Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 1(86)
Бага насны хүүхдийн халдвар хордлогын хам шинжийн үеийн бодисын солилцооны хүчилшилийг нөхөн тэгшитгэх эмчилгээг оновчтой болгох асуудал
( Судалгааны өгүүлэл )

Н.Гэндэнжамц, Н.Жаргалсайхан

 

Бие махбодийн дотоод орчины хөдөлгөөнт тэнцлийн цочмог хямралын нэг нь бодисын солилцооны хүчилшил агаад хугацаа алдалгүй оновчтой нөхөн тэгшитгэх асуудал сэхээн амьдруулах-эрчимт эмчилгээний өдөр тутмын ажиллагаанд тохиолддог.

Бодисын солилцооны хүчилшилийн улмаас цус орчилын тогтолцоо тэнэмэл мэдрэлийн нөлөөнд мэдрэг байдал ихсэх, Са ++ ионы хөнөөлт үйлчлэл өсөх бодгалийн инсулины үйлчлэлийг мэдрэх чадсар буурах, шүвтэр үүсэлт хэт эрчимжих, эсийн сарьсны натри-калийн шахуургын идэвхийг саатуулах, амин чухал эрхтэний судас апдах зэрэг олон сөрөг үзэгдэл үүсдэг. /2,4/ Мөн сул хүчиллэг бодисын диссиоцлагдаагүй молекулын тоо нэмэгдсэнээр эсийн сарьс болон унаган хоригийг давах чадвар нь нэмэгдэхээс гадна зарим эмийн уурагтай холбогдолт буурдаг нь идэвхит хэлбэрийн агуулалтыг нэмэгдүүлж ирсэнээр эмийн үйлчлэл нэмэгдэн хөнөөлт үйлчлэл гарахыг нөхцөлдүүлнэ /3/.

Бодисын солилцооны хүчилшилийг нөхөн тэгшитгэх нэн ялангуяа бикарбонат натрийг оновчтой үндэслэл сайтай хэрэглэх асуудал судлаачдын анхаарлыг үлээмж татах боллоо. Уг буфер нь эн тэргүүнээ бодисын солилцооны хүчилшилийг нөхөн тэгшитгзхэд зарцуулагддаг нь маргаангүй авч нийтээр зевшөөрөгдсөн аргаар нөхөн тэгшитгэхэд бодисын солилцооны шүлтшил үүсэн байдлыг улам хүндрүүлэх талтайг сануулсан байдаг. /1,2. 5/

Өнөө үед Mellemgaard - A sirup томъёоны       АВИапали ЭКЦыбулькин нарын хувилбарыг ашиглаж ирсэн байна. Бид монгол эрүүл хүүхлийн хүчил шүлтийн болон хийн тэнцэлийг / ХШТ, ХТ/ судалсан судалгааны дүндээ түшиглэн бодисын солилоцооны зохицсон хүчилшил 4 нас хүртлээ хадаглагдаж байгааг харгалзан уг томьёоны нэгэн хувилбарыг боловсруулан ашигллсан бөгөөд уламжлалт аргаар нөхөн тэгшитгэсэн дүнтэй харьцуулан үзсэн дүнг эл өгүүлэлд тусгасан болно.

Судалгааны арга зүй

ХХХШ-ийн улмаас бодисын солилцооны үл зохицсон хүчилшилтэй хэмээн оношлогдсон 52 хүүхдийг 2 бүлэг болгоно бидний боловсруулсан хувилбараар /1 бүлэг/ уламжлалт аргаар /2 бүлэг/ болгон авч тэдгээрийг А.нөхөн тэгшитгэхийн өмнөх, В-нөхөн тэгшитгэсний дараах хэмээн ангилан ХШТ-ийн болон ХТ-ийн үзүүлэлтийг Японы Ciba Corning Diagnostics Corp-ны 28С Blood Gas Systems төхөөрөмжөөр  тодорхойлж бүртгэл зүйн боловсруулалтыг IBM PC/AT хийлээ.

Хүснэгт №1 Нөхөн тэгшитгэх эмчилгээний болон дараах ХШТ-ний үзүүлэлт /M+m/

Хүснэгт -2 Нөхөн тэгшитгэх эмчилгээний өмнөх болон дараах хийн тэнцлийн үзүүлэлт /M+m/

Үр дүн, шүүмж

Дурьдсан 2 бүлгийд нөхөн тэгшитгэхийн өмнөх болон дараахи шүлтийн тэнцлийн үзүүлэлтийг хүснэгт №1-д үзүүлэв.

1 бүлэг1 бүлэг А:-д pH 7.26+Q 1,7 СО2 3О, I+I, 99mmHg,HCО3a 13.5+0.93 mmol/L,tC02 14.5+0,98.mmolI/L, BF; 13 mmol/L.байв. 2 бүлэг А:-д уг үзүүлэлтүүд: pH 7:20*О»3, рСӨ2 3«l8+3.0mmHg. НС03 a 13,3+1.39 mmol/L, tC02 14,3+1,47 mmol/L, BEvt - 14+ 1.65mmol/L байгааг жишиж үзэхэд дурьдсан бүлгийн нөхөц тэгшитгэхийн өмнөх үзүүлэлтэнд бүртгэл зүйн хувьд мэдэгдэм зөрөө байсангүй. Харин эрүүл хүүхдийн үзүүлэлтээс үнэн магадтай ялгаатай байна. /р<0.05-0.001 / Нөхөн тэгшитгэх эмчилгээ хийсний дараахи ХШТ-ийн үзүүлэлтээс харахад хэдийгээр 2 бүлэгт pH хэвийн болсон авч уламжлалт аргаар нөхөн тэгшитгэсэн бүлэг рСО2, НСО3, НСО35, tСО2 1 бүлэг болон хяналтын бүлэгтэй харьцуулахад өссөн байгаа нь бодисын солилцооны зохицсон суурьшлын төлөвт ордог нь бүртгэл зүйгээр батлагдаж байна. /p<0.01-0.001/. Харин бидний хувилбараар нөхөн тэгшитгэхэд эл үзүүлэлтүүд хяналтын бүлгийн түвшинд хүрч байгаа нь харагдаж байна. Энэ нь бидний боловсруулсан хувилбар монгол хүүхдийн гадаад орчиндоо дасан зохицсон онцлогийг харгалзан үзсэнээрээ илүү физиологийн шинжтэй, оновчтой арга болохыг илэрхийлж байна. Монгол хүүхдийн ХШТ-ийг судалсан Д.Агваандоржийн судалгааны дүнтэй хяналтын бүлгийн үзүүлэлтийг харьцуулахад мэдэгдэм зөрөө байхгүй байгаа нь бидний үндэслэлийг  давхар нотолж байна.

Хүснэгт №2-д хийн солилцооны тэнцлийн үзүүлэлтийг харууллаа. 1 бүлэг А*д ААDO2, III+4.01 ntHg a/ А 4+0,02,02sat86.4+0.98% 02CT 12.2+0.42ml/dL, avD02 1.8+0.26ml/ dL, 02EXT14,1+1,8%, 86.4+0.98%,Qs/Qt 25.6+4.66%, tHb 10.1+0.31g/ dL, Hct 29.8+0.91%байгаа нь капилляроны Солилцоо бодисын солилцооны үед ноцтой хямарч байдгийг харуулж баина. Энэ нь нэг талаас бодисын солилцооны веНийн холбоосоор цусны урсгал явагддаг болохыг илэрхийлж байна. Нөгөө талаар энэ үед хуурамч цус багадалт үүсдэгийг бид анхаарах шаардлагатай байна. .

1 бүлэг В-д Va/Qt, а/А, avD02,02EXT, НЬ, Ht бүртгэл зүйн хувьд магадтай ихсэж (р<0.05-0.001), Qs/Qt. буурсан нь бодисын солилцооны хүчилшилийг нөхөн тэгшитгэх эмчилгэээний дүнд капиллляроны солилцоо сайжирч ирсэнийг илтгэж байгаа авч хяналтын бүлэгтэй жишихэд мэдэгдэм зөрөөтэй байгаа нь капилляроныг сэргээх бүрдэл эмчилгээний салшгүй хэсэг болохыг харууллаа.

Дугнэлт:

  1. Бодисыи солилцооны хүчилшилийн улмаас капилллроны солилцоо ноцтой хямарсан байдаг нь  тодорхой байна.
  2.  Бидний боловсруулсан хувилбараар өөрөөр V=(BE-(" 6))*М/3 бодисын солилцооны хүчилшилийг нөхөи тэгшитгэх нь хүүхдэд илүү оновчтой арга болох нь харагдаж баниа.
  3.  Бодисын солилцооиы хүчилшилийн үед "хуурамч" цус багадалт үүсэж байгааг харгалзан цус сэлбэх эмчнлгээнд ялгавартай хандах тактик баримтлах нь зүйтэй.
Ном зүй

1. Агваандорж Бага насны хүүхдийн уушгины үрэвслийн үеийн хүчил шүлтийн болон хийн тэнцэл. Нэг сэдэвт зохиолын хураангуй. 1993,16х
2. Дубинский АЕ, Чепкий Л,П, Бутылищ ВЮ и gp./Анес. и реапиматол-1992-N 5 с 50-53
3. Лазерева.Д.Н /Реакция организма на лекарственные вещества в условиях гипоксии, после ожиөления и при нарушсниях КЩР.В кн. Действие лекарственных средсто при патологических состюяниях. Москва. Медицина 1990,178-183
4. Alleyne GAOtLupianer JA, Me Far lane-Anderson N et al. /Metabolic acidosis -London.l982.p.l01-115
5. Ostrea EN.Odell GJ J.Pediat. 1972.V.80, N4tp.671-680
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 596
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК