Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 4(89)
Бургаст навчит банздоогийн фармазологийн зарим үйлдэл
( Судалгааны өгүүлэл )

Ц.Хайдаа Д.Ононсайхан

 
Абстракт

In Mongolian Tradicional Mcdicine the plants of Saussurea were widely used in treatment of respiratory tract pathology, acute and chronic hepatites and infections disease.

The experiments on rabbits and rats showed, that Saussurea salicifolia dicreased the severity of inflamation 1,6 times, which is apparad in the form of I wering of permeabety vessel's wall and decreased inflamation ache to 54% Besides Saussurea salicifolia posses baсtеriakilling effectivenes in regarding to Staphylococcus aureus.Streptococc gemoliticus.

Нийлмэл цэцэгтний овгийн дотроос хамгийн бага судлагдсан зүйл ургамлууд нь Банздоогийн /Saussurea/ төрөл юм. Дэлхийд 320-иод зүйл Банздоо байдгийн дотроос манай оронд 33 зүйл ургадаг бөгөөд эдгээрийн зарим нь байгалийн арвин их нөөцтэй болно. /5,6/

Монголын уламжлалт эмнэлэгт Банздоогийн нилээд хэдэн зүйл, тухайлбал Ванцэнбүрү /S.involucrata/, Гашуун Банздоо /S. агаага/, Бургас навчит банздоо /S. salicifoli s//l. 3/ зэргийг эмийн түүхий эд болгож ашиглаж байсан уламжлалтай. Сурвалж бичигт дурдсанаар эдгээр ургамлуудыг ханиад томуу, амьсгалын замын үрэвсэлт өвчин, цагаан бурхан /Variola vera/, улаан бурхан, сахуу /Diphteria/ боом, болон элэгний хурц ба архаг үрэвсэл /гепатит/ зэрэг гоц ба хурц өвчтэй үед хэрэглэгддэг чухал эм хэмээн ашиглаж байжээ. /2.4/. Бид сүүлийн жилүүдэд 2 зүйлийн Банздоогийн / S.amara, S.salicifolia/, фармакологи, фитохимийн судалгааг явуулж байна.

Бургас навчит банздоогийн хоруу чанар

Ургамлаа 7 хоног 70о-ийн спиртэнд тавьж хандлан /1:1/ судалгааны бэлдмэлийг гаргаж авсан. Амьтанд өгөхийн өмнө бэлдмэлийг халаах замаар спиртийг ууршуулж эмийн /усан/ уусмал Хүснэгт№ 1 Хүснэгт № 2 болгон хэрэглэв. Энэ ургамлын хоруу чанарын нөлөөг цагаан хулгана дээр Прозоревскийн хялбарчилсан аргыг баримтлан судлав. /8/. Хулганы судсаар янз бүрийн тун хэмжээгээр тарьсны дагуу үхсэн ба амьд үлдсэн амьтны давтамжийг тооны аргаар боловсруулж үхлийн дундаж тунг тодорхойлоход LD50=2,5 мл/кг ноогдож байна. Туршилтыг 1-р хүснэгтэд үзүүлэв.

Энэ ургамал хуурайгаар 2 гр нь 1 кг биеийн жинд ноогдож байна. Эндээс эмчилгээнд дундаж тунг тооцоход уг бэлдмэлийн нэг удаагийн хэрэглээний тун /0,02 мл/кг, 0,03 мл/кг, 0,05 мл/кг/-ын хооронд ноогдох хэлбэлзэлтэй байв.

 

Үрэвслийн явцад нөлөөлөх чанар

Бид уг ургамлын үрэвслийн процесст нөлөөлөх чанарыг эмийн бэлдмэл судасны нэвчимтгий чанарт хэрхэн үйлчлэхийг тогтоохдоо М.С.Щеголийн өөрчлөн боловсруулсан К.И.Монаковын аргаар туулайн арьсанд үрэвслийн загвар үүсгэж судлав.

Терпены хөх будаг амьтны судсанд тарьж ханын нэвчилтийг шалгах энэ арга бол өнөө үед нийтлэгээр хэрэглэж буй аргын нэг юм.

Туршилтын дүнгээс үзэхэд хяналтын амьтанд бүдэг нэвчин тодрох хугацаа дунджаар 4-5 минутаар илэрч байхад туршилтын амьтных 6-9 минутаар хожуу илэрч байгаа нь эмийн бэлдмэл судасны ханыг биежүүлэх үйлчилгээтэйг харуулж байв.

Үрэвслийн процессын дагалдах шинж тэмдгийн нэг нь өвдөлт юм. Үүнтэй холбоотой нийт 68 цагаан хулганы хэвлийн хөндийд 3% цууны хүчил тарьж шаналгаатай өвдөлт үүсгэж, түүний хүчийг эмийн бэлдмэл бууруулах эсэхийг туршив. Өвдөлтөөс шалтгаалан таталтын дундаж давтамжийг 2 минутын хугацаанд бүртгэхэд хяналтын амьтных-22.4, туршилтынх-10.2 байв. Туршилтыг хүснэгтээр үзүүлэв.

Хүснэгтээс үзэхэд Бургас навчит Банздоогийн бэлдмэл нь туршилтын амьтны өвдөлтийг хяналтынхыг бодвол 54%-иар бууруулав.

Бургас навчит банздоогийн бэлдмэлийн бактерид үзүүлсэн нөлөө

Бид уг ургамлын бэлдмэл үүсгэгч зарим нян бичил биетэнд хэрхэн нөлөөлөхийг судлав. Staphylococcus aureus 8504, Streptococcus gemoliticus-ын нутгийн омог, Klebsiella pneumonial 5054 зэрэг нянгийнг өсгөвөр тус бүрт дуслын ба дискийн аргаар судалсан. Туршилтанд ургамлын 15%, 2% усанд шингээсэн бэлдмэлийг хэрэглэсэн.

Дээрхи 3 бактерид туршсан судалгааны үр дүнг гаргавал:

Уг ургамлын бэлдмзл нь:

1.    Staphylococcus aureus-ын өсгөврийн 104- 107 шингэрүүлэлтийн нянг хөнөөж бүрэн үхүүлэх үйлчилгээтэй.

2.    Streptococus -ын өсгөврийн 104-107 шингэрүүлэлтийн нянг хөнөөж бүрэн үхүүлэх үйлчилгээтэй.

3.    Klebsiella pneumonial -ын нянд нөлөө үзүүлээгүй болно.

ДҮГНЭЛТ

Монголын уламжлалт эмнэлэгт Банздоог амьсгалын замын үрэвсэлт өвчин, элэгнии хурц ба архаг үрэвсэл болон халдварт өвчний үед хэрэглэдэг байжээ.

Бидний судалгаагаар Бургас навчит банздоогийн бэлдмэлийн LD50s2L5 лг/кг, xyypaйгaap 1 кг биеийн жинд 2 гр ноогдож байгаа нь уг ургамлыг эмийн зориулалтаар хэрэглэхэд хоргүй болохыг харуулж байна. Банздоогийн бэлдмэл нь үрэвслийг 1,6 дахин бууруулах үйлчилгээтэй, өвчинг 54%-иар намдаах чанартай юм. Коккын төрлийн эмгэг үүсгэгч нян бактерийг хөнөөж үхүүлэх /бактерцидный/ үйлчилгээтэй байна.

Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөв үндэс.1981
2. Монгол эмийн жор 1988
3. Жамбалдорж. Монгол эмийг зөв таних толь. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо. 1975.
4. Н.Өлзийхутаг. Хадлан бэлчээр дэхь тэжээлийн ургамал. УБ. 1980.
5. В.И.Грубов. Коиспект флоры MHP.1955.
6. В.В.Гацура. Методы перчивного фармакологического исследований биол. актнв.веществ Л974.
7. М.П. Николаев. Эксперимгнтальные основыфармакологиии токсикалогии. Прак- е рук-во.1941.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 707
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК