Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Цусны даралт ихсэх өвчний учир диспансерийн хяналтанд байсан хүмүүсийн нас баралтын шалтгаан
( Судалгааны өгүүлэл )

Т.Дэжээхүү

Анагаах ухааны хүрээлэн


 
Абстракт

ПРИЧИНЫ СМЕРТНОСТИ БОЛЬНЫК С АРТЕРИАЛБНОЙ ГИПЕРТОНИЕЙ ПРЙ ДИСПАНСЕРНОМ НАБЛЮДЕНИИ

Г. ДЭЖЭХУ

Длительное активное лечение больных с артериальной гипертонией в поликлинических условиях вызывало снижение летальности от осложнений гипертонической болезни на 3,32%, в том числе от инсульта на 15%. Основным осложнением гипертонической болезни (до 66,7%) являлось острое нарушение мозгового кровообращения. Смертность больных с гипертоыической болезныо по другим причинам наступает в большинстве случаев от злокачественного ново-образования в печени и других органов, хронических воспалительных заболеваний легких. Осложнения арТериальной гижертонии наиболее часто (85%) встречаются у больных в возрасте старше 50 лет. У больных группа активного лечения, умерших до 50 лет, в 2 раза меныде (9,99%) чем в группе сравнения (20,4%). Результаты наших исследований указывают о возможности снижения смертности от осложнений гипертонической болезни, в том числе от мозгового инсулъта. Снижения смертности от инфаркта миокарда не наблюдалось.

 

Цусны даралт ихтэй хүмуүсийн нас баралтыг хэвийн даралттай хүмүүсийнхтэй харьцуулахад 3 дахин олон байна (4).

Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг диспансерийн хяналтанд авч идэвхтэй эмчилснээр уг өвчний хүндрэлээр нас барах тохиолдлыг бууруулж болох эсэхийг тодруулах зорилт тавьж судалгааг хийлээ.

СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ БА АЖЛЫН ХЭМЖЭЭ. Судалгааг хийх зорилгоор цусны даралт ихсэх өвчтэй 20—60 насны 1205 өвчтөнг хяналтанд авч, 613 өвчтөиг (эр-288, эм-325) диспансерийн идэвхтэй эмчилгээнд, 592 өвчтөнг (эр-267, эм—325), жишкх бүлэгт тус түс хамруулсан юм. Идэвхтэй хяналт эмчилгээний бүлэгт хамрагдсан өвчтөнүүдийн артерийн даралтыг хэвийн хэмжээнд аль болох ойр байлгах зорилт тавьж өвчтөн бүрийн артерийн даралтыг сар бүр тогтмол үзэж байв. Үзлэгээр өвчтөний артерийн даралт нь 160/95 мм МУБ ба түүнээс их байвал зовиур илэрч буй эсэхийг үл харгалзан даралт бууруулах эмчилгээ хийв. Эмчилгээний үед өвчтөний артерийн даралтыг долоо хоногт 1—2 удаа хэмжиж эмийн тунг зааж өгч байв. Хяналтанд хамрагдсан өвчтөнүүдийн эмчилгээний идэвх, үр дүнг тооцохдоо артерийн даралтын хэмжээ ба эмчид ирж үзүүлсэн тоо, эмчийн заалтыг хэрхэн биелүүлж байсан зэргийг харгалзан үзэв.

Жишээ нь: өвчтөн жилд 12-оос доошгүй үзүүлсэн артерийн даралт нь 140/90 мм.муб-аас их бус бол эмчилгээнйй идэвх, үр дүнг сайн гэж үзэж байв. Харин жиших бүлэгт хэсгийн эмч нарын хяналтанд байсан өвчтөнүүдийг хамруулсан бөгөөд тэдэнд зориудын идэвхтэй эмчилгээг хийгээгүй   диспансерийн   ердийн хяналтанд эмчилж байв. Хяналтанд орсноос хойш 5 жилийн дотор нас барсан хүмүүсийн үхлийн шалтгааныг 2 бүлэгт харьцуулан судаллаа.

СУДАЛГААНЫ ДҮН. 5 жилийн хугацаанд 123 хүн нас барснаас 51 (8,32%) нь идэвхтэй хяналт эмчилгээний, 72 (12,16%) нь жиших бүлгийн хүмүүс байв.

Хүснэгт 1—ээс үзэхэд хяналтын хугацаанд идэвхтэй эмчилгээний бүлгээс нас барсан 51 өвчтөний 30 нь цусны даралт ихсэх өвчнөөр, 21 нь бусад шалтгаанаар, жиших бүлгийн  72 өвчтөнөөс 49 нь уул өвчнөөр, 23 нь бусад шалтгаанаар тус тус нас баржээ. Цусны даралт ихсэх өвчнөөр нас барах тохиолдолд идэвхтэй эмчилгээний бүлгийн өвчтөний дунд жиших бүлгийнхээс 3,83%-иар цөөн байгаа нь ерөнхий нас баралтыг 3,83%-иар багасгаж байна.

Бусад шалтгаанаар нас барж буй хүмүүсийн олонхи нь элэгний болон бусад эрхтэний хорт хавдар, уушгины архаг үрэвсэлт өвчнөөр нас баржээ. Хүснэгт 2-оос үзэхэд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн ихэнх (66,78%) нь тархинд нь цус харваж нас барсан байна. Уг өвчнөөр нас барсан шалтгаануудыг харьцуулан судлахад идэвхтэй эмчилгээний бүлгийн хүмүүсийн дотор тархинд цус харвах ба бөөрний үйл ажиллагааны дутагдлаар нас барах тохиолдол жиших бүлгийнхээс харьцангуй багавтар, зүрхний булчингийн шигдээсээр буюу гэнэтийн нас баралт арай илүү тохиолдож буй юм шиг харагдаж байна.

Судалгаанаас үзэхэд тархинд нь цус харваж нас барагсдын 33,19%, зүрхний шигдээсээр нас барагсдын 22,20%-д уг хүндрэл дахин давтагдаж нас баржээ. Дээрх хүснэгтээс үзэхэд цусны даралт ихсэх өвчнөөр ихэвчлэн (84,81%) 50-иас дээш насны хүмүүс нас барж байна. Харин 50-иас доош насанд нас барсан хүмүүс идэвхтэй эмчилгээний бүлэгт 9,99%-ийг эзэлж байхад жиших бүлгийн хүмүүс дунд 20,4%-ийг эзэлж байна. Идэвхтэй эмчилгээний бүлгийн хүмүүс дунд дээр дурдсан хүндрэлуүдээр нас барах явдал жиших бүлгийн хүмүүсийнхтэй харьцуулахад шигдээсээс бусад тохиолдолд 3—5 жилээр хожуу тохиолдож байна. Хүснэгтээс үзэхэд цусны даралт ихсэх өвчнөөр нас барах явдал ихэвчлэн (64,33%) уг өвчний III үед тохиолдож байна. Идэвхтэй эмчилгээний бүлгийн өвчтөний нас баралтыг жишнх бүлгийнхтэй харьцуулж үзэхэд цусны даралт ихсэх өвчний I үед 1,45%, II үед 0,88%, III үед 11,42%-иар тус тус цөөн тохиолдож байна.

ШҮУМЖ. Зурх судасны өвчний дотор нас баралтаар цусны даралт ихсэх өвчин тэргүүн байранд   байна (2). Бидний судалгаагаар идэвхтэй эмчилгээний булгийн хүмуүсийн 4,89%, жишин бүлгийн хүмүүсийн 8,28% нь цусны даралт ихсэх өвчнөөр нас барлаа. Гадаадын судлаачдын (4) болон бидний хийсэн  судалгаанаас үзэхэд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг диспансерийн хяналтанд идэвхтэй эмчлэх нь уг өвчнөөр нас барах тохиолдлыг бууруулж болохыг харуулж байна. Бидний судалгаагаар идэвхтэй эмчилгээ болон жиших бүлгийн хүмүүсийн 35,3%, 50,0% нь тархинд цус харвах, 7,8%, 6,9% нь зүрхний шигдээс, 3,9%, 6,9% нь бөөрний архаг дутагдал, 11,8%, 4,7% нь гэнэт, 41,2%, 31,9% нь бусад шалтгаанаар тус тус нас баржээ. Бидний судалгааны энэхүү дүнг гадаадын судлаачдынхтай (1,2) харьцуулахад манай хүмүүсийн дунд тархинд цус харвах тохиолдол илүү олонтоо, зүрхний шигдээсээр нас барах явдал харьцангуй цөөн тохиолдож байна. Бидний судалгаанаас үзэхэд идэвхтэй эмчилгээний бүлгийн хүмүүс дунд тархинд цус харвах тохиолдол жиших бүлгийн хүмүүсийнхээс цөөн байгаа боловч гэнэт буюу зүрхний шигдээсзэр нас барах тохиолдол төдийлөн бага бус байна. Энэ нь гадаадын судлаачдын судалгааны дүгнэлттэй (2,3) ерөнхийдөө тохирч байна. Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг идэвхтэй эмчилснээр үүсч болох хүндрэлийг 3—5 жилээр хойшлуулж байна гэж үзэж болох юм. Бидний судалгаагаар уг өвчний хүндрэлээр нас барсан хүмүүсийн дунд 50-иас доош насны хүн идэвхтэй эмчилгээний бүлэгт 9,99%, жиших бүлэгт 20,4%-ийг эзэлж байна. Эндээс үзэхэд манай идэвхтэй эмчилгээний бүлгийн нас барсан хүмүүс дунд 50-иас доош насны хүн жиших бүлэг болон гадаадын судлаачдынхтай (5) харьцуулахад 2—3 дахин цөөн байна. Энэ нь цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг идэвхтэй эмчилснээр хөдөлмөрийн насны хүмуүсийн нас баралтыг ихээхэн багасгаж болохыг харуулж байна.

ДҮГНЭЛТ.

1. Цусны даралт ихтэй хүмүүсийг диспансерийн хяналтанд идэвхтэй эмчлэх нь уг өвчнөөр нас барах тохиолдлыг 3,32%-иар багасгаж байна. Энэ нь цусны даралт ихтэй хумүүсийн ерөнхий үхлийг 3,83%-иар бууруулж байна.

2.  Цусны даралт ихсэх өвчний хүндрэл ихэвчлэн (66,7%) тархины инсультын хэлбэрээр тохиолдож байна. Цусны даралт ихтэй хүмүүсийг идэвхтэй эмчилснээр энэхүү хүндрэлийг 15%-иар бууруулж байна.

3.  Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг диспансерийн хяналтанд идэвхтэй эмчлэх нь уг өвчний хүндрэлийг (зүрхний шигдээс бусад тохиолдолд) 3—5 жилээр хойшлуулж байна гэж үзэж болох юм.

Ном зүй

1. Гуревич Т. 3., Габинов Л. А., Карзамин И. Я, Вэлодина М. В., Ридер Р. Е., Хамара Е. Г. Трудогон прогноз и исход заболевания у лиц умственного труда страдающих гипертонической болезьню. Кард., 1972,1, 73-76
2. Сидельникова Т. Я., Лядяшова Г.А., Добротворская Т.Я.Причины летальных исходов при гипертонической болезни. Кард., 1977,8,104-109.
3. Воск K.Д. Verland and Prognose des Hochrucks unfer dauter therapie mit Antihypertcnsive Q Gherapiewoche 1980. 24. 34. 1957.
4. Annel W. B. Role of blood pressure in Caraiovascular Disease. The Graming Study Angiology 1975.26.p.1-4
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 415
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК