Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв
Мөөгөн микоз өвчин нь ховор тохиолддог арьсны архаг явцтай хүнд өвчин юм. Энэ өвчний тухай ном хэвлэлд нэлээд бичигдэж байгаа боловч өвчний шалтгаан, жам, эмнэл зүйн шинж, өвчний явц, түүний зарим хэлбэрүүдийн тухай асуудал одоо болтол шийдвэрлэгдээгүй тухай тэмдэглэсэн байна (1—4). Мөөгөн микоз тодорхойгүй эхэлдэг, эмнэл зүйн шинж нь олон янз байдгаас өвчнийг эрт оношлоход бэрхшээлтэй, өөр өвчинтэй андуурахад хүрдэг. A.А.Каламкарян уул өвчнийг оройтож, алдаатай оношлох (40—6С%) нь өвчний эмнэл зүй, түүний явцын онцлогтой холбоотой байж болно гэж тэмдэглэжээ (2). Мөөгөн микозын эмнэл зүй, гистоморфологи нь өвчний эхний үед бусад дерматоз (экзема, нейродермит, хайрст үлдтэй) төстэй байдаг тул хооронд нь ялган оношлоход төвөгтэй байдаг. Мөөгөн микозыг түүний явцаар 3 хувааж мөн эмнэл зүйн шинжээр 3 хэлбэр болгоно. Үүнд:
а. Мөөген микоз эхнээсээ эцсээ хүртэл дан ганц үрэгслийн байдлаар үргэлжлэх.
б. Мөөгөн микоз үрэвслийн байдлаар эхэлж аажмаар хорт чанарт
шилжих.
в. Мөөгөн микоз эхнээсээ хорт саркома маягаар эхлэх буюу дотоод эрхтэн гэмтэх гэж явцаар нь хуваадаг байна.
Эмнэл зүйн хэлбэрийн хувьд:
1. Мөөгөн микозын сонгомол хэлээр дотроо 3 үе шаттай явагдана
а. Улайралтын үе
б. Нэвчдэс-херзөнт буюу ширшил үүсэх үе.
в. Хавдрын үе.
2. Эритродермийн хэлбзр
3. Урьдал шинжгүй мөегөн микоз гэж ангилна.
Эмнэл зүйн 3 дах хэлбэр ховор тохиолдцог бөгөөд өвчлөх хугацааг өрчний хэлбэр түүний үе шатуудаар судалснаас үззхэд мөөгөн микозын сонгомол хэлбэрийн I үе 8—12 жил ба түүнээс ч илүү байж болно. II үе түүнээс арай богино, III үе бүр 1—3 жил заримдаа хэдэн cap ч байж болно. Мөөгөн микозоор эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2,5 дахин илүү өвчлөх ба гол төлөв 50—89 насны л хүмүүс өвчилдэг байна. Мөөгөн микозын сонгомол хэлбэрийн явц долгио маягаар өөрөөр хэлбэл түр зуур намдаж сайжрах байдлаар үргэлжилж эмнэл зүйн давшингуй байдалд шилжиж болно. Мөөгөн микозын сонгомол хэлбэрийн I үед арьсны тууралт нь, олон дүрст язгуур эд (полиморфизм)-ээр илрэх энэ үеийг заримдаа микозын өмнөх үе гэж нэрлэдэг. Энэ .үе нь улайх гуужих цуурах, шинжээр илэрдэг тул экзема, нейродермит, хавтгай улаан үлхий, хайрст үлд өвчний тууралттай төстэй байна. Мөн мөөгөн микозын сонгомол хэлбэрийн I үед өвчтөний биеийн байдал хямрахгүй. II үедээ нэвчдэс-хөрзөн үүсэх ба тэр нь буурцгийн хиртэйгээс алга дарам буюу туүнээс том хэмжээтэй болно. Нэвчдэс-хөрзөн цаашдаа хоорондоо нийлж томорно. Улмаар арьсны гадаргуу жигд бус бэлж нэвчдэс хөрзөн үүсч хатингарна. Энэ үеэр толбо, зангилаа, гувдруү, цэврүү, гарахаас гадна арьсны нөсөе (өнгө)-ний өөрчлөлт болно. Арьсны дайврууд гэмтэж үс унаж, хумс зузаарч өнгөө алдан хэврэгшиж загатнах нь ихэснэ. Өвчний III буюу хавдрын үе нь түүнийг эргэлзээгүй таних үе болно. Энэ нь ховор тохиолдоно. Гэмтсэн буюу эрүүл арьсан дээр хавдар гарч эхлээд тод улаан, аажмаар хүрэн улаан болно. Хавдар томрон задарч гунзгий шарх үүснэ. Энэ үед өвчтөний бие хямарч зүрх, бөөр гэмтэх, үжил болох буюу нас барж болно. Мөөгөн микозын эритродермийн хэлбэр энэ талаар олон судлаачдын санал зөрөлдөөнтэй байгаа боловч мөөгэн микозын сонгомол хэлбэрээс эрс ялгаатай болохыг тэмдэглэсэн байна. Энэ хэлбэр урьдчилсан тууралтгүй нэвчдэс бүхий тархмал эритродерми үүснэ. Асар их гуужилттай, арьс нэлэнхүйдээ гэмтэх, маш хүчтэй тэсвэрлэшгүй загатнах, халуурах зэрэг махбодын ерөнхий хямрал үүснэ. Цаашдаа арьс хатингарах булчирхай цочих, үс унах хумс гэмтэх мэт дистрофийн өөрчлөлт гарна. Энэ хэлбэрийн хорт чанар өвчтөний амь насанд аюултай гэж бичсэн байна. Мөөгөн микозын урьдал шинжгүй хэлбэр нь ховор тохиолдоно. Энэ хэлбэрийн онцлог нь ямар ч бодит бус ба бодит урьдчилсан шинж (загатнах, улайралт, гуужилт, нэвчдэс)-гуйгээр арьс өөрчлөгдөнө. Микозын хавдар гарсны дараа илэрч болох олон янзын дүрст язгуур эд, загатнааг микозын дараах тууралт гэнэ. Энэ хэлбэр эмчилгээ муу авдаг, тавилан муутай хэдэн сараас 3 жил хиртэй үргэлжилдэг байна. Мөөгөн микозоор өвчлөгчийн нилээд нь арьс улайх, бараантах, харлах нь өвчин удах тусам улам тодорно. Мөөгөн микозын үед иммуноглобулины өөрчлөлт болдог байна. Сүүлийн жилүүдэд мөөгөн микоз өвчнөөр өвчилж эмчлүүлж байсан хүмуүсийн өвчний түүхэд судалгаа хийсэн байдлыг авч үзье. Арьс өнгөний больниц бусад эмнэлэгт хэвтэж эмчлүулсэн бүх өвчтөн 50—70 насны эрэгтэй хүмүүс, дундаж нас 58, өвчилсөн хугацаа 1—20 жил, дунджаар 5,1 жил байв. Өвчтөнд хүчтэй загатнах, биеэр тууралт гарах, даарах, шургаж хэвтэх, нойр муудах, турж ядрах, үе үе халуурах, бие сулрах, өвчин нэг дээрдэж гэнэт дордох, хөлөрч арьс чийглэх зэрэг зовиур илэрч байв. Өвчний түүхэнд тэмдэглэсэн эмнэл зүйн шннж тэмдэг нь: Нэвчдэс, хайрс, гуужилт, арьс хуурайших, үе үе хавагнах, зангилаа үүсэх, зулгарах, нойтон болох байдлууд бүх хүмүүст илэрч байв. Лабораторийн шинжилгээнд цусны морфологийн шинжилгээгээр гемоглобин 50,5—93% (67,3%); өнгө заагч 0,6—1,0 (0,8); цагаан цогцос 3,7—22,4 мянга (9,0 мянга); улаан цогцос 3,1—5,5 сая (4,0 сая); улаан цогцсын тунах урвалын хурд 2—65 мм/цагт (16,5 мм/цагт) байв. Шээсний хувийн жин 1010—1030 (1016), уураг (—); цагаан цогцос 1—40(4), өөр эмгэг өөрчлөлт байсангуй, Эсийн зүйн шинжилгээг нэг өвчтөнд хийсэн байв. Үүнд: Акантоз гяперкератоз,, паракератоз, олон тооны цэврүүнүүд байхын хамт Darma (арьсан)-д хазан нэвчдэстэй түүнд гистоцит эс, судасны дотор хана хөөсөн байлаащ Биохимийн шинжилгээ (5)-нд гол төлөв цусанд билирубин, сахар тодорхойлж, элэгний үйл, уургийн бүлэглэлийг үзэж байснаас мэдэгдэхүйц эмгэг өөрчлөлт ажиглагдсангүй. 2 өвчтөнд цусанд холестрин шээсэнд 17-кетостероид Тодорхойлуулсан нь хэвийн байлаа. Нэг өвчтөнд ходоодны шүүсний шинжилгээ хийсэн ерөнхий хүчиллэг (30) холбох ба чөлөөт хүчиллэг (о) байжээ.
Эмчлүүлсэн бүх өвчтөн 5—20 хоног болоод 37—39,5° хүртэл халуурч байжээ. Бүх өвчтөнг 1 — 2 удаа дотор, мэдрэл, мэс засал, булчирхайн халдварт, чих хамар хоолой, сүрьеэ, гэмтэл согог, бөөр зэрэг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөлгөөн авсан байна. Энэ байдлаас үзэхэд өвчлөгчөөс хатгалгаагаар 4, пиэлонефритэзр 1, радикулитаар 1, дунд чихний үрэвслээр 1 тус тус бас өвчилсөн байна.
Эмчилгээнээс үзэхэд цус, плазм, их хэмжээгээр юүлсэн, дуслын шингэн (гемодез, польглюкин, хлорид натри, глюкоз) хийсэн. Корти-костероидын гормон преднизолон асар их хэмжээгээр хэрэглэжээ. Преднизолоныг хоногт 60—120мг-аар тасралтгүй 65 — 146 хоног хэрэг-лэж зарим хүнд ууж тарихыг хослуулж байжээ. Антибиотик(пенициллин,, стрептомицин хүн бүрт их хэмжээтэй хэрэглэснээс гадна мицерин (3) оксициллин (3), эритромицин (2), Тетран „А" (2), тетрациклин (2), Олеондомицин (2), хийсний дээр гистоглобулин (3), гаммаглобулин (3), стафилококкын анатаксин (2) АКТГ (2)-аар тус тус эмчилсэн байна.
Үүнээс үзэхэд микозыг оношилсон цөөн, гол төлөв олон янзаар оношилж байжээ. Үүнд: Эмийн үүсгэлтэй арьсны хордлогот үрэвсэл, архаг экзема, нэлэнхүй нейродермит, ретикулез, хоёрдогч эритродэрмия гэх мэтээр оношилсоор байсныг 1976 онд доктор проф. A.А.Калампарян манайд уригдаж ирэхдээ мөөгөн микозыг анх оношилсон байна. Үүнээс хойш манай эмч мэргэжилтнүүд уул өвчнийг төв хөдөөд хэд хэдэн удаа оношилжээ.
ДҮГНЭЛТ:
1. Мөөгөн микозыг өөрийн оронд оношлон эмчилж судалгааг цаашид гүнзгийрүүлэх шаардлагатай байна.
2. Энэ нь манай бух мэргэжлийн эмч ялангуяа арьс өнгөний эмч нарын анхаарлыг зүй ёсоор татах болно.
3. Орчин үед кортикостероид (преднизолон) антибиотик (пенициллин, стрептомицин) эмчилгээний үр дун муу байгааг бидний хийсэн судалгаа харууллаа.