Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Глауком өвчтэй ба эрүүл хүмүүсийн нүдэнд хийсэн электротонографийн шинжилгээний дүн
( Судалгааны өгүүлэл )

Э.Довдон

Улсын нэгдсэн тусгай эмнэлэг

 

Уужуу өнцөгт энгийн глауком өвчнийг оношлох, өвчний явцыг хянаж, эмчилгээний аргыг сонгоход тонографын шинжилгээ чухал байдаг. Сүүлийн үед электрон тонометрээр тонографийн шинжилгээ хийх болсон нь шинжилгээг нилээд үнэн зөв хийх боломж олгож байна. ЗХУ болон бусад орнуудад нүдний даралт хэмжих, тонографын шинжилгээг бичлэгтэйгээр хийх электрон тонометрийг үйлдвэрлэн эмнэлгийн практикт өргөн хэрэглэх болсон нь. орчин үеийн техникийн ололтын нэг юм. Бид 1980 оноос Японы ТОС—EE—018 маркийн электрон тонометрээр нүдний даралт хэмжих, нүдний шингэний урсгалын коэффициентыг тодорхойлох шинжилгээг хийж байна. Бид анхдагч глаукомтой 71 өвчтөний 136 нүд, эрүүл 41 хүний 82 нүдэнд уул аппаратаар тонографийн шинжилгээ хийсэн дүнгээ Зөвлөлтийн эрдэмтэн А.П.Нестеров болон бусад эрдэмтдинн судалгаатай жишиж үзсэн юм. (1, 3, 4) Дээрх судалгаануудыг харьцуулан үзэхэд зрүүл хүмүүсийн нүдний шингэний урсгалын коэффициентын дундаж М=0,29—0/28 мм3 мкн буюу ойролцоо нэг хэмжээнд байна. Нүдний анхдагч глауком өвчнийг өнцгөөр № ангилахгүйгээр статистикийн судалгаа хийхэд урсгалын коэффициент нь 0,16—0,2 мм3 мин байгаа нь хэвийн дундаж хэмжээнээс бага боловч тухайн хэмжээ нь эрүүл нүдэнд байж болох учраас урсгалын коэффициентыг судалгааны зорилгоор ингэж гаргах шаардлагагүй юм. Үүний шалтгаан нь давчуу өнцөгт глуакомын өмнө камерын өнцөгт хориг үүсээгүй буюу өвчин хөдлөөгүй мөн өвчний эхний үед урсгалын коэффициент хэвийн хэмжээнээс өерчлөгддөггүй М=0,18—0,2 мм3 мин байдагтай холбоотой юм. Харин уужуу өнцөгт глаукомын үед нүднээс гарах шингэний урсгал нь өмнө камерын өнцгийн таславч Шлеммовын суваг, склерын венийн судасны эмгэг өөрчлөлтөөс болж ихээхэн сааталд ордог учраас урсгалын коэффициент нь эрүүл нүдний шингэний дундаж урсгалын коэффициентээс 2 дахин багасч 0,13—0,14 мм3 мин буюу түүнээс ч багасах хандлагатай болно. Энгийн глаукомын өвчний явц, үе шатнаас хамааран нүдний шингэний урсгалын коэффициент нь эрүул нүдний урсгалын коэффициенттэй харьцуулахад улам багасах хандлагатай байдгийг эрдэмтэн А.П.Нестеровын судалгаа харуулж байна. Иймд тухайн тохиолдолд тонографийн шинжилгээ чухал ач холбопдолтой юм. Энгийн глаукомын үед нүдний шингэний урсгал нь шүүрдэг хэсгийн.эмгэг өөрчлөлтмйн улмаас сааталд орж, нүдний даралт ихсэнгүүт глаулом өвчин илэрч гардаггүй, нүдний даралт ихсэх нөхцөл бүрдэж даралт ихсэж эхлэхэд нүд нь даралтаа хэвийн байдалд байлгах (гомеостатик) механизмын нөлөө буюу сормуус биенээс ялгаруулах шингэнээ багасгаж нүдний даралт нь ихсэхгүйгээр нилээд хугацаанд хэвийн байж чаддаг байна. (2) A.П.Нестеровын судалгаагаар нүдний даралт ихэсч эхлэх үед урсгалын коэффициентын дундаж М=0,13 mm3 мин буюу хэвийн урсгалын зөвхөн 45% тэнцэж байсан бол бидннй судалгаанд нүдний даралт ихэсч эхлэх үеийн урсгалын коэффициентын дундаж М=0,14мм3 мин байгаа нь хэрэв нүдний даралт ихэссэн байх тохиолдолд шинжилгээнд урсгалын коэффициент нь 0,14 мм3 мин байвал энгийн глаукомын эхлэлийн үе гэж үзэх үндэстэй байна.

ДҮГНЭЛТ: 1. Бидний хийсэн элехтротонографийн шинжилгээнд эрүүл хүмүүсийн нүдний шингэний урсгалын коэффициент М-нь 0,28 + ±0,07 энгийн буюу уужуу өнцөгт глауком өвчтэй хүмүүсийн нүдний шингэний урсгалын коэффициент эрүүл хүмүүсийнхээс 2 дахин багасч М=0,14 + 0,07 байгаа нь бусад эрдэмтдийн судалгаатай үндсэндээ тохирч байна.

2.  Шинжилгээний явцыг тасралтгүй бичдэг электротонографийн шинжилгээ нь нилээд үнэн зөв бөгөөд дахин давтан хийхэд шинжилгээний дүн нь ижил төстэй байдгаараа уужуу өнцөгт глауком өвчнийг оношлоход чухал төдийгүй, нүдний шингэний солилцоог хянаж байх боломж олгож байна.

Нүдний шингэний шүүрэх системийн шүүрүүлэх боломжийг электротонографийн шинжилгээгээр тасралтгүй хянаж илүү ашигтай эмчилгээний аргыг сонгох боломжтой байна

Ном зүй

1. А. П. Негтеров. Co авторами „В книге впутриглазное давление\" 1974 г. Из-во. наука. 282.
2. А. П. Нестеров „Патогенез первичной глаукомы\" О. Ж. 1966. № 4. 207.
3. М. Г. Сайфулина „Особенности клиники начальнон глаукомы\" О Ж. 1974. № 2. 95.
4. Г. Я. Чернивский. „Некоторые вопросы клиники начальной глаукомы\" О. Ж. 1974. № 2. 92.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 267
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК