Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 4(89)
Зохиролт тогтолцоо
( Судалгааны өгүүлэл )

Б.Дагвацэрэн

 
Абстракт

The author showed same of the result investigated on theory and methodological provens of Mongolian-Tibetian-Ayurvedic medicine accordance with the method of system analisis.

Result showed from our investigation that during healthy condition of an individual, the ratio between the characteristics of 3 elements (khii, shar, badkan) and the medicinal taste properties could be egual to 0,618... and correlated sequence number. Which was named as harmonic section* If we consider that U Is ratio (0,618...) which is known as "golden section", Is the testimony of quality to harmony of any correlation (system) , then it can be concluded that the theory of traditional medicine Is based on the principle of internal relationship of harmony of human organism. Besides, also calculated uie harmonic connection between the amount percentages of characteristics of 3 elements and the amount percentages of 17 properties or 8 medicinal quality of each 6 basic taste.

Therefore it was concluded that the theory and methodology of traditional medicine is Completely based upon the correlation of law of harmony.

Орчин үеийн анагаах биологийн ухаанд хүний биеийн нэгдмэл төлөв байдлыг тодорхойлогч гол үзүүлэлтүүдийн хэвийн дундач хэмжээг /норм/ тооцох зарчмын үндэслэлийг боловсруулахад ихээхэн ач холбогдол өгч /11/ энэ талаар бага биш оролдлого хийгдэх боллоо /3, 8, 15/. Үүнтэй холбоотойгоор уламжлалт анагаах ухаанд уг асуудлыг хэрхэн авч үзэж, шийдвэрлэж ирсэнийг судлах сонирхол төрсөн юм.

Энэ удаа бид Монгол, төвд, аюурведийн уламжлалт анагаах ухааны тогтолцооны гол бүтцүүдийн харьцаа хамаарлыг, хадгалагдах түгээмэл хууль, зохиролт харьцааны зүй тогтлын үүднээс шинжилсэн зарим дүнг авч үзлээ.

Хадгалагдах түгээмэл хуулиар тухайн обьектыг цагийн хувиралд орохгүй гэж үзвэл dv/dt=0 эсвэл v=0 uni versum=const гэсэн түгээмал харьцаа хэрэгжих боломжтой болдог. Универсум нь эсрэг тэсрэгийн      нэгдэл тэмцлээр тодорхойлогддог бүхэл цогц бөгөөд A+B-const унирверсум болно. А ба В нь тодорхой нэгдмэл обьектын тогтолцооны дотоод дахь эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэлтэйг илтгэх буюу хоорондоо A=fB харьцаанд оршиж болдог.

Уламжлалт анагаах ухаанд хүний биеийг эхний шатанд 3 гэм - 7 тамир -3 хир гэсэн бүтэцтэйгээр загварчлаад туүнийгээ арга билгийн хуулиар хорлогч /гэм/ * хорлогдохуун /тамир, хир/ гэсэн нэгдэлтэй мертлөө эсрэг тэсрэг 2 талд авч үздэг. Эндээс

ЭРҮҮЛ БИЕ = ӨВЧИН

ЭРҮҮЛ БИЕ - идээ ундаа явдал мөр

-цаг улирал, эм засал

өвчин харьцааг гаргаж ирдэг учраас, "идээ уидаа, явдал мөр, цаг улирал, эм заслалын нөлөөлөлийг эмийн 17 эрдмээр төлөөлүүлэхэд /14/ өвчин /г/ эм /э/ гэсэн харьцаа гарч ирдэг. Хадгалагдах хуулийн үүднээс уг харьцааг Э+Г=const=universum эрүүл бие - тогтолцоо буюу 3=fr гэж томьёолж болох юм. Энэхүү томьёололоор ипэрхийлэгдэх харьцаа нь өвчин ба эрүүл, эмгэг ба хэвийн байдлыг зааглаж өгөх учраас уламжлалт анагаах ухааны онол аргазүйн хувьд нэг гол үндсэн харьцаа болж ирдэг.

Хорлогч - хорлогдохуун түүнтэй шууд холбоотой гарч ирдэг харьцаат байдал /Э=fP/ хэвийн хөдлөнгө тэнцвэрт хэмжээндээ байвал бие эрүүл оршиж чадах бөгөөд түүний алдагдал хямрал нь өвчмн эмгэгт хүргэдэг гэж үздэг. Уг харьцаат байдал хэвийн хадгалагдах үеийн инвариант утгыг тооцох нь дээрх тогголцоог тодорхойлогч гол үзүүлэлтийг тогтооно гэсэн хэрэг билээ. Гэхдээ үүнийг тоогоор илэрхийлэх боломжтой эсэх, боломжтой бол юуг үндэс бопгох вэ гэгэн асуулт аяндаа гарна. Уламжлалт анагаах ухаанд гэмүүдийн билэг чанарын бүрэлдхүүний хувь хэмжээ, эмийн амтын чадал ба эрдмийн хувь хэмжээ гэсэн ойлголтуудыг язгуурын 4 махбодийн билэг чанараас үндэслэн хийсвэрээр ургуулан гаргаж аваад эмчилгээ, эм найруулах аргад өргөн ашигласан байдаг /2/. Дашрамд тэмдэглэхэд язгуурын 4 махбодийн билэг чанарын хувь хэмжээний харьцаанд тогтолцооны төгс шинж чанарыг илэрхийлэх 0.500, 0.571, 0.600, 0.625, 0.666, 0.750, 0.714, 0.777, 0.800, 0.833, 0.857, 0.875, 0.888 харьцаа хадгалагддаг болох нь тодорхойлогдсон билээ /6/. Тэгвэл бид гэмийн билэг чанарын бүрэлдхүүний хувь хэмжээ ба эмийн амтын чадал эсвэл эрдмийн хувь хэмжээг ашиглан Э=fГ харьцааны инвариант утгыг тогтоож болох юм гэж үзсэн. Энэ нь Эм=эмийн 8 чадал эсвэл 17 эрдэм, Гэм=гэмүүдийн билэг чанар эсвэл үндсэн билэг чанар гэсэн хэрэг бөгөөд дээрхи томьёололыг ашиглан зохих тооцоо хийснийг хүснэгт-1-д үзүүлэв. Тооцооны дүнгээс үзэхэд хүний бие хэвийн эрүүл байх үед гэм ба эмийн чадал эсвэл эрдмийн хооронд 0.523, 0.619, 0.666, 0.717, 0.731, 0.820, 0.948, 0.952, 0.976, 1.041 гэсэн тогтолцооны зохиролтой шинжийг илтгэгч алтан огтлолын 0.618... тай холбоо бүхий цуваа тоогоор илэрхийлэгддэг харьцаа байдаг болох нь тогтоогдсон билээ /4, 5/.

Уламжлалт анагаах ухааны онол аргазүйн үндсэн харьцааны зохиролтой байдлыг илтгэгч дээрхи хоон цувааг бид G - огтлол /зохиролт огтлол/ гэж нэрлэсэн. Гэмүүдийн билэг чанар ба амтын чадал эсвэл эрдмийн хоорондын энэ харьцааг, хувьд /%/ шилжүүлэн илэрхийлэхэд үндсэндээ 50:50% эсвэл 60:40% байсан. Энэ нь уг харьцаа алтан огтлолын зохиролт шинжийг агуулж байгааг /13/ батлаж буй хэрэг юм.

Гэм, тамир, хир буюу биеийг загварчилсан бүтцүүд нь 6 амтаас бүрдсэн эмийн 8 чадал, эсвэл 17 эрдмээр зохицуулагдан хэвийн байдлаа хадгалах боломжтой гэж үздэг учраас зохиролт огтлолоор тодорхойлогдох энэхүү харьцааг "Язгуурын үндэс"-д өвчин /гэм/, биеийн тамир, хир дүр эс урваваас бие орших урваваас өвдмой” /1/, Номлохуйн үндэс"-д "өвчин /гэм/, биеийн тамир, хир гурав нь хоорондоо харилцан шүтэлцэх харьцаатай байж, тогтон оршмой" /1,2/ гэсэн байхад аюурведийн ухаанд "дату /гэм/, тамир /доша/, хир /мала/ хэвийн тэнцвэртэй" /16,17/, эсвэл" гурван махбод харьцангуй тэнцвэртэй хамтран оршиж, махбод тамирын зохицонгуй харьцааг" / / эсвэл” харилцан зөрчилдөж, харилцан түшиглэх харьцаа /9/ гэх мэтээр тодорхойлж, биеийн 3 махбод болон тамир, хирийн хоорондох зөрчлийг гол зөрчлөөр үзнэ” гэж онцгойлсон байдаг. Профессор Жигмэд /1984/ энэ гол харьцаа тэнцвэрээ алдвал түүнийг эмээр засна. Эм эаслын үндэслэлийг уламжлалт эмнэлэгт бие махбод хийгээд байгалийн ахуйн хоорондох харьцааг голдуу биеийн гурван махбодийн билэг чанарын 20 бүрэлдхүүн болон ахуй бодисын 5 махбодийн 17 эрдмийн хоорондох харилцан төлжүүлэх ба харилцан дарах холбогдлоор тайлбарлана" гэж ойлгомжтойгоор тодорхойлж бичжээ.

Тогтолцооны дотоод нэгдмэл мөртлөө хоёрдмол шинжтэй талуудын хоорондын харьцаат байдлын төлөвийг термодинамикт "энтропийн өөрчлөлт гарахгүй байх төлөв", урсгал тогтвортой байдал" /12/, тогтвортой тэнцвэрт төлөв" /13/ гэх зэргээр тодорхойлсон байдаг. Тодорхой бүтэцтэй тогтолцооны хувьц авч үзвэл мэдээлэл нь зөвхөн энтропийтой хамтаар хадгалагдах хэмжигдэхүүн болдогийг үндэслэн Сороко /1984/ J-A; Н-В байна гээд хадгалагдах хуулиар Энтропия /Н/+Мэдээлэл /J/=const болох ба мэдээлэл, энтропий нь бие биедээ сэлгэн шилжиж болохоос гадна нэг нэгжээр илэрхийлэгдэх бололцоотой гэж үзжээ. Мэдээлэл-энтропи харьцаа тухайн обьектын тогтолцоонд хадгалагдана гэдэг нь тухайн обьектын дотоод бүтцийн тогтвортой байдлыг хадгалсан үеийн үйлдэлд харгалзан инвариант утга байна гэсэн хэрэг юм. Сороко I ба Н-ийн хэмжлийн байж болох мужийн хязгаарыг тэдгээрийн хооронд 1:1, 25:3:5 буюу Фибоначчийн цувааны эхний гишүүд ойролцоогоор хадгалагдаж байгаа нь харагдсан. Эндээс биеийг зохиуцуулах эхлэл-хий, шар, бадганы харьцааны алдагдал хямралыг засахад чиглэгдсэн эмийг амт, амтын чадлаар найруулах нэг үндсэн арга нь зохиролт харьцааны зүй тогтоолыг өортөө агуулсан байдаг гэж дүгнэж болохоор байна.

Энэ зүй тогтоолыг таньж мэдэх нь улалжлалт эмт бодис ба эм тангийн гэмийг дарах чадал эрдмийн хувь хэмжээг иэг бүрчлэн тооцож түүнийг эм найруулах, эмчилгээнд тохируулан сонголт хийх, шниэ эмийн жор зохион бүтээх зэргээр практикт үр дүнтэйгээр өргөн ашиглах боломж тавигдаж байгаа юм /7/.

Биеийн эрүүл ба өвчинтэй, эмгэг өөрчлөлттэй ба хэвийн байдалтай байгааг зааглан ойлгох нь төвөгтай, зөрчилтэй боловч анагаах- биологийн нэг гол асуудал юм /1/. Уг асуудлыг эмнэлэг-биологийи ухаанд эрүүл үеийн хэвийн статистик дундач үзүүлэлтийг /норм/ тогтоож харьцуулах эталон болгож хэрэглэсээр ирсэн нь өвчний тархах зүй тогтлыг илрүүлэх, тэдгээрийг эмчлэх аргын үнэлгээнд ихээхэн ач тусаа өгсөн боловч тухайн хувь хүний онцлог, хронобиолог, гелиогеофизикийн хүчин зүйлсийн нөлөөг тогтооход үнэндээ ач холбогдол багатай юм /8/. Бие махбодийн нэгдмэл цогц байдал нь түүнийг олон талт үйл ажиллагааны бланслагдсан зохиролтой харьцаагаар нөхцөлддөг учраас өвчтэй ба эрүүл байдлын мөн чанарыг ойлгоход бүхэл ба хэсгийн диалектик хамаарал зарчмын ач холбогдолтой /11/ болж ирдэг баййа. Иймээс хүний биеийн хэвийн физиологийн дундач хэмжээг үнэлэхэд зохиролын үзэл баримглалыг иш үндэс болгон хамдах явдал анхаарал татах боллоо /9/. Түүний нэг жишээ нь аливаа тогтолцооны бүтцийн зохиролыг шинжлэхэд Больцман, Шеннон нарын мэдээлэл, энтропийн томьёолол дээр үндэслэн математик инвариант утгыг тооцох талаар Бочковын хийсэн /1984/ оролдлого юм. Судлаач амьтай болон амьгүй аливаа тогтолцооны зохиролтой эсэхийг шинжлээд

A(h)=-khlnh (1)

Az(h)«-k(l-b)ln(l-h) (2)томьёо ашиглахыг санал болгосон юм.

h -тогтолцооны гол хувьсагчийн нормчилсон утга буюу түүнээс бүх тогтолцооны үйл ажиллагааны цогц чанар хамаарах бөгөөд 0

томьёогоор нормчлогдоно.

Х-хувьсагчийн тухайн үеийн хэмжээ

Хmах ба Xmin-хувьсагчийн хамгийн ихбага хэмжээ буюу тогголцооны амьдралын зурвас. Хувьсагч К нь бүхэлийг хэсэгт - харьцуулсалыг илэрхийлэх бөгөөд томьёо /1/, /2/ нь хувьсагчийг

үед хамгийн их утгатай болдог. Е- лоодифмийн суурь, е-2.718....Энэ харьцаа нь хэрчмийг алтан огтлолоор хуваасантай тохирдог. Тиймээс чХбаh -ийн хувьд хэвийн зохистой хэмжээндээ байх үед h1 ба h2тогтолцоо хамгийн тохиромжтой байдалдаа оршдог.

Бочков өврийн үпдэслэсэн онолмн тооцоололыг хүний цусны даралтын их бага хэмжээ, булчингийн саркомерийн урт ба агшилтыи хүчдлийн харьцаа, сүүн тэжээлтэний түүнчлэн хүний температурын тохиромжтой горим нь зуны дулааны эзлэхүүн хамгийн бага /30-40С/  Хүснэгт №2байх үеийн хэмжээгээ тодорхойлогддогийн учир зэргээр ягштал баталсан байна. Тухайлбал усны дулааны эзлэхүүн хамгийн бага байх үеийн хэмжээ /30-40/ нь алтан огглолын квадрат зэрэгтэй /0.382/ холбоотой байдаг учраас усанд шүтсэн газар дээрх амьдралын тоггвортой /биооргаизмын бүтэц/ байдгийн учир тайлбарлагдана гэж үзсэн байдаг.

Бидний өмнө авч үзсэн уламжлалт анагаах ухааны зохиролт огтлолын цуваа тоог Бочковын аргыг хэрэглэн шалгаж болох юм. Эмийн амтын чадал ба гэмүүдийн билэг чанарын харьцааны хамгийн бага утга 0.666 болон хамгийн их 1.041-ийн  хоорондын хамаарлыг тооцвол min/max =0,666/ 1804*1 *0,639 бөгөөд 1-1/е*0,632 -тэй  үндсэндээ ойролцоо байгаа нь харагдаж байна.

Бочковын дэвшүүлсэн аргын үндэслэлтэй болох нь клиникийн зарим судалгааны дүнгээр батлагдсан байдаг /8/. Биед эргэлдэх цусны эзэлхүүн ба түүний бүрэлдхүүннй хооронд, түүнчлэн альбумин, глобулины /60:40/ харьцаанд "алтан огтлол" хадгалагддагаас цусны эзэлхүүний үзүүлэлтүүдийн алдагдлыг засварлахад эөвхөн эргэлдэх цусны эзлэхүүний зэрэгцээ түүний бүрдэл хэсгүүдийн блансыг "алтан хэмнэгт" оруулахыг чухалчилсан байдаг.

Уламжлалт анагаах ухааны эм найруулах арга нь биеийн үйл ажиллагааны хэвийн үеийн зохиролтой харьцааны байж болох алдагдлыг эасварлан нөхвөрлөж хэвийн үеийн "алтан хэмнэгт" байдалд нь оруулахад чиглэгдсэн маш гүнзгий үндэслэлтэй болох нь харагдаж байгаа юм.

Эцэст нь байгаль яагаад 0.618034...ба 1.618034 гэсэн тоог сонгон авч аливаа хэлбэр, үйл-үйлдлийг хэмжигчээ болгосон юм бэ? гэсэд асуулт гарч болно. Тэгвэл "Энд нэгжийн туслалцааг авья. Тооцооны эхлэлээр Үнэмлэхүй-г сонгож, Фибоначчийн тоонд хир найрсаг хандахыг нь ч авч үзье. Ингээд нэгжийг 1.618034«...-д хуваахад 0.618034... гарна. Хэрэв нэгжийг 0.618034...-т хуваавал мөн л 1.618034...гарч байгаа биз. Үнэмлэхүй Фибоначчийн тоонд гайхмаар найрсаг ханддаг гэсэн дүгнэлт хийхаэс өөр арга алга. Иймээс нэгж нь Фибоначчийн тооны-хувьд зохиролын төв болдог ажээ" гэж Оросын судлаач Некрасов /1992/-ын ёгтлон шинжилсэнтэй санаа нийлэхээс л аргагүй болж байна. Тэгвэл Монгол, төвд, аюурведийн уламжлалт анагаах ухааны онол аргазүй нь байгалийн төгс төгөлдөрийн билэгдлийн дээд-хүмүүний биеийн дотоод мөн чанарын зохиролт харьцаанд шүтэн барилдсан нууц увидастай хийгээд оршихуй, эвдрэхүйн мөнхийн зарлигт шүтсэн ажээ. 

Ном зүй

1. Ютиг Ёндонгомбо /VIII-1Х зуун/ Анагаах ухааны дөрвөн үндэс. Өвөр монгол \\\"Ардын хэвлэллйн хороо\\\", 1959 он. дээд дэвтэр
2. Драмамаарамба Лувсанчойдог / XYI зуун/. Алтан хадмал. Өвөр монгол.,\\\" Ардын хавлэлийн хороо\\\"., 1984, дэд дэвтэр
3. Бочков В.Г Принципы онтималыются какоспога исследоваиия живых систем. Некоторые вопросы их математического описания. В кн: Особенности современного научного познании Свердловск, 1974, с-1С4
4. Дагвацэрэн Б. Уламжлалт анагаах ухааны онол аргазүйн үндсэн зүй тогтоол. Тэжээхүйн ухаан* 1. УБ, 1991 он, с-9
5. Дагвацэрэн Б. Уламжлалт эм найруулах онол арга зүй үндэслэл ШУА мэдээ, 1993, N2, х 30*35
6. Дагвацэрэн Б. Уламжлалт эм, эмийн түүхий эдийн амтын чадлын хувь хэмжээг тооцох арга. АЭХын эрдмийн зөвлөлийн хуралд тавьсан илтгэлийн гар бичмэл. 1994 он.
7. Дубров А.П, Снонметрия биоритнов н реактивности М. \\\"Медицина\\\", 1987,176 с.
8. Жигмэд Б, Монгол анаагах ухааны үндсэн онол. Өвөрмонгол \\\"СХ хэвлэлийн хороо\\\", 1988, х 18-30 10.
9. Некрасов М.М Ансамбель универсальных миров М. \\\"Иксаи\\\" 1992 с-160 11. Петленко В.П Проблема человека в теории медицины Сержантов
10. В.Ф Кяев \\\"Здоровья”, 1984, 200*с
11. Шорников Б.С Мажопитарных, системно-целостные принципы оценки янтегративной целостиости организма., В кн: Биометрические аспекты изучения целоспости организма., М, \\\"Мос.гос.Уя*та\\\\ 1987, cl 16*132
12. A.R.R. Ratbak Fundamental Prlciples of aynrved In the book \\\"Basic principles of Ayiir/ed\\\", Slirl Vaidyanath Aynrved Bhavan L.t.d. India, 1978, pp. 1-29
13. 17. Kvj. Purushottam Dev. Rc’utionslnp bctwn doslias, dhatus and malas. Above mentioned hook.p.35- 40
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1542
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК