Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 1(86)
Хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчний оношлогоо, эмчилгээ
( Лекц )

Н.Раднааханд, Д.Малчинхүү

ЭХЭШТ, АУИС

 

/Энэхүү аргачлалыг 1992.12.26-нд ЭХЭШТөвийн эрдмийн зөвлөлийн хурлаар батлуулсан болно/

Хүүхдийн эмгэгийн дотор голлох байх эзэлдэг өвчнүүдийн нэг нь харшлын өвчин км. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр манай гаригийн бух хүүхдийн 15% нь харшлынөвчний ямар нэг илрэлтэй байдаг бөгөөд 2000 он гэхэд харшлын өвчин тархалтаараа нэгдүгээр байранд орох хандлагагай байна. /А.МЛотемкина, 1990/

Харшлын өвчний хүнд хэлбэрйин нэгэн болох гуурсан хоолойн багтраа /ГХБ/ хүүхэд насанд олонтоо тохиолддог өвчнүүдийн нэг бөгөөд уг өвчний тархалт янз бүрийн судлаачдынхаар 1000 хүүхэд тутам 1-20 байна.

Хүүхдийн гуурсан хоолойн багтраа жилээс жилд нэмэгдэж, энэ өвчнөөр өвчлөх нас залуужиж, явц нь хүндэрч эмчилгээ авах нь төвөгтэй болж нас баралт ихсэх хандлагатай байгааг судлаачид амьдрал ахуйд хими гүнзгий нэвтэрч, хотжих процесс түргэсч, хүрээлэн байгаа орчин бохирдол ихэс байгаатай холбож үздэг.

Хүүхдийн уушгины архаг болон дахилтат үрэвслийн 50-60% нь ГХБ байдгийг В.К.Таточанко судлан тогтоосноос үзэхэд амьсгалын замын эрхтний өвчлөл өндөртэй манай орны нөхцөлд уг өвчнийг эрт оношлох, эмчлэх аргыг боловсронгуй болгон хэрэгжүүлэх нь манай хүүхдийн өвчин судлалын практикт чухал асуудал болж байна.

Бид 1989-1993 онд өөрийн оронд хүүхдийн ГХБ өвчний тархалт, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, эмнэл зүйн онцлогийг судлах, эрт оношлох, урьдчилан сэргийлэх аргыг боловсронгуй болгох, орчин үед хөгжилтэй орнуудад хэрэглэж буй эмийг хэрэглэж үр дүнг тооцон практикт нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж, зорилгоо үндсэнд нь биелүүлсэн бөгөөд өөрсдийн ажлын үр дүнгээс манай орны хот хөдөө хаана ч практикийн эмч нар ашиглаж болох оношлгоо шинжилгээний энгийн аргыг оролцуулан та бүхэнд энэхүү аргачилсан зөвлөмжийг танилцуулж байна.

Бид ГХБ өвчний тархалтад байгаль цаг уурын онцлог байдал нөлөөтэй эсэхийг тогтоох зорилгоор монгол орны говь, хээр, хангай, алтайн бүс тус бүрийн онцлогийг тусган харуулж чадах Дорноговь, Хэнтий, Завханы Тосонцэнгэл, Ховд айгийг сонгон авч судалгаа явууллаа. Хүүхдийн гуурсан хоолойн багтраа Дорноговь аймагт 5,4-2,2, Хэнтий аймагт 3,46-1,5, Завхан аймагт 2,6-1,3, Ховд аймагт 1,8-1,2%-ийн тархалттай байгаагаас үзэхэд газар нутаг далайн төвшнөөс дээш /ДШД/ өргөгдөх тусам ГХБ өвчний тархалт цөөрдөг гэсэн олон эрдэмтдийн судалгаатай тохирч байна. М.Н.Джураевынхаар Д.Т.Д 3600м-ээс өндөр орших нутагт ГХБ тохиолдоогүй байна.

Улаанбаатар хотод 9,0-2,5, Дархан хотод 15,0-3,8, Шарын голд 17,5-4,0 тархалттай байгаа нь ГХБ-аар өвчлөхөд агаар, орчны бохирдол онцгой нөлөөтэй байдгийг харуулж байна. Шарын гол нь ил уурхайн хот учраас агаар нь угаарын хий хүхэрлэг хий, тоос ихтэй учир тэнд амьсгалын замын харшил өвчин хамгийн элбэг байна.

Хот хөдөөд нийлээд 8314 хүүхэд анхан шатны үзлэгт орж улсын хэмжээгээр хүүхдийн ГХБ 1000 хүүхэд тутам 7,0-0,9 тархалттай нь тогтоогдлоо.

Улаанбаатар хотоос ГХБ-тай 0-16 насны 152 хүүхэд хяналтанд авч 3-5 жил эмчлэх явцдаа эмнэлзүйн ажиглалт хийж, зарим эмчилгээний үр дүнг тооцов.

ГХБ үүсгэж буй шалтгааныг хүүхдмчн зовиур, харшлын арьсны сорилын дүн, өвчнйй эмнэлзүйн байдал зэргийг харьцуулан үзэж тогтоосон бөгөөд манай хяналтын өвчтөний 33,2% нь гэрийн тоосноос, 25% нь ургамлын тоосноос, 13,1% нь хоол хүнсний зүйлээс, 11,8% нь төрөл бүрийн нянд харшилж багтраахөдөлдөг нь тогтоогдов. Гэрийн тоосны найрлаганд нүдэнд үл үзэгдэх олон төрлийн хачиг амьдардаг бөгөөд эдгээр нь жилийн турш харшил өгөх ба хачигны ид үржиж олширдог 3-4 cap, 10-11 сард гэрийн тоосны харшилтай хүүхдүүдийн багтраа олон дахин хөдөлдөг.

Манайд ургадаг хус, улиас, бургас, ерхөг, согоовор, нугын биелэг, зэрлэг арвай, лууль шарилжны төрлийн ургамлууд харшил их өгдөг ба хамгийн их харшил төрөгч болдог ургамал нь шарилж юм. Иймд шарилжны харшилтай хүүхдүүд 7 сарын 15-наас хойш хамар нь битүүрч, иүд улайж, нулимс гоожиж, гялбах, нүдээр хатгаж өвдөх зэргээр зовиурлана. Манай хяналтын 152 хүүхдийн 88 нь ургамлын тоосны харшилтай байсан ба эдгээрийн 38 нь шарилжны тоосоо гүвэх үеэр ханиалгаж, багтраа хөдөлдөг.

Зуны улиралд ханиаж, амьсгааддаг хүүхдүүдэд ургамлын харшилтөрөгчөөр сорил тавьж ямар ургамлаас харшилтайг тогтоохоос гадна зовиуртай байдаг хугацааг нь нарийн асууж тогтоох иь оношийн ач холбогдолтой. Модлог ургамал /хус, бургас, улиас, нарс/ 5 сарын сүүлчээр, үетургамал /ерхөг, согоовор. биелэг, арвай/  6 сарын дундуур 7 сарын эхээр, хогийн ургамал 7 сарын сүүлч, 8 сарын эхээр цэцэглэн тоосоо гүвэх учир энэ үеэр харшил өснө.

Бидний хяналтанд 3-5 жил эмчлэгдэж байгаа ГХБ-тай 152 хүүхдийн 95 /62,5%/ эрэпэй, 57 /37,5 %/ эмэгтэЙ байсан ба 12 хүртлэх насанд эрэгтэй хүүхдийн, 12-оос дээш насанд эмэгтэй хүүхдийн өвчлөл давамгайлж байв. ГХБ үүсэхэд: удамдаа харшлын өвчтэй байх /78,9%/, хүүхэд өөрөө ямар нэг харшлын өвчтэй /74,3%/, амьдралын хангамж сайн, олон төрлийн хоол, чихэр жимс, халуун ногоо хэрэглэдэг, гэртээ хивс зөөлөн тавилга ихтэй /66,4%/, амьсгалын замын өвчнөөр олон удаа өвддөг /64,4%/, багадаа арьсны харшилт үрэвсэлтэй байсан /53,4%/, эх нь жирэмсний хордлоготой байсан /48,0%/, хэт хөөнги мариатай байсан /36,2%/, нярай үедээ антибиотик их хэрэглэсэн /25,6%/, эх нь жирэмсэн хөхүүл үедээ харшламтгай хоол унд их хэрэглэсэн /24,3%/ зэрэг хүчин зүйл үнэн магадтай нөлөөлсөн байна.

Зөвлөлтийн олон эрдэмтдийн судалснаар /Тюрин Н.А. 1978, СоколоваТ.С. 1978, КагановС.Ю. 1980/ гуурсан хоолойн багтраа өвчин хүүхдэд 60-80% нь 3 хүртлэх насанд, үүнээс 15-40% нь нэг хүртлэх насанд эхэлсэн байна.

Судалгаанд хамрагдсан хүүхдийн 70,3% нь 5 хүртлэх насандаа ГХБ эхэлсэн, 50% нь удаан хугацаагаар гуурсан хоолойн дахилтат ба архаг үрэвсэл, хатгалгаа гэсэн оношоор эмчлэгдэж байсан ба ГХБ эхэлснээс хойш 3-10 жилийн дараа нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд орсои байна. Хоёр өвчтөн олон эмчид үзүүлж, хөдлөх бүрдээ схемээр преднизолон уусаар түүндээ дасч даавраас хамааралт байдалд орсон, гуурс тэлэгдэх /бронх эктаз/ өвчнөөр хүндэрсэн хойноо ирж хяналтанд орсон нь эмчилгээ хийхэд туйлын хүндрэлтэй байв.

Бид ЗХУ-д /хуучин нэрээр/ баримталж байгаа харшлын /атопическая/, халдвар харшльш /инфекционно-аллергическая/, холимог/смешенная/ гэсэн ангилалыг баримталж эмчилгээгээ явуулдаг. Бидэнд харшлын хэлбэр 72,4%, халдвар харшлын хэлбэр 7,9%. холимог хэлбэр 19,7%  тохиолдлоо.

Олонхи эрдэмтдийи судалгаагаар бага насны хүүхдэд харшлын хэлбэр илүүтэйтохиолддог. Халдвар харшлын хэлбэр аажим бүрэлдэн тогтдогучир ахлах насны хүүхдэд илүү тохиолддог.

Өвчний явцаар хөнгөн, хүндэгтэр, хүнд гэж ангилдаг.

ГХБ-г үе шатаар нь:

  1. Багтраа хөдлөхийи өмнөх үе.
  2. Багграа хөдлөлийн үе.
  3. Багтрааны дараах үе.
  4. Багтраа хоорондын үе гэж 4 үе болгон авч үздэг.

1.Багтраа хөдлөхийнөмнөх үед хамар битүүрэх, хамраас ус гоожиж, нүд улайх, загатнах, их найтаах, ханиалгах шинжүүд илэрнэ. Зарим хүүхэд хоолонд дургүй, уцаар, ядрамхай болдог.

2.Багграа хөдлөлийн үед хүүхдиии амьсгаадалт алсаас хяхтнан сонсогдоно.Амьсгал гаргах нь саадтай. Уушгийг чагнахад амьсгал гаргах үед хяхтнасан xyypaйхэржигнүүр тархмал сонсогдох 6а тогшиход хайрцгийн хөндий дуу гарна. Зүрхний цохилттүргэснэ, Цусны даралт бага зэрэг ихсэнэ. Рентгенгэрэлд уушгины зураглал тодорч, уушгииы талбайн тунгалаг ихэсч, хавирганы завсар өргөсөх ээрэг уушги хийжсэн шинж илэрнэ. Цэцэрлэг сургуулийн хүүхдэд гуурсанхоолойн гилгэр(гулчингийн агшилт давамгайлж багтралт үүсдэг бол бага насны хүүхдэд гуурсан хоолой нарийн. булчингийнхөгжилт гүйцээгүй,цус тунгалагийн судсаар баялаг зэрэг насны онцлогоос болж салстдотровч хавагнаж, тэмдээс шүүрэл цэр ялгарснаас гуурс бөглөрч багтралт болдогонцлогтой. ГХБ-ны үед цэр ховхрох нь удаан, зарим үед бөгшүүлж ханиалгасаны эцэстхөөстэй цагаан цэр гаргана. Харшлын гаралтай багтрааны онцлог нь хэдхэн минутын дотор хурдан эхэлж гуурсан хоолой тэлэгч болон гистамины эсрэг эмийн нөлөөгөөр хурдан засарна. /Гуурсан хоолойн агшилт хурдан тавигддаг/Уушгинд хяхтнасан хуурай хэржигнүүр тархмал сонсогдоно. Хүүхэд архаг үрэвсэлт өвчтэй бол ГХБ хэзээ ч сэдэрч болдог. Багтраа хөдлөлийн үеийг амьсгалын дутлын шинжээр нь хөнгөн, хүндэвтэр, хүнд, багтраат байдал гэж 4 хуваана. 6 цагийн турш баггралт тавигдахгүй байгаа, гуурсан хоолойн агаар дамжуулах үйл ажиллагаа алдагдсан, цус хүчилтөрөгчөөр дутах /Ра 02 <60 мм. м.у.б. РаС02 > 60 мм. ту.б/, Симпатомиметик эм үйлчлэхгүй байгаа ийм тохиолдлуудыг нэтгээд багтраат байдал гаж үздэг.

Багтрааг эхний үед сайнэмчлээгүй, амьсгалын замын үрэвсэлт өвчин хавсарсандааврын бэлдмэл замбарагүи хэрэглэж байсан зэргээс багтраат байдалд ордог. Мөн аэрозоль хэлбэрийн эмүүдийг их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэвэл В2 адренорецепторыг дарангуйлснаас багтраат байдалд хүргэдэг.

Багтраат байдалд орсон үед уушгинд амьсгаа сонсогдохгүй, "уушги чимээгүй болох” /немое легкое/ шинж илэрнэ. Гуурсан хоолой 2талд нэлэнхүйдээ агшсанаас агаар дамжихгүй шахам болж амьсгалын гүнзгий дутлаас ухаан алдаж, хөхөрч татна. Халдвар харшлын шалтгаант ГХБ нь харшлын шалтгаант ГХБ-г бодвол хүнд явцтай, эмчилгээ нь төвөгтэй байна. Энэ хэлбэрийн үед багтраат байдалд орох явдал бусад хэлбэрүүдээс элбэг тохиолдоно.

Бид хяналтанд авсан 152 хүүхдэд ГХБ өвчтэй холбоотой гарсан шинж тэмдгүүдийг түүн авч амьсгалын замын хурц өвчтэй хяналтын бүлэгт авсан хүүхдүүдэд уг шинж тэмдгүүдээ харьцуулан тоолж компьютерт оруулан оношлогооны итгэлцүүр, мэдээлэх чанаруудыг тогтоон тохирсон оноо өглөө. Ингээд ГХБ гэж оношлоход мэдээлэх чанараар эхний 7-д орсон шинж тэмдгийг сонгон авч ГХБ-г оношлох шалгуур гаргалаа.

ГХБ-т амьсгалын замын өвчнөөс ялган оношлохын тулд төрөлхийн бачууралт үрэвсэл, гуурсан хоолойн хурц үрэвсэл болон уушгины үрэвслийн шинж тэмдгийг /-/ оноотой орууллаа.

ГХБ- оношлох шалгуур

Шинж тэмдэг

Оноо

1.Амьсгал гаргахдаа исгэрсэн авиа гаргаж цээж давчдан амьсгааддаг.

1-2 удаа

3 удаа тохиолдсон

Үгүй

 

 

3

7

0

2.Ямар нэг тодорхой шалтгааны улмаас амьсгал гэнэт бачуурч цээж шуугидаг. /утаа, тоос, хурц үнэртэй зүйл, ургамал цэцгийн тоос,хоол, эм цаг агаарын өөрчлөлт, гүйх, ханид хүрэх/

6

3.Амьсгал гаргалт уртассан, уушгинд исгэрсэн хуурай хэржигнүүр тархмал сонсогдоно /хөдөлсөн үед/

5

4.Гуурсан хоолой тэлэгч эмийн нөлөө /эуфиллин, эфедрин, сальбутамол, теофедрин/

Сайн

Үр дүнгүй

Хэрэглэж үзээгүй

 

 

4

1

0

5. Хүүхэд өөрөө харшлын ямар нэг өвчтэй, эсвэл багадаа арьсны харшилт үрэвсэлтэй байсан

2

6.Ойрын төөрлдөө харшлын өвчтэй хүнтэй

3

7.Цээж тогшиход хайрцгийн чимээтэй /хөдөлсөн үед/

1

8.Хоолой сөөж хуцуулж ханиах амьсгал авахдаа саадтай, эвгүй дуутай, амьсгаадах эдгээр шинж тэмдгүүд бүгд, эсвэл 1-2 байсан ч адил оноо өгнө

-1

9.Зөвхөн ханид хүрсэн, уушгины үрэвслээр өвдсөн үед халуурч, /исгэрсэн шуугиангүй/ амьсгааддаг.

-2

Сонгож авсан 7 шинж тэмдэгтээ мэдээлэх чанарынх нь дарааллаар 7-1 гэсэн оноо өгөв. Шалгуурыг онош нь батлагдсан ГХБ-тай 100 хүүхдэд хяналтын бүлгийн 50 хүүхдэд шалган баталгаажуулахад онооны нийлбэр >11 бол ГХБ-тай 10-5 хооронд ГХБ-тай байж магадгүй, <5 тохиолдолд ГХБ-гүй гэсэн дүгнэлт хийлээ.

ГХБ үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоосон судалгаан дээр үндэслэн ГХБ-гаар өвдөж болзошгүй өртөмхий бүлгийг тогтоох шалгуур боловсрууллаа.

Энэ шалгуураар дүгнэхэд онооны нийлбэр р>? үед ГХБ-аар өвдөж болзошгүй гэж үзэж диспансерын хяналтанд авч урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ.

ГХБ өвчний онош тодруулахад хийх шаардлагатай шинжилгээнүүд:

  1. Цусны ерөнхий шинжилгээ
  2. Гэрлийн шинжилгээ
  3. Шимэгч хорхойн өндөг илрүүлэх
  4. Хамрын салсархаг шүүрэлд эозинофиль тогтох

ГХБ-аар өвдөж болзошгүй өртөмтгий бүлгииг тогтоох шалгуур

Шинж тэмдэг

Мэдээлэх чанар

Оноо

1.Удамдаа /эцэг.эх, эмээ, өвөө, төрсөн ах дүү/ харшлын өвчтэй хүнтэй

6.4258

5

2. Хүүхэд харшлын ямар нэг өвчтэи, эсвэл багадаа арьсны харшилт үрэвсэлтэй баисан.

5.6054

4

3. Амьсгалын замын өвчнөөр олон удаа өвддөг

3.3473

3

4. БЗЖ-ЭЭС илүү хөөнгө мариатай /2 хүртэлх насанд/

2.355

2

5. Удаан хугацаагаар бөгшүүлж ханиадаг, цэр ховхрохдоо удаан

2.3541

1

II. Томоохон төвлөрсөн  эмнэлэгт /харшил судлаач, дархлаа судлалын лабораторитай нөхцөлд/

  1. Харшлын янз бүрийн сорилууд /арьсны сэдээх.../
  2. Уушгины үйл онош /спирография гуурсан хоолойн хэт мэдрэгжлийн ээрэг тогтоох, сэдээх сорил/
  3. Дархан  бөөмлүүр A.M.G: Т. В лимфоцит, ЦИК, өвөрмөц-Tg Е

Эцсийн эцэст эмч хүний гярхай ажиглалт, бусад өвчний эмнэл зүйтэй харьцуулан бодсон дүгнэлт өвчний түүх, удмым өвчлөлийн түүхтэй сайтар танилцах явдал ГХБ-г оношлоход нэн тустай бөгөөд энэ талаар өрхийн эмч, нарийн мэргэжлийи эмчээс ч давуу талтай юм. Ханиаж байна уу, амьсгаадаж байнауу гэсэн ганцхоёр асуулт асуунгаа чагнаж үэээд шууд цочмог трахеобронхит, уушгины үрэвсэл гэж оношлон антибиотик бичдэг зуршлыг орхиж, ямагт амьсгалын замын харшил, ГХБ өвчний тухай бодож байхад энэ өвчин бол оношлоход хэцүү өвчин биш юм.

Эмчилгээ.

ГХБ өвчний эмчилгээ нь хэлбэр явцаас шалтгаалан харилцан адилгүй явагдах ёстой. Хүүхэд бүрийн харшил өгдөг юм нь харилцан адилгүй учир хувь хүнд нь тохирсон эмчилгээг хийх зарчмыг хатуу баримталдаг. Ж: нэг хүүхэд үнээний сүү уухад багтраа хөдөлдөг байхад тэр хүүхдэд л үнээний сүүг бүр мөсөн хорьж , өөр сүүгээр орлуулах, үнээний сүүгээр хиисэн цагаан идээг болгоомжтой хэрэглэх зөвлөгөө өгөхөес биш ГХБ- тай бүх хүүхдэд сүү битгий уу гэж зөвлөж болохгүйтэй адил хүн бүрт өгөх зөвлөгөө харилцан адилгүй байдаг.

ГХБ нь хөдөлсөн үед баримтлах ерөнхий зарчим:

  1. Юунаас болж багтраа хөдлөв гэдгийг хүүхэд, эцэг эхээс нь асуух юм уу, өөрөө ажиглаж тогтоохыг бод.
  2.  Шалтгаан нь тодорсон бол харшил өгсөн зүйлээс нь яаралтай холдуулах
  3. Аль болох тайван байлгаж өөрт нь тохиромжтой байрлалаар хэвтүүлнэ.
  4. Ханиалга дарах эорилгоор элдэв хурц үнэртэй зүйлээр угаах /царван, гавар, хүүхдийн хажууд тамхи татax, өрөөнд агааржуулагч цацах, ариутгалын бодис хэрэглэх/ хлорамин, лизол/ арц, хүж уугиулахыг хориглоно.
  5. Багтраагүй хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэхдээ ханиад томуутай хүүхэдтэй хольж хэвтүүлж болохгүй.
  6. Дархлаа судлалын шмнжилгээ хийж, зайлшгүй шаардлагатай үед нарийн мэргэжлийн эмч дааврын бэлдмэл өгөх ба түүнээс өмнө ямар ч шинжилгээгүйгээр энэ бүлгийн эм тариа хэрэглэхийг хатуу хориглодог. /преднизоло№,полькортолеж,к*нелог - 40 гэх мэт/
  7. Хүүхэд багтраа амархан дардагт нь болж аэразоль хэлбэрээр бэлдсэн гуурсан хоолой тэлэгч үйлчилгээтэй эмүүдийг замбараагүй хэрэглэсээр дасал болдог тул энэ байдлаас урьдчилан сэргийлж учрыг нь сайн ойлгуулж өгөх.

Бидний хэрэглэж сурсан эуфиллпн /амннофиллин/ нь 80% теофиллин, 20%-ын этилендиаминаас бүрдсэн метилксантины бүлэгг хамаарагдах эм юм.

Эуффиллин нь гуурсан хоолойн гилгэр булчинг сулруулахып зэрэгцээ багтраан багтралтын үед үүсдэг уушгины бага эргэлгийн даралт бууруулах, тигмийн судсыг өргөсгөх, зүрхний булчингийн агших чанарыг сэргээж, бөөрний цусан хангамжийг сайжруулах, шээс ялгаралтыг ихэсгэх үйлчилгээтэй. Эуфиллиныг уух, тарих, шулуун гэдсээр лаа хэлбэрээр хэрэглэж байна. Ходоодны салстыг цочроох үйлчилгээтэй учир хоолны дараа хэрэглэнэ.. Даралт их буурсан, зүрх дэлссэн үед болгоомжтой хэрэглэнэ. /амьсгалын замын салстыг ч гэсэн цочроож, улам ханиалгуулах тул утлагаар хэрэглэхээ больсон/

Эуфиллиныг /нэг удаагийн тун /: 1 нас хүртэл 0,01: 2 насанд 0,02: 3-4 насанд 0,03: 5-6 насанд 0,05: 7-9 насанд 0,075 10-15 насаид 0,1-ээр 6 цагийн зайтай ханиалга намдаж, уушгинд ямар ч хэржигнүүргүй болтол уулгана. Уугаад багтраа дарагдахгүй хүнд үед эуфиллин судсаар хийнэ. 2,4%-ын эуфиллиныг бага насны хүүхдэд нас дутамд 1 мл-ээр баримжаалан авч болох боловч хүүхдийн жин харилцаи адилгүй байдаг учир нэг удаад 4-5 мг/кг байхаар бодож тооцвол үр дүнтэй байдаг. /2,4%-ын эцфиллин 1 мл-т 24 мг байна./

Эуфиллиныг глюкозтой хольж судсаар маш аажим шахан хийж болох боловч 5- 10%-ын глюкоз, 0,9%ын хлорт натрийн уусмалтай дуслаар хийх нь илүү үйлчилгээтэй байдаг. Багтраа ихтэй байгаа хүнд үед эуфиллиныг 6 цагаар дуслаар хийх ба хоногт судсаар хийх шингэний хэмжээг бодолцож, уушги хавагнахаас урдьчилан сэргийлэх арга хэмжээ хавсран авна. Преднизолон 1 мг/кг-аар судсаар хэрэглэнэ.

Эуфиллины хоногийн тун 10-15 мг/кг байхад тохирох ба 24 мг/ кг-аас хэтрүүлж болохгүй. Зарим хүүхдэд энэ эмчилгээний дундаж тун гаж нөлөө өгдөг учир тунг багасгаж хэрэглэнэ. Амьсгалын дутлаас гарсан тохиолдолд эуфиллиныг уухаар мөн л 4-5 мг/кг- аар нэг удаад бодож 6 цагаар үргэлжлүүлэн өгнө. Зарим үед аэрозоль хэлбэрээр хийсэн гуурс тэлэгч эмүүдээс 1 удаа цацаад уужирсны дараа эуфиллин үргэлжлүүлэн өгч болно.

Адреналин, эфедрин зэрэг эмүүд гуурсан хоолойн гилгэр булчин сулруулахын зэрэгцээ зүрх судасны ажиллагаанд дашрамын нөлөө үзүүлдэг учир удаан хэрэглэж болохгүй. Ийм дашрамын нөлөө бараг байхгүй гэж үздэг сонгомол үйлчилгээтэй эмний бүлэгт салбутамол,вентолин, беротек ордог. Салбутамол нь манай улсын үндэснии зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон учир хангамж сайтай байх болно. Энэ эм аэрозоль, шахмал /2мг, 4 мг/, утахад болон тарихад зориулсан янз бүрийн хэлбэрээр үйлдвэрлэсэн байфдаг.

Салбутамолыг 0,15 мг/кг хоногт тооцож 6-8 цагаар хувааж нийтдээ 5-7 хоног өгнө. Ж: 20 кг жинтэй хүүхдэд 2 мг-ын шахмалыг бүтнээр нь өдөрт 3 удаа өгнө. Аэрозоль- г хоногт 4-6 удаа цацаж болох ба 1 удаад нэг л цацна.

Багтраат байдалд орсон үед симпатомиметик бүлгийн /адреналин, эфедрин, алупент, салбутамол.../ эмүүдийг хэрэглэж болохгүй бөгөөд эуфиллинээ кг жинд тохируулан дуслаар хийж, преднизолоны тунг-5-7 мг!кг болтол ихэсгэж болно. Багтраат байдал нь сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэх учир тухайн үед шаардлагатай эмчилгээнүүдийг нэмж авна. Энэ үед нойрсуулах эмчилгээг болгоомжтой хэрэглэх ба боломжтой бол хэрэглэх шаардлагагүй. Антигистамины бүлгийн эмүүд цэр ховхролтыг саатуулах тул багтраа нэгэнт эхэлсэн бол хэрэглэх онц шаардлагагүй. Харин багтраа хөдлөлийн өмнөх үед зайлшгүй хэрэглэнэ.

ГХБ-ны намжилтын үеийн эмчилгээ: Энэ үеийн эмчилгээ нь ГБХ дахилт өгөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэнэ. Энэ үед баримтлах ерөнхий дэглэм:

  1. Харшил өгч болох бүх зүйлээс өөрийгөө хамгаалж явах аргыг хүүхдэд сургана. /тоос, шороо, ургамлын тоос, загасны хоол, хурц үнэртэн/
  2. Жилийн аль ч улиралд чийрэгжүүлэх ажлыг тасралтгүй явуулна
  3. Биед байгаа архаг голомтуудыг төгс эмчлүүлнэ.
  4. Хоолны дэглэмийг чанд баримтлана.
  5. Олон төрлийн эм тариа хэрэглэхээс аль болох зайлсхийх
  6. Өрөөнд нь синтетик эдлэл, задгай хураасан номнууд, хуучин мебель ор, өдөн дэр, хөнжил аль болохоор байлгахгүйг хичээх. Хана шаланд хөгц үүсэхээс болгоомжил, хуурай байлгах. Гэртээ амьтан тэжээхийг хориглох.
  7. Цэвэр агаарт аль болох удаан байлгах, өндөр уултай газар рашаан сувилалд явуулах, усанд сэлүүлж сургах

Намжилтын үеийн эмчилгээ:

Орчин үед ГХБ өвчний дахилтаас сэргийлэх зорилгоор ингэл, задетин хоёрыг 2-6 сар, жилээр үргэлжлүүлэн өгөх нь үр дүнтай байгааг эрдэмтэд баталлаа.

Бид Швейцарийн Сандоз фирмийн үйлдвэрлэсэн задитеныг харшлын гаралтай ГХБ, ургамлын тоосны харшил, арьсны харшилт үрэвсэл зэрэг өвчинд 3-6 сар тасралтгүй уулгаж хэрэглэхэд 70-85%-ийн үр дүн өглөө. Ургамлын тоосны шалтгаант ГХБ-тай бол харшилсан ургамлаар нь тариа бэлдэж, уг ургамлын тоосонд мэдрэггүйжүүлэх эмчилгээг хийх ба энэ эмчилгээ нь цөөн ургамлаар мэдрэгжсэн, багтраа эхлээд удаагүй үед нилээн үр дүнтэй байв.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5053
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК