Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
Хураагуур судасны ханах бэлчрийн био цахилгааны идэвхийг харьцуулсан харьцаа
( Судалгааны өгүүлэл )

К.Төмөрбаатар

Анагаах Ухааны Их Сургуулийн Монгол Уламжлалт Анагаахын Тэнхим

 
Абстракт

The special method of therapy in the Mongolian Traditional Medicine by opening the venous blood-vessel from different part of the body and taking out some blood is known as "correction of the blood circulation" The author has discovered that the transmission of electricity through this point is high where as its resistance is low in comparision to the neighbouring tissues. That is a valuable contribution to the development of the Mongolian traditional medicine. We conducted the study of the electrical activity of the point among 35 healthy, 41 patients with Pyelonephritis, 20 patients with chronic Hepato-biliary disorders, totally 96 person were involved. The Bio-electrical activity was studied with the help of "Neurometer", Japan. The Bio-electrical activity of a normal person at the upper extremities of the body is higher than the other part. However the Bio-electrical activity of the above mentioned patients is lesser by (P<0.05) upper extrebities and (P<0.01) lower extrebities compared to the normal people.

Conclusion:

1.Veins are not only vessels of blood circulation but also transmitters of Bio­ electrical energy to the whole body.

2.The change of Bio-electrical activity of the pointv give a new approach to determine the course of a disease as well as to diagnose it. -pp. 11-13. References

Монгол эмнэлгийн ханах заслын үүсэл олон мянган жилээр хуримтлагдсан мал эмнэлгийн аргуудтай нягт холбоотой юм. Эртний нүүдэлчин монголчууд түүний өвөг дээдэс малын биеийн бүтэц байгууламж эрхтэн систем, цусны судал мэдрэлийн ширхэг зэргийг нарийн судлаж мэдсэн байдгаас гадна өвчин эмгэгийн жам ёс, шинж тэмдгийг андахгүй сайн мэднэ. Монголын ард түмэн эмперик ажиглалтаар эмнэл зүйн олон арван сонирхолтой сорил туршилт явуулж байсныг сурвалж бичгээс танилцаж байхад хотонд байгаа таван хошуу мал нь эм засал судлалын томоохон бааз институт байсан мэт санаа төрүүлдэг юм. Олон мянган жилээр хуримтлагдсан мал эмчилгээний аргууд нь хүний эмнэл зүйн ухаанд аажимдаа шилжиж мснгол эмнэлгийн өв сангаар арвижсаар таван заслын нэг хэлбэр болжээ. Жишил анатомын хувьд малаас улбаа авч улмаар хүний цусны судасны байрлал зүй (топографи)-г тодорхойлох болжээ. Хүнийг цээжин бие, дунд бие, бөгсөн бие гэж ерөнхийд нь гурав хуваагаад намжуун судалд ханах зориулалттай 77 бэлчир тодорхойлсноос толгой хүзүүнд 21, хоёр гарт 34, хоёр хөлд 18 хөндий (дотор бие) биеийн 4 бэлчрийг хатган нээж цус авах ба юүлэх онолын үндсийг гаргасан байдаг.

Ханах судлын ялгалтын тухайд суудлын төвд, монгол латин нэршлийн нэг мөр болгон, өрнөдийн анагаах ухааны ойлголттой ойртуулах үүднээс хураагуур судсаар хураагдах цусны урсгал хийгээд цутгаж байгаа чиглэлээр нь (2) ханах судлын сүвийн байршлыг тогтоосон юм. Ингээд цээжин биеийн өвчинд зэчүн (w.jugulares externa), ганз (vv.cephalicae humersi)-ыг ханах учиртай байтал бөгсөн биеийн евчинд лонза (w.saphena magna), жиншүгийг (w.saphena parva), дунд биеийн евчинд нодга (v.mediana сиЬШ),рүтүнг (v.antebrachii posterior), ханахаар заагаад цаашдаа эрхтэн тус бүрийн өвчнийг засах бэлчрийн байршлыг биеийн гадаргууд байр зүйн үндэслэлээр зааж гаргасан байдаг.

Хураагуур судасны ханаж цус гаргах юүлэх сүв нь хэд хэдэн онцлогтой болох нь тогтоогдлоо. Үүнд хураагуур судасны ханах сүвийн дээрхи арьсны цахилгаан эсэргүүцэл орчныхоо (сүвгүй газрын) арьсны цахилгаан эсэргүүцлээс 20-30% буурч цахилгаан дамжуулах чадвар нь өндөр болсон байлаа. Ханах орны дээгүүр боолт дамжуулах судлыг гүрийлгэж дэлгэрүүлээд ханах сүвийн цахилгаан дамжуулах чадвар нь улам өгсөж, эсэргүүцэл нь багасдаг болох нь  тогтоогдсон юм.

Судалгааны арга зүй:

Эрүүл 35,бөөрний архаг өвчинтэй 41, элэг цөсний архаг өвчинтэй 20, нийт 96 хүний хураагуур судасны зарим ханах бэлчрийн биоцахилгаан идэвхийг харьдуулан судалсан судалгааг Япон улсын "Neurometer" гэдэг багажаар 0-200 мкА гүйдлийн хооронд 6 в-ийн тогтмол хүчдэлээр нойтон элетрод хэрэглэн хэмжилт хийв. Хэмжих гадаргуудад нэмэлт даралт үүсгэлгүйгээр зөвхөн электродын хүндийн жингээр дарж, 2-3 секундээс, илүүгүй хугацаанд хэмжилт хийв.

Судалгааны дүн, хэлцлэг:

Харьцангуй эрүүл 20-34 насны 10 эрэгтэй 16 эмэгтэйчүүдийн хураагуур судасны ханах бэлчирт хийсэн судалгаанаас үзэхэд хамгийн их биоцахилгаан идэвхтэй бэлчир толгойд Баралз (v.frontalls) 78,88 ± 3,16 мкА, дээд мөчинд зүүн бөөр самшийн бэлчир (v.intermeta сагреае) 55,54 ± 3,45 мкА, доод мөчинд зүүн жиншүг (v.saphena parva) 51,14 ± 27,76 мкА байгаа нь эрүүл хүмүүсийн биеийн дээд дунд хэсгийн хураагуур судасны биоцахилгаан идэвхи доод биеийн биоцахилгаан идэвхийг бодвол харьцангуй их байдаг зүй тогтол ажиглагдаж байна.

Бөөрний архаг хуучтай 22-65 насны 10 эрэгтэй 21 эмэгтэйчүүдийн биеийн дээд хэсгийн намжуун судасны ханах бэлчрийн биоцахилгаан идэвхи эрүүл хүнийхээс харьцангуй өндер тухайлбал наза (w.nasales externa), 91,63 + 3,09 мкА (Р<0.01) болж биоцахилгаан идэвхи нь ихсэж байлаа. Харин биеийн доод хэсгийн хураагуур судасны ханах бэлчрийн биоцахилгаан идэвхи статистикийн үнэн магадлалттай буурсан байлаа. Тухайлбал шилбэний булчингийн судал жиншүг (w.saphena parva), баруун талдаа 36,19 ± 2,55 мкА (Р<0.01), зүүн талдаа 89,92 ± 2,56 мкА (Р<0.05), баруун шагайн судал лонза (vv.sapheoa magna) 39,95 ± 2,56 мкА (Р<0.05), болж цахилгаан идэвх тус тус буурчээ.

Элэг цөсний архаг хуучтай 22-55 насны 7 эрэгтэй, 18 эмэггэйн хураагуур судасны биоцахилгаан идзвхийг эрүүл хүмүүстэй харьцуулж хийсэн судалгаанаас үзэхэд зэчүн бэлчрийн биоцахилгаан идэвхи зүүн талдаа 73,60 ± 5,59 мкА, (Р<0.01), болж ихсэж байхад элэгний судал рүтүн (v.amebrachis posterior), баруун талдаа 41,39 ± 4,16 мкА (Р<0.05), болж багасахын зэрэгцээ жиншүг (v.saphena parva), хосоороо (Р<0.05), лонза баруун талдаа (Р<0.05), бөөр давсаг самшийн судал хоёр тапдаа (Р<0.05), статистикийн үнэн магадлалтай буурсан. Өвчтэй хүмүүсийн хураагуур судасны ханах бэлчрийн биоцахилгаан идэвхийн ялгаа биеийн хоёр талын хос бэлчирт эруүл хүмүүсийнхээс ихсэх хандлагатай байлаа.

Үүнээс үззхэд хураагуур судас зөвхөн венийн цусыг хурааж зөөвөрлөх биш, харин биемахбод биогүйдлийг урсгах, холбох зам болохын зэрэгцээ биоэнергийг бүх биемахбодид тараан түгээж биеийн хэсэг тус бүрийг холбон нэг бүхэл бүтэн цогцос болгодог хийн судлын үүргийг гүйцэтгэдэг байж болох юм.

Хураагуур судсанд агуулагдаж буй ханах бэлчрийн биоцахилгаан идэвхийг хэмжих тодорхойлох арга бий болсон нь бэлчрүүдийн биоцахилгаан идэвхийн өөрчлөлтөөр өвчний явцыг тодорхойлох, оношлох шинэ боломжийг бий болгож байна.

Ном зүй

1.Анагаах ухааны дервөн үндэс (1993) Хөх хот. 425 х.
2.Б.Дагданбазар (1995) Монгол хануурын увидас. Улаанбаатар. 95 х.
3. Н.Төмөрбаатар (1995) Ханах судлын сүв тодорхойлох асуудалд. Анагаах Ухааны Их Сургуулийн эрдэм шинжилгээний хурлын материал. Улаанбаатар. х, 105-108.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 961
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК