Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 4(89)
Хий, шар бадганы хайлалт, цацралтын тухай дорно дахины анагаах ухааны онол ба мембрант байгууламж
( Судалгааны өгүүлэл )

М.Амбага, Б.Саранцэцэг,Т. Чулуун

 
Абстракт

In the Results of Comparative analysis we are revealing that more appropriate convenient subject for rigth Interpretation of Theory of MTM on melting and freezing ofhil, shar, Badgan is membrane structure (MS) of the whole organism, including cell's tisse's and organ's membranes.

This is because the membrane structures of whole organisms creates the all Biophysical, Biochemical and Physicochemical preconditions for initiation of melting's and freezing'sProcess under influences of pathological actors.

Our investigations established D* point of Rigidification of fluid, alpha state of MS, had described in theory of MTM as freezing of " melted shar", while M- point of fluidization of rigid, solid betta state of membrane expressed as melting of "freezed badgan".

Монгол анагаах ухааны судлалын ажлын нэг гол хэсэг бол уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн гүнзгий утга агуулга бүхий өвөрмөц илэрхийлэл, томъёололуудад шинжлэх ухааны зөв тайлал хийх явдал юм. /1, 4, 11/.

"Анагаах ухааны дөрвөн үндэс" ээрэг дорно дахины сонгодог бүтээлүүдийн дотор өнгөц харахад бараг анзаарагдамгүй цөөхөн үг, утга санааны маш нарийн хэлхээ холбоогоор уламжлалт анагаах ухааны онолын холбогдолтой нэн чухал зүйлсийг шигтгэн бичсэн байдгийн цаана эмчилгээ-оношлолын язгуур үндэс болсон "түлхүүр" илэрхийллүүд байдаг. /1.4/.

Үүний нэг нь "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийн Манагжүдийн 14-р бүлэг буюу "халуун хүйтний завсрыг ялгах бүлэг"-т байдаг "...Халуун, хүйтний завсрыг ялгахдаа хийн хайлж царцах, шарын хайлж царцах,, бадганы хайлж царцах зэргийн гурван зүйлийг баримтлах хэрэгтэй..." гэсэн /2/ илэрхийлэл юм. Энд монгол хэлээр илгрхийлэгдэж байгаа хайлах, царцах гэсэн үг нь Түвд эх сурвалждаа /16/ /чаг/, /Шү/ Д.Б.Дашиевийн орос хэлэнд хөрвүүлсэн Жүд-шин /1991/ номонд /9/ замерзание, оттаяние гэсэн байдгаас үзэхэд уг томъёоллын үгэн уялдаа нь аль ч хэлнээ өөр хоорондоо дүйн тохирч байгааг харуулж байна. Хий, шар, бадганы”... хайлж, царцахыг мэдэхгүйгээр халуун, хүйтний завсрыг нэг л тийш үзэж засах нь буруу танилт болж эндэгдэл гарч хүний амь насанд хөнөөл учруулж мэднэ.. гэж онцгойлон анхааруулсан байдгийн /2/ учир холбогдсон шинжлэх ухааны зөв тайлал хийх нь судалбарын маш чухал ач холбогдолтой юм.

Хий, шар, бадганы хийсвэр ухагдахуунтай нягт холбоо шүтэлцээтэй бөгөөд эм засал, идээ ундаа, цаг улирлын нөлөөллийн дор хайлах, царцах үзэгдэлд эрүүл, эмгэг хэлбэрээр өртөж байдаг бүтэц байгууламж байдаг ахул МУАУ-ы дээрхи томъёоллын мөн чанарыг үнэн зөв тайлбарлах боломжтой нь маргаангүй.

Сонирхолтой нь Дорно дахин, МУАУ-ны хий, шар, бадганы хийсвэр ухагдахууныг нөхцөлдүүлдэг гэж бидний дэвшүүлэн гаргаж ирсэн /1/ нийт бие махбодын мембрант байгууламжид дээрхи үзэгдлүүд явагдах биохими, биофизик, термодинамикийн бүх урьдчилсан нөхцөл бүрддэг байна. /3,5,6,7,10,12/.

Нийт бие махбодын мембрант байгууламжийн "хайламтгай" чанартай тосны хаанаагүй хүчлээс голчлон тогтож, өндөр температурын үйлдлийн дор "хайламтгай-зууранги бус" байдалд амархан ордог төлвийг шингэн альфа, "царцамтгай" чанартай тосны ханасан хүчлээс голчлон тогтож, нам темпаратурын үйлдлийн дор "царцанги зууранги" байдалд амархан шилждэг төлвийг хатуу бетта, "царцамтгай-хайламтгай" /альфа-бетта/-ийн хоорондох дундач төлвийг гамма төлөв гэж хувааж үэдэг орчин үеийн биофизик судалгааны /5,7,10,14,15/ үүднээс авч үзэх юм бол мембрант байгууламж /МБ/ нь хий, шар, бадганы хайлалт, царцалтын тухай МУАУ-ны томъёололыг тайлбарлах нэг гол объект байж болох нь харагдаж байна.

Ханаагүй ханасан тосны хүчлийн харьцаа

3ypar№1 Мембрант байгууламжинд хайлах-царцах үзэгдэл явагдах байдал

F хайламтгай, шингэн альфа төрөл F+S хайламтгай-царцамтгайн дундач гамма төлөв S царцамтгай, хатуу бетта төлөв Д-шингэн төлөв царцах зааг М-хатуу төлөв хайлах зааг К- мембран хэт шингэрэн хайлах цэг Л мембран» хэт царцан хатуурах цэг (Я.Кагаева 1985)

Ямар ч эрхтэний эсийг МБ нь альфабетта, гамма гурван үндсэн төлөвийн аль нэг харьцангуй давамгайлсан хэлбэрээр оршиж, тухай тухайн эрхтэний үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг хангаж байх ба элэг, намрын улирал, идэр залуу нас, адуу тарваганы мах зэрэг уламжлалт анагаах ухаанд хурц, халуун, халуун тослог, хөнгөн билэг чанартай гэж томъёолон, "шар"-аар үзүүлдэг бүх зүйлд мембраны хайламтгай, шингэн альфа төлөв, хавар, уушги, дэлүү, балчир нас, үхэр, ямаа, гөрөөсний мах зэрэг хүнд, хүйтэн, хүйтэн тослог, охдог билиг чанартай гэж үзэн, бадганаар илэрхийлдэг бүх зүйлд мембраны хатуу бетта төлөв: хөгшин нас, зүрх, шим тэжээлгүй хоолундзэрэг хөнгөн, хөлбөрөнхий, сэрүүн, ширүүн билиг чанартай, хийн хийсвэр ухагдахуунаар илэрхийлэгддэг бүх зүйлд мембраны дундаж, гамма төлөв шүгэл цэн тохирч байдгийг бид илрүүлсэн юм.

Гэхдээ мембраны шингэн альфа төлөв харьцангуй давамгайлсан үед уг төлөв хэт ихсэн хайламтгай байдалд орохоос хамгаалсан зохицуулга альфа-бетта чиглэлээр, мембраны хатуу бетта төлөв ихэссэн нөхцөлд мембран хэт хатуурч- царцахаас хамгаалсан зохицуулга бетта-альфа чиглэлээр байнга явагдана. /7,6,13,14,15/.

Сонирхолтой нь мембраны хэт шингэрэлтийн процесс буюу альфа төлвийн хэт давамгайлалтыг орчин үеийн биологи, анагаах ухаанд "мембран хайлах үзэгдэл" гэж нэрлэх бөгөөд энэ нь МБ-д ханаагүй: ханасан тосны хүчлийн харьцаа ойролцоогоор 9:1 болж, өндөр температурийн нөлөөлөл /40оС-ээс дээш/ сэдэгдэх үед илэрнэ. /5,6,10/.

Харин мембраны хэт хатуурлын процесс буюу бетта төлвийн хэт нэмэгдэлтийг "мембран царцах үзэгдэл" хэмээн томъёолох ба /5,6,10/ уг үзэгдэл эсийн МБ-д ханасан:ханаагүй тосны хүчлийн харьцаа ойролцоогоор 9:1 болж, гадаад орчны температур /12оС-аас доош/ багасах үед явагддаг. /10,15/ Ханасан:ханаагүй тосны хүчлийн харьцаа ойролцоогоор 3:2-2:3 болж өөрчлөгдөн, гадаад орчны температурийн зөрөө 12оС- 40оС-ийн хооронд хэлбэлээх үед мембран дундач гамма төлөвтөө шилжих нөхцөл бүрдэнэ. /6,10/.

Ийнхүү, хий, шар, бадганы хайлалт, царцалтын тухай МУАУ-ы ойлголт болон мембраны үндсэн гурван төлвийн харилцан шилжилт, тэдгээрийг дагалдан МБ-д явагдах "хайлах-царцах" үзэгдлийн хооронд дараах үндсэн тохиролцоо шүтэлцээ байгаа нь илэрсэн юм.

Нэгдүгээрт: ...Халуун өвчний сүүлчээр хүйтэн түрж, халуун хүйтний энд үүрлээр хүний амь насанд хүрч мэдэх болохоор халуун хүйтний завсрыг ялгах аргыг мэдэж авах нь чухал. Халуун, хүйтний завсрыг ялгахдаа хийн хайлж царцах, шарын хайлж царцах, бадганы хайлж царцах зэргийн гурван зүйлийг баримтлах хэрэгтэй.

Хийн хайлж царцахыг өмнөөс нь уггана. Шарын хайлж царцахыг боомтод нь хүлээнэ. Бадганы хайлж царцахыг хойноос нь мөрдөж тасална..." гэж "Анагаах ухааны дөрвөн үндэс"-т заасан. /1,9,16/ байдаг нь вирус, микроб, этанол, ханаагүй хүчлийн хэт ачаалал, өндөр темпераатурын үйлдлийн дор мембранд "хайламтгай" шингэн төлөв эмгэг хэлбэрээр хэт нэмэгдэн, шингэн үечлэлийн шилжилт сэдээгдэж /1,12/, бие махбодын үйл ажиллагааны хэвийн зохицуулга алдагдахад хүргэхүйц эмгэг үээгдэл илэрч байсны үр дагавраар МБ-д К - Л чиглэлийн огцом шилжилт альфа, гамма, бетта төлвүүдийг дамжин явагдаж, хатуу бетта төлөв хяналт, зохицуулгагүйгээр ихэсч, үйл ажиллагааны огцом дарангуйлалд орж болзошгүй байгааг /хүйтэн түрж/ харуулсан маш өргөн цар хүрээ бүхий н илрхийлэл гэж үзэж болох юм. "Дөрвөн үндэс"-ийн Манаг-жүдийн 14-р бүлэгт "... халуун-хүйтний завсрыг буруу танивал элэгдэл гарч хүний амь насанд хөнөөл учруулж мэднэ..." гэсэн байдгийн шинжлэх ухааны мөн чанарыг "К - Л" чиглэлийн огцом шилжилт /3ypar/ мембраны дундаж төлвөөр дамжигдан өдөөгдөх эмгэг үээгдэл нь зүрхний эсийн гамма төлөвт мембраны альфа, бетта хэсгүүдийн хэвийн бүтэц, үйл ажиллагааг алдагдуулж, эүрхний эсийн сэрэмтгий чанар, сэрэл үүсэлт-дамжуулалт, улмаар "сэрэл үүсэлт-булчингийн агшилт"-ын хэмт ажиллагаанд маш огцом хугацааны эмгэг нөлөөлөл үзүүлж байгаагаар тайлбарлаж болох юм. /1/.

Хоёрдугаарт, Мембраны альфа телвөөс гамма төлвөөр дамжин, бетта төлөвт шнлжих "үсчлэлийн цэгүүд" /Зураг N1- ийн К, Д, О, М, Л цэгүүд/ дээр илрэх эрүүл, эмгэг үзэгдлүүд нь МУАУ-ы сурвалж бичигт томъёологддог

"... хий, хайлж царцахыг өмнөөс нь угтана... бадганы хайлж царцахыг бол хойноос нь мөрдөж тасална... шарын хайлж царцахыг боомтод нь хүлээнэ..." гэсэн илэрхийллийн /2,9/ шинжлэх ухааны мөн чанарыг тайлбарлах боломжийг өгнө. "...Хийн хайлж, царцахыг угтах...." гэдэг нь Зураг N1 дээр үзүүлсэнчлэн мембраны хайлалтын үзэгдлээр илрэн явагдаж байгаа К-Д хувиралтын өөдөөс хандсан О-Д чиглэлийн шилжилтийг, "... шарын хайлж царцахыг боомтонд нь хүлээнэ..." гэдэг нь хайламтгай альфа төлөв царцан хатуурах зааг буюу Д-цэгийг "... бадганы хайлж царцахыг хойноос нь мөрдөж таслах..." гэдэг нь царцамтгай чанарын бетта хатуу төлөв хайлж шингэрдэг М цэгээс эхлэн М-Л чиглэлээр явагдах хатууралт-царцалтын илрэл бүхий огцом шилжилтийг маш оновчтой томъёолсон болохыг бид харьцуулсан судалгаагаараа илрүүлсэн юм. Эмгэг судлалын үүднээс авч үзэх юм бол Д цэг нь шингэн альфа төлөвт мембран бүхий эрхтний хувьд мембран харьцангуй хатуурч, /1/, мембранд холбогдон байрласан фермент, уураг, хүлээн авуурууд үйл ажиллагааны идэвхээ алдах цэг, мөн Д-О, О-М бол дундач гамма төлөвт мембрант бүхий эрхтний /зүрх/ хувьд холимог мембраны альфа, бетта хэсгүүдийн аль нэг харьцангуй ихэсч, сэрэмтгий чанар өөрчлөгдөж болзошгүй цэг зааг юм. Хатуу бетта төлөв бүхий мембрант байгууламжтай эрхтнүүдийн хувьд М цэг бол мембраны харьцангуй шингэрэлтээс, Л цэг бол хэт хатууралтаас нөхцөлдсөн үйл ажиллагааны огцом уналтад орж болзошгүй хэсгүүд гэж үзэж болох юм.

Д-К чиглэлээр альфа төлөв хэт нэмэгдэн, мембранд хайлалтын үзэгдэл явагдаж байснаа К-Д чиглэлт хувиралтад огцом орж, Д-ээр дамжин, дундач төлөвт шилжихийг МУАУ-д "... халууны сүүлчийг хий үлээх..." гэж томъёолохын зэрэгцээ энэ үед "... хийн хайлж царцах нь өтлөгсөд, хий ихтэй хүний халуун нь хийн орших оронд буусан, санаа зовсноос хийн нөхцөл учирсан, халуун өвчний хүч буурсныг хийгээр удирдан хөдөлгөснөөс үүдэж, судас түргэсэх, шээс улайх, уухилах, бачимдах, чичрэх, муурч унах, чалчих.." шинж тэмдэг илэрдэг хэмээсэн байгаа нь /2/ угтаа гамма төлөвт сэрэмтгий мембраны альфа хэсэг нэмэгдэн, ион шилжилтийн нүх нээгдэж, сэрэмтгий чанар хэт ихсэх эмгэг үзэгдэлтэй мөн чанарын хувьд нийцэж байна. "Манаг-жүд"-эд бичсэн бөгөөд мембраны дундач гамма төлөв дээр явагдах саногенезийн үзэгдлүүдтэй яв цав нийцдэг нэг маш сонирхолтой томъёололд "...халууны сүүлч хийгээр үлээдэгдэхийг дарахдаа сэрүүн шинэ мах, гөрөөс, үхэр зэрэг залуу амьтны махыг хэрчээд, үнээ, ямааны шинэ тостой найруулж үүрээр хий хөдлөх цагт өгвөл ... хайлах, царцахын завсарт магад бууж эдгэнэ..." гэсэн байдгийг сэрэмтгий гамма төлөвт мембраны альфа хэсгийн ихсэлтийг бетга хэсгийг нь нэмэгдүүлэх замаар /ханасан хүчил, транс бүтэц/ тогтоон барьж альфаг бетта хэсгүүдийн хэвийн тоон тэнцвэржилтийг бий болгож байгаагаар тайлбарлаж болно. /1,8/.

Мембран дээр Д-К чиглэлийн шилжилт огцом явагдан  МБ шингэрч, "хайламтгай" байдалд орох эмгэг үээгдлийг МУАУ-д "шар хайлах" хэмээн илэрхийлсэн бололтой /2/ байдаг. Мембранд явагдах уг эмгэг үзэгдлийн "шалтгаан-үрийн холбоог "...идэрчүүд, шарын өвөрмөц чанартан, хүмүүст өвчний махбод нь шар дийлэнхүй халуун байх, архи хэтэрсэн, халууны нөхцөл учирсан..." гэж заагаад энэ үед "... судас гаднаа эрчимтэй, биеийн өнгө шарлах, бие халуун болох" хэмээн илэрхийлдзг нь мембранд "шингэн үечлэлийн шилжилт" явагдан, МБ бүхэлдээ хайлж шингэрэх үед илэрдэг симпатик-адреналины тогтолцооны тонус хэт нэмэгдэх, мембранд "цооролт" явагдан эмийн дулаан үүсэлт сэдээгдэх, элэгний эсийн үйл ажиллагаа алдагдах / хоргүйжүүлэх, цөс нийлэгжүүлэн ялгаруулах/ зэрэг цогц шинж тэмдгүүдтэй маш төстэй байгаа нь /1/ сонирхолтой юм.

МУАУ-ны оцолд бадганы хайлж царцах шалтгааныг "... хүүхэд, бадган, хүйтний билиг чанартанд бадганы оронд халуун буусан, эс боловсорсныг ханасан зэргээс..." болдог гэсэн нь /Зураг1/ МБ-ийн бетта төлвийн "М" цэг дээр явагдах эмгэг үзэгдэл буюу мембраны хатуу төлөвт эохицон үйл ажиллагаагаа хэвийн явуулж дассан эрхтний МБ-д "харьцангуй шингэрэлт" /1,6/ болж бүтэц, үйл ажиллагааны алдагдалд орж болзошгүй заагийг заажээ гэж хэлж болох юм. Учир нь орчин үеийн биомембранологийн онолоор Д цэгийг шингэн үечлэл "хатууран" царцах зааг /Зураг N1/, М цэгийг хатуу үечлэл "шингэрэн" хайлах зааг гэж томъёолсон байдаг. /10/.

Бадганы хайлж, царцах үеийн шинж тэмдгийг "...судас алгуур, живэнхий болох, нүүр цайрах, дур хаагдах, шээс шижинтэх, бие үл дулаацах, идээ үл шингэх..." хэмээн илэрхийлдгийн мөн чанар нь мембранд М-Л чиглэлийн шилжилт явагдан, царцамтгай, зууранги, бетта хатуу төлөв нэмэгдэж парасимпатик мэдрэлийн тонус ихэсч, гэдэсний ханаар хоол тэжээлийн бодис шимэгдэн шингэх процесс суларч, бөөрний эсийн мембранд байрлах Na+,K+- АТФ-аэа ферментийн идэвхи сулран, Na+, К+ ионы эргэн шимэгдэлт багасч, термоген үйлдэлтэй МБ-д "дулаан үүсэлт" хориглогдон, холинэстераза ферментийн идэвхи дарангуйлагдсантай холбоотой юм.

Энэ үед "... мах, архи, бүлээн шимтийн залгаагаар өгөх, галын илчийг сэлбэх..." заслыг явуулна хэмээн МУАУ-нд /1,9/ илэрхийлдэгийн мөн чанар нь мембранд М-Л шилжилт хориглогдон, "хэт хатууралт"-ын эмгэг үзэгдэл дарангуйлагдсанаар тайлбарлагдана. Ийнхүү бидний энэ харьцуулсан судалгаа нь хий, шар, бадганы хайлж, царцах тухай МУАУ-ны сонирхолтой атлаа учир битүүлэг томъёоллын шинжлэх ухааны мөн чанарыг илрүүлэх боломжийг өгөхийн хамт мембраны үндсэн гурван төлвийн хэт ихсэлт болон тэдгээрийн хооронд явагдах зохицуулга, хяналтгүй огцом шилжилт, хувиралуудаас нөхцөлдөн үүсч болох эмгэгүүдийг хоол унд, гадаад орчяы нөлөөлөл, эмийн бодисын зөв зохистой хослолоор эмчлэх, урьдчилан сэргийлэх шинэ зарчим боловсруулах үндэслэлийг бий болгож байна.

 

Ном зүй

1. Амбага \", Хий, шар, бадганы онол ба мембрант баигууламж\" Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол, УБ, 1994, 301.
2. Анагаах ухааяы дөрвөн үндэс / хөрвүүлсэн Х.Тумбаа/, 1990, УБ, 736 хуудас.
3. Антонов В.Ф, Липиды и ионная проницаемость мембран, М.Наука, 1982,151c.
4. Базаров Э.Г, Медицина -база знаний для поискавовых методов средств лечения, Улан-Үде, 1992,28 с.
5. Бурлкова, ЕЛ, Голощавов АД Керимов Р.Ф, Взавмосвязь между содержаввсми природвых анти- оксвдавтов н вязкость лнпндов в мгмбраяах оргавелл в норме. \"Бюл. экспер.биоли мсд\" , 1986. N4* сггр 431- 433
6. Владиморов Ю.А, Рошупкии И, Потапевко А.Я, Биофизика, М. едицива, 1983,272 сКрепс Е.М, Липпды клеточных мембран, Л.Наүка,1981,34 с.
7. Страйер Л, Бяохимия, 1 том, Мвр, М, 1984,232с, \"Чжүд-ши\" / тавтра яас- тавлений/ перевод с тибетского Улан-Үде, 285 с.
8. Ясус-Кагава, Биомембравы, \"Выш.школа\", М.Медицина, 1985,303 с.
9. Befwan Dash, Fundamentals of Ayurvcdic Medicine, Bombey, 1978
10. Bejanian M., Memperaturc alters ethanol-induced fXuidization of Brain Membranes, Alcohol, 1991, Mar-apr., 8 N 2 p 117-121.
11. Cossins A.R, Adaptation of Biological Membrane to Temperature, Biochimica et Biophysica Acta, 1977, v.47o, p.395-411.
12. CevcG., How membrans chain melting phase Transitional temperature is affected by lipid chain assymmetry and degree of Unsaturation, Biochemistry,Jul, 23,30 (29), p.7186-7193.
13. Sincnsky M, Homo viscous Adaptation- a Homeostatic process that regulated the viscocity of membrane lipids in Esherica ColL. Press Proc. Nat. Asad. Science USA, 1974, v.71, N 2, p.522- 525
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1005
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК