Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 1(86)
Антрометрийн үзүүлэлтээр ургийн жинг тодорхойлох
( Судалгааны өгүүлэл )

Т.Эрхэмбаатар, С.Баясгалан

 

Хүн судлалын шинжлэх ухааны судалгааны объект нь хүн, түүний биеийн төлөв юм. Хүний биеийн бүтцийн янз бүрийн онцлогуудыг тодорхойлоход хэмжих арга болох антропометрийн аргыг хэрэглэдэг.

Хүн судлалын шинжлэх ухаанд антропометрийн аргыг хэрэглэн эмэгтэй, эрэгтэй, хүүхэд насны бие бялдрын физиологийн үзүүлэлтийг яс, үндэс, газарзүйн байршлаар судалсан судалгааны арвин материал байдаг. Гагцхүү жирэмсэн эхчүүдийн антропометрийн үзүүлэлтийг цаг агаар, газар зүйн янз бүрийн нөхцөлд судалсан материал нэн хомс байна.

Эх бариахуйн ухаан нь жирэмсэн эхчүүдийн өндөр, жин умайн ёроолын өндөр, гэдэсний эргэн тойрон зэргийг хэмжих хэлбэрээр антропометрийн аргыг уламжлал болгон хэрэглэж ирсэн анагаах ухааны эмнэлзүйн салбар юм. Антропометрийн үзүүлэлт бүр нь жирэмсэн, төрөлтийн тавиланг тодорхойлоход ач холбогдолтой. Хэвлэлд мэдээлснээр ургийн жинг урьдчилан тодорхойлох олон аргууд байгаа боловч өнөөг хүртэл энэ асуудал нэгэн мөрийн болж чадаагүй байна.

Ургийн жинг урьдчилан тодорхойлох аргуудын дотроос харьцангуй түгээмэл хэрэглэгддэг нь И.Ф.Жорданиа, З.И.Якубов, А.В.Рудаков зэрэг аргууд байна. Сүүлийн жилүүдэд гадаадын зарим судлаачид ургийн жинг тодорхойлох аргаас гадна ургийн жин, эхийн антропометрийн үзүүлэлтүүд тухайлбал эхийн жин, өндөр, ургийн жингийн хооронд тодрохой хамаарал байгаа эсэхэд анхаарлаа хандуулж байна.

В.В.Давидова /1967/ А.А.Добровольский /1970/, З.Б.Юдина, Н.А.Кавернинксий /1982/ нарын судалгаагаар ургийн жин, жирэмсэн эмэгтэйн өндрийн хооронд тодорхой хамаарал байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл эхийн өндөр нэмэгдэх тусам ургийн жин өсч байсан байна.А.А.Добровольский /1970/ судалгаагаар х эт өндөр /180см-ээс дээш/ эмэгтэйчүүдэд ургийн жингийн өсөлтийн харьцаа буурч, хэт намхан /146 см-ээс доош/ эмэгтэйчүүдэд ургийн жингийн харьцаа нэмэгдэх хандлагатай байсан байна.

Манай орны анагаах ухааны эх барих судлалын салбарын онол практикт антропометрийн асуудал харьцангуй бага хөндөгдсөн юм. Бидний судалгааны зорилго нь жирэмсэн эмэгтэйн жин, өндөр, төрсөн нярайн жингийн хооронд хамаарал байгаа эсэхийг тогтооход чиглэсэн юм. Бид нэг урагтай толгойгоор түрүүлсэн тээлтийн хугацаа гүйцэд анхны 561 төрсөн эхийн антропометрийн үзүүлэлтэд тулгуурлан судалгааг хийлээ.

Анхны төрөлтийн дундаж өндөр 162,5±0,79см, К.А.Савченко 1979 /Алма-Ата/ 165,8±5,02 см, З.А.Лаусвие С.Б.Тамм /Таллин/, 165±0,8см А.Н.Салусте /Тарту/, 18 настай охидын дундаж өндөр 156,4±0,64см Ц.Готов /1982/ байсан байна. Бидний судалгаагаар анхны төрөгчийн дундаж өндөр 158,4±0,8 см байлаа.

Судалгаанд хамрагдсан 561 эхчүүдийн өндрийг 5см-ийн интервалтайгаар ангилан үзэхэд дараах тоон үзүүлэлт харагдаж байна.

Анхны төрөгчийн дотор 146-150см өндөртэй эхчүүд 11 хувь, 151-155см-18,7 хувь, 156-160см-36,3 хувь, 161-165см-23,5 хувь, 166-170см-8,7хувь, 171-175см-1,6 хувь тус тус эзэлж байна. Нийт анхан төрөгч эхчүүдийн дотор 156-165см өндөртэй эхчүүд 59,8 хувь эзэлж байна.

Тулгар эхчүүдийн биеийн жин өндрөөс, ургийи жин хэрхэн хамаарч болохыг регрессийн шинжилгээгээр дүгнэж, эдгээр үзүүлэлтүүдийн хамаарал хэр хүчтэйг корреляцийн коэффициентээр нь шалгаж үзэв. Судалгаанд хамрагдсан эхчүүдийн өндрийг 146-168 см хооронд авч тухайн өндөртэй эхчүүдээс төрсөн хүүхдүүдийн дундаж жинг тооцож үзэхэд корреляцийн коэффициент 0,63396 байна. Үүний үндсэн дээр регрессийн тэгшитгэл зохиовол.

у* 1,8269*0,0328.x  

У* ургийн жин

1,8269-тогтмол тоо,

х* тулгар эхийн өндөр

Энэ тэгшитгэлийн үндсэн дээр мөн тухайн өндөртэй эхчүүдээс төрөх ургийн жинг урьдчилан тооцоолж болох ба энэ загвар бодит байдалд хэр нийцтэй байгааг үэүүлэв./Зураг No 1/. Мөн эхчүүдийн дундаж жингээс ургийн жин хэрхэн хамаарч болохыг судалж, өндөр тус бүрээр нь дундаж жинг тодорхойлов.

Үүний дараажинэй харьцуулан судалгаа хийв. Судалгаанаас эхчүүдийн дундаж жин, ургийн дундаж жингийн хоорондын хамаарлын коэффициент 0,59471 байна. Энэ хамаарлыг үндэслэн регрессийн тэгшитгэл зохиовол:

у* 0,7763+ 0,04017;

у*ургийн жин

0,7763-тогтмол тоо,

х тулгар эхчүүдийн дундаж жин.

Бодит байдал, регрессийн гэгшитгэлээр тооцож гаргасан үзүүлэлтүүдийн хоорондын хэлбэлзлийг үэүүлэв. /Зураг N 2!

Үүнээс гадна эхчүүдийн дундаж жин, өндрөөс ургийн жин хэрхэн хамаарч болохыг олон хүчин эүйлийн регрессийн шинжилгээгээр дүгнэж үзэхэд дээрх үзүүлэлтүүдийн хоорондын хамаарал нь 0,61899 байгаа нь судалгаанд регрессийн тэгшитгэл эагварчилж болохыг харуулж байна.

у= -1,2922+ 0,25546 .X+ 0,00984. XI

у* ургийн жин

Х= эхиин өндөр

XI- эхийн жин

 1,2922- тогтмол тоо.

Дүгнэлт

  1. Гадаадын судлаачидтай харьцуулахад малай эмэгтэйчүүдийн дундаж өндөр харьцангуйнамхан байгаа нь ажиглагдав.
  2. Ургийн жин, эхийн өндрөөс хамаарах корреляцийн коээффициент ч=63396 байгаа нь эдгээр үзүүлэлтүүд хоорондоо шууд хамааралтай байна.
  3.  Ургийн жин, эхийн дундаж жингээс хамаарах корреляцийн коэффициент ч=0,59471 байгаа нь эхийн жин ургийн жингимн хооронд тодорхой шүтэлцээтэй байгаа нь харагдав.
  4.  Ургийн жин нь эхийн жин, өндрөөс хамаарах боловч корреляцийн коэффициентээс харахад эхийн өндрөөс хамаарах хамаарал илүү хүчтэй байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2072
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК