Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 1(86)
Кесар хагалгаагаар төрөлтийг удирдаж явуулсан үр дүн
( Судалгааны өгүүлэл )

М.Батчулуун, Д.Баттогтох

 

Түүхийн баримтаас үзэхэд кесар хагалгаа нь бараг 1000-аад жилийн түүхтэй. Шинжлэх ухаан техникийн өндөр хөгжилд хүрсэн орчин үед төрөлтийг удирдах энэ арга улам бүр төгөлдөржиж, заалт нь өргөсөн эх хүүхэд ялангуяа ураг нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулахад зохих нөлөө үзүүлж байна.

Хэвлэлийн тоймоос үзэхэд дэлхийн улс орны дунджаар бүх төрөлтийн 1,9-15,2%-ийг кесар хагалгаагаар төрүүлж байна. Энэ мэс заслын хийгдэж байгаа тохиолдлыг Хүснэгт1-д үзүүлэв.

Тус клиникт 1989-1990 онд нийт 7954 эх төрснөөс 590 эх кесар хагалгаагаар төрсөн нь 7,4%-ийг эзэлж байна. Энэ нь тус улсад хийгдсэн кесар хагалгааны хамгийн өндөр хувь боловч бусад улсуудтай харьцуулбал харьцангуй дундаж хэмжээнд байгаа юм.

Сүүлийн жилүүдэд кесар хагалгааны заалт ихээхэн өөрчлөгдөж ялангуяа харьцангуй заалт өргөсөх хандлага гарсаар байгаа ба үүнд хавсарсан заалт ихээхэн хувийг эзлэх боллоо.

Хүснэгт 1. Дэлхийн нэлээд улс орнуудад кесар хагалгаагаар төрөлтийг удирдсан байдал

Улс орнууд, хот төвлөрсөн эмнэлэг

Он

Кесар хагалгааны давтамж хувиар

АНУ

Канад

Европын орнууд

ХБНГУ

Швед

ЗХУ

ЗХУ /ЭХЭМХЭШ төв/

Москва хот

Украйн

Литва

Туркмен

1985

1985

1983

1989

1984

1989

1989

1989

1989

1989

1989

20,4

18,7

12-167

10-15,0

12,2

7,0

20,9

6,0

2-9

2-9

0,8

Монгол улс

УБ Клинкийн 1-р амаржих газар /сүүлийн 10 жилд/

1990

1990

1,2

1,09

 

Тус клиникт хийсэн кесар хагалгааны үндсэн заалтуудыг өөрийн орны болон гадаадын судлаачдын материалтай  харьцуулан хүснэгт 2-р үзүүлэв.

Тайлбар: Нэг эхэд кесар хагалгааны хэд хэдэн заалт давхардаж байгаа учир хүснэгт 2-т хувиар үзүүлсэн нийлбэр 100-аас илүү гарч байгааг анхаарна уу.

Хүснэгт 2-т үзүүлснээр Нэг эхэд кесар хагалгаа хийгдэж буй заалтыг цуваагаар жагсаахад:

  1. Ураг, нярайн талын заалт 38,1%
  2. Эх барихын ужиг өгүүлэлтэй буюу хавсарсан заалт /27,5%/
  3. Анатомын ба клинкийн уйтан аарцаг /17,3%/
  4. Жирэмсний хожуу үеийн хордлого, түүний хүнд хэлбэр /14,4%/ тус тус эхний 4 байранд орж байна.

Ийнхүү кесаров хагалгааны ерөнхий тоо өндөр байгаа нь тус клиникт энэ мэс заслын нярайн талын заалтыг өндөрт тавьж /38,1%/ байгаатай холбоотой байна.

Үүний гол заалт нь жирэмсний сүүлийн сард төрөх зам бүрэн бэлтгэгдээгүй үед ураг хавийн ус эрт гарч ураг бүтэх аюул тулгарсан, эмчилгээний үр дүн аваагүй ургийн хүчилтөрөгчийн архаг дутагдалтай үед ураг бүтэх аюултай, өмнө нь амьгүй хүүхэд төрүүлж байсан, амьд эрүүл хүүхэд авах хүсэлтэй байгаа зэрэг тохиолдлууд орж байна.

Хүснэгт 2. Кесарев хагалгааны заалтыг гадаадын судлаачдынхтай харьцуулбал:

Заалт

Судлаачид

Мэс засал хийсэн заалтууд

Ураг

няраин

талын

заалт

Эх барихын ужиг өгүүлэлтэй эхчүүд

Анатомын

ба

клиникиин

уйтан аарцаг

Жирэмсэн хожуу хордлогын хүнд хэлбэр

Экстраге-

ниталь

өвчтэй

эхчүүд

Умаин

сорви

Эхэс түрүүлэлт ховхролт

30-аас

дээш

наснь:

ахмад

төрөгчид

Ургиин буруу баирлал / толгоин тавилт/ илүү тээлт

Гадаадын судлаачид

45%

 

 

2.4-9

-1.35

24-437

7.2-136

7.0-33.7

2.0-17,4

АНУ/1979-1989/

45%

20.4

38.8

29-9.0

1.2-3.0

290-372

8.3-102

хавсралт заалт орно.

2.6-19.1

ЗХУ /1986-1990/

45%

13-30%

/26.W

69.3

1-9%

Ф6%

2Г%

5-27%

13.8

хав.заалт

6.6

ЕхЖав бблон бусад / 1-р амаржих газрын сүүлиин 10 жилиин материалар/

39.2%

4,9

66.4

13.9

 

18. 1

22.7

 

12-19.1

Биднии судалгаагаар /1090/

38.1%

 

27.5

17.3

14-.4

12 2

12

9.3

92

 

9.5

 

Эх барихын ужиг мэдүүлэгтэй буюу хавсарсан заалтад /эх ба ургийн талын заалт хамт/ олон төрсөн боловч хүүхэдгүй эхчүүд, удаан хугацаагаар үргүйдэлтэй байгаад жирэмслэсэн, зуршсан дугуу тээлтгэй эмэгтэйчүүд, өмнөх төрөлт нь хүндэрч ураг эх дотроо эидэж байсан эхчүүднйг хамаарууллаа. Ер нь хавсарсан заалтанд тодорхой зааг гаргахад хэцүү юм. Эдгээр нь тухайн төрөлтөнд хүүхэд амьгүй төрөх, төрсний дараа эрт нас барах аюулаас сэргийлж эх, урагт таатай нөлөө үзүүлэх эорилгоор кесар хагалгаа хийгдэж байна. Энэ бүлэгт ердийн төрөх замаар төрөлтийг явуулахад жирэмсний үсийн болон төрөлтийн үйл ажиллагааны үеийн хэд хэдэн хүндрэл нийлж ураг болон эхэд муу нөлөө үзүүлж аль нэгэнд нь цаашдын тавилан муудсан тохиолдлыг хамааруулсн болно. Хавсарсан заалтуудад доорхи хүчин зүйлүүд багтаж байна.

Үүнд:

  • Төрөх хүчний сулрал
  • Ураг хавийн ус цагаасаа урьтаж буюу эрт гарах
  • Жирэмсний илүү тээлт
  • Ахмад анхан төрөгч
  • I зэргийн уйтан аарцаг
  • Хэвлий дэхь ургийн тулгамдсан бүтэлт
  • Томураг
  • Эх барихын ужиг өгүүлэлтэй
  • Өгзөгөөр түрүүлсэн ураг
  • Жирэмсний хожуу үеийн хордлогынI-П зэргийн
  • Ургийн толгой шулуун хэмжээгээр дээр байрлах Умайн хүзүүний эмгэг
  • Умайн махангар хавдартай хавсарсан жирэмсэн.
  • Үргүйдлийн удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн
  • Умайнсорви
  • Анхны төрөлтөөс хойшхи удаан завсарлалт /10 жил/
  • Умайн гаж хөгжил
  • Ураг нүүрээрээ төрүүлсэн
  • Зуршмал зулбалт
  • Эхсийн захын түрүүлэлт

Бид өөрийн клиникийн заалтыг бусад ижил төстэй клиник, эмнэлгийн байгууллагын заалттай харьцуулан үзэхэд:

ЗХУ-ын Бүх ХОлбоотьш эх нялхсын төвийн материалаар кесар хагалгааны заалт:  Е. А.Чернуха/

  1. Умайн сорви
  2. Ургийн талын заалт
  3. Өгзөгөөр түрүүлсэн ураг
  4. Төрөгч эхийн насны байдал

Москва хотын хэмжээгээр / в.Я.Гольта, А.ИЛялькина, 1989/

  1. Ургийн талын эаалт
  2. Умайн сорви
  3. Өгзөгөөр түрүүлсэн ураг
  4. Жирэмсний хожуу үеийн хордлого болон бусад эаалт тус тус орж байгаатай харьцуулан үзэж дүгнэлт хийж болно.

Бидний судалгаагааркесар хагалгаа хийлгэсэн эхчүүдийн дотор анхан төрөгч эх 37,4%, үүнээс ахмад анхан төрөгч 24,4%, 2-5 удаа төрсөн эх 46,7%, 5-аас дээш төрсөн эх 16,7% ба давтан кесар хагалгаа хийлгэсэн эх 12,0% байна. Үүнээс үзэхэд кссар хагалгааны дараах умайн бүрэн эдгэрээгүй сорвийн улмаас давтан мэс засалхийлгэх эхчүүд цаашид буурахгүй өсөх хандлагатай байгаа нь ажиглагдаж байна.

Нийгмийн байдлаар нь авч үзэхэд 88,5% нъ ажилчин албан хаагчид, 11,5% нь малчин, гэрийн ажилтай, оюутан сурагчид. орон нутгийн харъяаллаар 51,7% нь хөдөө орон нутгийнх, 48,3% нь Улаанбаатар хотын харъяалалтай эхчүүд мэс эасал хийлгэжээ. Ийнхүү тус клиннкт кесар хагалгаа хийлгэсэн эхчүүдийн зонхилох / 51.7%/ нь хөдөө орон нутгаас ирсэн эхчүүд байгаа нь нэг талаар жирэмсний хүндрэл хожуу хордлого, экстрагениталь өвчин, эх барнхын ужиг дурдатгал зэргээр "илүү өртөмтгий" гэсэн үнэлгээ авсан анхаарал татах эхчүүд ирдгийг харуүлж байна.

Бидний материалаас үзэхэд 542 / 92,0%/ тохиолдол жирэмсний хугацаа гүйцсэн үед 48 / 8,0%/ тохиолдол жирэмсний хугацаа гүйцээгүй үсд /28 долор хоногтойгоос дээш/ кесар хагалгаа хийгджээ. .

Кесар хагалгааны үс дэхураг нярайн эндэгдэл гүйцэд нярайд 4 / 0,7%/ байгаа ба нас баралтын гол шалтгаанд эхэс түрүүлэлт, ховхролт, нярайн цус задрах өвчин зэрэг орж байна. Дутуу нярай нийт 13 / 27,1%/ эндсэн байна.

Нярайн нас баралтын шалтгааныг судалж үзэхэд уушгины авчилт, бүтэлт үлэмж хувийг эээлж, ялангуяа дутуу нярайн дунд голлон тохиолдож байгаа нь анхаарал татаж байна. Жирэмсннй хугацаа гүйцээгүй үед эх барихын болон бусад хавсарсан эмгэгийн улмаас эхийн эрүүл мэнд, амь насыг аврах зайлшгүй байдалд жирэмснийг таслах эорилгхюр мэс эасал хнйсэн тохиолдолд дээрхи шалтгаанүуд бүр ч илүүтэй ажиглагдаж байна.

Кесар хагал гаагаар төрсөн нярайн байдлыг Ангарын баллаар үнэлснийг авч үзвэл: 8-10 баллтай 11%, 5-7 баллтай 44%, 1-4 баллтай 15% байлаа. Мэс заслаар төрсөн нярайн 59% нь ямар нэгэн бүтэлттэй төрж байгаагийн нэг хэсэг нь мэс засал хийхэд хүргэж буй эмгэгийн заалттай, нөгөө хэсэг нь нярайн дасан зохицох явц дутуу хөгжсөнтэй, мөн түүнчлэн унтуулгын эмийн нөлөө / наркозын депресс/, архаг бүтэлт зэрэгтэй холбоотой юм. Зарим тохиолдолд төрөлтийг эүй зохистой удирдаагүйн улмаас хугацаа алдаж тохнромжгүй нөхцөлд мэс засал хийсэнтэй нярайн бүтэлт холбогдож байна.

Бүх кесар хагалгааг хэвлийн гялтанг нээж хийсэн ба 98,5%-д нь умайн доод хэсэгт хөндлөн зүслэгээр, 1,5%-д нь өмнөх хагалгаа хийгдсэн сорви, умайн доод хэсэгт өргөссөн судас ихтэй, эхэс түрүүлсэн болон дараа нь зайлшгүй умайг үтрээн дээгүүр тайрч авах эаалттай үед умайн их биенд дагуу зүслэгээр тус тус хийгджээ. Кесар хагалгаа нь нийтэд нь цагаан мөгөөрсөн хоолойн азотын дутуу исэл / N202/ хүчилтөрөгчийн унтуулгыг тайвшруулах, өвчин намдаах эмүүдтэй хавсран хэрэглэсэн байна.

Мэс заслын 53,4% нь урьдчилсан бэлтгэл төлөвлөгөөтэйгээр, 46,6% нь яаралтай журмаар хийгдсэн ба энэ нь эх, хүүхдийн цаашдын байдал эрүүл мэндэд тодорхой нөлөө үзүүлжээ.

Мэс засал үргэлжилсэн дундаж хугацаа I цаг 15+?С нинут, нийт цус алдалт 800+150 мл, мэс заслын дараах эхчүүдийн дундаж ор хоног 13+3 тус тус байна.

Кесар хагалгааны дараах үеийн хм<дрол нийт 133 / 22,5%/ эхэд ямар нэг байдлаар тохиолджээ. Үүнээс шарх шүүсдэх, нэвчдэс хурах 55 тохиолдол / 9,3%/ бүх хүндрэл дотроо 41,4%, арьсны шархны хэсэг гаэрын оёдол ангайсан 29 тохиолдол / 5,0%/, хүндрэл дотроо 22,0%, умайн дотор салстын үрэвсэл 16 эхэд /3,0%/ мэс эаслын дараах хүндрэл дотроо 12% тус тус эзэлж байна.

Кесар хагалгааны дараа хэвлиЙн гялтангийн үрэвсэл болсон, дахин хагалгаанд / релаларатомия/ орсон болон эх нас бараагуй байна. Мэс заслын дарааххүндрэлийн гол шалтгаанд ураг хавийн ус гараад удсан, үтрээний үзлэг олон дахин хийсэн, эх үтрээний үрэвсэлтэй зэрэг орж байиа.

Хэдийгээр кесар хагалгаа эх барихын зарим нөхцөлд илүү давуу талтай чгэсэн энэ аргыг хэрэглэх тоо өссөн ньдэлхийн эрдэмтдийн сэтгэл санааг ихээр эовоох боллоо. Кесар хагалгааны тоо өсөхийн хэрээр эхийн өвчлөл, эндэгдлийн үзүүлэлт ихсэж, ор хоног уртсаж байна. / В.И.Кулаков, Т.К.Пучко, 1989/.

Хэвийн төрөлтийн үед эх эндэх аюул 1:10000 баЙдаг бол кесар хагалгааны үед 1:1250 /В.Я.Голота, Л.И.Лялкина, 1989/ байдаг байна. Мая түүнчлэн төрөлт явуулах бусад олон арга барилын дотор кесар хагалгаа давамгайлах нь эх барихын эмч нараас төрөлтийг төрөх замаар удирдах урлаг, мэдлэг мэргэжил арга барилыг бууруулах талтай байна. Үүнтэй холбоотойгоор кесар хагалгааг зохих хэмжээнд байлгах нь эх барихын үйл ажиллагаанд нилээд маргаантай байгаа асуудал юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд уг мэс эасалд хүргэж буй заалтуудыг тухайн тохиолдолд нарийн судалж, тал бүрийн дүгнэлт, шинжилгээ хийх хэрэгтэй. Одоо ч гэсэн урьдын адил кесар хагалгаа нь эмэггэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт эохих хэмжээний сөрөг нөлөө үзүүлсээр байна.

ДҮГНЭЛТ

  1. Тус клиниктк есар хагалгаа бүх төрөлтийн дотор 7,4%-ийг эзэлж байгаа бөгөөд энэ нь бусад улс оровтой харьцуулахад дундаж хэмжээнд байга.
  2. Кесар хагалгааны ургийн талын заалт 38,1%-ийг, эхийн талын заалт 34,4%-ийг, эх ургийн хавсарсан заалт 27,5%-ийг тус тус эзэлж байна.
  3.  Кесар хагалгааны 53,4%- нь урьдчилсан бэлтгэл төлөвлөгөөтэйгөөр, 46,6% нь яаралтай журмаар хийгдсэнээс гадна, хагалгаа үргэлжлэх хугацаа 1 цаг 15 мин+20 минут, хагалгааны үед гарах цусны хэмжээ 800 мл+ 150 мл, хагалгааны дараа эхчүүийн дундаж ор хоног 13+3тус тус байна
  4.  Энэ ажилбарын уед хагалгааны заалтыг цаг хугацаанд нь зөв тодорхойлон, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, дадлага туршлагатай эмч нар хийсэн тохиолдолд идээт халдварын хундрэл, эхийн эндэгдал гаргахгүй байж болох талтай.
Ном зүй

1. Б.Жаө Т.Эрхэмбаатар Ж.Лхагвасүрэн Төрөлтийн биомеханизм УБ1990
2. В.В.Аб рамчеико Е.А.Ланцеө Кесарево сечение Москва.\\\"Медщина \\\"1985
3. Е.Я.Голота А.И.Лялысина Акуш и гин. 1989. N3. стр 3-5
4. В.И.Кулакое Е.А. Яернухо ЛМ.Колшссарова Акуш и гин. 1989. N3 стр 13-17
5. ГМ.САвельеоа ЮМ.Блошанскнй Л.Т.Сичпнова Акуш и гин 1989 N3
6. В.Н.Серое С.А Маркин Е.В.Жаров Акуш и гин 1989 N1 стр 51-54
7. А.С.Слепых Авдоминальное родразрешение Ленинград У МедицинаФ1986
8. И.В.Стрижоөа А.В.Дигеев А.А.Ибрагимоа Акуш и гин 1989 №3стр 27-30
9. Л.В.ТИмощенко Ю.П. ВдовиненкоАпуш и гин .1990. N11 стр 9-11
10. Е.А. Чернуха К вопросу кесарева сечения / лекция/ 1989 11. Е.А.Ч ернуха. Комиссароеа Акуш и гин. 1985 N10 стр 68-71
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3092
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК