Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Эх нялхсын үлгэр жишээ „загвар " байгууллага, хамтын гэрээт ажлын дүн
( Түүх )

Анагаах ухааны дэд эрдэмтэн  МО. ШАГДАРСҮРЭН

 

Эх нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламжийн удирдлага, зохион байгуулалт, арга зүйг боловсронгуй болгож төгөлдөржүүлэх, тохиромжтой хэлбэрийг судалж тогтоох асуудал манай орны социалист эрүүлийг хамгаалахын хөгжлийн өнөөгийн шатны чухал зорилт болж байна. Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн 1978—1980 онд өөрийн түшиц бааз эмнэлгүүдтэй хамтран эх, хүүхдийн эрүүл мэндэд тавих хяналтыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулахын тулд Улаанбаатар хотын III амаржих газрын үйлчлэх хүрээнээс Найрамдалын район, Сүхбаатарын районы хүүхдийн хэсгийн 8-р салбар, Дархан хотын эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн зарим хэсгийн уйлчлэх хүрээ, Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Хужирт. суманд 12 мянга гаруй 15-аас дээш насны эмэгтэйчүүд, 16 хуртэлх насны хуүхдэд эрүул мэндийн урьдчилан сэргийлэх зориудын үзлэг явуулж эх, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг тогтоон, өвчтэй хүмүүсийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг дэвсгэр нутгийн эмнэлгийн байгууллагад хариуцуулан явуулав. Хүрээлэнгийн түшиц бааз хүүхдийн нэгдсэн II эмнэлгийн хэсгийн 8 дугаар салбар, Дархан хотын хүүхдийн 11 хэсэг, Арвайхээр хотын 1 хэсгийн үйлчлэх хүрээнд 3000 шахам айл өрхийн 8000 хүүхдэд, хүүхдийг өрх гэрээр диспансерчлах арга ажиллагааг нэвтрүүлж байна. Эрүулийг хамгаалах Яам, Улаанбаатар, Дархан хот, Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газар эх нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин, эмнэлгийн багаж аппарат, тоног төхөөрөмжөөр хангах талаар онцгойлон анхаарч ирлээ. 1979—1984 онд эх нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллагаас 125 эмчийг гадаад, дотоодын мэргэжпл дээшлүүлэх курст суралцуулж, 1,2 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, 20 гаруй автомашин хувиарлан олгосон байна. Эх нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд Улаанбаатар, Дархан хот, Өвөрхангай аймгийн намын хороо, АДХ-ын гуйцэтгэх захиргаа бодитой туслалцаа үзүүлж ирлээ. Эх нялхсын үлгэр жишээ „загвар" газруудад Улаанбаатар хотын АДХ-ын гуйцэтгэх захиагаа өнгөрсөн онуудад 2 сая шахам төгрөг, Дархан хотын үйлдвэр албан газрууд, эх нялхсын байгууллагыг шифлэн авч үлгэр жишээ материаллаг баазтай болгох хөдөлгөөн өрнүүлж байгаагийн дотор мах комбинат, керамзитын завод, царууц тоосго шохойн завод зэрэг аж ахуйн газар, хүүхдийн хэсгийн нэгдсэн барилга барьж, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа 1,2 сая төгрөгийн хөрөнгө олгосон байна. Өвөрхангай аймгийн барилга угсралтын контор, Усны аж ахуйг удирдах газраас хүүхдийн загвар хэсэгт байр олгож, өөрсдийн хөрөнгөөр барилга сантехникийн засвар тохижуулалт хийсэн байна. Зүүнбаян улаан сумын „Цацрал" нэгдэл сумын жирэмсэн ба нялх биетэй эхчүүдийн амрах байр, Бат-Өлзийт сумын „Бат зам„ нэгдэл, „Орхон" бригадын бага эмчийн салбарыг тохижуулахад бодитой туслалцаа үзүүлжээ.

Эх нялхсын үлгэр жишээ „загзар" байгууллага байгуулах ажилд 1979 онд манай орон даяар олон улсын хүүхдийн жилийг зохион явуулсан МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, 1979 онд „Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай" тогтоол гаргаж, уг тогтоолын заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, хотын намын хороодын ээлжит бугд хурлаар 1980 онд „Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажил бух нийтийн үйл хэрэг" асуудал хэлэлцэж, нам олон нийт, аж ахуй соёлын байгууллагаас эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар 1981 — 1985 онд гүйцэтгэх ажлын нэгдсэн төлөвлөгөө батлан мөрдүүлсэн, МАХН-ыи XVIII их хурлаас VII таван жилд нийт жирэмсэн эмэгтэйчүүд бага насны хүүхдийг диспансерийн хяналтанд бурэн хамруулах зорилт дэвшүүлсэн, орон даяар 1983—1984 оныг сурагчийн жил болгосон, 1984 онд болсон эх, нялхсыг хамгаалахын тэргүүний ажилтны улсын зөвлөлгөөн угтсан ажил зэрэг нь эх нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллага байгуулах ажилд бодитой хүчин зүйл боллоо.

Эрүүлийг хамгаалах Яамны коллеги 1981 онд эх нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллагын ажлын явцыг авч хэлэлцээд, эх нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллагын ажлыг эрчимжуүлэх тухай 132 дугаар тушаал гаргаж уг тушаалын заалтын дагуу Эх, нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, холбогдох аймаг, хотын эрүүлийг хамгаалах газартай 1931—1933 онд эх нялхсын үлгэр жишээ „Загвар" байгууллагын асуудлаар хамтран ажиллах талаар хамтын гэрээ байгуулж Эрүүлийг хамгаалал Яам, холбогдох аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаагаар батлуулж хэрэгжүүлэв.

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захиргаа, нам, олон нийтийн байгууллага, сектор, тасгууд, хамт олон эх нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллагуудын үйл ажиллагааг бо-ловсронгуй болгож сайжруулахад өөрөөсөө шалтгаалах бодитой туслалцааг үзуүлж байна. Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эх нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллагын ажилд туслах гурван жилийн төлөвлөгөө гаргаж, эх нялхсын үлгэр- жишээ „загвар" байгууллагын ажлын байдлын талаар намын үүр, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сектор, тасгуудад тодорхой заалт өгөв.

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн эх нялхсын үлгэр жишээ „загвар' байгууллагын ажиллагаанд зориулан 1978—1983 онд хэд хэдэн заавар боловсруулан практикт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав.

Өнгөрсөн хугацаанд эх нялхсын үлгэр жишээ .,загзар" байгууллага болох газруудад эх нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламжийн цар хүрээ өргөжин, хүртээмж, чанар сайжирснаар жирэмсэн эмэгтэйчүүдийн илүү өртөмтгий байдалд онооны үнэлгээ өгөх, онцгой хяналт тогтоох, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ өргөжин, жирэмсний эрүүл мэндийн потенциал, индекс дээшиллээ.

Хүүхдийн эмнэлгийн байгууллагад бага насны хүүхдийг диспансерчлах арга ажиллагаа боловсронгуй болж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ өргөжин, эмнэлэг үйлчилгээнд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах арга барил нэвтэрч байна. Тухайлбал, III амаржих газарт жирэмснийг эхний 3 сард хяналтанд авах нь 1977 онд 40% байсан бол 1983 онд 54%, нэг жирэмсэн зөвлөлгөөнд дунджаар 5—6 удаа хамрагдаж байсан . бол 9—12 удаа болж жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн индекс 50 хувь болж нэмэгдлээ.

Нялхсын эндэгдэл 1977 онд хүүхдийн нэгдсэн II эмнэлэгт 89,1 промиль байсан бол 1983 онд 75,1 промиль, энэ үзүүлэлт тухайн хугацаанд Дархан хотын хүүхдийн эмнэлэгт (112,9; 89,4), Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт (99,5; 51,6), Хужирт сумын сум дундын эмнэлгийн хүүхдийн тасагт (92,0; 84,0) болж тус тус буурлаа.

Дүгнэлт:

1,  Эх нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллага байгуулах, хамтын гэрээт ажил нь эх нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламжийн удирдлага, зохион байгуулалт, арга зүйг боловсронгуй бэлгэх, урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээний ажлыг чанаржуулах, эх, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх, өвчлөл эндэгдлийг бууруулахад бодитой нөлөөлөх чухал хүчин зүйл боллоо.

2,  Улаанбаатар хот, Сүхбаатар, Найрамдалын район, Дарханхот, Өвөрхангай аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, эх, нялхсын үлгэр жишээ „загвар" байгууллага болох газруудын эмч мэргэжилтний мэдлэг, мэргэжил, ажлын хариудлага, сахилга батыг дээшлүүлэх, орчныг тохижуулах, эмнэлэг үйлчилгээний материаллаг баазыг бэхжүүлэхэд бодитой туслалцаа үзүүллээ.

.3. Эрүүлийг хамгаалах Яам, Улаанбаатар, Дархан хот, Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газар, эдгээр байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тэргүүн туршлагыг нийтийн хүртээл болгох, мэргэжлийн боловсон хүчин, эмнэлгийн багаж аппарат, тоног төхөөрөмж, эм хэрэглэлээр хангахад зориуд анхаарч, бодитой туслалцаа үзүүлсний үр дүнд эх нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар, соёлын түвшин дээшиллээ.

4. Эх нялхсын улгэр жишээ „загвар" байгууллага байгуулах ажлын үр дүнд Улаанбаатар хотын III амаржих газрын эмэгтэйчүүдэд зөвлөлтөө өгөх газар, хүүхдийн нэгдсэн II эмнэлгийн реабллитац, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг, хүүхдийн хэсгийн 8-р салбар, Дархан хотын хүүхдийн больниц, хүүхдийн амбулаторийн эрүүл хүүхдэд зөвлөлгөө өтөх ба урьдчилан сэргийлэх тарилгын кабинет, Хужирт сумын сум дундын эмнэлгийн эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх тазар, Зүүнбаян-Улаан сумын жирэмсэн ба нялх биетэй эхчүүдийн амрах байр, Бат-Өлзийт сумын Орхон бригадын бага эмчийн салбар зэрэг эх нялхсын үлгэр жишээ ажиллагаатай цэг салбар бий боллоо.

5. Цаашид Эрүүлийг хамгаалах Яам, түүний харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн эх нялхсын байгууллагад заавал нэвтрүүлэх тэргүүн туршлага, эрдэм шинжилгээнкй байгууллагаас практикт нэвтрүүлэх тэргүүн туршлага, аргачлал, заавар, зөвлөмж болон тэргүүний ажиллагаатай байгууллага, цэг салбар, эмч ажилтны тэргүүн туршлагыг нийтийн хүртээл болгох ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 451
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК