Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
Эмийн бодисын иммун заслын үйлдлийн эрчимжилт, мембраны төлвөөс хамаарахуй
( Судалгааны өгүүлэл )

Б.Саранцэцэг, П.Болормаа, М.Чүлтэмсүрэн, М.Амбага, Т.Долгорсүрэн

Ардын Эмнэлгийн Хүрээлэн, Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

In the result of experiments, conducted in the Mice we are revealing that "immunedeficience state" caused by increase of betta state of Membrane structure (MS) decreased under influence of Salsola laricifolia, OxYtropis myriophyllia, which appeared in the forms of increase of spleen index in 1,6-1,8 times, the number of spleenooytes in 1,2-1,35 times, hemaaglutinin titer in 1,65-2,1 times, the action mechanism of such effects explained by induction of betta-alpha state transition in MS. Also our investigations showed that the water extractions of Salsola laricifolia, Oxytropis myriophillia in case of modifying of alpha state of MS increased the spleen index in 1,2-1,22 times, the number of spleenocytes in 1,2-1,22 times, the hemaaglutinin titer in 1,22-1,25 times, mechanism of these effeds may be explained by antioxidant-membranestabilizing activity of preparations, pp. 3-8; References 14.

Дархлалын эсийн (мембраны) төлвүүд нь эсийн үйл ажиллагааны идэвхид шууд нөлөөлдөг буюу энэ нь шингэн альфа төлөв давамгайлах үед эс идэвхжих, хатуу бетта төлөв ихсэх үед эсийн үйл ажиллагаа дарангуйлагдах гэсэн зүй тогтлоор илэрдгийг судлаачид үнэмшилтэй тогтоосон байдаг.Үүнтэй холбоотойгоор бид дорно дахин, монголын уламжлалт анагаах ухаан (МУАУ)-д янз бүрийн халдварт өвчин (9) болон биеийн тэнхээ тамир доройтон эцэж турах зэрэг дархлалын олдмол дутагдлын (ДОД) суурь дээр явагддаг өвчнүүдийн үед хэрэглэдэг байсан уламжлалтай бөгөөд туршлагын амьтдад үүсгэгдсэн ДОД-ын загвар дээр антиоксидант-мембран бэхжүүлэх үйлдлийн механизмаар иммуномодулятор үйлдэл үзүүлдэг нь бидний урьдчилсан судалгааны явцад илэрсэн шинэсэрхүү бударгана (Salsola Laricifoila), түмэн навчит ортууз (Oxytropis myriophillia) зэрэг yргамлуудын дээрхи үйлдэл дархлалын эсийн мембраны төлвүүдийг өөрчлөн, хатуу бетта, шингэн альфа төлвийн давамгайллыг зориудаар сэдээсэн үед хэрхэн өөрчлөгдөх байдлыг харыдуулан тогтоох зорилго тавьсан юм. Арга зүй 18-22 гр жинтэй 100 гаруй тооны цагаан хулганыг нийт 6 бүлэгт хуваан судалгаа явуулав. 1,2-р бүлэгт холестерин (хо) 250 мг/кг, ханаагүй тосны хүчил (ХТХ)-0,1 мл(20 гр) уулган, мембраны бетта, альфа төлвийн давамгайлал сэдээсэн хяналт амьтад байсан бол 3,4,5,6-р бүлгийн амьтдад (нэг бүлэгт ойролцоогоор 15 амьтан байсан) Хо, ХТХ-ийн оролцоотойгоор мембраны төлвийг өөрчлөхийн хамт шинэсэрхүү бударгана (ШБ), түмэн навчит ортуузын (ТНО) 10%-ын усан ханд 0,1 мл/кг, 16 мл/кг тунгаар хэрэглэв. Судалгааг хавар, намрын улиралд харьцуулан явуулав. Туршилгын бүх бүлгийн амьтад дархлалын олдмол дутагдлын эмгэг загварыг CCL4 (40%-0,4 мл/100 гр арьсан дор тарьж)-өөр үүсгэн, хонины цусны улаан эсийн (20%-0,5 мл судсаар) эсрэг явагдах дархлалын урвалын эрчмийг дэлүүний индекс (ДИ), дэлүүний эсийн тоо (ДЭТ), гемаглютинины таньц (ГТ), мембранд агуулагдах шиффийн суурь (ШС) зэрэг үзүүлэлтээр (1,8,10) харьцуулан тодорхойлов.

Судалгааны үр дүн, шүүн хэлэлцэхүй:

Хаврын улирлын үзүүлэлтүүд:

Холестерин хэрэглэж мембраны төлвийг өөрчилсөн хяналтын амьтдын дархлалын урвалын (ДУ) ерөнхий эрчим ханаагүй хүчил уулган мембраны төлвийг эсрэг байдлаар өөрчилсөн (1) хяналтын амьтадтай харьцуулахад дэлүүний индексийн үзүүлэлтээр 1,2 дахин, дэлүүний эсийн тоон үзүүлэлтээр 1,17 дахин, гемааглютинины таньцын үзүүлэлтээр 1,69 дахин суларсны хамт, дэлүүний эсийн мембранд агуулагдах шиффийн суурийн хэмжээ 1,2 дахин бага байсан нь дархлалын эсийн мембраны хатуу бетта төлөв нь ДУ-ын эрчимжилтийг эрс сулруулдаг тухай бусад судлаачдын (2,4) ажиглалттай нийцэж байна. Харин шинэсэрхүү бударгана, түмэн навчит ортуузын усан ханд хэрэглэсэн амьтад холестирины хэт ачаалал, бетта төлвийн ихсэлтээс нөхцөлдсөн "дархлал дутагдлын байдал" дэлүүний индексийн үзүүлэлтээр 1,6-1,88 дахин, дэлүүний эсийн тоон үзүүлэлтээр 1,2-1,35 дахин, гемааглютинины таныдын үзүүлэлтээр 1,65-2,1 дахин багасч, бэлдмэлүүд иммуностимулятор үйлдэл үзүүлж байсан нь тэдгээрийн нөлөөгөөр дархлалын эсийн мембран дээр беттагаас альфа шилжилт явагдан, эс идэвхжсэнийг харуулж байна. Иймд шилжилт явагдаж, эс идэвхжсэний баталгаа нь холестерин хэрэглэн мембраны бетта төлвийг нэмэгдүүлсний дараа ШБ, түмэн навчит ортуузын бэлдмэл хэрэглэсэн амьтдад эрүүл үеийнхтэй харьцуулахад дэлүүний эсийн мембранд шиффийн суурийн хэмжээ 1,2-1,31 дахин нэмэгдсэн явдал юм. Шинэсэрхүү бударгана, түмэн навчит ортуузын усан хандын иммуностимулятор идэвхи ханаагүй тосны хүчил хэрэглэн, мембраны шингэн альфа төлөв нэмэгдүүлсэн амьдтад дээр ч илэрч, дэлүүний индекс 1,2-1,22 дахин, дэлүүний эсийн тоо 1,3-1,32 дахин, гемааглютинины таньц 1,22-1,25 дахин нэмэгдэж байсан бөгөөд харин үйлдлийн механизм нь холестерин хэрэглэж бетта төлвийг нэмэгдүүлсэн үеийнхээс өөр зүй тогтлоор илэрч байлаа.

Өөрөөр хэлбэл ханаагүй хүчил хэрэглэн, шингэн альфа төлвийг нэмэгдүүлсэн амьтад дээр илэрч байгаа иммуностимулятор үйлдэл нь дэлүүний эсийн мембранд ӨХИП-ын бүтээгдэхүүн: шиффийн суурийн хэмжээ хяналт амьтдаас 1,21-1,5 дахин багассантай зэрэгцэн явагдаж байсан нь энэ үед бетта альфа механизм давамгайлах бус харин альфа шингэн төлвийг хэт исэлдэн задрахаас хамгаалж, тогтоон барих замаар дархлалын эсийг идэвхжүүлэх механизм зонхилон илэрч байгааг харуулж байна. Дээрхи санаатай нийцэж байгаа өөр нэг сонирхолтой үзэгдэл бол холестерин уулгаж, мембраны бетта төлвийг нэмэгдүүлсэн амьтдад ханаагүй хүчил уулган альфа төлвийг нэмэгдүүлсэн амьтадтай харьцуулахад эмийн бодисын үйлдлийн дор ДУ-ын эрчим анхны түвшингээсээ өсөн сэдээгдэх хурд 1,4-1,54 дахин их байсан нь бетта төлөв давамгайлах үед ДУ-ын дарангуйллын анхны түвшин өндөр байдаг боловч эрчимжих нөөц далайц сайтай, харин альфа төлөв зонхилох үед урвалын анхны эрчим өндөр байдаг боловч мембраны шингэн төлөв амархан исэлдэн задарч зарцуулагдан, эсийн идэвхжилтийн тохиромжтой төлвийн нөөц хувийн жин багасч, эмийн бодисын идэвхжүүлэх үйлдэлд хязгаарлалт үзүүлж болзошгүй байгааг харуулж байна.

Намрын улирлын үзүүлэлтүүд

Намрын улиралд холестеринээр мембраны бетта төлвийг зориуд нэмэгдүүлсэн эрүүл амьтдад ханаагүй фосфолипидээр альфа төлвийг нэмэгдүүлсэн эрүүл амьтадтай харьцуулахад дэлүүний эсийн тоо 1,79 дахин, дэлүүний индекс 1,41 дахин, гемааглютинины титр 1,9 дахин багассан байгаа нь дэлүүний эсийн мембран дээр идэвхигүй, царцанги бетта төлвийн хувийн жин ихэссэнтэй холбоотой юм. Түмэн навчит ортуузын (Oxytropis myriophyllae) бэлдмэл нь мембраны бетта төлвийг нэмэгдүүлсэн үед хяналтын амьтадтай харьцуулахад ДЭТ-г 1,56 дахин, ДИ-ийг 1,53 дахин, ГТ-ийг 2,0 дахин, мембраны альфа төлвийг ихэсгэсэн нөхцөлд ДЭТ-г 1,33 дахин, ДИ-ийг 1,17 дахин, ГТ-ийг 1,66 дахин (Р<0,05) нэмэгдүүлж байлаа. Шинэсэрхүү бударганы бэлдмэл (Salsola Laricifolia) мембраны бетта төлвийг нэмэгдүүлсэн тохиолдолд хяналт амьтадтай харьцуулахад ДЭТ-г 1,61 дахин, ДИ-ийг 1,24 дахин (Р<0,05) ДЭТ 1,11 дахин, ГТ-ийг 1,19 дахин ихэсгэж, намрын улиралд мембраны аль ч төлвийн давамгайллын үед хоёр бэлдмэл хоёулаа мэдэгдэхүйц иммуностимулятор үйлдэл үзүүлж байгаа нь ажиглагдлаа. Судалгаанд шинэсэрхүү бударганы усан хандыг 3 %-0,1 мл тунгаар, түмэн навчит ортуузын усан хандыг 1%-0,1 мл тунгаар уулган хэрэглэв. Уг туршилтын явцад анхаарал татсан нэг зүйл бол түмэн навчит ортуузын бэлдмэл нь намрын улиралд хаврын улирлын үзүүлэлттэй болон шинэсэрхүү бударганы бэлдмэлийн үзүүлэлттэй харьцуулахад маш огцом өндөр идэвхийг үзүүлсэн нь альфа+альфа механизмаар мембран шингэрч, альфа төлөв ихсэх үзэгдэл нь энэ ургамлын бэлдмэлийн иммуностимулятор үйлдэл илрэхэд тохиромжтой нөлөөлөл үзүүлдгийг харуулж байна. Өөр нэг сонирхолтой үзэгдэл бол хаврын улиралд мембраны хатуу төлвийн давамгайллын загвар дээр ТНО, ШБ-ы бэлдмэлийн иммуностимулятор үйлдэл нь ӨХИП харыдангуй ихсэлтээр, МБ дээр бетта-альфа шилжилтийг сэдээх замаар явагдаж байсан бол намрын улиралд ӨХИП-ийн эрчимжилтээр бус, харин дарангуйллын замаар буюу тэдгээрийн иммуностимулятор идэвхи нь антиоксидант үйлдлийн механизмаар явагдаж байсан нь энэ улиралд нийт биемахобдод альфа төлвийн давамгайлал сэдээгдэх учраас бетта-альфа хувиралтыг ӨХИП-оор дамжуулан явуулах механизм голлох үүрэггүйг харуулж байна. Шинэсэрхүү бударгана, түмэн навчит ортуузын бэлдмэл хэрэглэсэн амьтдад дэлүүний эсийн тоо, индекс, гемааглютинины титр дээшлэх иммуностимулятор үйлдэл нь ӨХИП-ын хорт бүтээгдэхүүн МДА, ШС-ийн тоо хэмжээ 1,22-1,75 дахин багасах үзэгдэлтэй зэрэгцэн нөхцөлдөж явагдсан нь энэ үед дэлүүний эсийн хуваагдал хурдсах тохиромжтой нөхцөл бий болдогтой холбоотой байж болох юм. Учир нь судлаачид (Л.Ф.Дмитриев 1990) өөхний хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүн: малоиндиальдегид (МДА), шиффийн суурь (ШС) тоо хэмжээний хувьд хичнээн бага байх тутам эсийн митоз хуваагдал, ДНХ-ийн репликаци төдийчинээ хурдасдагийг илрүүлсэн байдаг.

Ном зүй

1. Амбага.М. (1994) Хий, шар, бадганы онол ба мембрант байгууламж анагаах ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. УБ, 301 х.
2. Извекова.В.А, Туркина.Т.А, Чередөев.Н.А. (1988). Взаимосвязь экспресии лимфоцитарных рецепторов простагландинами и изопротеренолом с уровнем метаболизма липидов, Физиология человека , Т-14, № 3, с 466-470
3. Логинов.А.С, Царегородцева.Т.М, Зотина.М.М. (1986) Иммунная система и болезни органов пищеварения, М, Медицина, 256 с.
4. Лященко.В.А. (1983) Механизм активации лимфоцитов, М.Медицина, 281 с.
5.Нарантуяа.С, Батсүрэн.Д, Батиров.В.М. (1986) Химическое изучение растении флора Монголии, Кумарины, Химия природных соединении, № 2 с 243-244
6. Оранский.И.Е, Царфис.П.Г. (1989) Биоритмология м хронотерапия Высшая школа , 159 с.
7. Петров.Р.В, Хаитов.Р.М, Атауллаханов.Р.И, (1988) Иммуногенетика и искусственные антигены , М.Медицина, 256 с.
8. Саранцэцэг.Б. (1994) Цэх галуун тавгийн нийлбэр алкалоидын фармакологийн судалгаа. АУ-ны дэд докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол УБ, 198 с.
9. Хайдав.Ц, Алтанчимэг.Б, Варламова.Т.С., (1985) Лекарственные растения в монгольской медицине УБ, 378 с.
10. Berkarda.B, Bouffard-Eyiiboolii.H, Derman U, (1983) The effect of coumarin derivates on immunologycal system of man, Agents and Actions, v.13 No 1, p 50-r2
11.Berlin R.D, Fera J.P (1977) Changes in membrane microviscosity associated with phagocytosis, Proc.Nath. Acad.Sci.USA, v.74, No 3, p 1072-1076
12.Bougnouk Р.И, Sacem N, Lyonst C, (1985) Alteration in membrane acid composition of human lymphocytes and cultured transformed cells indused by interferon, Immunology, v.9, p 1107-1113
13.Romeo D, Cramer R, Rossi F, (1970) Use of 1-anilino-8 naphtalene sulfonate to study structural transitions in cell membrane of PMN leukocytes, Biochemical and Biophysical Research Communications, v.41, No 3, p 582-588
14. Tursk A.J, Deltering F3 Kraal G, (1981) The fatty acid composition of lymphocyte membrane and expression of homing receptors, Immunology, v. 183, No 5, p 386-395
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 474
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК