Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1995, 4(93)
Шохойн жонш, түүний бүтэц, найрлага
( Лекц )

Т.Ганбаатар, Л.Мягмар

Геологи, Эрдэс Баялагийн Хүрээлэн, Анагаах Ухааны Их Сургууль 

 
Абстракт

The island spar (calcidum, in Tibet-po Jongshi), which had been used traditional medicine, is called according to the contemporary classification of mineralogy as island spar. The result of our analyses shows that the calcidum is rich in CaO (towards 92 %) and calcidum has high content of MnO (towards22,4 %). pp. 40-41 References.8

 

Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд ургамал, амьтан, эрдсийн гаралтай байгалийн түүхий эдийг эмэнд өргөн хэрэглэж ирсэн билээ.  Эдгээрийн дотроос эрдсийн гаралтай эмт бодисын нилээд түгээмэл төрөл болох жоншны зарим зүйлд бид судалгаа хийлээ. "ЖОНШ" гэдэг нь "эмт чулуу" гэсэн түвд үгнээс гаралтай бөгөөд түвд, монгол эмнэлгийн эх судруудад эр, эм, саармаг (манин), охин, хөвгүүн гэсэн 5 зүйл болгон эмийн жоронд хэрэглэж ирснээс, эр жонш буюу шохойн жонш (түвдээр-по  жонш)-ийг хамгийн сайн чанартайд тоодог байжээ.

Манай ууган оточ Ханчин-чойжил-Лувсанданзанжанцангийн "Язгуур үндсийн тайлбар" сударт ,Хичнээн дахин хагалавч дөрвөлжин хэлбэрээр хагардаг, молор лугаа адил хатуу хүнд, шил мэт тунгалаг төрөл хамгийн эрхэм сайн хийгээд, өөхөн чулуу адил нь чанараар муу...) гэж тэмдэглэгдсэн бол Жамбалдорж "Анагаах үйлдэх аршааны таван шимийг эндүүрэлгүй танин барих толь, асар үзэсгэлэнт нүдний чимэг..." бүтээлд жоншийг "Чулууны шим", "Орчлонгийн шимийн хураангуй", "Бодь сэтгэлийн цагаан" гэсэн онч нэрээр уламжлалт эмнэлэгт хэрэглэдэгийг дурьдаад, төрөл зүйл бүрийн шинж төрх, эрдэм чадлыг бичиж, зурж дүрсэлсэн байдаг. Бид судар бичигт тэмдэглэгдэж үлдсэн монгол орны болон шинээр олдсон шохойн жонш бүхий газруудаар ажиглалт хийж, микроскоп, рентген бүтцийи шинжилгээ, эрдэс төрүүлэгч эх уусгамлын оромыг ажиглах, дулааны нөлөөлөлд үзүүлэх чанар хийгээд хими, солонгон задлалын зэрэг эрдэс судлалын орчин үеийн аргаар судалгааг явууллаа. Микроскоп, рентген бүтэц,дулаан "ромбоэдр" хэлбэрээр төгсгөлгүй хуваагддаг, шохойлог тунамал бөгөөд галт уулын хүрмэн чулуулагуудын дотор бага зэргийн дулааны горимд (146-164 хэмд) царцаж талст хэлбэрээр үүссэн бараг цэвэр "КАЛЬЦИТ"-ын төрлийн эрдэс болох нь тогтоогдлоо.Химийн нарийвчилсан шинжилгээгээр газар бүрээс авсан     дээжийн найрлага, нүүрс хүчлийн кальцийн нийт хэмжээ 92,5 %, цахиурын исэл / SiO2 /-0,89, магнийн/ МgО /-0,37, манганийн • /МnО /-0,6 % болон төмөр, хөнгөн цагаан, кали, фосфор зэрэг ислүүд үлдсэн хувийг эзлэж байв.

Харин солонгон задлалын шинжилгээгэр шохойн жоншны найрлаганд титан-0,002, манганий-0,02, хром-0,001, никель-0,00016, кобальт-0,0005, ванадий-0,001, молибден-0,0001, зэс-0,001, хар тугалга, цайр, цагаан тугалга-0,002, барий-0,01, цирконий-0,005, мөнгө-0,00001 хувиар байгаа нь тогтоогдов.

Энэ судалгааны үзүүлэлтээс дүгнэлт хийхэд:

Уламжлалт анагаах ухааны судруудад эр жонш хэмээн нэрлэдэг эрдэс нь эрдэс судлалын орчин үеийн ангилалаар карбонатуудын ангийн кальцит-арагонитын бүлгийн эрдэс болох исланд жонш юм.

Уг эрдэс байгаль дээр ихэвчлэн тунгалаг өнгөтэй тохиолдох боловч агуулагдаж байгаа хольц элементээс хамаарч шаравтар, ягаан, хөхөвтөр туяатай байна.

Судалгаанд хамрагдсан шохойн жонш нь шохойн чулуу болон галт уулын хүрмэнд, гэсэн 2 нөхцөлд үүссэн бөгөөд хүрмэнд үүссэн шохойн жоншны найрлаганд манганийн хэмжээ илүү байгаа нь ажиглагдлаа. 

Ном зүй

1. Баавгай Ч. Болдсайхан Б. (1990). Монголын уламжлалт анагаах ухаан. Улаанбаатар. х 175-176.
2. Бетехетин А.Г. (1961). Курс минерология. Госгеотехиздат. М. с 34-39
3. Ганбаатар Т.Оюунчимэг Н.(1993).Монголын уламжлапт эмнэлэгт хэрэглэдэг зарим эрдэс. ЭША-ын тайлан. Улаанбаатар
4 Костов. И. (1971). Минерлогия мира. М. с 96-99
5. Жамбалдорж. XIX зуун. Анагаах үйлдэх аршааны таван шимийг эндүүрэлгүй танин барих толь, асар үзэсгэлэнт нүдний чимэг. х 42-43
6. Лувсанчүлтэм. XIX зуун. Шороо, чулуун эмийн зүйл. х 24-26
7. Хайдав Ц. Шерхан О. (1975). Монгол ардын эмнэлэгт хэрэглэж байсан зарим эрдэс. Улаанбаатар. х 112-114
8. Ханчин-Чойжил-Лувсанданзанжанцан. XVII зуун. Язгуур үндсийн тайлбар. х 43-45

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1440
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК