн төлөвлөлтийг боловсронгуй болгоход чиглэсэн төлөвлөлтийн шинэ аргыг практикт нэвтрүүлэхэд туслах зорилгоор бид энэ асуудлыг хөндөж тавилаа. Тухайн аргыг манай эрүүлийг хамгаалахын төлөвлөлтийн аль ч түвшинд хэрэглэх боломжтой бөгөөд хүн амд шаардагдах амбулатор, поликлиникийн тусламжийн нийт хэрэгцээг, улс, аймаг, сумын хэмжээнд тодорхойлж болохоос гадна уул хэрэгцээнээс зөвхөн тухайн аймаг, суманд хийгдэх үзлэгийг ч тодорхойлох боломжтой юм. Энэ арга нь нэг иргэний жилд үзүүлэх нормд тулгуурласан боловч тогтоосон нормгүй бол өмнөх оны гүйцэтгэлийг ашиглан тооцох боломжтой. Энэ аргыг ашигласнаар Улаанбаатар хотод аймгуудаас ирж үзүүлэх хүний тоо, аймгийн төвд сумуудаас ирж узүүлэх өвчтөний тоо тус тусдаа хялбархан гарч байгаа учраас хөдөөний хүн амын үзлэгт шаардагдах эмнэлгийн боловсон хүчнийг  тооцон нэмж төлөвлөх боломжтой юм. Үүний зэрэгцээ тухайн жилд тухайн газрын хүн амд шаардагдах амбулатор, поликлиникийн үзлэгийн нийт хэрэгцээ гарч байгаа бөгөөд үүнээс хичнээн нь тухайн газрын эмнэлэгт, хичнээн нь хотод үзүүлэх нь тодорхойлогдож байгаа онцлогтой юм.

Тухайлбал:

Улаанбаатар хотын хүн амд шаардагдах нийт үзлэг (Ху) Ху=∑НхАx

Аймгуудын төвийн хүн амд шаардагдах нийт үзлэг (Ха) Ха=∑НаАa

Улсын  хэмжээний бүх  сумдын хүн  амд шаардагдах  нийт үзлэг (Хс)

Хс = ∑НсАс

Төлөвлөлтийн энэ арга нь тухайн хот, аймаг, сумын хүн амын амбулатор, поликлиникийн тусламжийн нийт хэрэгцээг нарийн тодорхойлж байгаагийн зэрэгцээ бүх үзлэгээс хичнээн нь тухайн газартаа хичнээн нь Улаанбаатар хотод хийгдэх нь тодорхойлогдож байна. Дээрх хүснэгтээс зөвхөн хөдөөний хүн амын амбулатор,поликлиникийн нийт үзлэгээс ( ∑НсАс )

тухайн аймагт хийгдэх нь (Нс А2с)

Улаанбаатар хотод хийгдэх нь (Нс А1c)

Өөрийн суманд хийгдэх нь (Нс А3с) гэж тодорхойлогдож байна.

Энэ аргыг ашиглах нь амбулаторийн тусламжийг нарийн тодорхойлж улмаар шаардагдах боловсон хүчин, материаллаг баазыг үндэслэлтэйгээр төлөвлөхөд зохих нөлөө үзүүлэх юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 501
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК