Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Эрүүлийг хамгаалах сдлбарын аж ахуйн гэрээний үүрэг, сахилгыг өндөржүүлье
( Түүх )

ЭХЯ-ны ажилтан Д.ДÀРИЙМÀА

 
 

Аж ахуйн гэрээ бол улсын төлөвлөгөөт бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бэлтгэх, нийлүүлэх, хүлээн авах, төлөвлөгөөт ажил болон үйлчилгээг гүйцэтгэх эрх үүргийг тодорхойлсон үндсэн баримг бичиг мөн. Иймээс аж ахуйн гэрээний биелэлт нь   байгууллага, тэдгээрийн удирдагчдын үйл ажиллагааны гол үзүүлэлтийн нэг болж байдаг. Аж ахуйн гэрээ нь зөвхөн улсын төлөвлөгөөнд үндэслэж, түүний үзүүлэлтийг нэр төрөл, чанар, тоогоор бүрэн ханган   биелүүлэх зорилготой учраас төлөвлөгөөг амжилттай биелүүлэх үндсэн нөхцөл болдог. Нам, засгаас аж ахуйн гэрээний энэхуу ач холбогдлыг өндөр үнэлж, уг ажлыг улс ардын аж ахуй, соёлын аль ч салбарт сайжруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 1977 онд „Улсын Арбитрийн байгууллагын ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" тогтоол гаргаж, улс ардын аж ахуйн аль ч салбарт төлөвлөгөөний сахилгыг бэхжүүлж, аж ахуйн гэрээний биелэлтийг хангахад аж ахуйн байгууллагын гүйцэтгэх үүрэг, зорилтыг тодорхой заасан билээ. Уг тогтоолоор аж ахуйн гэрээ байгуулах, биелүүлэх, дүгнэх ажилд ёс төдий хандах, гэрээний үүрэг, ач холбогдлыг бууруулах ноцтой дутагдлыг бүрэн арилгаж, үйлдвэр аж ахуйн газарт аж ахуйн гэрээг улсын төлөвлөгөө, санхүү, хөдөлмөр, материал хангамжийн нөөцтэй нягт уялдуулан эдийн засгийн тооцооны бүрэн үндэслэлтэй боловсруулж байгуулах, нэгэнт байгуулсан гэрээний биелэлтэд тавих хяналт шалгалтыг хүчтэй болгохыг бүх байгууллагын удирдлагад үүрэг болгосон юм. Үйлдвэр, аж ахуйн байгууллагад аж ахуйн гэрээ байгуулах, дүгнэх ажил хугацаандаа чанартай хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, уг ажлыг намын байгууллагаас аж ахуйн байгуулалтыг удирдах, захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих ажлын салшгуй хэсэг болгон зохион байгуулах ёстой. МАХН-ын XVIII их хурлаас „Төлөвлөгөөний сахилгын нэг хамгийн чухал тал нь төлөвлөгөө, аж ахуйн гэрээнд заасан үүргийг бүх үзүүлэлтээр нь бүрэн ханган биелүүлэх явдал мөн. Төлөвлөгөөт даалгавар, аж ахуйн гэрээг ганц үзүүлэлтээр ч боловч дутуу хагас биелүүлвэл улс ардын аж ахуйн салбаруудын балансын уялдаа холбîог ноцтой алдагдуулж болох þм" гэж заасан бèлээ. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 1981 онд БНМАУ-ын Сайд нарын Зөâлөлөөс „Аж ахуйн гэрээний сахилгыг бэхжүүлэх зарим арга хэмжýэнèй тухай" тогтоол гаргаж гэрээ байгуулах хугацаа янз бүр байхыг нэг журамтай болгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелуүлээгүй талд оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон байна.

Уг тогтоолоор аж ахуйн гэрээгээр хүлээсэн үүргийн бпелэлт, гэ-рээ биелүүлээгүйгээс шалтгаалж торгууль төлснеөс гарсан үргүй зард-лын гүйцэтгэлийг жнл, улнрлын тайлан баланст тусгаж байдаг журам тогтоож мөрдөн ажиллаж байна. Аж ахуйн гэрээг судалгаа тооцоо сайтай, хугацаанд нь байгуулж Улсын арбитэрт хууль зүйн талаас нь хянуулан буртгүүлдэг журам үйлдвэр, аж ахуйн газруудад үндсэндээ хэвшин тогтлоо. Гэвч аж ахуйн гэрээний ажил тавьж байгаа шаардлагын хэмжээнд хүртэл жигд сайжрахгүй дутагдал байна. Аж ахуйн гэрээг дүгнэхэд эрх, үүргээ зохих ёсоор дүүрэн эдэлж биелүүлэхгүй урсгалаар ханддагаас, бололцоо байсаар байтал аж ахуйн гэрээнèй үүрэг, улсын òºëºâëºãººã зарим газар òoo чанар, нýр төрлөºр тасалдуулдаг явдлыг хувь хүний хариуцлага сахилгатай холбон үзэж тооцож байх шаардлагатай байна. Аж ахуйн гэрээний ажилд оршиж буй íэг гол дутагдал бол бүтээгдэхүун нèйлүүлэх, гэрээний үүргийг тоо, үнèйн дүнгээр биелүүлэхийг урьдал бîлгоод, т¿¿ний чанар, өнгө үзэмж, нэр төрлèйг хайхрахгүй байгаа яâдал юм. Энэ нь аж ахуйн гэрээнд чанар, нэр төрлийг тодорхой заахгүй буюу заасан ч гэрээг ёс төдий дүгнэж байгаатай шууд холбоотой байна. Жèшээ нь: Хотын эмийн сангуудыг удирдах контор, мод боловсруулах комбинатад хайрцаг нмйлүүлэх аж ахуйн гэрээ хèйсэí нь өөрнйн хэрэглэж байгаа хайрцагуудыг тооцож, эргүүлж тушаах боломжиéг судлаагүéгээс 1984 онь1 эхнèй хагас жилд 18,3 мянган төгрºгийн торгууль хүлээсэн байна. Аж ахуйн гэрээний бүх үе шатны ажлыг эрс сайжруулж, гэрээний сахилгыг чанд сахиж, улсын төлөâлөгөөг тоо, чанарын бүх үзүүлэлтээр бүрэн биелүүлэх зорилт бèдний өмнө тавигдаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 241
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК