Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 1(86)
Ургийн мөчийг чанд авиагаар шинжлэх эмнэлзүйн ач холбогдол
( Лекц )

Т.Эрхэмбаатар, Ч.Оюун

 

Орчин үед чанд авиан аппарат нь ургийн бодит байдлыг иж бүрнээр үнэлэхэд цогцолбор оношлогооны хэрэгсэл болж байна. Чанд авиан тоног төхөөрөмж боловсронгуй болж түүний оношлогоооны хүрээ өргөжсөөр байна.

1980 оноос эхлэн чанд авпан шинжилгээгээр ургийн чомогт яснуудыг хэмжиж эмнэлзүйн ач холбогдлын талаар ихээхэн судалгааны магермал хэвлэгдэх боллоо.

Цаг хязгаарлалгүй чанд авиан шинжилгээний тоног төхөөрөмж нь ургийн бодит байдлыг тасралтгүй хянах боломжтой бөгөөд ургийн чөмөгт ясыг ямарч байрлалд хөдөлгөөний явцад түүний уртыг шинжлэх боломжтой. Ихэнх судлаачид жирэмсний ургийн шингэн хүрэлцээтэй болох 2 дахь гурван сараас эхлэн чөмөгт ясыг шинжлэхэд тохиромжтой хэмээн үзэж байна. /8, 13, 20/.

Чөмөгг ясыг жирэмсний 7-8 долоо хоногтойгоос шинжлэх боломж бүрдэх боловч жирэмсний 12-14-долоо хоногтойгоос хэмжих нь магадлал илүүтэй. Мөчнүүдийн дотроос дунд чөмөг нь эмнэлзүйн ач холбогдолоороо илүүтэй байдаг.

Дунд чөмгийг шинжлэхдээ юуны өмнө ургийн өгзгийг мэдрүүлээр /датчик/ олж дунд чөмөгний ясыг дагуу үзлэгээр хамгийн тод харагдах байрлалд хэмжих шаардлагатай. Жирэмснийтөгсгөлд дунд чөмөгний ясны доод талын эпифизэд дунжаар 5-7 мм диаметр бүхий ясжмлгын хоёрдогч цэг буюу Бекларын цөм илэрвэл ургийн гүйцэл болсныг илтгэнэ. /7,19/

Ургийн доод моч нь дээд мөчөөсөө илүү харагдана /14, 17, 20/ Шилбэний ясыг шинжлэхдээ эхлээд проксималь зураглалыг олж, дараа нь мэдрүүлээ эргүүлэн шинжилгээ хийнэ. Жирэмсний 3 дахь гурван сард шилбэний ясны проксималь эпифаз ясжилт аажмаар нэмэгдэх хандлагатай /11, 15/ Ургийн дээд мөчнүүд нь ялангуяа жирэмсний 3 дахь гурван сард цээжтэйгээ ойрхон байдаг учраас шинжлэхэд төвөгтэй. Түүнээс гадна атгаал, дунд чөмөгний  ясны эхо зураглал хоорондоо маш ойролцоо байдаг. Бугалганы яснууд ч шилбэний ястай адилхан зураглалтай байдаг.

Судлаач K.Scklensker /21/ жирэмсний 13-27 додоо хоногтойбайхад ургийн бүх мөчийг шинжлэхэд дунджаар 10 минут шаардлагатай гэж үзсэн. Ургийн мөчнүүдийг шинжлэхэд онош зүйн ач холбогдол нь юуны өмнө ясны бүтцийг үнэлэх, түүнчлэн түүий уртыг хэмжих явдал юм. Ургийн мөчнүүдийн үений мөгөөрсний эхо зураглал харьцангуй бага, үений орчим эхо сөрөг зураглал харагдана.

Ургийн шиигэн илэрхий бага хөдөлгөөний идэвхжил их байгаа нөхцөлд ургийн мөчийг хэмжихэд хүндрэлтэй. Ургийн дунд чөмөгний үеийн кальцижсан хэсгийг оруулан, хамгийн алслагдсан цэгийг хэмжих нь зүйтэй гэж зөвлөдөг. Тэгвэл зарим судлаачид мөчний ясны ясжсан хэсгийг хэмжих боломжтой. Харин мөгөөрсний хэсгийг хэмжих боломжгүй гэж үздэг. /9/

Эмнэлзүйн практикт дунд чөмөгний ясны уртыг хэмжих оношзүй ач холбогдолтой. Дунд чөмөгний ясны биометрийн тулгуур судалгааг анх удаа/16/ практикт нэвтрүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд чанд авиан шинжилгээний төвүүд төрөлтийн хугацаатай уялдуулан ургийн дунд чөмөгний ясны ургын хэвийн үзүүлэлтийг перинаталь оношлогоонд өргөн хэрэглэх боллоо. Хэвийн явцтай жирэмсний 2, 3 дахь гурван сард дунд чөмөгний уртын хурдацын талаар судлаачид нэгдмэл ойлголтонд хүрээд байна. Гагцхүү жирэмсний төгсгөлд дунд чөмөгний хурдацанд зарим ялгаа гарч байна. Чанд авиан аппаратын дэлгэцэнд дунд чөмөгний уртжирэмсннй 14 долоо хоногтой байхад 12- 14- мм байснаа 40 долоо хоногтойд 75-78 мм болно /5, 6,12,14/

Жирэмсний хугацаа нэмэгдэх тусам дунд чөмөгний өсөлтийн хурдац аажим саарч жирэмсний 15 долоо хоног хүртлэх хутацаанд долоо хоног бүр 4-4,8 мм-ээр нэмэгдэж байснаа жирэмсний 36 долоо хоногоос хойш долоо хоногт 1-1,8 мм-ээр нэмэгдэж өсөлтийн хурдац аажмаар буурна.

A.Marda ба бусад /23/судлаачид хэвлэлийн тоймыг нэгтгэн жирэмснмй хугацаа, дунд чөмөгний уртын хоорондын корреляцийн коэффициентийг 90-ээс /71,0-97,7/ хэлбэлзлэлтэй/ гол төлөв их байна хэмээн үээж байна. Түүнээс гадна судлаачид дунд чөмөгний уртыг хэмжихдээ диафазын шулуун шугам ба ясны муруйгаар хэмжих 2 янзынаргыг хэрэглдэг байна. Энэхүү 2 янэын аргаар хэмжихэд хоорондын зөрөө 2 мм -ээс ихгүй байдаг байна. Дунд чөмөгний уртыг хэмжих нь сонгомол, онош зүйн ач холбогдолтой гэж үзсэн /14/. Дунд чөмөгний уртыг хэмжихэд - 2 мм ихгүй алдаа гардаг. Гэвч дунд чөмөгний уртынэмнэлзүйн ач холбогдлын талаар судлаачид нэгдсэн ойлголт дүгнэлтэнд хүрч чадаагүй. 1980 оны дунд үе хүргэл жирэмсний хугацааг ургийн толгойн их хөндлөнхэмжээгэр тогтоож байсан.

Ургынтолгой их хөндлөн хэмжээгээр жирэмсний хугацааг тодорхойлох нь оношзүйн ихээхэн ач холбогдолтой. Гэвч суүлийн жилүүдэд удамшлын болон хоёрдогч нөлөөгөөртархи, нуруу нугас дагасан гажиг хөгжил нэмэгдсэн нөлөөтэйгүүр ургийн байрлал, өсөлт, жирэмсний эмгэгт байдлаас шалтгаалан ургийн толгойн хөндлөн хэмжээ түүний хэлбэлзэл харьцангуй их баигаа ньжирэмсний хугацааг алдаж тооцоолох бодит нөхцөлгэй /5/ Харин дунд чөмөгний  эмгэг харьцангуй бага, түүний онош зүйн алдаа бага байгааг судлаачид хулээн зөвшөөрч, жирэмсний хугацаа болон бусад эмгэгийг оношлох боллоо.

Судлаачид /16/ дунд чөмөгний уртыг чанд авиан шинжилгээгээр хэмжиж рентген шинжилгээгэй харьцуулансудлахад 0,8 мм-ээр их байсан байна. Олонхи судлаачид / 7,20/ ургийн дунд чөмөгний уртаар жирэмсний хугацааг тодорхойлох нь толгойн их хөндлөн хэмжээнээс оношзүйн ач холбогдол илүүтэй гэж үзэж байна. Жирэмсний хугацааг ургийн дунд чөмөгний уртаар оношлоход 95 хувьд нь 6,7 өдрийн алдаатай оношлох боломжтой /16/

Судлаач/20/ ургийн мөчнмй ургын хэмжээгээр жирэмсний 16-24 долоо хоногтой байхад дунд чөмөгний уртын хэмжээгээгээр ±5,9  хоног, бугалганыхаар±5,9 хоног, нурууныхаар±6,2 хоног, шилбэнийхээр ±,8 хоног алдаатайг нотолсон байна.

Зарнм судлаачид жирэмсний 25 долоо хоног хүртлэх ургийн Дунд чөмөгний уртаар, 26 долоо хонгоос хойш ургийн толгой их хөндлөн хэмжээгээс алдаа их байдаг хэмээн үзэж байна/7/

Дунд чөмөгний уртаар жирэмсний хугацааг тогтоох нь ургийн толгой их хөндлөн хэмжээнээс магадлал өндөр биш, магадлал мэдэгдэхгүй гэж үзэж байна. /11,18/ Ийнхүү дунд чөмөгний оношзүйн ач холбогдлыи талаар нэгдсэн ойлголтонд хүрч чадахгүй байна.

Судлаачид дунд чөмөгний онош зүйн алдааг туршилтаар судлаж үзсэн байна. Судлаачид дунд чөмөгний уртыг 4 мм алдаж хэмжихэд 1-2 долоо хоногоор жирэмсний хугацаанд алдаа гарч байсан байна.

Зарим эрдэмтэд жирэмсний хугацааг дунд чөмөгний урт, ургийн толгойн хөндлөн их хэмжээг ашиглан тогтооход оношзүйн ач холбогдол ихсэж байна /24/S.Vegae ба бусад /24-/ дунд чөмөг, толгойн хөндлөних хэмжээгээр жирэмсний хугацааг тогтоох томъёог гаргасан.

Жирпмсний хугацаа 9,565+ 0,0+14- х ДЧУ +0,0024573 х

ДЧУ2+0,15209 хТХХ-0,0015827 хТХХ2

ДЧУ- дунд чөмөгний урт

ТХХ- толгойн хөндлөн их хэмжээ.

Ийнхүү дунд чөмөгний урт нь жирэмсний хугацааг тогтооход оношзүйн ач холбогдолгой.

Сүүлийн жилүүдэд ургийн дунд чөмөгний уртаар төрөхөөс өмнө нярайн биенйн уртыг тодорхойлоход ашиглаж байна. Судлаач /22/ ургийн уртыг тодорхойлоход математик тэгшитгэл ашигласан байна.

Ургийн урт /см/ 6,18+0,59 х ДЧУ /мм/, 0,899

Нярай урьдчилсан ба бодит уртыг харьцуулан үзэхэд ±1 см хазайлттай байхад 71,4*%+2см-88,6%-ийн магадлалтай байна..

С.Л.Карпов ба бусад /3/ судлаачид ургийн жин өндрийн янз бүрийн үзүүлэлт нь ургийн уртыг тодорхойлох магадлалд нөлөөлөхгүй. Гагцхүү 4000,0 дээш, 54-56 см-ээс урт урагт бага зэрэг алдаа гарч болно.

Ургийн дунд чөмөгний хэмжилт нь ургийн хөгжлийн зогсонгиших хам шинж түүний хэлбэрүүдийг оношлох ач холбогдолтой /6/. Ургийи хөгжлийн зогсонгиших хам шинжийн жигд хэлбэрийн үед ургийн дунд чөмөгний урт харьцангуй бага байна. Харин жигд бус хэлбэриин үед харилцан адилгүй байна.

Дунд чөмөгнийуртыг, хэвлийн эргэн тойронтой харьцуулж хувиар илэрхийлж ургийн хөгжлийн зогсонгиших хам шинжийг илрүүлнэ. Хэвийн явцтай жирэмсний үедэнэ харьцаа 22,3±1,86%ургийн хөгжлийн зогсонгиших хам шинжийн жигд бус хэлбэрийи үед 23,34±1,89%том урагт 20,99±132% байна. /21/ Чихрийн шижинтэй жирэмсэнэмэгтэйн хугацааг тогтооход мөчнүүдийн урт оношзүйн чухал ач холбогдолтой. Ялангуяа жирэмсний 24 долоо хоног хүртлэх хугацаанд дунд чөмөгний уртаар жирэмсний хугацааг оношлох оношзүйн онцгой ач холбогдолтой /4/

Сүүлийи жилүүдэд ургийн уушгины гүйцлийг оношлоход чанд авиан шинжилгээ нэн ач холбогдолтой. Дунд чөмөгний эпифизийн ясжилтын төвийн диаметр болон ургийн шингэний лецитин, /сфингомиелин харьцаагаар ургийн уушгины гүйцлийг оиошлоно. / 11, 15, 19/

Доорхи судлаачид жирэмсний 3 дахь гурсан сард дунд чөмөг ба шилбэний том ясанд хоёрдогч ясжилтын цэг үүсдэг, энэ. иь жирэмсний төгсгөлд ажмаар ихэсдэгийг илрүүлсэн байна.K.Tabsh /19/ лецитин сфингомислины харьцаа 2-той тэнцүү байхад шилбэний том ясны проксималь эпифизийн диаметр 0-2, 3-4, 5-7 мм байхад 66, 94 ба 100%, дунд чөмөгний диас/гиль эпифизийн дмаметр 0*2, 3*4 5-7 мм байхад 39,76 ъа 95%-ийн магадлалтай уушгины гүйцэл гүйцдэг байна.

Сүүлийн жилүүүдэд судлаачид /2,22/ дунд чөмөгний уртаар ургийн жинг тодорхойлж магадлалыг нэмэгдүүлж байна. Дунд чөмөгний урт, ургийн толгой хөндлөн их хэмжээ, зүрхний хөндлөн дундаж хэмжээ, хэвлий зэргийг харьцуулан ургийн жин тодорхойлох аргыг эрдэмтэд /2/ практикт нэвтрүүлсэн.

УЖ 186,6.2-3460,ЗТ+9Х2-717,8Х+615з+243ДД+17849

УЖ-ургийн жин,

Т.-толгойн хэмжээ, Х-хэвлийн хэмжээ,

з-зүрхний хэмжээ, Д- дунд чөмөгний урт

Энэ томъёогоор ургийн жинг тодорхойлоход дунджаар 74,9 г байна.

Ургийн ясны үйл ажиллагааны төрөлхийн гажиг хөгжил, түүний янз бүрийн нийлмэл хам шинжийн оношлогоонд ургийн мөчнүүдийн чанд авиан шинжилгээ эмнэлэүй маш ач холбогдолтой юм. Анагаах ухаанд мэдэгдэж байгаа ургийн хэлхээ ясны 40 гаруй эмгэг өөрчлөлт дисплазийг бараг бүгдийг жирэмсний 2-р хагаст оношлох бүрэн боломжтой.

Хэвлий дэхь ургийн ясны тогтолцооны төрөлхийн гажиг хөгжлийн оношлогооны үндэслэл нь ургийн ясны хэт давшингуй ясжих зураглалаар оношлоно. Энэ процесс нь яснуудын янз бүрийн хэсэгт ялгаатай явагдана. Тухайлбал жирэмсний 7 долоо хоногтой байхад эгэмний ясжилтын төв үүсдэг бол гарын сарвууны ясжилтын төв төрөх хүртэл үүсдэггүй байна. S.Abrams ба R-Felly ба /9 нарын судалгаагаар ypгийн чөмөгт ясны гажиг хөгжлүүд эрдэс бодисын дутмагшлаас болдог учир яс нь богинисож, муруйдаг байна. Ийнхүү ясны урт богино, муруйлт эпифизийн ясжилт зэргээр ургийн ясны гажиг хөгжлийг оношлоно.

Эллис-ван Кревельдийн хам шинжийн үед дунд чөмөгний ург эрт багасдаг байна. Ийм учраас гажгуудыг эрт илрүүлэхэд зөвхөн яснуудын уртыг хэмжээд зогсохгүй ургийн ясыг толгойн хэмжээтэй харьцуулан шйнжлэх шаардлагатай.

Зарим судлаачид /10,20/ жирэмсний 16-18 долоо хоногтойгоос эхлэи ургийн ясны тогтолцооны эмгэгийг илрүүлж болно хэмээн үзэж байна. Чанд авиан шинжилгээгээр атгал ба шууны яс байхгүй байх /фокомиелия/, үе мөч бүрэн байхгуй / эмелия/ зэрэг олон гажгуудыг оношлож болно. Түүнчлэн маш ховор тохиолдох Saldina- Noonan -ны одой ургийг чанд авиан шинжилгээгээр оношлосон байна/12/ Одой ургийн үед хавиргануудын хэмжээ богинохон, хавчгар шувуун цээжтэй, мөчнүүдийн ясны диафиз богиноссон, илүү хуруутай байна.

Ахондрогенеэийн 2-р хэлбэрийн үед ургийн мөчнүүд илэрхий богинохон, ясны диафиз нилээд бага, том толгойтой, нүүрний ясны гажигтай, хэвлий цондгор бие богинохон байна.Судлаач /1/ 55,000 жирэмсэн эхэд шмнжилгээ хийжахондрогенезийн 4 тохиолдлыг анхны шинжилгээгээр оношлосон байна. Ихэнх судлаачид ургийн ясны тогтолцооны гажиг хөгжлийг өндөр өртөмхий бүлгийн эхчүүдийн дотроос илрүүлж болно /12,13/

Ийнхүү ургийн мөчнүүд ялангуяа дунд чөмөгний чанд авиан шинжилгээгээр жирэмсний хугацааг тодруулах ургийн гүйцлийг тодорхойлох тэрчлэн ургийн жин, гажиг хөгжлийг оношлох оношзүйн ач холбогдолтой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3837
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК