Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
Нумраа хунчир (Astragalus adsurgens.Pall) –ын бэлдмэлийн зүрх судасны системд нөлөөлөх үйлдэл
( Судалгааны өгүүлэл )

П.Батхуяг Л.Мягмар

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

The parmacological action of preparation from Astragalus Pall (Extractum and Tinctura) adsurgnis gens was studied at various doses i.v.(0,01 g/kg, 0,02 g/kg, 0,04 g/kg, 0,048 g/kg) on hare. The results shows that preparations decrease blood pressure in 22.41-62.50 %, during 50-120 minutes and that effect has adrenolitic properties. pp. 18-20; References 7.

Нумраа Хунчир (Astragalus adsurgens,Pall) бол Хөвсгөл, Ховд, Монгол Алтай, Дунд халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Дорноговь, Говь-Алтай, Зүүнгарын нутгаар тархмал ургадаг буурцагтны овгийн олон наст өвслөг ургамал юм.

Түүнийг дорно дахины уламжлалт .эмнэлэг тамир тэнхээ сайжруулах зүрхний ажиллагааг тзтгэх, тайвшруулах ба шээс хөөх дэлүү хийгээд ходоод гэдэсний замын эмгэг, төрөлт дэмжих болон эхэсийн гадагшлалтыг сайжруулах чиглэлүүдээр хэрэглэж байжээ. Нумраа Хунчир нь үндсэндээ азот агуулсан нэгдлүүд, кумарин 1,2%, флавоноид, гамма-амин-тосны хүчил 0,03% газрын  дээд хэсэгтээ сапонин алкалоид 1,2%, Кумарин 0,14­0,17%, флавоноид 3,47%, навчиндаа витамин С агуулдаг болох нь тогтоогдсон юм. Бид уг ургамлын бэлдмэлүүдийн зүрх судасны системд нөлөөлөх үйлдлийг судлах зорилго тавьсан юм.

Судалгааны  арга зүй :

Нумраа Хунчирын газрын дээрх хэсгээс нь хуурай ханд ба хандмал бэлтгэж туршилтанд хэрэглэв.

Бэлдмэлүүдийн цусны даралтанд нөлөөлөх үйлдлийг судлахдаа бэлдмэлуүдийг янз бүрийн тунгаар туулайн хураагуур цусанд тарьж гүрээний артерийн даралтыг нь мөнгөн усны аппараттай холбосон Electro-kybographion М-41 маркийн кимографийн аппаратаар бичлэг хийж, зүрхний бие-цахилгаан идэвхид үзүүлэх нөлөөг нь NEK-215 маркийн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаар, зүрхний булчингийн агшилтанд үзүүлэх шууд нөлөөг нь туулайн зүрхэнд "insitu" аргаар тус тус явуулав.

Судалгааны үр дүн:

Нумраа Хунчрын хуурай хандын уусмалыг 0,01 г/кг, 0,02 г/ кг, 0,04 г/кг тунгаар бодож 4 бүлэг туулайн хураагуур судсанд тарихад артерийн даралтыг -22,41-62,50 %-иар 50=120 минут хүртэл хугацаагаар бууруулж байв.

Үйлдлийн шинж чанарыг тодруулах зорилгоор адреномиметик эмүүдтэй хавсруулан хэрэглэсэн судалгаагаар дээрх бэлдмэлүүд нь адреналин ба мезатоноор үүсгэгдсэн артерийн даралт ихсэлтийг буулгаж байсан ба мөн уг бэлдмэлүүдээр үүсгэгдсэн артерийн даралт бууралтыг адреномиметик эмүүд арилгаж байв. Үүнээс ажиглахад уг ургамлын бэлдмэлүүд артерийн даралтыг бууруулах нөлөөтэй бөгөөд энэ үйлдэл нь адреномиметик эмүүдтэй түүний дотор мезатонтой илүү шууд эсрэг нөлөөтэй байж болох нь харагдлаа.

Хоруу чанарыг тодорхойлох судалгааны үед уг бэлдмэлүүд нь цагаан хулганы чихний судсыг илэрхий өргөсгөж байсан нь тэдний артерийн даралт бууруулах нөлөөтэйг давхар баталж байгаа юм.

Мөн дээрхи бэлдмэлүүдийн зүрхний био-цахилгаан идэвхид үзүүлэх нөлөөг судлах зорилгоор туулайн чихний венийн судсанд 0,02 г/кг-аар бодож тарихад зүрхний цохилтын тоог 6-14-иар цөөрүүлж энэ нөлөө нь 120 минутаас дээш хугацаагаар үргэлжилж байсны дээр ховдол-тосгуурын сэрэл дамжуулалтын хугацааг 14% хүртэл удаашруулсан.

Харин туулайн зүрхний агшилтанд үзүүлэх нөлөөг "insitu" аргаар туршихад уг бэлдмэлүүд зүрхний булчингийн тонусыг 14,28%, агшилтын далайцыг 83,33%-иар бууруулах үйлдэл үзүүлсэн болно.

Дүгнэлт:

  1. Нумраа хунчрын бэлдмэлүүд нь артерийн даралтыг бууруулах илэрхий үйлдэлтэй бөгөөд энэ нь адренолитик шинж чанартай байна.
  2. Бэлдмэлүүд судлагдсан тундаа зүрхний био-цахилгаан идэвхид сул нөлөөлөх боловч зүрхний цохилтын тоог бага зэрэг цөөрүүлэн ховдол тосгуурын сэрэл дамжуулалтыг удаашруулах хандлагатай байна.
  3. Нумраа хунчрын газрын дээд хэсгээс цусны даралт бууруулах нөлөөтэй эм бэлтгэн хэрэглэх бололцоотой байна.

 

Ном зүй

1. Шретер.А.И. (1963) Нэкоторые перспективные в лекарственном отношении растения Далькего Воотока. 225 с.
2. Варлаков.М.Н. (1963) Избранные труды, 425 с.
3. Блинова.К.Ф, Баланкова.Л.Г. (1968) К фитохимическому изучению некоторых представителей рода астрагала, 158 с.
4. Hikino Н, Funayama SH., Endo К. (1976) Hypotensive principle of Astragalus and Hedysarum roots. Planta med. v. 18 No 3 p. 158-160.
5. Балдан.Т. (1974) Монгол орны зарим ургамалд алколоидын тодорхойлолт хийсэн дүн, 96 X.
6. Минаева.В.Г, Киселева.А.В, Волхокская.Т.А. (1973) He-которые результаты обследования растений Красноярского края на содержание флавоновых веществ, М.Мед. 219 с.
7. Дүнгэрдорж.Д, Петренко.В.В, (1970) Вивчения флаво-ноидив деяких видив астрагалу поширених, В МНР,105 с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 594
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК