Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 2(164)
Анагаах ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэн лекц уншив
( Товч мэдээлэл )


 
Абстракт

Монголын үе үеийн эрдэмтэд судалгааны ажил хийж, шинжлэх ухааныг хөгжүүлэхийн зэрэгцээ нийгмийг соён гэгээрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, тухайн чиглэлээрээ эх орондоо шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж ирсэн түүхтэй. ШУА нь түүхийнхээ бүхий л үед түмэн олныг соён гэгээрүүлэх, албан болон албан бус боловсролын хүрээнд идэвхитэй ажиллаж эрдэмтдийнхээ оюун ухааныг түүнд чиглүүлж ирсэн баялаг уламжлалтай. Шинжлэх ухааны боловсролын ач холбогдол ихээхэн өсч буй XXI зуунд шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд манай академичид манлайлсаар байна.

Энэхүү ажлын манлайд академич нар тэргүүлэн оролцож, анхны шанг татаж, эрдмийн бүтээлийн ундрага болсон өөрсдийнхөө шавь сургуулийг бий болгон, орчин үеийн шинжлэх ухааны цөм болсон олон улсын нэртэй хүрээлэн, төв, лаборатори, эрдэмтэдтэй шинжлэх ухааны олон салбар чиглэлээр хамтарсан судалгааны ажлыг хийж, дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

Монгол Улсын ШУА нь 2011 оны 10 дугаар сараас эхлэн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг олгох, эрдэм шинжилгээний бүтээл, гүйцэтгэсэн судалгааны үр дүнг олон нийтэд нээлттэй танилцуулах, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд залуу эрдэмтдийн оролцоог бүх талаар дэмжих зорилгоор иргэд болон шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа удирдах ажилтан, эрдмийн хамт олондоо өөрийнхөө бүтээлээс танилцуулах “Академичдын лекц” зохион байгуулахаар төлөвлөж, анхны лекцийг Уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн академич, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат эхлүүлэн уншиж толилуулсан билээ.

ШУА-ийн гишүүдийн Энэ удаагийн лекцийг Анагаах ухааны салбарын Тэргүүлэх эрдэмтэн, Монгол Улсын ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, Монголын Анагаах ухааны Академийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа “Вирүсийг судлахын учир” сэдвээр нийтэд зориулж энэ оны 3 дугаар сарын 29-ний 15:00 цагт МонголЯпоны төвийн хурлын танхимд уншиж, мэдлэгээ хуваалцав.

Лекцийг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нээж үг хэлэхдээ: Академич П.Нямдаваа нь оюутан цагаасаа эхлэн эрдэм шинжилгээний ажлаа эхэлж, 1977 онд БНАГУ-ын  Берлин хот дахь Хумбольдтын нэрэмжит их сургуульд анагаах ухааны докторын, 1989 онд ОХУ-ын Анагаах ухааны академийн Д.И.Ивановскийн нэрэм жит Вирүс судлалын хүрээлэнд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1991 онд Монгол улсын ШУАийн гишүүн, 2005 онд МАУА-ийн гишүүнээр тус тус сонгогдож, 1997 онд Монгол улсын Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссоос профессор цол авсан манай анагаахын салбарын тэргүүлэх эрдэмтэн хэмээн танилцуулж, 2013 оны 2 дугаар сарын 5-ны байдлаар академич П.Нямдаваагийн англи хэл дээрхи 45 бүтээлээс 1002 судлаач иш татсан байгааг онцлон хэлж, нөр их бүтээлч, хөдөлмөрч эрдэмтэн хэмээн онцоллоо. Энэхүү үйл ажиллагаанд ШУА-ийн болон МАУА-ийн гишүүн академичид, эрдэмтэн судлаачид, ЭМШУИС, МУИС, МУБИС, ХААИСийн багш, оюутнууд, НЭМҮТ, АУХ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, СЭМҮТ, УАШУТҮК, ЭХЭМҮТ, “Гялс” онош-судалгааны төв, “Ач”АУДэС, Найрамдал эмнэлэг, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, Физикийн хүрээлэн зэрэг байгууллагын 200 гаруй хүн оролцогч оролцож, 2 цаг гаруй үргэлжлэн, мэдлэгээ хуваалцаж эрдэмтэн судлаачид, оролцогчдын анхаарал татсан сонирхолтой лекц болж өндөрлөв. Лекцийн төгсгөлд ШУАийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин түүнд Эрдмийн алтан хөлгийг, баглаа цэцгийн хамт гардууллаа.

Академич П.Нямдаваа лекц уншиж байгаа нь

Шинжлэх ухааны салбар салбарыг төлөөлсөн Уул уурхай, эрчим хүч, барилга, эрүүл мэнд, эдийн засаг, хэл шинжлэл, хими, физик, сансрын мэдээлэл, цөмийн эрчим хүч, ашигт малтмалд тулгуурласан дэвшилттехнологи, биотехнологийн онол практикийн асуудал, математик ба хэрэглээний чиглэлээр манай эрдэмтдийн уншсан цуврал лекцийг эмхтгэн “Эрдмийн ундраа” анхдугаар ботийг бүтээсэн бөгөөд улмаар эрдэмтдийн бүтээл, тэдгээрийн амьдрал, ажил үйлсийг мөнхжүүлэн үлдээх


ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин лекцийн нээлт дээр үг хэлж байгаа нь

Вирүсиийг судлахын учир” лекцийн үеэр

зорилгоор “Эрдмийн ундраа алтан сан хөмрөг” бий болгож байгаа билээ. Энэхүү “Эрдмийн ундраа алтан сан” эрдэмтдийн шилдэг бүтээлээр улам бүр баяжин, ШУА-ийн хамгийн үнэтэй зүйлсийн нэг байх болно.

Д.Энх-Амгалан

Монголын Анагаах ухааны Академийн референт

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 204
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК