Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
Хий, шар, бадганы мөн чанар ба биемахбодид хэрэгжих түгээмэл зүй тогтолууд
( Лекц )

Б.Дагвацэрэн 

Ардын эмнэлгийн хүрээлэн

 
Абстракт

The author studied the main theoritical conceptions of Mongolian and Tibetan traditional medicine.He utilized the method and approach of the modern system structural analysis. This showed that the "Hii, shar and badkan" of traditional medicine exactly corresponds to the "First universag quality" /or first elements/ of the Human "body-system" In consequence, the author found in the conceptions theory and the methodology of traditional medicine following genera! laws;

  1. I and II transformation laws of the "object system",
  2. The law of isomorphism and polymorphism
  3. General principles of harmony and perfecty

This gives him possibility to develop a new "Unit intergative theory and methodology of medicine about the interrelation and coordinated action between the " organism-system and the environments, pp. 25-32; References 13.

Аюурвед, Төвд, Монголын уламжлалт анагаах ухаан (УАУ)-ы онол аргазүйн ундэслэл болсон язгуурын 5 махбод тэдгээрээс уламжлан гаргасан хий, шар, бадганы мөн чанар юy байж болох? юу байж болохгүй вэ? яагаад ийм ойлголт гарах болов? гэх мэтийн асуултууд УАУ-ы хөгжлийн явцын туршид судлаачдын өмнө тавигдсаар ирсэн боловч өнөөг хүртэл зохих ёсоор шийдвэрлэгдсэн нь үгүй билээ.

Бид энэ удаа "алимад тогтолцоонд юу байж болох, юу байж болохгүйг тодруулах боломж олгодог тогтолцооны ерөнхий онол (TEО), түүнчлэн синергетик хандлагыг аргазүйн үүднээс дээрхи асуултуудад үндэслэлтэй хариулт олох зорилт тавьж ажилласан зарим дүнг авч үзлээ.

Хий, шар, бадганы тухай УАУ-ын үзэл баримтлал, үндсэн ойлголтыг хураангуйлан дүгнэвэл: А.Огторгуй, Хий, Гал, Ус, Шороо зэрэг язгуурын таван махбодиос хий, шар, бадганыг хураангуйлан гаргаж ирэхийн хамт, тэдгээрийг зөвхөн амьд биемаходын тогтолцоог шинжлэн үзэхэд л ашигладаг, Б."Энэхүү хий, шар, бадгана гуравын шалтгаан бол тачаангуй, урин, мунхаг гурав дараалан болох ёстой. Мөн чанар нь тэгш, халуун, сэрүүн гурав магад болох, үр нь хий, шар,бадгана гурван гэмийг магад үүсгэнэ. Ерөндөгийн магад тоо бол шороо, ус, гал ийм гурав буй... Эсвэл хүнд, сэрүүн, хөнгөн гурав байж дүр урвасан үрийг дараачлан дарна" гэж бичсэнээс үзвэл хий, шар, бадгана нь сэтгэл санааны болон материаллаг хүчин зүйлсийн алиных нь ч нөлөөлөлд орох, орших, өөрчлөгдөх боломжтой, хоорондоо арга-билгийн харьцаатай байх: В.Хий, шар, бадгана нь биед ихэвчлэн байрших оронтой, гол төлөв хөдлөх буюу идэвхжих цаг хугацааны үелэлтэй, давамгайлан гүйцэтгэх үйлтэй болдог учраас дотор зуураа ялгагддаг, ялгаатайн эрхээр тус бүрдээ тодорхойлогдох билэг чанараар томъёологддог байна.

Эдгээрийг иш үндэс болговоос хий, шар, бадгана нь алимад юмс үзэгдлийн түгээмэл эхлэл гэх язгуурын 5 махбодиос (логикийн хувьд анхдагч аксиом гэж үзэх) хийсвэрлэн (аксиоматик аргаар гэж болох) гаргасан, амьд биемахбодын

бүхий л хэсэгт оршин, үйл ажиллагаанд нь зохицуулах үүрэгтэй оролцох боломжтой, өөрсдийн билэг чанараараа л тодорхойлогддог бмемахбод-тогтолцооны түгээмэл цомхотгомол чанарыг томъёолсон (логик аксиом буюу перидикат) ухагдахуун болж ирдэг. Энэ нь үндсэндээ орчин үеийн ТЕО-оос урган гарч ирдэг тогтолцооны "анхдагч элемент" гэсэн ойлголттой зарчмын хувьд төстэй болдог буюу түүнд тавигдах ундсэн гол шинжүудийг өөртөө агуулж байгаа нь харагддаг.

- ТЕО-ын хамгийн бодит хувилбарыг боловсруулсан гэгдэх Ю.А.Урманцев  тогтолцооны "анхдагч элемент-ийг тодорхойлохдоо: "ТЕО-ыг боловсруулахад үндэслэл болгосон 5 аксиоматик нөхцлийн нэг болох "нэгдмэл (единое) нь логикын үүднээс ангилалын суурь болохуйц, тухайн тогтолцооны (тухайн төрлийн объектын тогтолцоонуудын) бүхий л зохиомжинд адилхан байх ЧАНАР буюу ШИНЖ юм. Цаашдаа тийм шинж тэмдгүүдийг бид At шинж тэмдгүүд гэж нзрлэнэ.

Тухайн i -дугаар тогтолцоог, объектуудаас Ai сууриар ялгасан зөвхөн (Mi) олонлогоор буюу анхдагч элементүүдийн олонлогоор байгуулах учир нөхцөл "нэгдмэлийг харгалзах шаардлага гарч ирдэг" гэж бичжээ. Эндээс үзвэл тогтолцооны "анхдагч" элементүүдэд:

а. логик аксиоматик аргаар гарган авч болох:
б. тогтолцооны бүхий л байгууламжинд адилхан хадгалагдах чанарыг төлөөлж чадах:
в. тогтолцоо орших гол шинж нэгдмэлийг нөхцөлдүүлэгч байх зэрэг шаардлагууд тавигддаг байна.

Тэгвэл хий, шар, бадгана нь язгуурын гэх анхдагч 5 махбодиос бясалгалын болон логик аргаар хийсвэрлэн гаргаж ирсэн, биемахбод тогтолцооны бүхий л бүтцэд оршиж чадах "билэг чанаруудын цогц" бөгөөд биемахбод тогтолцооны бүхэл нэгдмэл байхыг нөхцөлдүүлэгч буюу бие бүтэх, орших, эвдрэхийн" "Дөрвөн үндэс" болдогоос алимад объект-тогтолцооны "анхдагч элементүүдэд" тавигдах үндсэн шаардлагуудыг хангаж байдаг нь харагддаг.

Язгуурын 5 махбодын мөн чанарыг буддист Г.Лувсанцэрэн "өөрийн дотоодод шингээмэл буй терөлх билэг чанар, үйл үйлдлийнхээ хүчээр, ахуй сэтгэлийн бүх юм үзэгдлийг цогцлон бүтээх хумхийн тоосноос үүдэлтэй анхдагч язгуурууд буюу махбод нь мэдрэгдэн хүртэгдэгч шороо, ус, гал, хий дөрөв биш юм.

Гагцхүү хүнд, нойтон, дулаан, хөнгөн хэмээх анхдагч дөрвөн чанарыг ертөнцийн нэр нийтгэлд гадаад өнгө, дүрийг нь баримтлан шороо, ус, гал, хий гэх зэргээр томъёолон нэрийддэг.Үүнийг нь дагаж, тэдгээр чанарыг хүмүүст ухааруулан буулгахын тулд л шороо, ус, гал, хий гэж дараалуулан оноож нэрлэсэн ажээ.Угтаа ертөнцийг үүсгэн бүтээх эхлэлүүд нь хүнд, хөнгөн зэрэг анхдагч дөрвөн билэг чанар болоод хураах, хөдлөх зэрэг үйл үйлчлэл бүхий материаллаг элементүүд л байх юм. Эдгээр эхлэлийг, элементийг вайбхашика философчид "маш нарийн тоос (paramana) мөн гэж үздэг болно" гэж ойлгожтойгоор тайлбарлажээ.Эндээс үзсэн ч махбод нь логик сэтгэлгээ, бясалгалын аргаар таньж мэдсэн, ертөнцийн анхдагч чанарын билэгдэл , аксиоматик томъёолбор, анхдагч перидикат, ТЕО-оор бол "бичил ба үлэмж ертөнц-тогтолцооны" анхдагч элементүүдийн байж болох олонлог болж ирдэг. Харин хий, шар, бадган бол энэхүү анхдагч перидикатыг (аксиомыг) үндэслэн амьд биетийн өвөрмөц байдалд зохицуулан гаргаж ирсэн "хоёрдогч перидикат" (таван махбодын хувь шүү), амьд биемахбодын хувьд бүтэц үйлийн нэгдлийн анхдагч цомхотгол түгээмэл чанарыг л томъёолсон илэрхийлэл, ТЕО-ын үүднээс бол "биемахбод-тогтолцооны" "анхдагч элемент" болдог гэсэн шинэ санааг дэвшүүлэх бололцоо олдож байгаа юм. Эртний дорнодахины сэтгэгчид бясалгал ба логик танин мэдэхүйн хийсвэрлэх аргаар л ертөнцийн юмс үззгдлийн бүхэл, нэгдмэл байдалд хэрэгжих зүй тогтолыг таньж мэдэхдээ тэдгээрийг эхлээд "тусгайд" задлан бүр хамгийн эцсийн нийтлэг элемент болох хийсвэрлэн гаргаж авсан чанарт хүрч түүнийгээ л "ертөнц-тогтолцооны" хувьд 5 махбод, "биообъект-тогтолцооны" хувьд бол хий, шар, бадган хэмээн томъёолон нэрийдсэн хэрэг болж байгаа юм.Их сэтгэгч Нагаржуна "Хоосон чанарын далан шүлэг" зохиолдоо "Төрөх, эвдрэх, орших ба буй үгүй доорд ба сацуу ба ялангуяатыг Бурхан Будда ертөнцийн томъёоны эрхээр номлосон буй за, үнэхээрийн эрхээр бус" гэсэн нь үнэндээ тухайн юмс үзэгдлийн хоорондын харьцааны ялгаварт заагийг илэрхийлэхийн тулд л ойлголт түүнийг тэмдэглэсэн томъёолол гарч ирдэг гэж хэлсэн бололтой. Өнөөдөр "биообъект-тогтолцооны анхдагч түгээмэл чанар" буюу "анхдагч элементийг таньж мэдэх, олж тогтоох гэсэн оролдлого эрчимтэй хийгдэх боллоо гэж үзэж байна.

Шинжлэх ухааны цэгцтэй онол боловсруулахад тухайн тогтолцооны "Систем үусгэгч хүчин зүйл" (систем образующий фактор) "түгээмэл цомхотгол чанар" "анхдагч чанар-загвар" (свойства-образец) -ыг үндэслэлтэй шийдвэрлэх, эсвэл "хийсвэрлэсэн өгөш объект" (логический затравочный объект), "өгөш-ойлголт" (затравочное понятие) тавьж өгөх шаардлага зайлшгүй болж гарч ирдэг.

"Анхдагч элементийн " эрэл хайгуул эцэстээ эртний дорнодахинд бясалгал, логик аргаар таньж хүртсэн 5 махбод ба хий, шар, бадганы ойлголтыг "дахин нээхэд" хүргэх юм биш үү?

Хий, шар, бадганы номлолыг ТЕО онол ба Синетгетик хандлагын аргазүйн үүднээс шинжлэж үзэхэд тэдгээр нь өнөөдрийн шинжлэх ухааны таньж мэдсэн түгээмэл чанартай мэдээлэл, энерги, материаллаг мэтийн хийсвэр ойлголтыг өөртөө нэгтгэн агуулж чадахын хамт биотогтолцооны дотоод дахь бүтцүүдийн шүтэн барилдсан харьцаа хамааралт үйлдэлд л илэрч байдаг " түгээмэл мөртлөө анхдагч чанар" мөн болох нь улам тодорхой болж байгаа юм.

Биотогтолцооны энэхүү "анхдагч түгээмэл шинжтэй чанар"-ын (хий, шар, бадганы) хэвийн хөдлөнгө тэнцвэрт харьцаат байдал өчүүхэн хэмжээнд өөрчлөгдөхөд л (дүр нь урвабал) тэр нь нийт биемахбодын нэгдмэл харьцаанд илэрдгийг "хямрал, өвчин" гэж үздэг. УАУ-ы ойлголт ойлгомжтой болдогийн хамт ерөөсөө хий, шар, бадганыг "гэм", "хорлогч" хэмээн нэрийдсэний учир ч тодорхой болдог.

Ийнхүү хий, шар, бадганы мөн чанар, учир холбогдлыг өчүүхэн бээр ухаарахын хирээр бид өнөөдөр эрчимтэй хөгжиж буй ТЕО-ын хүрээнд нэгэнт тогтсон "томъёоллын эрхшээлийг дагаж, тэдгээр нь "биообъект-тогтолцооны" анхдагч элементтэй" утга нэгэн буюу ойролцоо байна гэсэн зарчмын дүгнэлт хийхэд хүрсэн юм. УАУ-ы хий, шар, бадган нь биемахбод-тогтолцооны "анхдагч элементтэй" утга агуулгын хувьд төстэй ойлголт гэж үзэхдээ бид "энерги-материаллаг-мэдээллийн" аль алинаас нь чанагш орших бөгөөд тэдгээрт нийтлэг шинж байдаг бол түүнийг л тусгасан "анхдагч түгээмэл ЧАНАР"-аар ойлгож буйгаа цохон тэмдэглэе. Анхдагч буюу хэсгийг таньж мэдвэл түүгээр дамжин бүхэлд хэрэгжих зүй тогтлыг таньж мэдэж болно гэж Гегель сургасан байдаг.Үнэндээ "биообъект-тогтолцооны анхдагч элемент" гэж бидний үзсэн хий, шар бадганы номлолд дулдуйдах замаар УАУ-ы онол аргазүйн гол үзэл баримтлал, үндсэн ухагдахуун, ойлголтуудыг цогцлон бүтээсэн байдаг нь ойлгомжтой болохын хирээр өөрөөр байж болохгүйн учир нь анзаарагддаг билээ. Энэ үзэл баримтлалыг орчин үеийн ТЕО ба Синергетик чиглэлийн хандлагын үүднээс задлан шинжлэж үзвэл анагаах-биологийн ухааны хувьд бүрэн таньж мэдэгдээгүй байсан гэж болох доорхи зүй тогтлууд хэрэгжиж байдаг нь мэдэгдсэн юм.

1."Онолын үндэс"-д "Биеийн билэг чанарт: хорлогдох махбод хийгээд хорлогч гэж 2 зүйл бий болой.Өвчин (гэм) биеийн тамир, хир 3 нь хоорондоо харилцан шүтэлцэх харьцаатай байж тогтох, орших, эвдрэхийн үндэс болдог тул энэ гурвыг хамтатган бие гэдэг" гэж бичсэн байдаг нь үнэндээ биемахбод-тогтоцооны анхан шатны загварын тодорхойлолт юм гэж ойлгодог.

"Биемахбод-тоттолцдооны уламжлалт энэ загварыг тогтолцооны нийтлэг шинжийн үүднээс задлаж үзэхэд, түүнд:

Тогтолцоог бүрдүүлэгч элементүүдийн олонлог, чанар, харьцаа, шатлал, байгуулалт, гадаад орчинтойгоо шүтэлцэх харьцаа, зорилго зэрэг гол шинжүүд хадгалагдаж байгаа нь тогтоогдсон билээ. Харин биемахбод-тогтолцооны анхан шатны энэ загвар нь, биемахбодын "анхдагч түгээмэл чанар болох хий, шар,бадганыг" тусгасан учраас орчин үеийн биоанагаах загваруудаас зарчмын ялгаатай болж ирдэг.

2.УАУ-Д хүний авир төрх, биеийн галбирын өөрчлөлт (конституция): түүнчлэн биеийн ерөнхий өвчнүүдийн үндсэн билэг чанаруудыг тооцон тогтоохдоо бие-тогтолцооны "анхдагч элемент" болох хий, шар,бадганы байж болох зохиомжийг үндэслэн 7-гоор тоолсон байдаг нь ТЕО-ын "объект-тогтолцоог" хувиргах 1 түгээмэл хуулиар хэрэгждэг болох нь тодорхой болсон.

3.Түүнчлэн хий, шар, бадганы билэг чанарын өөрчлөлтийг (арвидах, хасагдах ба буруудах) бас гаднын хүчин зүйлсийн шүтэлцэх барилдлагын ерөнхий хувилбар (хэтрэх, дутагдах, буруудах)-ыг 3-т тус тус хураасан байдаг нь ТЕО-ын "объект-тогтолцоог” хувиргах II түгээмэл хуулиар (+;-;+;-) (тус тус хэрэгждэг болох нь тогтоогдсон)

4. УАУ-ы "бүхэнд түгэх ерөнхий өвчнийг эрхэмийн үүднээс ялгасан (ангилсан) байдал нь тогтолцооны ижил хэлбэршил (закон изоморфизация) үүсэх тухай ТЕО-ын хувиргалтын III түгээмэл хуулинд үндэслэгдсэн болох нь судалгааны явцад мөн тодорхой болсон билээ. Тогтолцооны-зохиомжийг хувиргах III хуулиар бол хэрэв тогтолцоон дахь объект-тогтолцоонуудын "анхдагч элементүүдийн хоорондын зарим харьцааг нөгөөд хувирган хоёр ба түүнээс олон объект-тогтолцоонд шилжүүлэхэд тэнд ижил хэлбэршил буй болж байдаг. УАУ-д "бүхэнд түгэх ерөнхий 101 өвчнийг "ангилахдаа "бие-тогтолцооны анхдагч элемент" болох хий, шар, бадганы өөр хоорондоо болон дотор зуурын зөвхөн харьцааны өөрчлөлтийн байж болох хувиралтыг тооцох замаар хийсэн байдаг. Биеийн ерөнхий өвчний уламжлалт энэ ангилалд аливаа байгалийн чанартай өөрөө эрэмблэгдэх /самоорганизация/ тогтолцооны дотоод бүтцийн харьцааны өөрчлөлтөд илэрдэг түгээмэл зүй тогтол ажиглагдаж байгаагийн өөр жишээнүүд гэвэл түүнд шинж тэмдэг удамших тухай Менделийн I, II, III хуулиуд ба тэгш химийн хувиргалтын түгээмэл зарчим хадгалагдаж буй явдлыг дурьдаж болно.

5. УАУ-ы эмийг амтаар ба амтын чадлаар найруулах үндсэн арга нь TEО-ын тогтолцооны зохиомжийг хувиргах IY түгээмэл хуулинд үндэслэгддэг болох нь мөн тогтоогдсон билээ. Олон хэлбэршилийн (закон полиморфизация) энэ хуулиар бол "объект- тогтолцооны" "анхдагч элементүүдийн" хоорондын харьцаа ба тоог бүгдийг эсвэл хэсгийг нь өөрчлөн тэр нэг л төрлийн объектуудын тогтолцооны хүрээнд шилжүүлэхэд тогтолцоонд олон хэлбэршил үүсдэг билээ.

Уламжлалт аргаар эм найруулна гэдэг нь янз бүрийн амт, чадалтай эмт бодисыг тодорхой харьцаа, хэмжээгээр (тоо) хольж хүссэн амт, чадалтай эм гаргаж авна гэсэн хэрэг билээ. Энэ үед "найруулсан эм-тогтолцооны" "анхдагч элементууд” болох амт, чадлын тооны болон харьцааны хувиргалтыг зэрэг хийж байгаа нь тодорхой учир түүнд тогтолцоог хувиргах олон хэлбэршлийн хууль хэрэгжихэд хүрдэг байна. УАУ-д 6 үндсэн амт байдаг гэж үзээд тэдгээрийн зохиомжмйг 63-аар тоолсон байдаг нь "бүхэнд түгэх ерөнхий өвчний" тоотой нарийн дүйцэж ирдэг байна. ТЕО-ын үүднээс авч үзвэл ижил хэлбэршил ба олон хэлбэршил нь хоорондоо эсрэг тэсрэг нэгдэл тэмцлийн буюу өргөн утгаараа арга билгийн харьцаа хамааралд оршиж байдаг. Тэгвэл УАУ-ы ойлголтоор хий, шар, бадганы 20 билэг чанар нь "бие-тогтолцоог" төлөөлдөг бөгөөд түүнд харгалзах, эмийн 8 чадал буюу 17 эрдмийн зохицуулага нь "идээ ундаа, явдал мөр, эм, засалд" хураангуйлсан гадаад орчны бүхий л хүчин зүйлсийн нөлөөллийг өөртөө агуулахад хүрдэг.

6.  Ийм учраас өөр хоорондоо арга-билгийн харьцаатай "бие-тогтолцоо" (Г)  “эм-тогтолцоо(Э) гэсэн хамаарал гарч ирдэг. Үүнийг 3=f(r) гэж томъёолж болох юм. Энэ хамаарал УАУ-ы онол аргазүйн голд тавигддаг буюу биемахбод орчинтойгоо шүтэн барилдаж орших ёсыг тодорхойлдог гэж үзэхэд хүргэсэн билээ.

7.  Уг харьцааны биемахбод эрүүл байх үеийг тодорхойлогч инвариант утгыг тооцож үзэхэд, Фибоначчийн S-огтлолтой төсөөтэй 0,509; 0, 618; 0,627; 0,666; 0,717; 0737; 0,839; 0,928; 0,948; 1 гэсэн цуваа тоо гарч байсан.Энэ цуваа тоо алимад тогтолцооны зохиролтой (гармоничный) шинжийг илтгэх математик алтан огтлолын 0,618...-тай холбоотой байв.

Бид уг цуваа тоог УАУ-ы Зо-огтлол (зо-Зохирол) гэж нэрлэсэн.Эндээс үзвэл УАУ-ы онол аргазүй зохиролын түгээмэл зүй тогтолд үндэслэгдсэн байна. УАУ-ы Зо-огтлолын цуваа тоо нь бие эрүүл орших үеийн хий, шар, бадганы хөдлөнгө тогтворт байдлыг зааж өгдөг.

8.  УАУ-ы бие-тогтолцооны "3 гэм-7 тамир-3 хир" загварын  бүтцүүд болон 5 цул,6 сав эрхтнүүдийн гүйцэд хэмжээний (битүүгээр илэрхийлсэн) хоорондын хамаарлыг, тоог хуваах загварын -аргаар шинжлэхэд , алимад тогтолцооны төгс төгөлдөрийг илтгэх -0,500; 0,571; 0,600; 0,625; 0,666; 0,750; 0,714; 0,777; 0,800; 0,833; 0,857; 0,875; 0,888; 1 гэсэн цуваа тоогоор тодорхойлогддог нь мэдэгдсэн. УАУ төгс төгөлдөрийн түгээмэл зүй тогтолд үндэслэгдсэн байна .

Монгол, Төвдийн УАУ-ы онол аргазүйн үзэл баримтлалд илэрсэн эдгээр түгээмэл зүй тогтлуудаар, биемахбод гадаад орчинтойгоо шүтэн барилдах ёс тодорхойлогддог байна.

Анагаах ухаанд өмнө нь мэдэгдээгүй байсан энэхүү түгээмэл-зүй тогтолд үндэслэн "анагаах" ухааны цомтгомол нэгдмэл онол-аргазүй" боловсруулах бололцоо гарч ирсэн юм. Бид дэвшүүлж буй энэ онол аргазүйгээ үндэслэн УАУ-ы цөөн ба олон найрлагатай эм, тангийн жорын найрлагыг задлан шинжлэх замаар "бүлэглэн шаталж эм найруулах шинэ зарчим", уламжлалт эмнэлгийн эм, эмийн зүйлсийн "гэмд" нөлөөлөх амтын чадлын үйлдлийн Жишиг итгэлцүүрийг тооцох 2 аргыг боловсруулсан болно.

Ном зүй

1.Ютиг Ёндонгомбо, (1959) IX-X зуун. Анагаах ухааны дөрвөн үндэс. дээд дэвтэр, Хөх хот, 178 х.
2. Дармаамаарамба Лувсанчойдог, (1984) XYI зуун. Алтан хадмал., Хөх хот, дээд дэвтэр х 388-416
3. П.К.Анохин (1974) Общая теория функциональных систем организма. В кн: Прогресс биологической и медицинской кибернетики, М. \"Медицина\", с. 125-128.
4. Гегель, (1974) Наука логики, М, \"Мысль\", 1974, с 452
5. Б.Дагвацэрэн (1993) Уламжлалт эм найруулах онол аргазүйн үндэслэл. ШУА-ын мэдээ. № 2. х.30-36.
6. Б.Дагвацэрэн (1994) Уламжлалт анагаах ухааны тогтолцооны төгс чанар. ШУА-ийн мэдээ. № 3-4. х. 64-71.
7. Б.Дагвацэрэн (1994) Зохиролт тогтолцоо. МАУ. №4. х.3-9.
8. Б.Дагвацэрэн. (1995), Анагаах биологийн төгс зохиролт цомтгон нэгтгэсэн онол, аргазүйн үндэслэл. ШУА-ийн мэдээ. № 1, х 16-20.
9. Б.Дагвацэрэн. (1995) Основные теоретико-методоло-гические закономерности Монголо-Тибетской традиционной медицины. Автореферат сойск. уч. ст. доктора медицины..УБ, 21 с.
10. С.Н.Жаров (1990) Затравочные абстрактные объекты как системобразующий фактор становления научной теории. В кн: Естествознание, системность и динамика. М. \"Наука\" 33 с.
11. Г.Лувсанцэрэн. (1987) Буддын философийн түүхээс. УБ \"ШУА-ийн хзвлэл\", х.42-43.
12.Г.А.Смирнов (1991). Элементаризм, целостность и проблема универсалии. В кн: Системные исследования, Ежегодник: 1987-1990. М. Наука\", 142 с.
13.Ю.А.Урманцев (1988) Система, Симметрия, гармония., М, \"Мысль\", 39 с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1775
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК