Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Зүрхний таславчийí цоорхой гажгийн рентген морфологийн өөрчлөлтийг рåнтген шинжилгээний ердийн аргаар судлан ялган оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Р. Пүрэв, Ä.Эрдэнэчèмэг

Àнàгаàх УХААНЫ хүрээлэн

 
Абстракт

К ВОПРОСУ ИЗУЧЕНИЯ РУТИННЫМИ МЕТОДАМИ РЕНТГЕНОЛОГИЧЕСКОГО ИССЛЕДОВАНИЯ РЕНТГЕНОМОРФОЛО-ГИЧЕСКИХ ПРИЗНАКОВ ДЕФЕКТОВ ПЕРЕГОРОДКИ СЕРДЦА

Р. Пүрэв, Д.Эрдэнэчимэг

Под наблюденнем находплись 62 больчых с сентальнымè дефектамп сердца оперèрованных в кардиохирургèческэм отделениé III-ей клинической больницы íм. П.Н.Шастèна. Изучеíы реíтгеномîрфологические прèзнаки на основании рентгеíографии сердца и крупных сосудов в 4-х стандартных-проекциях. Оказалось, что при обеих иороках (ДМПП и ДМЖП) рентгеноморфологическèе признаки во мíîгом поõэж , íàíáîëåå âàæíûìï дèфференцèально-дèагнэстèческимн прèз-наками являются различие в увеличении отдельлых камер сердца. Дана дифференциально-диагностическая таблица.û

Зүрх судасны гаж хөгжлèйн дотроос зүрхнèй таславчийн дан цоорхой гажгууд нь олонтоо тохиолдож байна. Анагаах ухааны хурээлэнгийн мэс заслын сеêторын судалгаанаас үзэхэд зүрхний таславчèйн дан цоорхой, зүрхнèй тосгуурын таславчèйн цоорхой, зүрхний хоâдлын таславчийн цоорхой гаæèг зүрх судасны гажгèйн дотор 61,89 хувийг эзэлж байна. Бусад орны судлаачдынхаар зүрхний тосгуурын таславчийн цоорхой бүх гажгèйн 6—25%,зүрхний ховдлын таславчийн цоорхой нь 5-14%-ийг эзэлдэг байна. (2) Дээрх гажгèйн үед илрэх цусны хөдлөл зүйн онцлог, цусны эргэлтийн бага тойрог талаас гарах, өөрчлºлт, зүрх, том судасны хэлбэр хэмжээний өөрчлөлтийг судлах төгс оношлоход рентген шинжилгэýний олон төрлийн арга чухал үурэг гүйцэтгэсээр байна. Зүрхиéн таслаâчийн цоорхоé гажгèйí үед гарах рентген судлалын өөрчлөлтүүд нь цусны хөдлөл зүйн хямралын зэргээс голчлон хамаарах ба цусны хөдлөл зүй, эмнэл зүй, рентген зураглал нь тосгуур ховдлын түвшинд хаяж байгаа цусны хэмжээ, цусны бага эргэлтийн талаас гарч байгаа өөрчлөлтнйн шинж байдлаар тодорхойлогддог байна (1,4) Бид дээр дурдсан 2 гажгийн үед зүрхниé хөндийнүүд томрох, мурийн èндекс, зүрх судасны коэффициент, зүрхний эзэлхүүннй томрох зэрэг гажгийн үед зүрх том судас, бага тойрог талаас гарах рентген морфологийн өºрчлºлтийг судалсан ба үүгээр 2 гажгийг рåнтген шинжилгээнèй ердийн аргаар ялган оношлоход голлон анхаарлаа. Харин цусны хөдлөл зүйн өөрчлөлтөөс болж дээрх үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг үүнд тусгасангүй.

Судаëгааны аргачлал ба материал.

Мэс заслын эмчилгээ хийлгэсэн зүрхний тосгуурын таславчийн цоорхой гажигтай 38, зүрхний ховдлын таславчийн цоорхой гажигтай 24 өвчтөнд судалгаа хийв. Бүх өâчтºнг 4 байрлалд рентгенд харж зүрх том судасны зургийг эгц, зүүн, баруун ташуу, зүүн хажуу байрлалд авсан ба фокусын зай 1м байв. Зүрхний эзэлхүүнийг И.X.Рабкины нормограммаар, Мурийн коэффициент, зүрх уушгины индексийг нийтээр баримталдаг аргаар, зүрхний хэсгийн томролт, мурийн индекс, зүрх-Уушгины коэффицнентийн томролтын зэргèйг И.X.Рабкиныхаар тус тус үнэлэв. Хүснэгт 1-д судалгаанд хамрагдсан өвчтөний нас хүйсíий байдлыг харуулсан ба хүснэгтээс үзэхэд 26 нь эрэгтэй, 36" нü эмэгтэй, ихэнх нь 18-аас доош насньг хүмүүс байв. Хүснэгт 2-т зүрхний тосгуурын таславчийн цоорхой, зүрхнèй хоâдлын таславчийн цоорхой гажгуудын үед гарах рентген ìорфологèйн шинжүүдийг гажиг тус бүрээр харьцуулан гаргалаа. Хүñíэгтээс үзэхэд уушгины зураглал зүрхний тосгуурын таславчийн цоорхой гажгийн 89,1%-д зүрхний ховдлын таславчийн цоорхой гажгийн 70,8%-д тодорсон байна. Угийн сү¿дрийн өргөсөлт зүрхний тосгуурын таславчийн цоорхой гажгийн 65,7%, зүрхний ховдлын таславчийн цоорхой гажгийн 70,8%, угийн сүүдрийн бүтэц тодрох нь зүрхний тосгуурын таславчийн цоорхой гажгийн 97,3%-д, уушгины артерийн нумын цүлхийëт, уртсалт зүрхний тосгуурын таславчийн гажгийн 83,4%-д, зүрхний ховдлын таславчийн цоорхой гажгийн 83,3%-д, баруун судас тосгуурын ºнцөг дээшлэх шинж зүрхний тосгуурын таславчийн цоорхоé гажгийн 68,4%-д, зүрхний ховдлûí таславчийн цоорхойн гажгийн 70,8%-д зүрхний бэлхүүс арилах шинж зүрхíий тссгуурûн таславчèéн цоорхойн

гажгийн 86,8%-д, зүрхний хоâдлын таслаâчийн цоорхой гажгийн 75%-д тус тус илэрч байна. Хоёр гажгийн аль алинд нь зүрхний сүүдэр хөндлөн тийшээ òîморч байгаа ба зүрхний тосгуурын таслаâчийн цоорхой гажигт баруун тийш томрох нь илүү, зүрхний ховдлын таславчийн  цоорхой  гажгийн                                                          ¿ед зүун тийшээ томрох нь арай давамгайлж байна. Зүрхний тосгуурын таславчийн  цоорхой гажгийн үед гол судас ихэвчлэн хэвийн юмуу эсвэл нарийсч байхад, зүрхний ховдлын таслаâчийн цоорхой гажгийн үед түүний өргөсөлт эсвэл хэâийн байх нь эрс давамгайлж байна. Зүрхний тосгуурыí цоорхой гажгийн үед баруун тосгуур томроогүй, эсвэл I зэргийн томролт, барууí ховдлын томролтûí II, III зэргийн томролт арай илүү байна. Судалгаанд хамрагдсан өâчтºний 50%-д зүүн тосгуур томроогуй байсан ба 34,2%-д нь түүний I зэргийн томролт тод илэрч байна. Мурийн коэффициент 39,4%-д хýâийн, 44,7%-д I зэргээр томорсон байна. Зүрх уушгины коэффициент 42,1%-д хэâийн 47,3%-д нь I зэргийн томролттой, зүрхний эзэлхүүн 59%-д нь хэâийн, 31,5-д нь I зэргээð томорчээ. Зөвхөн 4 өвчтºнд зүүн ховдлын томролтын I зэрэг гарч байна. Зүрхний ховдлын таславчийн цоорхой гажгийн үед баруун тосгуурын томролтын I зэрэг 54,1%-д, баруун ховдлын томролт бүх өвчтºнд илэрч байгаа ба II зэргийн томролт 66,6%-д, зүүн тосгуурын томролт 91,6%-д зүүн хоâдлын томролт бүх тохиолдлын 95,8%-д үүнээс I ба II зэргийн томролт 75%-д нь тус тус тодорхойлогдож байгаа нь зүрхний хэсэг тус бүрийн томрîлтоороо дээрх 2 гажиг нэлээд ялгаатай байна. Мурийн коэффициент нь зүрхний ховдлûн таславчийн цоорхой гажигтай бүх өвчтөний 41,6%-д хэвийн, үлдсэн өвчтөнүүдэд I ба II зэргийн тодðолттой байна.

Зүрх уушгины коэффициент 45,8%-д хэвийн,  зүрхний эзэлхүүн 54,1%-д хэвийн, 45,8%-д I ба II зэргийн томролт байна.

Судалгаанаас үзэхэд зурх ба том судасны талаас гарч байгаа өөрчлөлт, рентген морфологийн зарим үзүүлэлтийн өөрчлөлтийн, хэмжээ нь гажиг тус бүрт онцлогтой боловч 2 гажгийн рентген илрэл нь хоорондоî тун төстэй байгаа нь цусны хөдлөл зүйн өөрчлөлт олон талаар ижил байдагтай холбоотой юм. Иймээс дээр дурдсан 2 гажгийг рентгенээр ялган îношлохдоо ердийн шинжилгээгээр илэрч байгаа, өөрчлөлтийг харгалзан үзэж дараах хүснэгтийг ашиглах нь зүйтэй гэж үзлээ

Дээрх хүснэгтийг ашиглахдаа зүрх том судасны хэсэг тус бүрийн өөрчлөлтийн үед гарах рентген øинжүүдийг сайн мэдэх шаардлагатайгаас гадна эдгээр өөрчлºлтийн зэрэг нь цусны хºдлөх зүйн онцлогтой уялдан гардãийг анхаарах хэрэгтэй.

 

Ном зүй

1. Г. Г. Амáрамишвили. Рентгенодиагностика пролированных дефектов межпредсердной перегородки в свете изучения данных гемодннамики è хнрургнческого леченèя. Вест. рент. è рад, 1966 А* 2
2. М. А. Ивалицская, В. С. Савåäьев. ðåíòåíîëîãèческîе исследованне прè âрожденных пороках сердца, Медгèз. 1960.
3. Н. X. Раâкин, Э. А. Григорян. Рентгеíологическое èзучение оперированного сердца (Медицèна) 1973.
4. Г. М. Соловьев, ,Э. А. григоряа. Клинико-рентгенологèческая оценка резжльтатэз отеоацчй прн деôектах межжелудочковой перегородка карднологèя 1965 № 5
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1065
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК