Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
Нарийн навчит цахилдгийн фитохими-фармакологийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Г.Пүрэвсүрэн, Ө.Пүрэв, М.Амбага, Б.Саранцэцэг, Х.Цэрэнадмид, З.Оюун

Ардын Эмнэлгийн Хүрээлэн

 
Абстракт

In the result of phytochemical investigation carried on Iris tenuifolia Pall we are revealed the existence of two new flavonoids, which did not registered before. Pharmacological studies shows that water extract, obtained from Iris tenuifolia exerted immunodepressant effect and such activity may be is due to new fraction, which possessed prooxidant action, pp. 14-18; Tables 2; Pictures 2; References 7.

Манай орны говь нутгийн ард түмний дунд хорт хавдар, эмэгтэйчүүдийн янз бүрийн евчний үед, ялангуяа склеродерми төст эмгэгүүдийн үед хэрэглэж ирсэн аман уламжлалтай (З.Барилд, Дундговь аймгийн Өлзийт сум) боловч шинжлэх ухааны үндэстэй судалгаанд хөндөгдөлгүй үлдсэн сонирхолтой ургамжлын нэг бол Нарийн навчит цахилдаг (Iris tenuifofia) юм. Уг ургамал дээр явагдсан фитохимийн нарийвчилсан судалгааны явцад хэд, хэдэн шинэ бодис тодорхойлогдсон бөгөөд эдгээр шинэ бодисууд дээр байнга давтагдан илэрдэг бүтцийн өвөрмөц хэсэг бол '

бүхий полиэфирийн бүлэг юм. Энэ ургамлыг эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлал хийгээд Нарийн навчит цахилдагийн шинэ бодис бүр дзэр илэрч байгаа полиэфирийн бүлэгтэй маш төстэй бүтэц бүхий протопиний алкалоидууд нь (Chlazospermurn erectum) хүчтэй иммуномодулятор үйлдэлтэйг: тогтоосон судалгааны материалууд дээр тулгуурлан бид түүнээс ялгасан бэлдмэлүүдийн иммунотроп үйлдлийг судлах зорилго тавьсан юм.  

Судалгааны арга зүй:

А.Фитохимийн судалгааны арга зүй:

Судалгаанд Дундговь аймгийн Өлзийт сумын нутгаас 1993, 1995 онд түүж бэлдсэн Нарийн навчит цахилдгийн газрын доод хэсгийг авч, нийлбэр флавоноидыг баганан хроматографийн (ТСХ) аргаар ялган, цэвэршүүлж ялгасан флавоноидын бүтэц байгууламжийг цөмийн соронзон резонансийн спектр, нил улаан спектр, масс спектрийн аргаар тодорхойлов.

Б.Фармакологийн судалгааны арга зүй:

Судалгааг 18-20 гр жинтэй 100 гаруй цагаан хулганан дээр явуулж, бэлдмэлийн иммунотроп үйлдлийг тимус хамааралт тест антиген болох хонины цусны улаан эсийн (ЭБ) эсрэг явагдах дархлалын урвалын зрчимжилтээр болон дөрвөнхлорт нүүрстөрөгчөөр (CCI4) өдөөгдсөн "дархлал дутагдлын эмгэг загвар дээр дэлүүний эсийн тоо, дэлүүний индекс, гемааглютинины титр, эсийн мембранд агуулагдах хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн-шиффийн суурийн (ШС) концентраци зэрэг үзүүлэлтээр тодорхойлов. Нарийн цахилдгийн 5%-ийн усан хандыг 0,1 мл тунгаар өдөрт 2 удаа уулган судалгааг явуулав.

Судалгааны үр дүн

А.Фитохимийн судалгааны үр дүн:

Нарийн навчит цахилдагны газрын доод хэсгээс 250 гр дээж аван 1200 мл 96 хэмийн спиртээр хандлаад, спиртэн хандаа вакуум роторт ууршуулав. Уг хандаа силикагель бүхий колонкоор дамжуулан хлороформ, хлороформметилийн спирт 100:25 холимогоор угаан нийт 41 франкцийг 10-15 мл хэмжээтэй авав. Бүх фракцууудаараа ТСХ тавьж ижил франкцуудыг нийлүүлж дахин талсжуулах замаар 2 талстыг гарган авлаа.

Дээрх 2 флавоноидыг урьд өмнө ургамлаас ялгагдаагүй шинэ бодис болохыг тогтоолоо.

Фармакологийн судалгааны үр дүн

Нарийн навчит цахилдагийн усан ханд нь ЭБ-ийн эсрэг явагдах дархлалын урвалын эрчимжилтийг дэлүүний индексийн үзүүлэлтээр 1,22 дахин, гемааглютинины титрийн үзүүлэлтээр 1,43 дахин багасгаж, мэдэгдэхүйц иммунодепрессант үйлдэл үзүүлж байгаа иь ажиглагдлаа. Бэлдмэлийн ийм иммунодепресант үйлдэл CCI4 =өөр өдөөгдсөн "дархлал дутагдал"-ын загвар дээр ч нэгэн зэрэг илэрч, дэлүүний эсийн тоог 1,43 дахин , дэлүүний индексийг 1,32 дахин, гемааглютинины титрийг 1,8 дахин бууруулж байв. Сонирхолтой нь Нарийн навчит цахилдагийн бэлдмэлийн иммунодепрессант үйлдэл нь түүний прооксидант идэвхи буюу мембран дахь шиффийн суурийн (ШС) концентрацийг 1,29-1,7 дахин нэмэгдүүлсэн үйлдэлтэй зэрэгцэн нөхцөлдөж явагдаж байсан явдал юм. Өөрөөр хэлбэл уг бэлдмэл нь дэлүүний эсийн мембранд МДА, ШС зэрэг өөхний хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний хэмжээг харьцангуй нэмэгдүүлэх замаар эсийн хуваагдлын эрчмийг сулруулах үйлдэл үзүүлдэг байж болох бөгөөд хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд нь ДНХ-ийн бүтцийн хэсгүүдтэй холбогдон, бэхжүүлж, түүний репликацийг саатуулан, хавдрын эсийн ургалтын эсрэг үйлдэл үзүүлдгийг судлаачид тогтоосон байдаг(2, 3, 4), Энэ нь бидний өөр нэг судалгаагаар батлагдаж байгаа бөгөөд Нарийн навчит цахилдагт прооксидант (ПО), антиоксидант (AO) гэсэн харилцан эсрэг үйлдэлтэй биеэ даасан хоёр бодис нэгэн зэрэг тэнцвэртэй баланслагдан агуулагдаж AO үйлдэлтэй фракци нь өөхний хэт исэлдэлтийн процессийн (ӨХИП) эрчмийг хяналтаас 1,5-3 дахин сулруулж байхад ПО үйлдэлтэй фракци нь ӨХИП-ийг хяналтаас нь ПО үйлдэлтэй фракциараа нөхцөлдөн явагддаг байж болох нь харагдлаа.

Ном зүй

1.Г.Пүрэвсүрэн (1995) Нарийн навчит цахилдгийн фитохимийн судалгаа, \"Монгол туургатны уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. УБ. 49-50х
2. Дмитриев.Л.Ф. (1990) Возможная роль МДА в регуляции клеточного деления, Молекулярная биология, № 2, с 566- 572
3. Лященко.В.А. (1983) Механизм активации лимфоцитов., М, Медицина, 281 с.
4.Петров.Р.В., Хаитов.Р.М., Атауллаханов.Р.И, (1983) Иммуно-генетика и искусственные антигены, М, Медицина, 256 с.
5. Саранцэцэг.Б, (1994) Цэх галуун таваг ургамлын нийлбэр алкалоидын фармакологийн судалгаа, АУ дэд докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол.198 с.
6. Хишгээ.Д,(1995) Фитохимическое изучение двух видов горечавковых, применяемых в традиционной медицине Монголии. Автореферат дисс.на иск.канд.мед.фарм.наук, УБ, 24 с.
7.Шрайнер.Р, (1983) Йдентификация. органических соединений, М, Мир, 300 с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1231
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК