Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 4(89)
Цэх галуун тавгийн алколоидын антиосидант, мембран бэхжүүлэх болон иммуномодулятор үйлдлийн харилцан уялдаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Саранцэцэг, М.Амбага, Т.Долгорсүрэн, П.Болормаа

 
Абстракт

We observed that relationship between antioxidant, meftibra- lies tabilizing and Immunomodulatiry actions of sum alkaloids of Ghiazospermum erectum are appeared in membrane's LeVkl of heppatocytcs and immunocytes at same time. The essence of such Relationship is directed to that sum alkoloide by mechanisms of Antioxidant and Membranestabilizing actions prevennts dysfunction of immunocytes, while by mechanisms of Immunomodulatory actions inhibited the damage of membrane surface of liepatocytes and itTs pathologic convertion (transition) to autoantigenic properties.

Өөхний хэт исэлдэлтийн процессийг /ӨХИП/ дарангуйлах, антиоксидант /АО/ үйлдэлтэй эмт бодисуудын биологийн идэвхийн эцсийн илрэл нь мембранд нь гэмтэл, үхжлийн процесс өдөөгдөн, үйл ажиллагаа нь дарангуйлагдан алдагдаж байсан тухайн эрхтэн, эд, эсийн үйл ажиллагааны онцлогоос хамаарсан саногенезийн харилцан адилгүй шинж тэмдгүүдээр ялгаран явагдах /3/ ба дархалын үйл ажиллагаанд оролцдог эд, эсүүдийи хувьд энэ нь дархлалын урвалын зохицуулгыг тогтворжин тэнцвэржүүлэх иммуномодулятор үйлдэл юм /1/.

Зүрх, тархи, элэг ээрэг бусад эрхтнүүдийн эсийн адилаар дархлалын эсийн үйл ажиллагааны эрчимжилт, бууралг нь мембраны үндсэн төлвүүдийн хоорондох хувиралт, шилжилтээс шууд хамаарах бөгөөд хатуу бетта төлөв нэмэгдэх үед үйл ажиллагаа нь дарангуйлагдаж, шингэн альфа төлөв давамгайлах үед үйл ажиллагаа нь харьцангүй идэвхжих ерөнхий зүй тогтол ажиглагддаг /3,5,8,10/.

Иймээс бид Дорно дахин, Монголын Уламжлалт Анагаах ухаанд /МУАУ/ хэрэглэгдэж байсан уламжлалын мөн чанар нь түүний мембран бэхжүүлэх үйлдэлтэй холбоотой байж болох нь бидний өмнөх судалгаагаар /9/ илэрсэн цэх галуун таваг ургамлын алкалоидын антиоксидант, иммуномодулятор үйлдлийн хоорондох харилцан уялдааг гүнзгий судлах зорилго гавьсан юм.

Судалгааны арга зүй. Судалгааг 200 орчим цагаан хулгана, 80 гаруй цагаан хархан дээр явуулсан. Цэх галуун тавгийн алкалиодын эмчилгээний идэвхийг тодорхойлохдоо 0.7кг амаар хэрэглэв.

1.Цэх галуун таваг ургамлаас ялгасан нийлбэр алкалоидын антиоксидант, мембран бэхжүүлэх идэвхийг ин витро нөхцөлд "Fe2 ♦ аскорбат", "Fe2Н202"," Fe2  аскорбат F1202", зэрэг системд ӨХИП-ийг өдөөсөн үед завсрын бүтээгдхүүн болох малондиальдегид /МДА/, тосын гидроперекиси /ROOH/-ийн концентраци /10/, шиффийн суурийн концентрацаар /14/ - цусны улаан эсийн холимог дээр Фентоны урвалаар ӨХИП-ийг өдөөсөн үед гемолизын эрчим, МДА-ын хэмжээгээр, алкалоидын мембран бэхжүүлэх идэвхийг эсийн мембраны задралын эрчмээр /гемолиз/ тодорхоилов /15/

2.Цэх галуун тавгийн алкалоидын дархлалын урвалын эрчимд үзүүлэх нөлөөг судалсан арга зүй: а. алкалоидын шууд мммуиозаслын идэвхийг цагаан хулганад Т* хамааралт тест антиген болох хонины цусны улаан эсийг /ХЦУЭ/ тарьж, тарилтын дараах 5, 7, 10 дахь хоногт дархлалын урвалын эрчмийг дэлүүний үзүүлэлт /дэлүүний эсийн тоо, жин, эзлэүүний индекс/, гемаглютииины титр, гемолизины титрээр тус тус тодорхойлов /6/. Дархалалын урвалын сэдээлгийн үед Т- суперессор эс идэвхжих байдалд алкалоидын үэүүлэх нөлөөг судлахдаа /ХЦУЭ/ цикло-фосфамид /ЦФ/ /цикло-фосфамидыг 100мг/кг тунгаар хэвлийд нэг удаа тарив/ загвар /Б.Д.Бронд 1987/ дээр дэлүүний үзүүлэлт ба гемаглютинины таньцаар тодорхойлов.

в.Элэгний өвчний үед т-супрессор эсийн идэвхи өөрчлөгдөх байдал, түүнд алкалоидын үзүүлэх нөлөөг "ССЬ4+ХЦ УЭ+Ц" загвар дээр дээрхи үзүүлэлтээр тодорхойлов. Судалгааны материалд статистикийн боловсруулалтыг /р,т/ Стъюдентын аргаар хийв.

Судалгааны  үр дүн ба шүүн хэлэлцэхүй

1.Алкалоидын Антиоксидант мембран бэхжүүлэх идэвхи

а/. Нийлбэр алколоидын антоксидант идэвхийг ин витро нөхцөлд 10%-ийн элэгний гомогенатад "аскорбат Fe2" системийн ороцоогоор өдөөсөн аскорбат хамааралт ӨХИП-ын загвар дээд МДА /ROH/, тосны гидроперекиси /ROOHZ-ийн концетрацаар харьцуулан тодорхойлоход алкалоид нь хэт исэлдэлтийг өдөөсөн 0 минутад МДА-ийн хэмжээг 1,43 дахин /хяналт 1,03+0,55 сд, туршилт 0,72+ 0,058 ед/, ROOH-ийн концетрацийг 1,14 дахин / хяналт 0,024-+ 00,0003, туршилт 0,021+- 0,0001/, өдөөлтийн 10 минутад МДА-ын хэмжээг 2,4 дахин /хяналт 2,16+0,18, туршилт 0,94, 076 өдөөлтийн 30 минутад МДА-г 2,79 дахин, R00Н-ийн концентрацийг 1,26 дахин /хяналт 0,058-0,011 туршилт 0,046- 0,01524/ багасган хүчтэй анотиоксидант идэвхи үзүүлсэн юм /Р<0,05/ б/ Нийлбэр алкалоидын дээрхи АО идэвхийг ин виво нөхцөлд яаж илрэхийг тогтоохийн тулд цагаан хулганад 0,5%- Н202-0,1 мл судсаар тарьж, ӨХИП-ыг өдөөн, алкалоидоор эмчилсэн амьтдыг эмчилээгүй амьтадтай харьцуулахад цусны улаан эсийн мембранд МДА-ын концентрацийг 1,46 дахин багасгаж /Р<0,05/, уг алкалиод ин виво нехцөлд ч АО идэвхээ хадгалж байгаа нь мэдэгдлээ. в/нийлбэр алкалоидын мембран бэхжүүлэх идэвхийг бид ин виво, ин витро аргуудаар цусны улаан эсийн метбранд ӨХИП-оор өдөөгдсөн мембраны задралын загвар дээр судлав. Туулайн цусны улаан эсийн 10% 30%-ийн хөвмөл дээр фентоны урвалын оролцоотойгоор ӨХИП-ыг өдөөж, мембраны задрал, гэмтлийн байдлыг гемолизын эрчмээр, өдөөгдсөн ӨХИП-ын эрчмийг МДА-ын концентрацаар харьцуулан тодорхойлов. Алкалоидыг 00,4 г/мл тунгаар хэрэглэхэд цусны улаан эсийн мембраны задралыг 37%-иар/ хяналт 5,5-0,39, туршилт 4,0-0,32, /Р0,05/ багасган, мембранд хуримтлагдах МДА-ын концентрацийг 1,71 дахин /0,24-0,015- хяналт, 0,14-0,014-туршилт/ багасгав /Р 0,05/. Алкалиодын ийм мембран бэхжүүлэх идэвхи ин виво нөхцөлд эмчилсэн амьтдыг эмчлээгүй амьтдынхтай харьцуулахад аяндаа явагдах гемолизын үзүүлэлтийг 1,23 дахин, өдөөгсөн гемолизын үзүүлэлтээр 1,22 дахин бууруулж, цусны улаан эсийн мембранд МДА-ын концентрацийг 1,68 дахин, сийвэнд 1,46 дахин багасгаж, ӨХИП-ыг сулруулан АО нөлөө үзүүлж /Р 0,05/ байгаагаар илрэв.

2.Алкалоидын дархлалын урполын эрчимд үзүүлэх идэвхи. Цэх галуун тавгийн алкалоидоор /0,7 мг/кг/ тунгаар өдөрт 2 удаа уулгав. эмчилсэн амьтдад хяналтын /ХЦУЭ -нэрмэл ус/ амьтадтай харьцуулахад дэлүүний жин, индекс 1,11- 1,15 дахин, дэлүүний эсийн тоо 1,54 дахин /Р 0,05/, ХЦУЭ-ийн эсрэг бий болсон гемааглютинины таньц цусанд 1,26 дахин, гемолизины таньц 1,23 дахин нэмэгдэж, алкалоид дархлалын урвалын эрчийг дээшлүүлэх иммуностимулятор идэвхи үзүүлж байгаа иь ажиглагдлаа. ХЦУЭ тарьсны дараах судалгааны хугацааг сунган 7,10 дахь хоногуудад ажиглалтыг үргэлжлүүлэхэд эхний 5 хоногт илэрч байсан иммуностимулятор идэвхи нь дарангуйллын байдлаар буюу иммунодепрессант идэвхээр солигдон 7 дахь хоногт алкалоид хэрэглэсэн амьтдад гемолизины титр эмчлээгүй амьтдаас 1.07 дахин, 10 дахь хоногт 1.35 дахин буурч байлаа.

Судалгааны энэ үр дүн дээр тулгуурлан алкалоидыг элэгний өвчний хурц/ энэ үед гол төлөв дархлал дутагдлын шинж илэрдэг /Ю.И. Лященко и др 1986, Ю.И. Зимин 1987/, архагдуу, архаг энэ үед Т-супрессор эсийн дутагдалд орсноор В- лимфоцитэсийн поликлональ идэвжилт явагддаг, /А.Ф. Блюгер 1987/ үе шатанд явагддаг дархлалын урвалын зохицуулгын яаж нөлөөлөхийг тусгайлан судалсан юм.

Цагаан хулганад ССЦ-өөр элэгний өвчний эмгэг загвар үүсгэсэн фон дээр ХЦУЭ-ийн 10%-ийн уусмал 0,2 мл судсаар тарьж, тарилтын дараах 4-5, 7-8 дахь хоногт дархлалын эрчмийн урвалыг тодорхойлов. Элэгний өвчин үүсгэсэний дараах 4-5, 7-8 дахь хоногт эрүүл амьтадтай харьцуулахад эмчлээгүй амьтдад /ССЬ4+ХЦУЭ+иэрмэл ус/ дэлүүний жин 1,19-1,3 дахин, дэлүүний эсийн тоо 1,11-1,67 дахин, дэлүүны индекс 1,14-1,18 дахин, гемааглютинины таньц 1,32 дахин багасч дархлалын урвалын эрчим дарангуйлагдсан шинжтэмдэг илрэв. Энэ нь ССL4-ийн нөлөөгөөр дэлүүний эсүүд ӨХИП-ийн механизмаар задарч үхжин гэмтдэгтэй холбоотой юм. Бидний ажиглалтаар элэгний өвчиний эхний үе шатанд илэрдэг дархлалын урвалын дутагдлын шинж тэмдэг алкалоид хэрэглэсэн амьтадад илэрхий багасч байв. Алкалоидоор эмчилсэн /ССЬ4+ХЦ УЭ+алкалоид/ амьтадыг хяналтын /ССЬ4+хцуэ+нэрмэл ус/ бүлэгтэй харьцуулахад судалгааны 4 5 дахь хоногт дэлүүний жин 1,33 дахин, дэлүүний эсийн тоо 1,42 дахин, дэлүүний индекс 1,44 дахин, гемааглютинины таньц 1,28 дахин нэмэгдэж, дархлалын урвалын эрчмийг мэдэгдэхүйц сэргээж байв. Харин судалгааны 7-8 дахь хоногт дархлалын урвал алкалоидын нөлөөгөөр харьцангуй дарангуйлагдаж, дэлүүний жин 1,26 дахин эсийн тоо 1,37 дахин, дэлүүний индекс 1,34 дахин буурч байсан бол эмчлээгүй амьтдад дэлүүний индекс судалгааны 4-5 дахь хоногоос эхлэн ихэсч байгаа нь угтаа дэлүүний эсийн поликлональ идэвхжилт, өөртөө харших урвалын эхлэлийг харуулж байна.

Эндээс авч үззх юм бол цэх галуун тавгийн нийлбэр алкалоид нь дархлалын урвалын эрчимжилтийн төгсгөлийн үед Т-супрессор эсүүдийг идэвхжүүлэх замаар дархлалын урвалын зохцуулгад нөлөөлдөг байж болох тухан санаа төрсөн бөгөөд үүнийг батлахын тулд ХЦУЭ 10%-0,2 мл хэвлийд тарьж тарилтын 5 дахь хоног буюу дархлалын урвалын аяандаа явагдах динамикаар бол Т- супрессор эсүүд идэвхжиж байх үе шатыг угтуулан ЦФ -ыг 100 мг/ кг тунгаар тарьж тодорхойлолтыг ЦФ тарьсны дараах 5 дахь ХЦУЭ тарьсны дараах 10 дахь хоногт явуулав. Эмчилсэн амьтадыг эмчилээгүй амьтадтай харьцуулахад дэлүүний эсийн тоо 1,54 дахин, гемааглютинины таньц 2,8 дахин /Р<0,05/ буурч байгаа нь алкалоидын нөлөөгөөр Т-супрессор эсийн ЦФ-ын дарангуйлалд нэрвэгдэх байдал багасч, уг эсийн үйл ажилгааны эрчим хяналтын амьтдаас өндөр байгаагийн илрэл юм. Мөн бидний явуулсан өөр нэг хувилбарт туршилт болох ССЬ4+ХЦУЭ+алкалоид ЦФ туршилтын үед эмчлээгүй амьтадтай харьцуулахад эмчлэсэн амьтдад Т- супрессор эсийн дахлалын урвалыг дарангуйлах идэвхи илүүтэй илэрч дэлүүний эсийн тоо 1,44 дахин, гемааглютинины таньц 2,7 дахин багасч байгаа нь ажиглагдсан юм. Бидний эдгээр ажиглалт нь цэх галуун тавгийн алкалоид дархлалын урвалын хэт идэвхжилт- бууралтын чиг хандлагаас шууд хамаарч хоёр талт иммуномодулятор үйлдэл үзүүлдгийг харуулж байна.

Ийнхүү цэх галуун тавгийн алкалоид нь ин витро, ин виво нөхцөлд ӨХИП-ийг дарангуйлах хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлэхийн хамт дархлалын урвалын алдагдалд шууд нөлөөлөх иммуномодулятор үйлдэлтэй нь илэрсэн бөгөөд нэг эмийн бодис антиоксидант, мембран бэхжүүлэх болон иммуномодулятор үйлдлийг нэгэн зэрэг үзүүлж байгаад анхаарлаа хандуулж тайлбарлах оролдлого хийх нь сонирхолтой юм. Антиоксидант, мембран бэхжүүлэх үйлдэлтэй биологийн идэвхит бодисууд нь дархлалын эсийн мембранд хоёрчийн холбоо олонтой, ханаагүй хүчлийн тоог олшруулам шингэн альфа төлөв ӨХИП хамгийн бага түвшинг бий болгодог нь түүний иммуномодулятор үйлдэлийн нэг гол механизм /5/ юм. Учир нь эмийн бодисын антиоксидант, мембран бэхжүүлэх үйлдэл илэрч, дархлалын эсийн мембранд шингэн альфа төлөв тогтвортой хадгалагдах үед дархлалын эсүүдийн хоорондын болон дархлалын эс-шингэн хүчин зүйлс /интерлейкин, интерферон/, медиатор хоорондын харилцан үйлчлэл зөв эрчимтэй явагдах урьдчилсан нөхцөл бүрдэх ба нөгөөтэйгүүр ийнхүү эдийн болон шингэний дархлалын урвал хэвийн явагдаж, "өөртөө харших урвал” хориглогдох үед дархлалын эсийн мембраны задрал гэмтэл дарангуйлагддагаас аливаа эмт бодисын, тухайлбал цэх галуун тавгийн алкалоидын антиоксидант, мембран бэхжүүлэх болон иммуномодулятор үйлдлийн хоорондын харилцан уялдааны "эргэх холбоо" бий болдог гэж үзэж болох юм.

Ном зүй

1. Блюгер А.А, Полуэктова Д.Е, Векслер Х.М Сравнительнос исследование цитолитической актмвностп лимфоцнтов и уровня восстаиовленного глютатнона в кровн острым гепатитом н цнррозом неченн.” Пат.физ II экспер.терапия\\\", 1987, N5, стр.55-57. 2. БрондззБ.Д. Т-лнмфоциты и нх рецерторы виммунологическом распознованин, Наука, 1987, 471 с.
2. Владиморов Ю.А, Арчаков A.XI. Перекнсное окислеиие липндов в бпологнческих мембранах, М.Меднцнна, 1972, 252 с.
3. Знмин Ю.И, Кагаиов Б.С, Учайкин В.Д, состоянне антнтелозавнсимой цитотокснчности при хронмческом вмрусном гепатите, \\\"Бюл, экспер. биол. н мед\\\", 1984, N12, стр. 700-702.
4. Извекова В.А. Липиды мембраи и функцни иммунокомпетентных клеток в новме и патологим, \\\"успехн совр.бкологий”, 1991, N4, стр.577-581.
5. Ковалев И.Е, Рубцова Е.Р. Ослабленис феиобарбит&лом
6. и.имуносупрссснвного н токо.ическоГо влияний 6-меркаптопурниа и имуряна, \\\"Фарм и токсик\\\", 1976, N1, стр. 119- 123
7. Лищеико Ю.М, Панишин А.Г, Трихлеб В.И. Функционалшая
8. активность естественных киллеров при внрусном гепатите А, \\\"тер архв\\\", 1986, N2, стр.61-63.
9. Мальцева Е.П, анализ измеиения жндкостного состояния плазматических мембран, \\\"Биол.мембраны\\\", 1986, N2, стр.131-139.
10. Саранцэцэг, Б, Амбага .М, Цэх галуун таваг ургамлын алкалоидын антноксидакт, мсмбран бэхжүүлэх идэвхи, \\\"Монголын анагаах ухаан\\\",
11. N2, хууд 31-34.
12. Современные медоты в биохпмнн, под рсд. В.М. Ореховича, М.Медицнна, 1977, 392 с.
13. Петров Р.В, Хантов Р.М, Атдуллаханов Р.И, Иммуногенетика и нскуственные антнгены, М.Медицина, 1983, 255 с.
14. Прокопенко Л.Г, Конопля А.И, Влиянпс \\\"14 на выдслсние иммупостимулирующего фактора сплсноцитами жнвотных, \\\"фарм.и токснк”, 1982, N6, стр.61-65.
15. Huber L.A, Xu Q.B, Jurgens G, Correlatloim of lymphocyte composition, membrane viscisity and mitogen responce in tlie aged, Fur.J.Immunology,
16. v.21, No 11, p.2761-2765.
17. Tappel A.L, In virto lipid percoxidation, Free Radicals in Biology, 1979, pp.3-15.
18. Tozzi-Ciancarelli, Di Massino M.G, orazio M.C et all. Effect of exogenous hydrogen percoxide on human erythrocytes, Cell, Mol. Biol, 1990, v. 36, 11, p.57-64.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 744
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК