Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Амбулаторийн тусламжийг өргөтгөн, Өвчтөний ажлын цагийн алдагдлыг багасгах асуудалд
( Түүх )

Дархан хотын поликлиникийн эрхлэгч Л.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

Өвчтөний ажлын цагийн алдагдлыг багасгах асуудалд

МАХН-ын 18-р их хурлаас амбулатори-поликлиникийн тусламжийн өргөтгөж, нарийн мэргэжлийн тусламжийг хөдөлмөрчдөд ойртуулан соёлч шуурхай үйлчлэхийн чухлыг заасан юм. Ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэлт нь үндэсний орлогын үйлдвэрлэлийг шууд нэмэгдүүлэх чухал хүчин зүйл учраас VII таван жилд нийгмийн хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэлтээр үндэсний орлогын үйлдвэрлэлийн гуравны хоёрыг хангахаар төлөвлөсөц билээ. Үйлдвэр ихээр төвлөрсөн Дархан хотын ажилчдын эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг өргөтгөх, ажилчдыг аль болохоор хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчилж үйлдвэруүдийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүулэх нь намын шийдвэрийг биелүулэх чухал алхам юм. Энэ зорилгоор 1981 оноос хойш Дархан хотын поликлиникоос нефрологи, пульмонологи, гематолог, харшил, хавдар, гэмтэл, эрүү нүүрний мэс засал, парадонтоз эмчийг мэргэжил олгох курст, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, халдвартын эмчийг мэргэжил дээшлүүлэх курст, мэдрэл, нүд, дотрын эмчийг клиник ординатурт суралцуулан төгсгөж, эмэгтэйчуүдэд зөвлөлгөө өгөх газар, цех, дотрын эмч нарыг хэсгийн системээр ажиллуулснаар эмчилгээний чанар, диспансерчлах ажил сайжирч, Улаанбаатар хотын томоохон клиникт онош тодруулах, эмчлүүлэхээр явуулах хүний тоо эрс цөөрч эмчилгээний асуудлыг шийдэх боломж сайжирлаа. Манай поликлиникт 15 мэргэжлээр 22 эмч, эмнэлгййн дунд мэргэжилтэн 42, асрагч, үйлчлэгч 6 ажилладаг. Амбулаторийн үйлчилгээтэй холбоотой ажлын цагийн алдагдлыг багасгах нь хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгохтой шууд холбоотой тул бид хэд хэдэн арга хэмжээ авч судалгаа хийж үзлээ. 1981 —1982 онд амбулаторпйн эмч нар бүгд 8—17 цагийн хооронд ажиллаж, амбулаторийн үзлэгийн төлөвлөгөөг 118,6% биелүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгийн эзлэх хувь 38,8, хөдөлмөрийн чадвар алдалтын дундаж хоног 13,1 байв. 1983 оноос орон тоондоо багтаан 2 ээлжээр ажиллаж, үйлчилгээний цагийг 8—20 цаг болгон уртасгав. Үүнд: дотрын хэсэг, шүд, цех, мэс засал, эмэггэйчүүдэд зөвлөлгөө өгөх газрын эмч нар 2 ээлжээр, нүд, чих хамар хоолойн эмч нар хоршиж 2 ээлжээр мэдрэл, халдварт, хавдар, харшлын эмч нар ээлжийн системээр ажиллаж, ажилчдад ажлын бус цагаар үйлчлэх зорилго тавин ажилласан нь ажилчдын хүсэл сонирхолд зохицсон тул ажиллагсад амархан дасч ажлын бус цагаар ирэх нь олшрон эмнэлэгт үзүүлсэн магадлагаа авах нь мэдэгдэхүйц цөөрсөн юм. Амбулаториор үйлчлүүлэгчид, үйлдвэрийн дарга, эмч нараас үйлчилгээний уртасгасан цагийн талаар нэргүй хуудсаар санал авахад үйлчлүүлэгчдийн 92,2%, уйлдвэрийн дарга нар 100%, эмч нарын 94,8% нь үр дүнтэй боллоо гэж хариуллаа. Үйлдвэрийн дарга нарын 85% нь энэ асуултад идэвхтэй оролцож өөрийн уйлдвэрийн ажлын цагийн гарздалыг тооцоод цагийн гарздал 87%, чөлөө азах 82%-иар буурлаа гэж узсэн бөгөөд үүнээс жилд 9,3 мянган хүн өдрийн ажил хэмнэх тоодоо гарч байна. Дархан хотын ихэнх үйлдвэр 24 цагаар 2—3 ээлжээр ажилладаг бөгөөд 7 хоногт үйлчлүүлэгчдийн 73,7% нь ажлын ээлжгүй цагаараа буюу ажлаа тарсны дараа ирж үзүүлсэн байв. Ажлын цагаар ирж үзүүлэгчдийн 28,5% гэнэт өвдсөн, 10,5% нь амбулаторийн цагийн хуваарь мэдээгуй, 2f,4% нь номер тэгж таарсан гэснээс өөр тодорхой шалтгаан бичээгуй байв. 1983 оноос физик биеийн тамир эмчилгээ 2 ээлжээр лаборатор 24 цагаар үйлчлэх болсон нь хөдөлмөрчдийн талархлыг зүй ёсоор хүлээж байна. Дээрх байдлаас ажиглахад 7 хоногийн даваа, мягмар гаригт илүү ачаалалтай, бямба, лхагва гаригт бага ачаалалтай байгаагаас гадна хамгийн их ачаалалтай цаг 11 — 15 цагийн хооронд байна.

Учир нь 16 цагаас ажилд гарах хүмүүс голдуу 11 —15 цагийн хооронд үзүүлдэг, гэнэт өвдсөн, цагийн хувиар мэдэхгуй хүмүүс голдуу 8—10 цагийн хооронд, давтан үзүүлэгч, эмчилгээ хийлгэх хүмүүс 15—20 цагт ирж үзүүлж байна. Ажлын ачааллаа тэнцүүлэх, давтан үзүүлэгчдийг ачаалал багатай оройн цагаар ирүүлэх зорилгоор „Эмчид үзүүлэх талон" бичиж уйлчилсэн нь үр дүнтэй байна. Уртасгасан цагаар 2 ээлжээр ажиллах нь таны амьдрал ахуй, чөлөөт цагт ямраар нөлөөлж байна гэж поликлиникийн эмч нараас асуухад 94,8% нь бүрэн боломжтой 5,2% нь дунд зэрэг гэж хариулсан байна. Хоёр ээлжийн үйлчилгээний сайн тал юу вэ гэсэн асуултад эмч нарын 87,7% нь ажилчдын цагийн гарздал багассан, 43,6% нь ажлын ачаалал багассан, 56,4% үйлчилгээний чанар, соёл сайжирсан, 48,7% нь гэрээр үйлчлэх боломж нэмэгдсэн гэж бичжээ. Эдгээрээс дүгнэхэд үйлчилгээний цагийг уртасган 2 ээлжээр ажиллах болсон нь эрүүлийг хамгаалахын эдийн засгийн үр дүнг дээшлүүлэхэд багагуй тус нэмэр болох нь дамжиггүй юм. Нөгөө талаар ажиллагчдын хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, эрүүлжүүлэх ажлыг сайжруулахад нөлөөлөх юм. Үүний тулд эмч бүр өөрсдийн ажлын үзүүлэлтийг cap бүр гарган, ажлаа дүгнэж, эмчилгээний тактик, диспансерчлах арга барилыг сайжруулах нь чухал.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 309
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК