Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1983, 4(48)
Агнуурын зарим шувууны махны биохимийн найрлагыг харьцуулан судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Г. Зориг

 

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

РЕЗУЛЬТАТЫ СРАВНИТЕЛЬНОГО ИЗУЧЕНИЯ БИОХИМИЧЕСКОГО СОСТАВА МЯСА НЕКОТОРЫХ ОХОТПРОМЫСЛОВЫХ ПТИЦ

Г.ЗОРИГ

В результате прозеденных сравнительных исследований, на примере охотпро-мысловых птиц Монгольского Алтая, выявлено высокое качество и биологическая полноценность мяса некоторых видов птиц. Это в свою очередь позволяет рекомендовать использование их мяса в питании здоровых и больных людей как богатейший источник полнопенных белков и дефицнтных аминокислот, минеральных веществ (микроэлементов) и витаминов группы В, в особенности людям, имеющих повышенную потребность в этих веществах.  чем в группе сравнения (20,4%). Результаты наших исследований указывают о возможности снижения смертности от осложнений гипертонической болезни, в том числе от мозгового инсулъта. Снижения смертности от инфаркта миокарда не наблюдалось.

 

МАХН-ын Төв Хорооны II (1976) бүгд хурлаас „Ан амьтан, агнуурын шувуу, загасны махыг хоол хүнсэнд зориулан хэрэглэх нь махны нөөцийг арвижуулахад зохих хувь нэмэр болох учир манай орны ан амьтан, агнуурын шувууны нөөцийг судалсны үндсэн дээр өсгөн үржүүлэх, зөв зохистой ашиглах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах нь чухал" гэж онцлон заасан билээ. Иймээс агнуурын шувууны махны найрлагыг шинжлэх ухааны орчин үеийн арга барилаар нарийвчлан судлан шинжилж хүн амын хүнсний хэрэгцээнд ба сувиллын хоолонд ашиглах боломжийг тодорхойлон гаргах нь нам засгаас дэвшүүлэн тавьсан зорилтыг хэрэгжүүлэн биелүүлэхэд зохих нэмэр хандив оруулах нь лавтай юм.

ШИНЖИЛГЭЭНИЙ МАТЕРИАЛ БА АРГА. Монгол Алтайн ноён нуруу ба түүний салбар уулсаас 1978 — 1979 оны өвлийн улиралд агнасан хахилаг буюу хадны ятуу (Alerctotis graeca,n-8) дагуурын ятуу (Perdix daurice,n-11), мөн алтайн хойлог (Теtraogallus altaicus Geb,n-32) ба хадны тагтаа (Columba rupestris, n-43) зэрэг нийт 94 шувууны булчин-махнаас шинжилгээний дээж материал сонгон авав.  Эдгээр шувууны булчин-махны уургийн аминхүчлийг тодорхойлохдоо Чехословак улсад   үйлдвэрлэсэн  „ААА—881"  аминхүчлийн автомат анализатор, эрдэс бодисын солонгон задлан шинжилгээг хийхдээ ЗХУ-ын „ИСП-28" аппарат, витамииыг флюрометрийн аргаар шинжлэхдээ Англи улсын «флюрометр" аппаратыг тус тус аргачлал зааврын дагуу ашигласан болно.

ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН. Махны уургийг задлан ялгавал үндсэн элемент болох органик хүчлүүд буюу аминхүчлүүд болон ялгарах тул дагуурын ятуу, хахилаг, алтайн хойлгийн булчин-махны уургийг задлан шинжилж харьцуулан дүгнэхэд дараахь аминхүчлүүүд тодорхойлогдов. (Хүснэгт 1)

Хүснэгт 1-ээс үзэхэд агнуурын зүйл бурийн шувууны булчин-махны уургийн аминхүчлийн найрлага хоорондоо тооны ба чанарын харьцангуй онцлог ялгаатай нь харагдаж байна. Тухайлбал, эдгээр зүйл шувууд-ын булчин-махны уурагт харилцан ижил бус хэмжээний аминхүчлүүд агуулагдаж байгаа кь дагуурын ятуу, хахилаг, хойлгийн булчин-мах хоорондоо биологийн шимт чанараар адилгүй болохыг нотоллоо. Хүний бие махбодод бэлэн байдлаар (хоол хүнсээр) ордог бөгөөд хүний биед нийлэгждэггүй, үл орлогдох амиихүчил бол махны уургийн шинж чанарыг үнэлэхэд хамгийн гол ач холбогдолтой билээ. Судалгааны дээрх дүнгээс тодруулбал, зэрлэг шувуудын булчин махны уурагт лизин, гистидин, аргинин, треонин, метионин, валин, фенилаланин, лейцин ба изолейцин зэрэг үл орлогдох аминхүчлүүд агуулагдаж байгаа ба тэдгээрийн нийлбэр дүн нь (100 г цэвэр уурагт хувиар тооцсоноор) дагуурын  ятуунд—43,22, хахилагт-49,32, хойлогт-51,36 тус тус байна. Гэтэл гэрийн тэжээвэр тахианы булчин-махны уурагт ул орлогдох аминхүчлийн энэ дүн ердөө л 45,0 хувь байгаа юм (1). Тэжээвэр ба зэрлэг шувуудын булчин-махкы уургийн . үл орлогдох амкнхүчлийн найрлага ийнхүү харьцаигуй ялгаатай байгаа нь тэдгээр шувуудын амьдралын нөхцөлийн экологийн ба хоол тэжээлийн найрлага бүтцийн онцлог, өвөрмөц бодисын  солилцоо зэргээр тайлбарлагдана. Агнуурын шувуудын булчин-мах нь хүний бие мах-бодод үл орлогдох бүх аминхүчлийг агуулж буй учир биологийн өндөр шимт чанартай хүнсний бүтээгдэхүүнд тооцогдох бүрэн үндэстэй байна. Ялангуяа агнуурын шувуудын маханд хүний биед нилээд дутагдалтай үл орлогдох аминхүчил-лизин, фенилгланин тахианы маханд байдгаас 2 хувь орчим илүү хэмжээтэй байдаг нь судглгаагаар батлагдав. Бас агнуурын шувуудын булчин-маханд аспарагины ба глютамины хүчил зэрзг хүний бие махбодод нийлэгждэг, орлогдох аминхүчлүуд тахианы махныхаас 2—3,5 хувь илүү' кх хэмжээний агуулагдаж байгаа нь сонир-холтой юм. Судлаачдын тэмдэглэснээр (4,6) бол глютамины хүчил маханд хир зэрэг өндөр хэмжээтэй агуулагдахаас хамааран махны амт чанар шалтгаалдаг байна. Иймээс Монгол Алтайн агнуурын шувуудын булчин-махны өвөрмөц тод амт үнэр сэлт нь аспарагины ба глютамины хүчил түүнд их хэмжээтэй агуулагдаж байгаатай ч холбоотой байж болох үндэслэлтэй. Үүний дашрамд дурдахад, уураг тархкны үйл ажиллагааг сэргээдэг ба мэдрэлийн эсийн энергийн хангамжийг сайжруулах онцгой үйлчилгээ нөлөөтэй (2) глютамины хучил дагуурын ятууны маханд бусад шувуудынхаас харьцангуй их (17,07) агуулагдаж буйгаас харвал манай ард түмэн амьдралынхаа практикт үйл ажиллагааны үр дүнд тулгуурлан „ятууны мах ядаргаанд сайн’’ гэж ярьдаг нь үнэний хувьтай байж магадгүй бололтой. Тэрчилэн булчин-махны уураг нь глютамины ба аспарагины хүчил харьцангуй их хэмжээтэй агуулдгаас өндөр цэнэгтэй байхын сацуу кальци магнийн ионтой нэн төстэй үйлчилгээтэй байдгийг эрдэмтэд (4) тэмдэглэн заажээ. Иймд агнуурын зарим шувууны махны уураг нь цус тогтоох, шархны эдгэрэлтийн явц ба эдийн гистоиммунитетийг дээшлүүлэхэд аятай нөлөө үзүүлж чадах нөөц материал болж болох юм гэсэн саналыг бид дэвшүүлж байна. Гэвч энэ саналыг цагшид эмнэлэг-биологийн туршилт сорилтын ажлаар нарийвчлан шалгах хэрэгтэй нь ойлгомжтой юм.

Монгол Алтайн агнуурын шувуудын булчин-махны уургийн амин-хүчлийн найрлага, шинж чанарыг хооронд нь харьцуулан жишихэд тооны ба чанарын харьцангуй онцлог ялгаатай байгааг дээр бид дурдсан билээ. Гэвч ятуу, хахилаг, хойлгийн булчйн-махны уургийн амин-хүчлийн найрлагыг өнгөц харахад хоорондоо эрс тэс, гүн гүнзгий ялгаа багатай мэт харагдаж байна. Энэ нь тэдгээр 3 зүйлд шувуу нь нэг багийн шувууд тул булчин-махны уургийн ойролцоо найрлагатай байгаагаас тэр биз. Хэдийгээр тийм боловч, бидний хийсэн судалгааны энэ дүн, Монгол Алтайн агнуурын шувүудын оршин амьдрах газрын өндөрлөг дээшлэх тутам бусдаасаа өндөрт амьдрах шувууны булчин-махны уургийн үл орлогдох аминхүчлийн агуулга хэмжээ ихсэх ханд-лагатайт илрүүллээ. Чухам энэхүү шалтгаанаар л далайн түвшнээс дээш 2200—3000 м өндөрт амьдардаг алтайн хойлгийн булчин-махны уургийн үл орлогдох аминхүчлийн нийт хэмжээ ба махны шимт чанар нь уулын босоо бүслүүрийн харьцангуй нам өндөрт амьдардаг дагуурын ятуу, хахилгынхаас давуу байна.

Бие махбодын уургийн молекулын  химийн бүтэц буюу аминхүчлийн найрлага нь морфологийн шинж тэмдгүүдтэй зүйрлэн жишвээс гадаад орчны өөрчлөгдөн хувирах нөлөө үйлчилгээнд тийм ч хялбар «өртөгддөггүй тул аливаа амьтны уургийг задлан ялгах нь ангилал зүйн ач холбогдолтой болно (5). Янз бүрийн зүйл амьтны уургийн бүтэц, зохион байгуулалтын ялгаа онцлог нь тэр амьтдын (зуйлийн) удамшил зүйн ялгаатай шууд холбоотой нь магадтай билээ. Тиймээс агнуурын шувуудын уургийн аминхүчлийн найрлагын онцлог ялгааг шувуудын зүйлийг хооронд салган ялгахад ч ашиглаж болох талтай юм.

Нөгөө талаар, аливаа амьтан шувуу өөрийн бодисын солилцооны янз бүрийн хувирал өөрчлөлтөд ба биеийнхээ уургийн бодисыг бүрэлдүүлэн бий болгоход зайлшгүй шаардлагатай аминхүчлүүдийг ургамал амьтны гаралтай идэш тэжээлээрээ дамжуулан авдаг. Иймээс дагуурын ятуу, хахилаг, хойлог зэрэг агнуурын зүйл бүрийн шувуудын булчин-махны аминхүчлийн найрлага, агуулга харилцан ялгаатай байгаа нь эдгээр шувуу тус бүрийн хоол тэжээлийн өвөрмөц орц, уг тэжээлд их, бага хэмжээтэй агуулагдах аминхүчил, шувууны өөрийн бие махбодын ба бодисын солилцооны онцлог, физиологийн өвөрмөц үйл ажиллагаанаас бас хамаарах нь ойлгомжтой юм.

Монгол Алтайн агнуурын зарим шувууны булчин-махны уургийн аминхүчлийн найрлагыг харьцуулан судалсан дүн тахианы багийн зэрлэг шувуудын мах нь ерөнхийдөө аминхүчлийн өндөр агуулгатай, биологийн шимт чанар ихтэй, тэжээвэр тахианы махнаас давуу чанартай мах гэдгийг нотолж байна. Зэрлэг шувууны махны шимт чанарыг цаашид тодотгох зорилгоор хадны тагтаа (энэ шувуу манай оронд хүнсэнд ашиглагддаггүй боловч ЗХУ болон социалист бусад оронд агнуурын, сайн чанарын махтай шувуунд тооцогддог), хахилаг, хойлгийн булчин-маханд агуулагдах эрдэс бодисын солонгон задлан шинжилгээиий (хагас тооны) дүнг хүснэгт 2-д жишин харуулав.Хүснэгт 2

Хүснэгт 2-оос харвал хадны тагтаа, хахилаг, хойлог зэрэг агнуурын шувуудын булчин-маханд хагас тооны шинжилгээний энэ аргаар химийн 12 элемент илэрсэн бөгөөд тэдгээрийн тоонд хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа ба эрүүл мэндэд чухал ач тустай цайр, зэс, никель зэрэг элемент орж байна. Ийнхүү уулын зэрлэг шувуудын булчин-маханд олон тооны үлэмж ба бичил элемент илэрч байгаа явдал нь зэрлэг шувуудын мах хүнсинй нэгэн шимт чанараар төгс, эрдэс бодисын их нөөцтэй юм гэдгийг илтгэн харуулж байна.

Харин агнуурын шувуудын булчин-маханд агуулагдах бичил элементийн агуулга нь 5,0·10~4 хувиас 0,3·10-1 хүртэлх хувийн хооронд хэлбэлзэлтэй байхад үлэмж элементийнх 3,0-10.О·10-1 хувь байна. Зэрлэг шувуудын эрдэс бодисын найрлагыг харьцуулан авч үзвэл, хадны тагтаа ба хахилагийн булчин-маханд сүүмэг, зэс, хөнгөн цагаан зэрэг элемент алтайн хойлгийнхоос харьцангуй (3—10 дахин) их, титан ба цагаан тугалга (3 —20 дахин) бага, бусад бичил элементүүд ойролцоо хэмжээтэй агуулагдаж байна, Үүний зэрэгцээгээр, хахилагийн булчин-маханд хар тугалга бусад зүйл шувууныхаас эрс их, хэмжээтэй илэрсэн бөгөөд энэ нь уул шувууг агнасан тэр орчин, өвч ургамалд ут злементийн хуримтлатдсан нөөц их байсантай уялдаатай байж болзошгүй юм. Агнуурын зарим шувууны булчин-маханд агуулагдах эрдэс бодисын солонгон задлан шинжилгээний дээрх дүн нь хагас тооны арга хэмээн нэрлэгдэх аргаар хийгдсэн шинжилгээний дүн тул маш нарийн биш бөгөөд ерөнхий баримжаа чиг гаргах хандлагатай юм гэдгийг зориуд онцлон тэмдэглэх нь зүйтэй билээ. Амьд бие махбодын ердийн үйл ажиллагааг явуулахад нэн хэрэгцээтэй биологийн идэвхт бодисуудын тоонд витаминууд ордог. Харин ихэнх витамин нь шувууны бие махбодод нийлэгждэггүй учир гаднаас буюу хоол тэжээлээр уураг (үл орлогдох аминхүчил), тосны ханаагүй хүчлүүд, эрдэс бодисын хамт хангагддаг (3. 6). Ийм учраас тэжээвэр шувууны булчин-маханд витамин ер нь харьцангуй бага хэмжээтэй илэрдэг бөгөөд агнуурын шувуунд ч тийм байж болох юм.

Хүснэгт 3-д агнуурын зарим шувууны булчин-маханд агуулагдах Б бүлгийн витамины хэмжээг гэрийн тахианы мөн хэмжээтэй жишиж харуулав.

Шинжилгээний энэ дүн, зэрлэг 3 зүйл шувууны бүлчин-мах гэрийн тахиаг бодвол харьцангуй их хэмжээний витамин В1, бага хэмжээний витамин В2 агу^улж буйг баталлаа. Тухайлбал, зэрлэг шувуу дын булчин-маханд агуулагдах витамин Вгийн агуулга тахианы махныхаас 2—4 дахин өндөр, витамин В2-ын агуулга 4,5—6 дахин бага хэмжээтэй илэрлээ. Ийнхүү тахианы багийн тэжээвэр ба зэрлэг шувуудын булчин-махны В бүлгийн витамины агуулга эрс өөр байгаа нь тэдгээрийн амьдралыи нөхцөл, идэх хоол тэжээл, бие махбодын үйл ажиллагаа харилцан адилгүйтэй холбоотой юм.

Тодорхойлогдсон үзүүлэлтүүдийг зэрлэг шувуудын хооронд нь зэрэгцүүлэн жишиж үзвэл, хадны тагтааны булчин-маханд хахилаг, хойлгийнхоос витамин Вх ба В2 их байна. Энэ нь зэрлэг шувуу тус бүрийн бие махбодод шаардагдах В бүлгийн витамины хэрэгцээ шаардлага ижил бус юм гэдгийг харуулж байна. Ялангуяа,. хадны тагтааны маханд витамин бусад шувууныхаас харьцангуй их агуулагдаж байгаа нь эл шувуу невритын эсрэг үйлчилгээтэй бодис гоц ихээр шаардаж хэрэглэдэг, тэр өвчинд тун ч мэдрэмтгий байдагтай уялдаатай нь лавтай. Харин хахилаг ба хойлгийн мах бараг адил хэмжзэний витамин (В1 ба В2) агуулж байна. Ер нь агнуурын шувуудын мах нь
В1 витамины нөөцөөр харьцангуй баялаг болох нь судалгаанаас харагдлаа. Агнуурын зарим шувууны булчин-махны биохимийн найрлагыг харьцуулсан знэ судалгааны дүнд үндэслэн эцэст нь дүгнзхэд, Монгол Алтайн агнуурын шувуудын булчин-мах нь төгс уураг (үл орлогдох аминхүчил), эрдэс бодис, В1 витаминаар баялаг, хүнсний төгс шимт чанартай мах болох нь нотлогдож буй тул эрүүл ба өвчтэй хүмүүсийн хоолонд хэрэглэхэд хүний бие махбодын физиологийн үйл ажиллагаанд шаардлага хэрэгцээтэй ховор аминхүчил, бичил элементийн эх үүсвэр болж ашиглагдах бололцоотой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2315
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК