Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Нийт хүн амыг диспансерчлах ажлын зохион байгуулалтын зарим асуудалд
( Түүх )

Анагаах ухааны дэд эрдэмтэн Л, БУДЖАВ

 
 

Нийт хүн амыг диспансерчлах ажилд аажмаар шилжих нь социалист эрүүлийг хамгаалахын урт хугацааны программын дагуу хэрэгжих боломжтой юм. Ийм программ боловсруулан хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг далайцтай хийх шаардлагатай. Социалист орнуудын баялаг туршлага хүн амыг нийтээр нь диспансерчлах ажлыг хийж болохыг нотлон харууллаа. Одоо энэ ажлыг ямар замаар хэдий хугацаанд хийж гүйцэтгэх, материал санхүү, боловсон хүчний хангамж хэр зэрэг шаардагдах, зохион байгуулалтын урьдчилсан нөхцөл бүрдүүлэх, энэ ажлыг хийх эмнэлэг ариун цэврийн албадын байдал зэрэг „асуудлыг шийдвэрлэх явдал чухал болоод байна. Социалист орнууд ЭЗХТЗ-ийн байнгын комиссын хүрээнд хүн амыг нийтээр нь диспансерчлах сэдвээр нэр томьёог цэгцлэх, диспансерчлалын үе шатыг зөв тогтоох, урьдчилан сэргийлэх үзлэг бэлон диспансерчлалын нийгэм, эдийн засаг, эмнэлгийн үр ашгийг судлах, үнэлэх зэргийг голлон анхаарч байна. Нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, эмнэлгийн үйл ажиллагаа тусламжийн үнэлэлт, дүгнэлт гаргах, диспансерчлалын талаар эмнэлгийн ажилтны ойлголтыг тогтоох зэрэгт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж байна. Зарим судалгаагаар хүн амын диспансерчлалын талаарх эмнэлгийн ажилтан нарын мэдлэгийн хэмжээ зохих түвшинд хүрээгүй байгаа нь нотлогдсон байна. Үүнд ажлын зохион байгуулалтын сул тал, эмнэлгийн байгууллагаас явуулж буй ажлын үр дүн хангалтгүй, материаллаг бааз, боловсон хүчний хүрэлцээ муу зэрэг бусад объектиз болон субьектив шалтгаанууд нөлөөлж байна гэж үзжээ. Социалист орнууд нийт хүн амыг диспансерчлах ажлыг намынхаа программд тусган нам, улс, олон нийтийн байгууллагын идэвхтэй оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Санхүү эдийн засаг, боловсон хүчний нөөц хангалттай биш байгаа одоогийн нөхцөлд нийт хүн амыг диспансерчлах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлогыг баримталж байна. Юуны өмнө хүн амын ямар хэсгийг диспансерчлах, урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох, нөхөн сэргээх арга хэмжээний зохион байгуулалтыг тогтоох нь чухал. ЗХУ-д юуны өмнө хэсгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, нэг хэсэгт ногдох хүн амыг цөөлөх, хэсгийн эмчийн мэдлэг чадварыг сайжруулах, багаж төхөөрөмжөер хангах, ажлын хурээг өргөтгөх, диспансерийн ажлын цагийг уртасгаж долоо хоногт 3 цаг байхаар;тогтоох, нэгдсэн төлөвлөгөө графикаар ажиллах журамд шилжүүлэх зэргээс диспансерчлах ажлыг эхлээд байна. Диспансерчлалын үндсэн зорилт нь өвчтөнийг эрт илрүүлэн бүртгэн авч, динамик ажиглалт хийх, шаардлагатай уед эмчлэн эрүүлжүүлэх, бас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал мөн. Өвчтөнийг диспансерчлах гздэг нь өвчнийг эхний үе шатанд нь илрүүлж эмчлэх, түүний гарах шалтгааныг судалж арилгахыг хэлнэ. Эрүүл хүмүүсийн диспансерчлал нь гадаад орчны хортой хүчин зүйлд бие махбодын тэсвэртэй байх чадварыг бий болгох зорилготой байдаг. Иймээс диспансерийн үйлчилгээ нь хүн амын эрүүл мэндийн байдалд идэвхтэй төчөвлөгөөтэй хяналт тавнх, нөлөөлж чадах бүх ний-тийг хамарсан арга мөн. Диспансерийн үйлчилгээ нь социалист нийт-хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах өндөр халамж анхаарлыг багтаасан, иргэн бүрийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх арга хэмжээ юм.

Диспенсерчлах ажил нь бух их эмч, эмнэлгийн дунд мэргэжилтний ажлын заавал гүйцэтгэх ажлын чухал хэсэг ген бөгөөд хэсгийн эмч нар диспансерийн үйлчилгээг зохицуулах гол үүрэгтэй. Үүний тулд амбулатори поликлиникийн байгууллагууд дор дурдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Урьдчилан сэргийлэх үзлэг явуулах ба диспансерчлах ажлыг төлөвлөх.

2. Өвчтөнийг цаг тухайд нь илрүүлэх, буртгэлд авах.

3.  Диспансерийн хяналтанд байгаа өвчтөнийг шинжлэх, тэдгээрт динимак ажиглалт хийх.

4.  Диспансерийн өвчтөннйг хэвтүүлэх, эмчилгээ хийх, сувиллын хоолонд явуулах. хөдөлмөрийг зохицуулах, сувилалд эмчлэх.

5.  Диспансерчлалын шинжилгээ, дүгнэлт хийх.

6.  Диспансерчлал явуулж буй эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зэрэг болно.

Нийт хүн aмыг диспансерчлах  ажилд шилжин орох явдал удаан бөгөөд олон үе шаттай процесс билээ. Үүнд: . 3 үндсэн чиглэлийг баримталж байна.

—  архаг өвчтэй буюу зарим хурц өвчнөөр өвчлөгчдийг диспансерчлах;

—  улс ардын аж ахуйн янз бурийн салбарын ажилчин, албан хаагчдыг диспансерчлах;

— хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг бүрэн диспансерчлах; Эрүүлийг хамгаалах байгууллагын ажилд диспансерийн арга нэвтэрч, энэ нь диспансерийн систем болж өргөжив. Энэ системийн үндэс нь нийт хүн амын эрүүл мэндийн байдалд байнгын ажиглалт хийх, өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэн сэргийлэх ажлын холбоо уялдааг сайжруулах, бүрэн интеграцлах, эрүүлийг хамгаалах байгууллагаас гадаад орчин, хөдөлмөр ахуйн нөхцөлд бүрэн хяналт тогтоох явдал болно. Нийт хун амыг диспансерчлах ажилд аажмаар шилжин орох нь нийт социалист орнуудтай хамтран ажилласны үр дүнд биелэх нийгэм эдийн засгийн томоохон зорилт мөн.

Хүн амыг диспансерчлахад хэрэглэж байгаа зарим нэр томьёо ойлголтыг тайлбарлая. Хун амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, эмгэгээс сэргийлэхэд чиглэгдсэн нийлмэл арга хэмжээг урьдчилан сэргийлэлт гэнэ. Урьдчилан сэргийлэлтийг анхдагч, хоёрдогч, гуравдагч гэж ангилна. Анхдагч сэргийлэлт гэдэг нь өвчнийг үүсгэх нөхцөл шалтгааныг устгах зорилго бүхий нийгэм эдийн засгийн болон эмнэлгийн арга хэмжээн дээр суурилж хийх эмнэлгийн талаас нь авч үзвэл цоо эрүүл болон эрүүл боловч өвчилж болох хүмүүс, өвчинд өртөмтгий хүүхдийг өвчнөөс сэргийлэх, өвчтэй хүмүүсийг шинээр өвчлөхөөс хамгаалах арга хэмжээг хэлнэ. Хоёрдогч сэргийлэлт гэдэг нь тодорхой хүний өвчнийг эрт илрүүлэх, эмгэгт процессын цаашид даамжрах, түүний хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг хэлнэ. Гуравдагч сэргийлэлт гэдэг нь өвчний үр дагаварт хяналт тавих, ажиглах арга хэмжээг хэлнэ. Мөн урьдчилан сэргийлэлтийг улсын нийтийн, хувь хүний, нийгмийн, эмнэлгийн гэж ангилна. Диспансерчлал нь нийгэм, эмнэлгийн олон талт үйл ажиллагаа бөгөөд өөртөө эмчлэх болон шинжлэх, ариун цэвэр эрүүл ахуй, нийгэм эдийн засгийн олон арга хэмжээг багтаана. Диспансерчлах ажлыг юуны өмнө их эмч нарт нэн ялангуяа үзлэгийн эмч нарт ойлгуулах шаардлага гардаг. Зарим эмч нар өвчтөний төлөө санаа тавих хамгийн ашигтай хэлбэр болсон диспансерчлалын ач холбогдлыг зохих ёсоор үнэлэхгүй байх явдал гардаг байна. Иймээс их эмч нарыг оюутан байх цагаас эхлэн диспансерчлалын мөн чанарыг ул үндэстэй ойлгуулах ажлыг хийх нь чухал юм. Урьдчилан сэргийлэх үзлэг бол диспансерчлалын нэг үе шат бөгөад хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах, судлах нэг арга болж байна. Ийм учраас урьдчилан сэргийлэх үзлэгийн үндсэн зарчим, арга, нөлөөлөл, үр ашгийг авч хэлэлцэх, тооцох явдал чухал болж байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн зорилго бол зөвхөн өвчин илрүүлэх гэж ойлгож болохгүй, шинжилгээ, эмчилгээ диспансерчлал хийнэ гэсэн үг. Урьдчилан сэргийлэх үзлэгийг нийт улс, аймаг, хотын хэмжээнд төлөвлөгөө графиктайгаар тодорхой өвчнийг илрүүлэх чиглэлтэйгээр явуулах нь чухал юм. Урьдчилан. сэргийлэх үзлэгийн дэс дараа, динамикийг зөв төлөвлөх шаардлагатай. Урьдчилан сэргийлэх үзлэг явуулах ажлыг шаардлагатай мэдээллээр хангах явдал чухал асуудлын нэг юм. Энэ нь анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа эмч, нарийн мэргэжлийн эмч нарын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чухал алхам гэж үздэг.

Нэгж байгууллагын эмч нар урьдчилан сэргийлэх үзлэгийг дор дурдсан аргаар явуулах нь ашигтай. Өөрийн хариуцсан хэсгийн хүн амын дунд өвчин илрүүлэх асуулт бухий хуудас тараан урьдчилан сэргийлэх узлэгт оруулах хүмүүсээ тогтоож авна. Мөн хялбар тестуудыг ашиглаж шинжилгээ судалгаа явуулдаг байна. Тестүүдийг өргөн хэрэглэх явдал лабораторийн ачааллыг багасгадаг сайн талтай байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийг амбулаториор үзуүлэхээр ирсэн хүмүүст хийж болдог байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийг үйлдвэрийн ажилчдын дунд тогтмол явуулах нь ихээхэн боломжтой бас ашигтай хэлбэр гэж үзнэ. Социалист орнууд болон манай оронд нэвтэрч байгаа урьдчилан сэргийлэх үзлэгийн ашигтай хэлбэр бол флюрографийн шинжилгээ юм.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн ур дүнг эмнэлэг-эдийн засгийн талаас авч үзэхээс гадна нийгмийн нөлөөллийг тооцож байх шаардлагатай. Урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг зарцуулсан хөрөнгө, зардал, илрүүлсэн өвчтөний тоогоор илэрхийлэх төдийгүй өвчилж болох тохиолдол, өвчний хүндрэлээс сэргийлэн хамгаалсан, эмчилсэн зэргээр тооцно. Үр дүнг тооцохын тулд хүн амын зүйн болон эдийн засгийн үзүүлэлт, хийсэн процедурын хэмжээ зэргийг гаргана. Гаргасан зардлыг илрүүлсэн нэг өвчтөнд хуваач тооцож болно.

Өвчтөнийг эрт илрүүлж эмчлэх нь хялбар бөгөөд эмнэлгийн өртөг нь бага байна. Нийгмийн нөлөөлөл гэдэг нь диспансерчлалд хүн ам хэр зэрэг идэвхтэй оролцож байгааг хэлнэ. Мөн хөдөлмөрийн чадвар түр ба байнга алдаж байгаа үзүүлэлт, цагаас өмнө нас барах, эмнэлэгт хэвтсэн байдал зэргийг гаргаж дүгнэлт хийнэ.

ДҮГНЭЛТ:

Энэхүү өгүүллээр диспансерчлалын тухай зарим ойлголтыг тодруулах, нэн ялангуяа урьдчилан сэргийлэх үзлэг нь диспансерчлалын нэгдүгээр үе шат болох тухай тэр нь өвчтөн хүмүүсийг эмчлэн эдгэрүүлэхтэй нягт холбоо уялдаатай болох тухай товч дурдав. Диспансерчлалын талаарх эмч нарын мэдлэгийн хүрээг өргөтгөх, оюутанд зааж сургах явдал чухал байгааг дурдав. Диспансерчлалыг манай орны нөхцөлд хэрхэн яаж нэвтрүүлэх асуудлаар өргөн санал гаргаж тунгаан хэлэлцэх нь чухал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1765
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК