Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Бамбалзуурын шивлийн фармакологийн зарим судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Л. Мягмар

 

Анагаах ухааны дээд сургууль

 
 
Абстракт

НЕКОТОРЫЕ РЕЗУЛЬТАТЫ ФАРМАКОЛОГИЧЕСКОГО ИЗУЧЕНИЯ ХВОЩА ПОЛЕВОГО, ПРОИЗРАСТАЮЩЕГО В МНР

Л. МЯГМАР

В результате наших исследований установлено что хвощ полевой является малотоксичным растением и имеет большую терапевтическую широту, особенно при применении его внутрь и подкожно. В опытах на мышах настоя хвоша полевого по диуретическому эффекту наш препарат соответствует, препарату из хиоща, произрастающего на территории Советского Союза. В опытах на кроликах, установлено, что водное извлеченке хвоща оказывает отрицательное ионотропное действие на сердце и усиливает интенсификацию процессов химического восстановлений и миокарде после прекращения его возбуждения.

 

Манай орны ойт хээр, хээрийн бүсийн гол мөрөн, нуурын эрэг, хаялга, нуга зэрэг  чийгэрхэг газар түгээмэл ургадаг (1,2,3) бамбалзуурын шивлээг (Eguisetum arvense) эмийн бэлдмэл болгон ашиглах зорилгоор судалж байна. Шивлээг жамба цэцэгтэй хольж эмэгтэйчүүдийн өвчин, цус тогтоох, бөөр нуруугаар өвдөх, бөөрний гаралтай хаван, бөөр, шээсний замын болон давсагны үрэвсэл зэрэгт хэрэглэж байжээ. (4,5,8,10,11). Бамбалзуурын шивлээн газрын дээрх хэсэгт апигенин, сапонаретин, кверцетин, изокверцетин, витамин С, каротин, органик хүчлүүд, аргаах бодис, алкалоид, флавониод агуулагдана (2, 6, 7, 9, 11, 12).Манай оронд ургадаг бамбалзуурын шивлээгийн өвсөнд флавоноид, сапонин байгаагийн дотор 6—7 төрлийн флаваны шинж бүхий бодис каротин 40,8 мг агуулагдаж байна. (16),

ТУРШЛАГЫН АРГАЧЛАЛ. Шинжилгээний дээжид 1980оны 7дугаар сард Зайсангийн амнаас цуглуулж хатаасан өвс авч идээшмэлийг 1:10, 1:20-ын харьцаатайгаар бэлтгэж түүний шээлгэх болон зүрхний биоидэвхт   нөлөөлөх чанарыг тодорхойлох туршилтыг хийв.Бамбалзуурын шивлээгийн идээшмэлийн шээлгэх нөлөөг 19—20 г жинтэй цагаан хулгана дээр туршлаа. Хяналтын 10 хулганад физиологийн уусмал тарьж, эмийн бэлдмэлийг 0,3—0,5 г/кг жинд ногдуулан тун тус бүрд 10 хулгана авч эмийг дотуур өгөх ба арьсан дор тарьж 5 цаг ажиглав. Зүрхний биоидэвх чанарт шивлээгийн идээшмэлхэрхэн нөлөөлөх үйлдлийг шиншила үүлдрийн туулай дээр Зүрхний цахилгаан бичлэгийн NЕК—215" маркийн аппаратын 1, 2, 3 дугаар байрлалаар эм тарихын өмнө ба тарьсны дараа 2 цагийн турш бичлэг хийж туршилт явууллаа. Бэлдмэлийг туулайн чихний хураагуур судсанд биеийн 1 кг жинд 0,5—1 мл нодуулан 1 удаа аажим шахаж тарьсан. Туршлагын үр дүнд вариацийн аргаар статистикийн боловсруулалт Хийлээ.

Хүснэгт 1-ээс үзэхэд шивлээгийн идээшмэлийн 0,5 г/кг тун шээлгэлтийг 126%-иар ихэсгэж байгаа бөгөөд туршилтын хоёр дахь цагаас эхлэн шээлт ихсэн гуравдахь цагт 200% болон нэмэгдэж,  харин 4 дэх цаг нилээд   багасч 150% болов Бэлдмэлийн 0,3 г/кг тун туршилтын хоёр дахь цагт шээх үйлдэл хяналтын амьтныхтай харьцуулахад бага зэрэг ихэсеэн боловч гурав дахь цагт буурч, дараа нь аажим ихсэж, тав дахь цагт 150% хүртэл нэмэгдсэн болно. Ингэж бамбалзуурын шивлээ өвсний идээшмэл 5 цагийн турш шээлгэх үйлдлийг идэвхжүүлж шээсний хэмжээг йх болгон үйлчилж байна. Шивлээгийн идээшмэл зүрхний биоидэвхт чанарт хэрхэн нөлөөлөх үйлдлийг туулай дээр хийсэн туршилтын дүнгээс үзлхэд бэлдмэлийн 0,5 мл/кг ногдуулзн тарьсны дараахь 10 минутаас эхлэн зүрхний хэмийг 4,1%-иар уртасгаж энэ үйлдэл  10 минут үргэлжиллээ. Эмийн тунг ихэсгэж 1 мл/кг ногдуулан тарихад бэлдмэл тарьснаас хойш 1—5 минутын дараа зүрхний хэм 10,1 —20,2%-иар удаашран туршилтын хугацаа (2 цаг) дуустал үргэлжилж байлаа. Хэм цөөрч байгаа нь юуны өмнө зүрхний ховдлын агшилт (QR5) хүчтэй болж агшилтын хугацаа 50%-иар багасч (РQ, SТ)-ийн зай 20—25% уртасч байгаатай холбоотой байиа. Үүнээс гадна R—шүд нормоос 15%, 5— 33,4%-иар өндөршиж урт болов.

Туулайд хийсэн зүрхний цахилгаан бичлэгээс дугнэлт хийхэд зүрхний хэм удааширч систолийн хугацаа богиносож, диастол удааширч, RS—шүд урт болж байгаа нь (15) зүрхний булчингийн агшилтыг хүчтэй болгож, булчингийн биохимийн процесс сэргэж дээшилсэнтэй холбоотой байна.

ДҮГНЭЛТ. 1. Манай оронд ургадаг бамбалзуурын шивлээгийн идээшмэлийн идэвх ЗХУ-ын нутагт ургадаг шивлээгийн шээлгэх идэвхтэй тохирч (13 — 14%) байна.

2.  Шивлээгийн идээшмэлийг туршлагын амьтанд дотуур өгөх, арьсан дор тарихад хоруу чанар багатай, эмчилгээний хүрээ өргөнтэй бэлдмэл юм.

3.  Шивлээгийн идээшмэл нь зүрхэнд нөлөөлж эерэг ионотроп үйлчилгээ үзүүлж, тэнэгч мэдрэлийн сэрлийг тэтгэн булчингийн тэжээлийг ихэсгэх нөлөөтэй байна.

4.  Уул ургамлыг нэгэнт бусад орны шинжлэх ухааны эмнэлэгт хэрэглэж байгааг харгалзан клиник ажиглалт хийж практикт нэвтрүүлэх нь зүйтэй байна. 

Ном зүй

1. Д. Банзрагч, Чой. Лувсанжав. Улсын нэр томьёопы комиссын мэдээ №59—60,56.
2. Лекарственные растения. Под ред. А, Ф. Гаммерман, И. Д, Юркевич. 1967, 46.
3. В. И. Грубов. Конспект флоры МНР. 1955.
4. Д. С. Ивашин, 3. Ф. Катин. Лекарственные растения. 1972, 297.
5. Н. Г. Ковалева, Лечения растениями. 1974, 214.
6. Лекарственные растения дикорастущие. 1967, 48.
7. А. Д. Турова. Лекарственные растения СССР и нх применение. 1974, 375.
8. Санжаа-Жамц (XVII зуун) Бидур-Онбо. 60.
9. А. И. Сырчина., М. Г. Воронков. Химия природных соединенйй. 1973, № 5, 671, 1974 № 5, .666, 1974 № 6, 794.
10. Ц. Хайдав, Д. Чойжамц, Улсын нэр томьёоны комиссын мэдээ. № 61. 1965, 92.
11. С. Шатар. Монгол орны эфирийк тост аргаах бодистой ургамал. 1966, 16.
12. М. Д. Шупинская. Учебник фармакогнозии. 1955, 233.
13. А. В. ЗЕерева. Сравнительное изучение влияния почечного чая, полевого хвоща и диуретина на выделение свинца из организма. В.кн. Лекарственные средства из растений. 1962, 297.
14. И.М.Рушакова. Ученые записки Карагандинского медицннского института. 1963, т. 2, в. 9, 195.
15. Д.Е.Незлин., С.К.Карпей. Анализ и клиническое значенне электрокардиограммы. М. 1959, 172.
16. Анагаах ухаан. 1981. 1. 35.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 466
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК