Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 4(89)
Ходоодны өвчний талаарх монгол уламжлалт анагаах ухааны онолын ойлголтыг тайлбарлах асуудал
( Судалгааны өгүүлэл )

А.Алтанцэцэг, М.Амбага

 
Абстракт

The effect of fluid sunflower seed oil (alpha state of membrane structures) and rigid cholestorel (betta state of membrane structure) were studied in mucous membrane of stomach of rats with experimental acetate ulcer induced by additional action of low and high temperatures, as +4oC, +37oC respectively.The results of experiments showed, that the cholesterol at *4oC reduced mucous membranes stability of rats stomach, which probably is due to excessive activation of the process of lipid per oxidation in gastric ulcer.

 

Монголын уламжлалт анагаах ухааны сурвалж материалд "...бадган, хий бол ходоодны өвчний гол шалтгаан болдог. Энэ нь түүний шороо махбод ба бадганы орших орон, дүр урвасан бадганы гүйх мөр болсонтой холбоотой Хүйтэн гэмээр өвчилж гэмтэх нь дийлэнхүй бөгөөд хүйтэн, хүйтэн тослог шингэхэд бэрх, нэхэшсэн идээ ундаа, нуруу хэвлийгээр даарсан зэргээс бадган хий аривдаж ходоодонд оршсоноос өвчилнө..." хэмээн томъёолсон байх бөгөөд ходоодны өвчний талаархи дорно дахины анагаах ухааны дээрхи ойлголтод зөв тайлал хийх нь хоол боловсруулах замын олонх өвчний эмчилгээ-оношлогооны асуудлыг зөв шийдвэрлэхэд багагүй ач холбогдолтой юм.

Ходоодны шархлаа болон бусад хоол боловсруулах эрхтний үрэвсэлт өвчний хэмжээ дэлхийг хүн амын 10-20 хувийг хамарч сүүлийн жилүүдэд улам ихсэх хандлагатай /5/ байгаа атал тэдгээрийн эмчилгээ нь шинж тэмдгийн төдийгөөр хязгаарлагдаж , эмгэг жамын үйлдэлтэй эмт бодис харьцангуй цөөн байгааг үүнтэй

холбогдуулан дурьдаж болох юм.

Монголын уламжлалт анагаах ухааны хий, шар бадганы онолыг амьд бие махбодын мембрант байгууламжийн физик-химийн төлөв хатуу бета, шингэн альфа, дундаж гамма төлөвүүдтэй холбон тайлбарласан судалгааны шинэ хандлага нь ходоодны бадганы өвчинд нөлөөлдөг хүйтэн, хүйтэн тослог билэг чанар, эрдэм чадлын тухай монголын уламжлалт анагаах ухааны ойлголтыг ходоодны эсийн мембрант байгууламжийн төлөвийн өөрчлөлттэй холбон тайлбарлах боломжийг өгч байгаа юм. Учир нь ходоод гэдэсний замын эрхтний хэвийн үйл ажиллагаа нь мембраны төлөв, түвшинд шууд нөлөөлдөг хүйтэн /нам температур/, хүйтэн тослог бетта-төлөв трансконфигураци /ханасан хүчил/ чанартай хими, физик, биологийн хүчин зүйлсийн үйлдлээс хамаардаг нь тогтоогджээ. /1,21

Иймээс бид туршлагын амьтдад өндөр, нам температур, ханасан /мембраны бетта төлөв/ ханаагүй хүчил, /мембран-альфа төлөв/-ийн нөлөөлөл үзүүлсний дараа ходоодны бүтэц, үйл ажиллагаа, салст бүрхүүлийг тэсвэрт чанар өөрчлөгдөх байдлыг харьцуулан судалж, судалгааны үр дүнг ходоодны бадган өвчний тухай монголын уламжлалт анагаах ухааны ойлголттой холбон тайлбарлах оролдлого хийсэн юм.

Судалгааны арга зүй

Туршилтыг явуулахдаа нийт 60 гаруй харх, 20 орчим хулганад холестерин 250мг/кг, наранцэцгийн тос 0,1 мг/ 20 г тунгаар өдөрт 1 удаа 10 хоногийн турш уулгаж ажиглалт хийсэн.

Холестерин уулгасан амьтдыг 4 хэм хүйтэн, наранцэцгийн тос уулгасан амьтдыг 37 хэм дулаан температурын нөлөөлөлд өдөрт 2 удаа 30 минутын хугацаагаар оруулан туршилтыг явуулав /6/. Эдгээр амьтдад 10 хоногийн дараа ходоодны шархлаа өвчний эмгэг загварыг ӨХИП-иийн механизмаар Окабэ-н аргаар цууны хүчлээр үйлчлүүлж үүсгэсэн. /7/.

Шарх үүсгэснээс хойш дээрхийн адил температурын нөлөөллийн дор холестерин, наранцэцгийн тосыг үргэлжлүүлэн уулгаж байсан бөгөөд 3 хоногийн дараа хархны ходоодыг авч үүссэн шархны талбайн         хэмжээг морфометрийн аргаар хэмжиж мм үзүүлэлтээр, ходоодны эдийн гомогенатад ӨХИП-ийн бүтээгдэхүүн, шиффийн суурийн концентрацийг тодорхойлов /Тарреl 1979/.

Туршилтын үр дүн ба шүүн хэлэлцэхүй

Бидний явуулсан туршилтын явцад ханасан хүчил-холсстерин /хүйтэн тослог/ уулгаж 4 хэм температурын нөлөөлөл, мембрант байгууламжинд бетта төлөвийн давамгайлал үүсгэсэн амьтдын ходоодны шархлаа, гэмтлийн талбай нь ямар нэг нөлөөлөлд ороогүй хяналт амьтдаас 1,4 дахин, ӨХИП-ийн хорт бүтээгдэхүүн шиффийн суурийн хэмжээ 1,3 дахин их, наранцэцгийн тос уулгаж 37 хэмийн температурын нөлөөлөлд альфа төлөвийн давамгайлал үүсгэсэн амьтдаас ходоодны шархны талбай 2 дахип их, шиффийн суурийн хэмжээ 1 т 1 дахин их байгаа нь илэрлээ. /Хүснэгт 1/

Дараагийн сери туршилтаас харахад 4 хэм буюу харьцангуй нам температурын нөлөөлөлд байсан амьтдын ходоодны шархны талбай ямар нэг температурын нөлөөлөлд ороогүй хяналт амьтдаас 1,3 дахин шиффийн суурийн хэмжээ 1,4 дахин их, 37 с буюу харьцангуй өндөр температурын нөлөөлөд нэрвэгдсэн амьтдаас шархны талбай 1.1 дахин, шиффийн суурийн хэмжээ 1.2 дахин их байгаа нь ажиглагдлаа. /наранцэцгийн тос, холестрин уугаагүй /Хүснэгт N2/

Дээрхи судалгааны дүнгээс үзэхэд нам температур, ханасан хүчил-холестрины нөлөөлөлд орсон амьтдын ходоодны салст бүрхүүлийн тэсвэрт чанар суларч, ходоодны шархны талбайн хэмжээ болон ӨХИП-ийн хорт бүтээгдэхүүний үзүүлэлтээр харьцангуй өндөр байгаа нь харагдаж байна. Хүснэгт №1

Үүний мөн чанар нь нам температур, холестрины үйлдлийн дор ходоодны эсийн мембранд хатуу бета төлөв ихэсч салст бүрхүүлийн эсийн мембраны өвөрмөц рецептор, фермент, уураг, гормоны идэвхи, тэдгээрээс нөхцөлдөн мембраны сонгон нэвтрүүлэх чанар болон фагоцитоз эсийн үйл ажиллагааны идэвхи эрс суларсантай холбоотой гэж үзэж болох юм. /4.8/

Бидний энэ судалгаа нь ходоодны бадган өвчний тухай монголын уламжлалт анагаах ухааны онолыг тайлбарлах боломжийг өгч байгаа бөгөөд хүйтэн, хүйтэн тослог билиг чанартай гэж уламжлалт анагаах ухаанд томъёолдог эмгэг хүчин зүйлсийн /3/ нөлөөлөл нь уг чанартаа ходоодны эсийн мембранд эмгэг бета хатуу төлөвийн хэт ихэсгэн хоол тэжээлийн бодисын хэвийн шимэгдэлтийг сулруулан салст бүрхүүлийн тэсвэрт чанар багасахад хүргэдэг нам температур, царцамтгай чанартай тосны ханасан хүчил, холестрины үйлдэлтэй холбоотой болох нь харагдаж байна.

Нөгөөтэйгүүр бидний судалгааны эдгээр үр дүнгүүд нь хоол боловсруулах замын эрхтний эмчилгээг хүний нас, цаг улирал, хоол ундны дэглэм, гадаад орчны нөлөөлөлтэй нягт уялдуулан цогц байдлаар явуулах шинэ зарчим боловсруулах боломжийг өгч байгаа юм.

Ном зүй

1. А.Амбага ” Хий шар бадганы онол ба мембрант байгууламж\\\\\\\" АУ-ны докторын зэрэг горплсон нэгэн сэдэвт зохиол УБ, 1994, 301 х
2.А.А.Груздков Адаптационно- компенсаторное процессы на примере мембранного гидролизза в транспорта 1991., 288с
3. Б.Жигмэд Монгол ангаах ухааны үндсэн онол Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо 1988.,416х
4. Е.М. Крепс Липиды клеточных мембран Л.Наука., 1981, 340 с.
5. Крекнии А.Ф, Гастроэнтерология Республиканский межведомственный сборник 1989., 21
6. Серебренникова Э.Г. Роль жирных кислот фосфолипндов различных органов белых крыс вформировании резистентиости к глубокому миого кратному перехлаждению Вопр.мед.хнмии. 1989. 4 стр.92-96
7.Okabe S, Koth J.L A and others Amer.Jovir. dig.Dis 1971.vol 16. pp.277* 284
8.Schwarz S.M and others Ontogemy of basolatlral membrane lipid composition and fenidity small intestine.Am, J.Physiol.1989, v.207.p.l38-144
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1972
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК