Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
“Хий, шар, бадган-мембрант байгууламж” шинэ санааны гүн ухааны зарим асуудал
( Лекц )

М.Амбага, Ш.Саранцэцэг

Ардын Эмнэлгийн Хүрээлэн

 
Абстракт

In the result of using of Methodological approach "Inner essence, substance-various external properties-abstract notion" we came to conclusion that in the of Mongolian Traditional Medicine (MTM) under the abstract notion "Shar" summarized and symbolized the existence of Substance on Human organism which enable to produce Hot, Light, Acute characteristics-external properties, this according to Oriental philosophy (O.Phil) is formed in during of function of abstract element "fire". We reveal that the role of Such Substance on Human body can play heatenergy-generating alpha state of Membrane structure (MS). The abstract notion "badgan" summarized the existence of Substance on Human organism, which enable to create Heavy, Cold characteristics-external properties, this according to O.Phil formed in the result of function of abstract elements "water and earth".

We conclude that the role of Such substance can play energygenerating, energyacccumulating solid betta state of MS. As regard to abstract notion "Hii, it symbolized and showed the existence of Substanse on human organism which enable to create Light, Mobile cnaracteristics-external properties, this according to O.Phil formed in the result of function of Abstract element Hii.We can say that the role of Such substrance can play excitable Gamma state of MS pp.32-38 References 9

Дорно дахины анагаах ухааны судар, номонд тааралддаг гал, ус, шороо, хий, огторгуй таван махбод, халуун, хүйтэн, хүнд, хөнгөн билэг чанар, хий, шар, бадган зэрэг илэрхийллийн дотроос аль нь ажиглан судлагч хүний мэдэрч, тулж танин мэдэхүйгээр илрэн бий болсон, аль нь сэтгэж танин мэдэхүйн хүрээнд үүссэн зүйлүүд вэ? Ямар бодитой материаллаг, субстанцлаг зүйл хүний санаа зоргоос үл хамааран, далдлаг оршихдоо ийм гадаад шинж чанаруудыг нөхцөлдүүлэн, хийсвэрлэгдэж томъёологдохдоо ойлголт, ухагдахуун гарахад хүргэсэн бэ? гэсэн зарчмын чухал асуудлууд тавигддаг .

Гэтэл гадаад дотоодын зарим судлаачдын дунд эдгээр өөр хоорондоо ялгаатай зүйлүүдийг адилтган ижилсүүлж үзэх юм уу?, эсвэл тэдгээрийг хооронд нь хэт салган тасалж, бие биеэсээ хамаарсан нэгдмэл байдлыг нь алдагдуулан тайлбарлаж, хий, шар, бадган (ХШБ), таван махбодын онол, билэг чанар, гадаад олон шинж чанарыг нөхцөлдүүлсэн бодит материаллаг зүйлийг судлан тогтоох ажлын ач холбогдлыг бууруулан, "субстанцлаг, материаллаг зүйл-билэг чанар ухагдахуун" гэсэн танин мэдэхүйн шатлалын дагууд гарч ирдэг нэг гол хүчин зүйлийн талаархи судалгааг орхигдуулах хандлага илэрч байна.

Угтаа бол хүн төрөлхтөн олон арван үзэгдэл юмс дээр ажиглалт хийх явахдаа тэдгээрт халуун, хурц, хүйтэн, мохдог, нойтон, хуурай, хүнд, хөнгөн зэрэг гадаад шинж чанар байгааг мэдэрч танин мэдрэхүйгээрээ илрүүлэн, түүнээсээ хөөж халуун, хурцын цаана гал, нойтон, хүйтний цаана ус, хүнд, мохдогийн цаана шороо, хөнгөн хөлбөрөнхийн цаана хийтэй төстэй гэж хэлж болохуйц шинж чанарыг үүсгэдэг материаллаг субстанци байна гэсэн оюуны дүгнэлтэнд хүрч, гал, ус, шороо, хий, огторгуй, махбод гэсэн хийсвэр томъёоллыг гаргажээ.

Энэ дагуу авч үззх юм бол гал хэмээн томъёолдог анхдагч махбодийн үүсгэдэг халуун, хурц зэрэг шинж чанаруудтай адил шинж чанарыг хүний биед үүсгэх чадавхитай субстанцийн оролцоотойгоор явагдах эрүүл, эмгэг бүх үзэгдлийг "шар" хэмээх хийсвэр ухагдахууны дор ус, шороо гэж илэрхийлдэг анхдагч махбодын үүсгэдэг хүнд, хүйтэн, мохдог шинж чанаруудтай адил шинж чанарыг үүсгэдэг субстанцийн оролцоотойгоор бий болдог эрүүл, эмгэг бүх үзэгдлийг "бадган" хэмээх хийсвэр ухагдахуун дор, хий хэмээн томъёолдог анхдагч махбодийн үүсгэдэг хөнгөн, хөлбөрөнхий шинж чанаруудтай адил шинж чанарыг үүсгэдэг субстанцийн оролцоотойгоор явагддаг эрүүл,"эмгэг бүх үззгдлийг" хий хэмээх хийсвэр ухагдахууны дор базан, нэгтгэн илэрхийлжээ гэж үзэж болох юм.

Эндээс хөөн бодож үзэх юм бол хүн, амьтны биед хий, шар, бадган гэсэн хийсвэр ухагдахууны дотоод мөн чанар болсон гурван Tom субстанцид хамаарагдах харилцан эсрэг,харилцан уялдаат, харилцан шилжимтгий чанартай хэсгүүд оршин тогтнож байна гэсэн төсөөлөл аяндаа гарч ирэх ба тэдгээрийн онцлог нь:      

а/ Энэ гурван субстанцийн оролцоогүйгээр үүсдэг эрүүл бүтэц, үйл ажиллагаа, зохицуулга гэж үгүй
б/ Энэ гурван субстанцид нөлөөлдөгтүй гадаад,дотоод хүчин зүйлс, эм засал, идээ ундаа, цаг улирал, нас, хүйс, овор төрх, амьдралын дэг маяг гэж үгүй.
в/ Хүний биед үнэхээр ийм гурван субстанци гэж хэлж болохуйц материаллаг зүйл оршин тогтнож, гадаад орчны мэдээллийг хүлээн авч, хариу урвал, энерги бодисын солилцоо гүйцэтггэн, биеийн өсөлт үржилтийг хангаж, эвчний үед өөрчлөгдөн эм засал, эмчилгээний дор эргэн сэргээгдэж, хэвийн болж байгаагийн гадаад илрэлийг "билиг чанар" гэсэн ойлголтоор харуулдаг гэж үзэж болох талтай.

Бид харьцуулсан судалгаа явуулсны үндсэн дээр нэг талаас гал, ус, шороо, хий зэрэг махбодоор хийсвэрлэгдэн томъёологдсон субстанцийн бий болгодог халуун, хүйтэн, хүнд, хөнгөн,хөлбөрөнхий зэрэг шинж чанарыг хүний биед үүсгэх чадавхитай, нөгөө талаас ХШБ гэсэн гурвалсан ухагдахуунаар хийсвэрлэгдэн томъёологдохдоо амьд, амьгүй байгалийн ялгааг харуулж чадахуйц бүтэц бол биемахбодын мембрант байгууламж, түүний гурван төлөв болох тухай дүгнэлтэнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл халуун, хүйтэн, хөнгөн, хүнд, нойтон, хуурай зэрэг билэг чанар, гадаад шинж чанарууд нь мэдэрч танин мэдэхүйн хүрээнд илрэн илэрхийлэгдсэн, таван махбод, хий,шар, бадганы холбогдолтой илэрхийлүүд нь мэдэрч, хүртэж таний мэдсэн зүйлээ сэтгэлгээний өвөрмөц объектод хувиргах замаар бий болгосон онол, ухагдахууны чанартай зүйлүүд бөгөөд эдгээр онол, ухагдахуун, гадаад шинж чанаруудыг нехцөлдүүлдэг гол материаллаг,бодит зүйл нь биемахбодын мембрант байгууламж, түүний гурван төлөв болохыг илрүүлсэн юм. Хий, шар, бадганы онол, таван махбодын онолыг нөхцөлдүүлсэн гол бодитой материаллаг, субстанцлаг зүйлийн талаархи "хий, шар,бадган-мембрант байгууламж" шинэ санааг урьд өмнө бичин, илэрхийлж байснаасаа  арай өөрөөр баяжуулан үзүүлбэл:

Нэгдүгээрт: Зүрх, тархи, булчин мэдрэл, дотоод шүүрлийн булчирхай зэрэг сэрэмтгий "эд, эсийн мембрант байгууламжид (МБ) шингэн-кристалл чанартай дундаж гамма төлөв давамгайлах үед үйлийн потенциал үүсэлтэнд оролцдог бүх төрлийн уураг, фермент рецептор, гормон, медиатор, ион, ионы сувгийн хэсгүүд нь МБ-ийн уг төлвийн хүрээнд өөр хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэгэн хэлбэршилт байдлыг нэг зэрэг үзүүлэх боломжоор хангагдсаны үр дүнд сэрлийн процесс эсийн бичил түвшинд сэдээгдсэний илрэл нь хүний биеийн гадна талд сэрэмтгий, хөдлөнги, хөнгөн, шилжимтгий зэрэг шинж чанаруудаар илэрдгийг МУАҮ-д хий хэмээх хийсвэр махбодын хөнгөн, хөлбөрөнхий шинж чанаруудтай адилтган, "лүн" хэмээх ойлголт, ухагдахуун, нэршлийн дор базан илэрхийлжээ гэж хэлж болох юм.Мембраны гамма дундаж төлвөөр заавал дамжин дээрхи зохицуулгын бүх хүчин зүйлсийн оролцоотойгоор илэрдэг үйлийн-потенциалын сэдээгдэлт, деполяризаци-реполяризацийн үзэгдэл алдагдаж, сэрэл үүсэлт, дамжуулалт хэт идэвхижих юм уу, хэт дарангуйлагдах нь хий өвчин, түүний арвидалт, хорогдолтын тухай МУАУ-ы онолтой нийцнэ.

Хоёрдугаарт: Бүх эд, эс, ялангуяа дулааны знерги нийлэгжүүлэх чадавхитай эсэд мембраны шингэн альфа төлвийн харьцангуй давамгайлал сэдээгдэх үед бодис энергийн солилцоо, дулаан үүсэлтэнд оролцдог бүх төрлийн биологийн идэвхит бодис, фермент, гормон, рецептор, медиаторууд нь уг төлвийн зохицуулгын дор харилцан үйлчлэлцэлд орж, интеграцичлагдан, нэг хэлбэршилт, нэг чиглэлт, тогтолцоот үйл ажиллагааг нэг зэрэг гүйцэтгэх боломжийг эсийн бичил түвшинд бий болгосноор дулаан үүсэлтийг хурдасган, сэрлийн процессийн өдөөгдөлтийг эрчимжүүлж, эрүүл,эмгэг хүчин зүйлсийн үйлдлийг мэдрэх чадварыг дээшлүүлсний гадаад шинж чанарууд нь биеийн халуун нэмэгдэх, үйл ажиллагааны эрчим ихэссэн байдлаар тусгагддагийг дорно дахины гүн ухаантнууд мэдэрч танин мэдэхүйгээрээ илрүүлэн, гал хэмээх хийсвэр махбодын халуун хурц шинж чанаруудтай адилтгаж, "шар" гэсэн ойлголт, ухагдахуун, нэршлийн дор базан илэрхийлсэн байна. Мембраны альфа төлвөөр зайлшгүй дамжин, дээр дурьдсан биологийн идэвхит бодис, зохицуулгын бүх хүчин зүйлсийн оролцоотойгоор бий болдог дулааны энерги үүсэлт, биемахбодын үйл ажиллагааны идэвхижилт алдагдан, хэт эрчимжсэн болон хэт дарангуйлагдсан үзэгдэл илрэх нь шарын өвчний хэт арвидалт, хэт хорогдолтын талаархи МУАУ-ы ойлголттой тохирдог .

Гуравдугаарт: Бүх эд, эсийн ялангуяа митохондри зэрэг энерги нийлэгжүүлэх чадавхитай эсийн доторхи хэсгүүд болон эсийн хуваагдал, нөхөн төлжилтийг хангадаг бүтцийн хэсгүүд (бөөмийн аппарат)-ийн мембран дээр хатуу бетта төлвийн давамгайлал сэдээгдэх үед АТФ үүсэлт, ДНХ, РНХ, уургийн нийлэгжилтэнд оролцдог биологийн идэвхит бодис, гормон, рецептор, фермент, гормон, мессөнджерууд уг төлвийн бүтэц-зохицуулгын хүрээнд нягт харилцан үйлчлэлд орж, интеграцчилагдан, нэгэн чиглэлт тогтолцоот үйл ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжоор хангагдсаны гадаад илрэл нь энерги нөөцлөгдөн хуримтлагдах, биеийн жин нэмэгдэх, дулаан үүсэлт хязгаарлагдах, сэрлийн процесс удаашрах, эрүүл,эмгэг хүчин зүйлсийн үйлдлийг мэдрэн хүлээн авах чадвар сулрах, нийт эсийн үйл ажиллагааны идэвхи дарангуйлагдсан байдлыг үзүүлдгийг МУАУ-д ус, шороо хэмээх хийсвэр махбодын хүнд,хүйтэн, мохдог шинж чанаруудтай адилтган, "бадган" гэсэн ойлголт, ухагдахуун, нэршлийн дор зангидан илэрхийлжээ гэж үзэж болох юм .Мембраны хатуу бетта төлвөөр дамжигдан, дээр нэрлэгдсэн биологийн идэвхит бодис, уураг, фермент, рецептор, медиаторын оролцоотойгоор явагддаг эсийн хуваагдал, нөхөн төлжилт, энерги нөөцлөлт, АТФ нийлэгжилтийн үйл ажиллагаанд алдагдал илэрч, хэт идэвхижих юм уу? хэт дарангуйлагдах байдал илрэх нь бадган өвчний арвидалт, хорогдолтын талаархи МУАУ-ы онолтой тохирч байгаа нь ажиглагддаг. Өөрөөр хэлбэл мембран нь хүн, амьтны биед харьцангуй том бүтцийн хэлбэрээр оршихдоо зөвхөн төлвөө өөрчлөх замаар нэг тохиолдолд дарангуйлагчийн (альфа), нөгөө тохиолдолд дарангуйлагчийн (бетта) гурав дахь тохиолдолд тзнцвэржүүлэгчийн (гамма) үүргийг дээр дурьдсан бүх биологийн идэвхит бодис, хүчин зүйлсийн хувьд эсийн түвшинд гүйцэтгэдгийг МУАУ-д хий, шар, бадганы онол, ухагдахуунаар илэрхийлжээ гэж хэлж болох юм. Энд "хий, шар, бадган-мембрант байгууламж" шинэ санаа дэвшүүлсэн нь мембран гэсэн гоц гойд зүйлийг гаргаж тавиад, түүнийг эд,эсээс хийгээд фермент, уураг, медиатор, гормон, рецептор зэрэг зохицуулгын бусад хүчин зүйлүүдээс салгасан хэрэг огт бус бөгөөд харин ч биемахбодын үйл ажиллагааны бүх хэлбэрүүд эсийн түвшинд явагдах үед дээрх;4 хүчин зүйлс нь "гүйцэтгэгч-хөдөлгөгчийн" үүрэг гүйцэтгэн, мембраны гурван төлөв нь тэдгээр харьцангуй саланги чанартай хүчин зүйлсийг бүтэц-үйл ажиллагааны хувьд нэгэн хэлбэршилт-интеграцичилсан байдалд оруулан зохицуулдаг гэсэн байдлаар "эс", "мембран" ,ифермент,уураг, медиатор, гормон, мессенджерийн тогтолцоо" гэсэн гурван гол зангилгаа зүйлсийг харилцан уялдаа холбоон дунд нь тэнцвэртэйгээр авч үзсэнээрээ ихээхэн онцлог талтай юм. Мембрант байгууламж ийм хүчтэй зохицуулагчийн үүргийг альфа, бетта, гамма гурван төлвөөрөө дамжүулан үзүүлдгийн энгийн баталгаа нь фермент, рецептор, уураг, медиатор, гормон, мессенджер, биологийн идэвхит бодисууд тоо, шинж чанарын хувьд ямар ч хувиралт. өөрчлөлтөнд өртөөгүй үед МБ дээр зөвхөн "Mode i, 2, 3 гэсэн бүтэц-үйл ажиллаганы гурван салангид төлөв-нээгдсэн, хаагдсан, идэвхгүйжсэн гурван хувилбарт байдал" үүсэх нь дээр дурьдсан биологийн идэвхит бодисуудын үйл ажиллагааны эрчмийг хүчтэй идэвхжсэн юм уу? хүчтэй дарангуйлагдсан гэсэн харилцан эсрэг тэсрэг чанартай хэлбэрт оруулдаг үзэгдэл юм .

Ийнхүү амьд биемахбодийн түүхэн хөгжлийн явцад эсийн хуваагдал, ДНХ, РНХ, уургийн нийлэгжилт, энергийн солилцоо, АТФ - дулаан үүсэлт, сэрэл-саатлын процөссод оролцдог олон тооны биологийн идэвхт бодис, фермент, уураг, рецептор, медиатор зэрэг анхдагч элементийн чанартай зүйлүүд мембран хэмээх өвөрмөц зохицуулагч буюу түгээмэл чанартай анхдагч элементийн түвшинд өвөрмөц харилцан үйлчлэл, тоо, чанар, харьцааны өөрчлөлтөнд орж , интеграцчилагдан, тогтолцоот байдлыг үүсгэж, бие махбодын эрүүл оршин тогтнохуйн үндсийг бүрэн хангасан үйл ажиллагааг гүйцэтггэдэг зүй тогтолтой болсныг дорно дахины гүн ухаантнууд гадаад олон шинжүүдээр нь танин мэдэж түүнээс дотоод мөн чанар руу нь хөөн хийсвэрлэх замаар таван махбод, хий, шар, бадганы онолыг гаргажээ гэж хэлж болох юм.

Ном зүй

1.Амбага.М. (1994) Хий, шар, бадганы онол ба мембрант байгууламж, Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол, УБ, 301 х.
2. Амбага.М., Саранцэцэг.Б. (1995) \"Хий, шар, бадган-мембрант байгууламж\", УБ, 78 х.
3. Х.Тумбаа хөрвүүлсэн (1991) Анагаах ухааны дөрвөн үндэс, УБ, 735 х.
4. Ред.Д.Дагвадорж, (1995) Гүн ухааны товчоо, 182 х.
5. Крепс.Е.М. (1981) Липиды клеточных мембран, Л.Наука,340 е.
6. Под.ред.Б.Ткаченко, (1994) Основы физиологии человека, 1 том, Санкт-Петербург, 567 с.
7. Харкевич.ДА, (1993) Фармакология, М,Медицина,544 с.
8. Урманцев.Ю.К,(1988) Общая теория систем и проблемы биологической эволюции, в кн: Диалектика познания сложных систем, Мысль, с 155-172
9. Pasternak.C.A., (1985) Ceil Surfaces., Interdisciplinary Science Reviews, v. 10.nо 1, p 42-56
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 649
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК