Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1985, 2(54)
Мухар олгойн хурц үрэвслийн үе дэх эмгэг төрөгч бактер
( Судалгааны өгүүлэл )

К. Анаргүл, Б. Гоош

НАХЯ-ны төв эмнэлзг,Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

ПАТОГЕННЫЕ БАКТЕРИИ ПРИ ОСТРОМ АППЕНДИЦИТЕ

К.Анаргул, Б.Гоош

Авторы провели бактериологическое исследование у 200 больных острым аппендицитом. Посевы взяли во время операции из полости слепой кишки, культи' аппенднкса. Из 200 случаев в 187 наблюдениях (83,5%) были выявлены инфекционные возбудители, в частности кишечная палочка определена у 118 больных (59%);. стафилакокк-у 21 (10,5%)( анаэробные микробы-у 20 (10%). Помимо этого изучена также антибиотика устойчнвость выявленных этих. мифобов. Ha основанне бактериологического исследования, авторы приходят к заключеншо, что в возникновенин острого аппендицита в большинстве случаев (83,5%) большую роль играет кашечная инфекцпя, стафилококк н анаэробные бактерии-Позтому в лечение острого аппендицита особённо при обо дпструкпшных формах обосновано примененпе антнблотиков спитомнцинного ряда и препараты метранидазола

1842 онд аппендицит буюу мухар олгой хурц үрэвсэл гэсэч нэр томьёог анагаах ухаанд хэрэглэснээс хойш 142 жил бэлсон боловч мухар олгойн хурц үрэвслийн үүсэх шалтгаан өнөө хэр бүрэм нотлогдоогүй байгаа билээ. Олон шинжээчдийн анхаарлыг татаж, нийтэд нэлээд дэлгэрсэн хэд хэдэн онол байдгийн нэг нь мухар олгойн үрэвслийн эмгэг төрөгч бактертэй холбож үзсэн онол юм. Мухар гэдсэнд орших, нянгаас олгой руу орж, эхлээд салст бүрхүүл нь үрэвсэл улмаар удаах давхаргуудад нь үрэвсэл ахидаг гэж тайлбарласан энэ онол ойлгоход хялбар боловч мухар олгойн хөндий, мухар гэдэсний дотроос нян ургуулж түүнээ мухар олгойн үрэвслийн эмгэг явцтай тохируулач баталсан судалгаа харьцангуй цөөн байна. Энэ нь мухар олгойн хурц үрэвслийн үе дэх эмгэг төрөгч бактерийг авч ургуулах ажил төвөгтэй, ялангуяа анаэроб нянг өсгэх, тодорхойлох арга саяхан болтол боловсронгуй болоогүй байсантай холбоотой юм. Харин сүүлийн үед ийм төрлийн судалгаа нэлээд хийгдэх болов. 1975 очд В.М.Каталогийн (3) судалгаагаар эмгэг төрөгч бактер мухар олгойн үрэвслийн гаралтай хэвлийн гялтангийн үрэвслийн үед 60,2—90% хүртэл тодорхойлогдож байсан байна. Мухар олгойн xvpn үрэвслийн үед илрэх эмгэг төрөгч бактер, түүний антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох зорилгоор бид мухар олгойн хурц үрэвсэлтэй 200 өвчтөнөөс хагалгааны үед олгойн угнаас арчдас авч бактериологийч шинжилгээ хийлээ. Судалгааны дүнг хүснэгт 1-д үзүүлэв. Хүснэгтээс үзэхэд хамгийн элбэг байдаг нян нь гэдэсний савханцар (59,0%), дараа нь стафилококк, анаэроб микроб орсон байна. Энэ нь мухар олгойн цочмог үрэвсэл үүсэхэд гэдэсний савханцар, стафилококк, анаэроб нян тодорхой үүрэг гүйцэтгэдгийг харуулж байна. Микробын өсгөвөр 83,5% нь илэрч, 6,5%-д нь эмгэг төрөгч бактер илрээгүй болно. Бидний судалгаагаар эмгэг төрөгч бактер ихэнх тохиолдолд мухар олгойн хурц үрэвслкйн идээлсэн буюу үхэжсэн хэлбэрт илэрчээ. Судалгааны 6,5%-д бактер ургаагүйг бид мухар олгойн үрэвслийн үүсгэлд нерврефлексийн шалтгаан байдагтай холбон үзэж байна. Мухар олгойн. цочмог үрэвслийн 83,5% нь нянгийн үүсгэвэртэй байгаа явдал мухар олгойн үрэвслийн эмчилгээнд антибиотик, түүн дотроос стафилакокк, гэдэсний савханцар, анаэроб нянд үйлчлэх антибиотикийг заавал хэрэглэж байхыг үндэслэл болгож байна. Бактерийн антибиотик мэдрэг чанарыг өргөн хэрэглэгдэж буй 11 антибиотикт тодорхойлж үзсэнийг хүснэгт 2-т харуулав. Хүснэгт 2-оос үзэхэд илэрсэн эмгэг төрөгч бактер лезомицитин гентамицин, ампициллин, неомицин, мономицин, зэрэгт хүчтэй мэдрэг, бусад антибиотик ялангуяа олеондомииин, эритромицин, оксацилин, тетрациклин, стрептомицинд сул мэдрэг, пенициллинд коккын төрлийн микробууд 50—66% нь мэдрэг, гэдэсний сазханцар болон бусад коккын биш эмгэг төрөгчүүдэд үйлчилгээгүй байна. Энэ нь мухар олгойн хурц үрэвслийн эмчилгээнд эдгээр нэр төрлийн антибиотикийг хэрэглэхийг тодорхойлж байна. 1982 оноос бид мухар олгойн хурц үрэвслийн үед. эмгэг төрөгч бактерийн антибиотик мэдрэг чанарыг тодорхойлж хагалгааны дараах 3—5 хоногт мухар олгойн хурц үрэвсэлтэй өвчтөний олгойн эмгэг анатомын хэлбэр, хүндрэлээс хамаарч антибиотик эмчилгээг системтэй хэрэглэлээ. Эмийн хоруу чаыарыг харгалзан мицерин, мономицин, стрептомицинийг дотуур уулгах шархны идээт үрэвслийн1 үед шархыг эмчлэх нь ашигтай байлаа. Мухар олгойн хурц үрэвслийн үүсгэлд анаэроб нян оролцдогийн учир ойлгомжтой юм. Харин үунийг эмчилгэзнд анхаарч мухар олгойн хурц үрэвслийн хүндрэлтэй тохиолдолд анаэроб нянд үйлчлэх эм (трихонол, тууний төрөл бэлдмэл) хэрэглэхийг бид зөвлөж байна. Мухар олгойн идээт үхжилт хундрэлийг метронидазол, флагилаар эмчилсэн баримт (Таршис В. Е.1983) үүнийг гэрчилнэ. Хагалгааны дараа антибиотик эмчилгээг системтэй хэрэглэж байгаа нь мухар олгойн хурц урэвслийн мэс заслын эмчилгээний үр дүнг сайжруулж өвчтөний хөдөлмөрийн чадварыг түргэн сэргээх боломжийг олгож байна.

ДҮГНЭЛТ:

1.  Бидний судалгаанаас үзэхэд мухар олгойн хурц үрэвсэлтэй өвчтөний 83,5%-д эмгэг төрөгч бактер илэрсний ихэнх тохиолдолд мухар олгойн идээлсэн буюу үхэжсэн хэлбэрт байна;

2.  Мухар олгойн хурц урэвслийн үе дэх эмгэг төрөгч бактерийнг 59,0% гэдэсний савханцар, 10,5% стафилококк бусад. тохиолдолд өөр хэлбэрийн эмгэг төрөгч бактер илэрсэн байна.

3.  Мухар олгрйн хурц үрэвсэлд мэс засал хийсний дараа эмгэг төрөгчийн антибиотик мэдрэг чанарыг тодорхойлж левомицитин, гентамицин, монбмицин, неомицин зэрэг антибиотикийг хэрэглэж байх нь зүйтэй.

4.  Судалгааны 10,0%-д анаэроб нян илэрсэн нь мухар олгойн хурц; үрэвсэлд спор үл үүсгэгч анаэроб үлэмж үүрэгтэйн гэрч бөгөөд мухар олгойн илжрэлт үрэвслийн үед метрөнидазол хэрэглэх ньчухал болно..

 

Ном зүй

1. Я.Л. Поволедкий. Антибиотикчувствительность анаэробных возбудителей хирургической инфекцич. Хирургия. 1979, №8. 104—106.
2. В.Е.Таршис, Л. К. Бронская, Н. С. Богомолева, Я. А. Хромов. Лечение метронидозолом больных деструктивным аппендццнтом. Хирургия. 1983. 113—115.
3. В. М. Катало, A. М. Хапькин, Л. И. гриштона. Иммуномикробиологн-ческце аспекты острого аппендицита. Хирургия, 1976, № 3, 20.
4. Н.В.Рухляда. Принципы антибиотика терапни при остром аппендиците.Вести. хирур., 1981, № 6, 54—58.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 794
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК