Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Эмийн сангийн өргөн хэрэгцээний микстур эмийг стандартчилан шахмал хэлбэрт шилжүүлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

А. Ламжав, 3. Оюунгэрэл, 3. Дашзэвэг, Р. Баатар

 

Анагаах ухааны хүрээлэн, Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газар

 

 
Абстракт

К ВОПРОСУ СТАНДАРТИЗАЦИИ И ПРОИЗВОДСТВА НЕКОТОРЫХ,  ЧАСТО—ПРИГОТОВЛЯЕМЫХ В АПТЕЧНЫХ УСЛОВИЯХ МИКСТУРВ ВИДЕ ТАБЛЕТОК

А. Ламжав, 3- Оюунгэрэл 3. Дашзэвэг, Р. Батор

Разработаны технология производства некоторых часто—приготовляемых экстемпоральных микстур из экстракта корня алтея, натрия гидрокарбоната, масла анисового в виде таблеток и метод контроля качества препарата, что 1,5 раза сокращает время обслуживания населения в аптеках. ования в печени и других органов, хронических воспалительных заболеваний легких. Осложнения арТериальной гижертонии наиболее часто (85%) встречаются у больных в возрасте старше 50 лет. У больных группа активного лечения, умерших до 50 лет, в 2 раза меныде (9,99%) чем в группе сравнения (20,4%). Результаты наших исследований указывают о возможности снижения смертности от осложнений гипертонической болезни, в том числе от мозгового инсулъта. Снижения смертности от инфаркта миокарда не наблюдалось.

 

1. ЕРӨНХИЙ ХЭСЭГ. Эмийн сангуудад алтайн үндэсний экстракт, тарваган шийр өвс, уротропины найрлагатай 3 төрлийн микстур эмийг натрийн гидрокарбонат нашатырь анисын дусаалганы бүрэлдүүнтэйгээр хүүхэд ба насанд хүрэгсдэд 100—200 мл-ээр эмчийн жороор их хэмжээгээр найруулж олгодог билээ. Бидний судалгаанаас үзэхэд эмийн санд өдөр тутам жороор найруулж байгаа шингэн эмүүдийн 27—30%-ийг эдгээр микстур эзэлж байгаа ба үүнээс 60% нь алтейн микстур 20% нь термопсисийн микстур, 30% нь уротропины микстур байна. Эмийн санд уул эмүудийг 100—2.00 мл-ээр найруулж бэлтгэх технологийи процесс 1 цагийн туршид явагдах учир тухайн эмийг хэрэглэх өвчтөнд 1,5—2 цаг хүлээлгэж үйлчилгээний чирэгдэл зайлшгүй гардаг. Эм найруулахад их хугацаа шаардагдаж найруулсан шингэн эм 3—4 хоногийн дараа ээдэж хэрэгцээгүй болдог учир гүйцэд хэрэглзж амжаагүй бол асгаж материалын хохирол гардаг. Эдгээр дутагдлыг арилтах зорилгоор бид тухайн 3 төрлийн микстурын эмчилгээний чанарыг муудуулахгүйгээр шахмал хэлбэрт оруулах боломжийг судалж стандартчилан, үйлдвэрлэх технологи, шалгах аргыг боловсруулав. Шинэ технологоор 200 мл микстурын оронд 0,3 граммын 40 шахмалыг савлан гаргаж болно. Уул эмүүдийг 2—3 жил хадгалж, аяны зам хээрийн нөхцөлд хэрэглэх бололцоотойн  дээр нэн ялангуяа гэрийн нөхцөлд хадгалж хүүхдэд хэрэглэхэд их тохиромжтой юм. 1 шахмалыг 5—10 мл буцалсан усанд дэвтээж уусгах буюу усаар даруулан ууж болно. Щингэн микстурыг хуурай микстураар солих жишээг хүснэгтэд харуулав. (Хүснэгт 1).

Хүснэгтэд дурдсан 3 жорын шингэн эмүүдийн 5 мл (цайны 1 халбага) микстурт 0,05 г сода ногдож байгааг 0,15 г болгосон явдал шахмал эм хийх машины технологид захируулсан ба эмчилгээнд нөлөөлөх зүйл гарахгүй. Нашатыр анисын дусаалганд 15% нь аммиак, 82% нь спирт 3% нь цийрийн тос байдаг учир бид шахмалд зөвхөн цийрийн тосыг авч тунг тохируулан тооцоолов. Нэгдүгээр жоронд Ехtг. Гаdici Аlthaeае seu гаdici Glycyrrnizae гэж бичсэн явдал алтайн үндсийг чихэр өвсөөр орлуулах бололцоотойг харуулж бацна. Эдгээр 3 шахмал эмийг 4 сараас 5 настай хүүхдэд 1 шахмал, 8 — 12 настай хүүхдэд 2 шахмал, 12 дээш насны хүүхдэд 3 шахмал насанд хүрэгсдэд 3—6 шахмалыг усанд уусгаж хэрэглэнэ.

2.  ТУРШЛАГЫН ХЭСЭГ. Эдгээр микстур эмийн найрлаганд орох чихэр өвсний үндэс, тарваган шийр өвсийг шигшиж, алтайн үндэсний хуурай экстракт, уротропин нарийн гидрокарбонатыг зохих харьцаагаар авч цардуулын 5%-ийн уусмалтай зуурч, гранул-машинаар ширхэгжүүлэн 50—60°С-т халуун агаараар хатааж цийрийн тосыг шүршин машинаар шахаж товчин хэлбэртэй болгоно.

3.  ШАЛГАХ АРГА. 3.1. Алтейн үндэсний экстракт, натрийн гидрокарбонатын цийрийн тостой шахмал эмийг шалгах:

3. 2. ТАНИХ УРВАЛ:

а) Алтейн үндэсний экстрактын лолисахаридыг таних: Нунтагласан 0,1 г шахмал дээр 1.,0—2,0 мл 4% натрийн шүлтийн уусмал нэмэхэд шар өнгө .үуснэ.

б) Натрийн гидрокарбонатыг таних: Нимгэн үет хроматографийн аргаар шалгахын тулд адсорбентаар кизельгел Г авна. 3 шахмалыг нунтаглан 20 мл нэрмэл устай нийлүүлэн хуваагч юүлүүрт авч 5мл хлорформтой зайлна. Хлорформын үеийг шүүж түүнээс 10 мкл-ийг гарааны „а" цэгт дусаана.

Харьцуулах цэвэр бодисын дусаах уусмалыг найруулахын тулд 0,100 г трансанитол стандартыг 5„0 мл хлорформд уусгаж түүнээс 10 мкл-ийг пби гарааны цэгт дусаана. Бензол-этилацетатыг 95:5 харь-цаагаар авч фронтыг 15 см явуулан агаарт 10 минут хатааж ууегаг-чийг дэгдээн ялтсыг 5% фосфорын хүчлийн молибдатын этанолын уус-малаар шүршиж 100°С-т 5 минут хатаана. Дараа нь халуун ялтсыг 3%-ийн калийн перманганатын хүчтэй хүхрийн хүчлийн уусмалаар шүр-шиж 100°С-т 5 минут дахин халаахад „аи, „б" гарааны цэгүүдийн дээрх нэг түвшин дэх толбоны Rf  ижил 0,57—0,71 байна.

4. ТООНЫ ТОДОРХОЙЛОЛТ. 4.1. Алтейн үндэсний экстрактын полисахаридыг тодорхойлох: 0,6 г нунтагласан шахмалыг 50 мл-ийн багтаамжтай колбонд хийж, 10 мл давсны сулруулсан хүчил (8,2%) нэмнэ. Буцах хөргөгчтэйгээр I цаг усан халаагуур дээр буцалгаж, 40%-ийн натрийн шүлтийн уусмалаас колбон дахь конгийн цаасыг улаан болтол нэмнэ. Дараа нь давсны хүчлийн сулруулсан уусмал нэмж конгийн цаасыг хөх болгох ба натрийн шүлтийн 10%-ийн уусмалыг дахин нэмж конгийн цаасыг улаан болгоно. Дээрх уусмалыг 25 мл-ийн хэмжээт колбонд алдагдалгүйгээр хийж, хэмжээс хүртэл нэрмэл уе нэмнэ. (Уусмал А)\ 50 мл-ийн хэмжээт колбонд 1 мл 1% пикрины хүчил, 3 мл 20% усгүй натрийн гидрокарбонатын уусмал, 1 мл уусмал А нэмэн 10 минут усан халаагуур дээр халааж, тасалгааны температурт хөргөн нэрмэл ус хэмжээс хүртэл нэмнэ. Дээрх уусмалын гэрэл шингээлтийг ФЭК аппарат дээр ногоон гэрлээр фильтр хэрэглэн 2 см-ийн кюветэнд хийж хэмжинэ. Харьцуу-лах уусмал нэрмэл ус. Глюкозын график байгуулах: 0,1500 г глюкоз (урьдчилан 105°С тогтмол жинтэй болтол хатаасан)- 100 мл-ийн хэмжээт колбонд хийж уусган нэрмэл усыг хэмжээс хүртэл нэмнэ. (Уусмал Б). Б ууемалаас 50 мл-ийн хэмжээт 5 колбонд тус бүр 0,2; 0,4;, 0,6;, 0,8; 1,0 мл-ыг хийж, 1 мл хүртэл ус нэмнэ. Дараа нь шил тус бүрт 1,0 мл 1%-ийн пикрикы хүчлийн уусмал, 3,0 мл 20%-натрийн карбонатын уусмал нэмх<, 10 минут усан халаагуур дээр халааж тасалгааны температург хөргөн, нэрмэл усыг хэмжээс хуртэл нэмнэ. Дээрхийн адил гэрэл шингээлтийг хэмжиж график байгуулна.

Алтейн үндэсний экстрактын полисахаридыг тооцоолох. Байгуулсан глюкозын графикийг ашиглан полисахаридыи хэмжээг доорхи томьёогоор тооцолно.

4. 2. Натрийн гидрокарбонатыг тодорхойлох: 0,1 г нунтагласан шахмалыг 5 мл нэрмэл устай сэгсэрч 1—2 дусал тодотгогч метилийн улбар нэмж, 0,1 н давсны хүчлийн уусмалаар ягаан өнгө үүстэл титр-лэнэ. 0,1 н давсны хүчлийн 1 мл уусмал нь 0.0084 г натрийн гидро-карбонаттай тэнцэнэ.

ДҮГНЭЛТ. 1. Хөдөлмөрчдийг хүлээгдэлгүй үйлчлэх бололцоо олгож тухайн эмийг өвчтөнд хүрэх хугацааг 1Д цагаар богиносгоно.

2.  Дээрх змүүдийг үйлдвэрийн аргаар бэлтгэж, хадгалах хугацааг уртасган, материалын нөөцийн ашиглалтыг сайжруулна.

3.  Эдгээр эмийн технологи шалгах аргыг өөрийн нөхцөлд тохируулан боловсруулав.

Ном зүй

1. УЭХҮГ-ын 1982 оны жор хүлэзн авалтын тайлан мэдээ. УБ, 1982 ои
2. Государственная фармакопея СССР, М., 1968 г. X изд. М., 1968.
3. Компекдиум Медикаменторум (СЭВ) 1978, вып. 17.
4. Турова. А. Д. Лекарственные растения. СССР и их применение 1974 г
5. Солодковый корень, экстракт солодкового корня. Компендиум Медикамемторум.
6. Хаир Г. Я., Г. В. Кулачек. „Определение полисахаридоз в сухой слизи алтея, Фармация 1971 г. № 3, 27.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 874
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК