Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Эхийн сүүний уургийн аминхүчлүүд
( Судалгааны өгүүлэл )

Д. Энэбиш, Ц.Намсрай

Анагаах ухааны дээд сургууль

 

Уургийг бүтээгч гол „тîосгî" болсон аминхүчлүүдийг амьдралын чухал (үл орлуулагдах) ба амьдралын чухал биш (орлуулагдах) гэж хоёр хуâаадаг: Хүний бие махбодод бусад нэгдлүүдээс үусэж бий болдоггүй, хоол хүнсний хамтаар зайлшгүй авч байх шаардлагатай аминхүчлүүдийг амьдралын чухал буюу үл орлуулагдах аминхүчлүүд гэдэг. Ийм аминхүчлүүдэд изолейцин, лейцин, лизин, метионин, фенилаланин, триптофан, треонин, валин зэрэг 8 аминхүчèл ордог. Харин бага насны хүүхдэд эдгээр аминхүчил дээр гистидин нэмэгдэж үл орлуулагдах аминхүчил 9 болдог. Мөн аминхүчил-цистеин амьдралын эхний 7 хоногт нярайн хүүхдийн биед нийлэгждэггүй болохыг  эрдэмтэд судлан тогтоожээ. (4) Бүх амèнхүчлийн нийлбэр эхийн сүүнд 1132 мг%, үнээний сүүнд 3350 мг% байгаа бөгөөд эхийн сүүнд агуулагдах амьдралын чухал аминхүчлүүдийн хэмжээ ч (474 мг%) үнээнпй сүүнийхээс (1668 мг%) 3 илүү дахин бага байна. Үүнээс гадна амьдралын чухал аминхүчил нэг бүрийн хэмжээ нь эхийн ба үíээний сүүнд нилээд ялгаатай байдаг (3,5) боловч эхийн сүүний уургийн аминхүчлүүд нь 1 хүртэлх насны хүүхдийн амьдралын хэрэгцээ шаардлагыг бурэн хангахуйц хамгийн зохистой харьцаатай болох нь нотлîгдсон юм. Амьдралын чухал аминхүчил бүр нь биемахбодод зайлшгүй чухал үүрэгтэй. Эдгээрийн дутагдал, илүүдэл нь 8—9 тºрлийн эмгэг үүсэхэд хүргэж бîлохоос гадна бодèсын солилцоонд нөлºөлөн эмгэг өөрчлөлтийг 2—3 дахин ихэсгэнэ. Иймээс бèд эхèйн сүүний уургийн аминхүчлүүдийи хэмжээг нарийвчлан судалж бусад суäлаачдын судалгааны дүнтэй харьцуулан дүгнэлт хийх зîрилго тавьсан юм. Энэ зорилгоор Улаанбаатар хотын 2-р амаржих газарт төрсөн эхчүүдийн сүүнээс дээж авч уургийн аминхүчлүүдèйн хэмжээг Чехослэвак улсад үйлдвэрлэсэн „НД—1200" хэ-мээх амèнхүчлийн аâтомат аналèзатороор тодорхойлсîн юм. Хүснэгтээс үзэхэд эхийн сүүний уурагт 17—18 аминхүчил байдаг нь илэрхий байна. Гэвч бидний судалгаагаар гарсан эхийн сүүний уургийн аминхүчлүүдийн хэмжээ дэд эрдэмтэн Ц.Намсрайн судалгаатай нэлээд ойр байгаа бөгººд гадаадын судлаачдын судалгааны д¿нтэй харьцуулахад бүх аминхүчлүүдийн хагасаас илүү хувь нь хэмжээгээр бага байна. Ялангуяа бүх төрлийн сүүний уурагт их хэмжээãээр агуулагддаг. аспаргины ба глютамины хүчлүүдийн хэмжээ 1,0—9,3% бага байна. Мөн треонин (0,90 — 1,63%), фенилаланин (0,78—1,70%), метионин -(1,0—1,40%), лизин (0,31 — 1,40%), лейцин, тирозин зэрэг амьдралын чухал аминхүчлүүдийн хэмжээ монгол эхийн сүүнд бага байгаа бºгөөд зөвхөн изолейцин, валины хэмжээ бусад судлаачдын судалгааны дүнтэй харьцангуй ойролцоо, харин аланин, цистины хэмжээ арай илүү "байна.

ДҮГНЭЛТ:

1. Монгол эхчүүдèéí сүүнèй уургèéí амин õүчлүүдèйн хэмжээ бага байна.

2.  Сүүнèй уургийн аминхүчлүүдийн хэмжээг эхийн нас, төрөлтийí тоо, ажил мэргэжил, хоîлны дэглэм зэрэг хүчин зүйлүудтэй холбон нарийâчлан судлах шаардлагатай байна.

3.  Эхийн сүүний уургийн бýлэглэл (фракци), тэдгээрийí аминхүчлийн хэмжээг судлан тогтоох нь чухал байна.

4.  Жирэмсэн эхчүүдийн хоногт хэрэглэх хоол хүнсний найрлага, дундаж хэмжээ, илчлýг чанарыг нарийн судалж тогтоох шаардлагатай байна.

5.  хүүхдийн хоол хүнсэнд    үнээннй     с¿үг   орлуулан хэрэглэхдэý аминхүчлийн хэмжээг тооцîолон найруулах нь зүйтэй байна.

 

Ном зүй

1. И. М. Вîронцов, A. В. Мазурèн. Справзчèк по детской днететске. 1980* из-во Медèцина 18 — 24.
2. Н. Н. Козин, Н. И. Галицкая. Изучение аминокпслотного состава è атакуемостè in vitro эмульсíей для детского питанил. Вопросы пèтания, 1970.5. 13-16.
3. П. В. Kyreòeí, М. Н. Медвеäова. Амèнэкèслотíый состав трудного ìолока. Педиатрая 1931, 6. 18.
4. A. В. Мазурин. Учебное пособие по питакèю здорового ребенка. 1980. 18-24
5. A. А. Шайхеев, 0. К. Гайков, В. А. Кулавский. Аминокяслотный состав. женского молока три нормальных родох. Вопр. охр. мат. и дет 1971. 6-92
6. Ц. Намсрай В. Оюүнбилýг Эхийн сүүнèй химийн найрлага. ШУА-иéн Химèéн Хүрээлэнгийн бүтээл № 18 1980. 5. 206-213
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 678
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК