Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 1(86)
Улаанбаатар хотын 0-14 насны харьцангуй эрүүл хүүхдийн цусны ийлдэсний нийт липидийн судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Д.Энэбиш

 

Бие махбодын тослогийн солилцооны хэвийн явц, насны болон хооллолт, бусад нөлөөлөх онцлогуудыг тусгадаг биохимийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь цусны ийлдэсний нийт липидийн хэмжээ юм.

Нярай хүүхдийи амьдралыи эхмий 7 хоногт цусны ийлдэсний нийт липидийн хоногийн хэлбэлзлэл нь өдөрт ихсэх ба шөнийн 03 цагт хамгийн бага болдог. 10 дахь өдрөөс нийт липидийн түвшин харьцангуй тогтворждог ажээ. / Ю.Е. Вельтищев,А.А.Анеико, 1974, Ю.А.Князев, В.А.Таболии, С,Г,Косиченко, 1978/

1 сартайгаас ой хүртэлх насны хүүхдийн цусны ийлдэсний нийт липидийн хэмжээ нь нярай үеийнхээс 50% их байдаг. Оросын холбооны улсын судлаач , профессор Аненкогийн судалгаагаар 0-7 хоногтой эрүүл хүүхдийн цусны нийт липидийн хэмжээ 1,7-4,5г/л,  1 сар-1 настайд 2,4-7,0 г/л, 2-14 настайд 4,5-7,0 г/л байна.

Монгол орны хувьд насанд хүрэгчдийн цусны иийт липидийн хэвийн лавлах хэмжээг БЛувсанноров /1970/ судалж тогтоосон ба 0-1 насны хүүхдэд Н.Цэдэнжав / 1980/ тодорхойлж байжээ.

1-ээс дээш насны эрүүл хүүхдийн цусны нийт липидийн лавлах хэмжээг судлан тогтоох асуудал манай оронд огт хөндөгдөөгүй байна.

Судалгааны зорилго: Судалгааны "Эрүүл хүүхэд" төслийн хүрээнд бид эрүүл хүүхдийн цусны ийлдэсний липидограммыи зарим үзүүлэлтүүдийн лавлах хэмжээг судлан тогтоох зорилго тавьж судалгааг явуулж байна.

Цусны липид нь бүх эрхтэн, эдийн эсийн мембраимг /сарьс бүтээхэд оролцохын зэрэгцээ олон тооиы биологийн идэвхит нэгдлүүд/ даавар, тосонд уусдаг аминдэм/ үүсэхэд чухал хэрэгтэй. Липид нь бүх биеийи илчлэгийн хэрэгцээинй 25-30%-ийг хангаж өгөх ба  г лилид / өөх тос бүрэн задарч шингэхэд 9,3 ккал илчлэг ялгарадаг нь төдий хэмжээний уураг ба нүүрс-усныхаас даруй 2 илүү дахин их юм.

Судалгааны арга: Улаанбаатар хотын 0*14 насны харьцангуй эруүл 265 хүүхдийн цусны ийлдэсний нийт липидийн хэмжээг сульфофосфованилины өнгөт урвалын аргыг Фенолын болон био-ла-тестийн аргатай хослуулан хэрэглэж тодорхойлов.

Судалгааны дүнг 0-1 нас, 2-14 насаар бүлэглэж, вариацийн хувилбарт эгнээний аргаар / И.В.Поляков, Н.С.Соколова,1975/ статистикийн боловсруулалт хийж цусны ийлдэсиий нийт липидийн дундаж үзуүлэлтийн судалгааны урьдчилсан дүнг гаргав. / хүснэгт 1/

Судалгааны дүнгээс үзэхэд нэг ой хүртэлх насны хүухдийн цусны ийлдэсний нийт лилидийн хэмжээ 4,46±0,13г/л, 2-14 насы хүүхдийн энэ үзүүлэлт 4,1±0,005 г/лбайна.

Нэг ой хүртэлх ба 2-14 насны хүүхдийн цусны ийлдэсний нийт липидийн хэмжээнд бидний судалгаагаар статистикийн үнэн магадтай ялгаа илэрсэнгүй. /0,42 буюу р>0,05/. Ийлдэсний нийт липидийн дундаж хамжээ ой хүртэлх хүүхдэд 4,1-4,8 г/ л, 2-14 насанд 3,8-4,3г/л-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь А.А.Аненкогийн /1979/ судалгаатай харьцуулахад /2,4-7,0 г/л, 4,5-7,0г/л/ доод түвшингээс нь 1,5 дахин илүү, дээд түвшингээс нь 1,5 дахин бага байна.

Хүснэгт №1 Улаанбаатар хотын 0-14 насны эрүүл хүүхдийн ийлдэсний нийт липидийн хэмжээ /г/л/

Статистикийн үзүүлэлт

Насны бүлэг

n

h

+m

b

X+3m

0-1 нас

29

4,46

0,13

0,67

4,07-4,8

2-14 нас

236

4,09

0,05

0,57

3,84-4,3

Бид өөрсдийн судалгааны дүнг бусад судлаачдын болон гадаадын судлаачдын үзүүлэлттэй харьцуулан жишсэн юм. Хүснэгт 2

Хүснэгт 2 Нийт липидийн дундаж хэмжээ /янз бүрийн судлаачдынхаар/

Судлаачид

Насны бүлэг

А.А.Анененко 1979

Г.М.Бондаренко и др. 1982

А.В.Азурин Я.М.Веронцов

Н.Цэдэнжал 1980

Бидний судалгаагаар 1992

0-1 нас

2,4-7,0

5,14

6,4

5

4,41

4,1-1,8

2-14 нас

4,5-7,0

 

 

6,2

 

3,4-4,34

Р.К.Луговская нарынхаа /1984/ 5,2-5,8 г/л, М.С.Маслов, И.Тодоров /1968/ нарынхаар 4,5-5,0 г/л тус тус тогтоогдсон байгаа нь бидний судалгаа дундаж түвшинд байгааг харуулж байгаа бөгөөд харьцангуй хэлбэлзэл багатай байна.

Дүгнэлт:

  1. Улаанбаатар хотын нэг ой хүртлэх насны эрүүл хүүхдийн цусны ийлдэсний нийт липидийн хэмжээ 4,1-4,8г/л байна.
  2. 2-14 насны эрүүл хүүхдийн ийлдэсний нийт липидийн дундаж түвшин 3,8-4,3г/л байна.
  3. Бидний судалгааны дүн нь гадаадын зарим судлаачдын үзүүлэлттэй харьцуулахад дундаж түвшинд байна.
  4. Монгол эрүүл хүүхдийн цусны ийлдэсний нийт липид болон липиограммын үзүүлэлтүүдийн хэмжээ тогтоох судалгааг хүүхдийн нас хүйс, хооллолт, цаг улирал, газарзүйн бүс зэрэг нийгэм биологийн хүчин зүйлтэй нь холбон цаашид улам гүнзгийрүүлэн явуулах нь онол-практикийн чухал ач холбогдолтой юм.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 339
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК