Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 1(86)
Суьлмагийн сорил тавих колорометрийн арга
( Лекц )

Б.Үзмээ, Д.Энэбиш

ЭНЭШТ-ийн биохимийн лаборатори

 

Элэгний холбох эдэд гарах эмгэг өөрчлөлтүүдийг харуулдаг уургийн коллоид тэсвэрт сорилууд нь эмнэлзүйн биохимийн лабораториудад өргөн хэрэглэдэг.

Уургийн коллоид тэсвэрт сорилуудад сулемагийн, Вельтманы, тимолын сорилууд ордог. Эдгээр сорилуудаар цусны ийлдэсний уургйин бүлгүүдийн тоон харьцааны өөрчлөлтийг тойруу замаар илрүүлдэг. Энэ урвалуудын коллоид химийн мөн чанар нь өвөрмөц биш ч гэсэн өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, явцыг харгалзан үзэхийн зэрэгцээ ийлдэсний нийт уураг, уургийн бүлгүүдийг тодорхойлсон дүнтэй харьцуулан авч үзэхэд эмчид онош зүйн багагүй мэдээллийг өгдөг ач холбогдолтой билээ.

Цусны ийлдэсний уургийн коллоид тэсвэрт чанар нь альбумин, глобулины харьцаанаас ихээхэн хамаарах бөгөөд эдгээр сорилууд эерэг /+/ байх нь голдуу альбумин багассан, глобулины дэд бүлгүүд ихсэж хэмжээ нь томорсон үед тохиолддог. Өөрөөр хэлбэл цусанд “хэвийн бус” уургууд бий болно гэсэн үг.

Сульмагийн сорил эерэг /+/ гарах нь элэгний өвчнүүд, архаг нефрит, нефроз, уушгины хатгалгаа, сүрьеэ миелома, халдварт өвчнүүдийн үед ажиглагдана. Өвчтөн халуураагүй байхад сульмагийн сорил эерэг /+/ гарвал элэгний өвчний шинж гэж үздэг. Сульмагийн сорил /тунадасжих урвал/ нь 1925 онд үндэслэгдсэн Такатын урвалын бүлэгт хамаарагдах ба сульмагийн /хлорт мөнгөн усны/ уусмал, хлорт ба нүүрс хүчлийн натри зэрэг нь бага дисперсийн тогтолцоот уургийн оролцоотойгоор мөнгөн усны давсны коллоид үүсгэдэгт үндэслэнэ. Такатын сорилд 4өөс дээш хуруун шил хэрэглэгддэг тул ийлдэс их ордог ба шинжилгээнд цаг хугацаа их зарцуулах тул орчин үед Гринстеутийн сорилыг хэрэглэж байна. Энэ арга нь үндсэндээ бас л сулемат сорил юм.

Орох урвал: 1. Сульмагийн 1г/л уусмал  0,lrHgCL2NaCL-nur 100 мл халуун нэрмэл усанд найруулна/2. Хлорт натрийн 154- ммоль/л уусмалд-/ 0,85 р NaCL -ийг 100 мл усанд/

Тодорхойлох явц. Хуруун шилэнд гелолизд ороогүй шинэхэн ийлдэснээс 0,5 мл, дээр нь 1 мл физиологийн уусмал хийж микробюретка буюу 2 мл-ийн дусаагуур ашиглан сульмагийн уусмалаар титрлэнэ. Тэгэхдээ хуруун шилний нөгөө хананд наалдуулан барьсан сонины үсэг уншихдахааргүй болтол нь сулемагийн уусмалаас дусадх ба зарцуулагдсан сулемагийн хэмжзэгээр шинжилгээний хариуг шууд өгнө. Эрүүл / хэвийн/ үед 1,6-2,2 мл сульма орно.     

Бид Москва хогын хүүхдийн 13-р эмнэлгийн бмохимийн лабораторийн туршлагаар сульмагийн сорилыг фогоэлектроколорометрийк /ФЗК/ аргаар 1991 оноосэхлэн титрлэх аргатай харьцуулан тодорхойлж, одоо уг аргыг ЭНЭШТ-ийн биохимийи лабораторид нэвтрүүлээд байиа.

Орох урвалжууд: 1.0,85%-ийн хлорт натри /NaCL- 2.0,25%-ийн сульма /HgCL2/

3.10%-ийн нүүрсхүчлийн натри / Na2C03/

Тодорхойлох явц: Хуруун шилэнд шинжлэх ийлдэс 0,1 Цг, физиологийн уусмал 5 мл хийж холиод 5 мин тавина. Дараа пь 10%-ийя содын уусмалаас 0,4- мл, сульмагийн уусмалаас 0,5 мл тус тус хийж 5 минутын дотор 10 ммийн хундганад / кювет/ ФЭК-ийн 670 нм долгионы уртад / улаан шүүгч/ нэрмэл усны эсрэг хэмжинэ.

Шинжилгээний дүнг ФЭК-ийн дээд талмн хуваарийн тоогоор авч хариуг шууд нэгжээр илэрхийлж өгнө. Хэвийн лавлах хэмжээ нь 80-100 нэгж. Сульмагийн сорил тавих энэ ФЭК-ийн арга нь хялбар. хугацаа их хэмнэдэг, шинжлэх ийлдэс бага ордог, шинжилгээний итгэмж сайтай зэргээрээ давуу талтай юм.

Энэ нь манай орны хот, хөдөөний аль ч биохимийн лабораторид хийх бүрэн бололцоотой арга юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 690
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК